Хөх Монгол бүлгэм : Хөдлөхүйн дээд Хөх Монгол!!!Эвт шаазгай буга барина -- Өндөр технологи,Үндэстний үзэл бол бидний хөгжлийн гарц -- Зориг үл хүрвээс ухаан үл хүрнэ -- Эх орноо хамгаалах үйлсэд эр бие,энэ нас хайрангүй. Амарсанаа --Тэнэгүүд хууль батлахад ухаантнууд ч мөрдөх хэрэг гардаг. -- Өссөн төрсөн бидний үндэстний хайртай нутаг.Өстөн дайсан халдвал үтэр өшиглөн хөөнө... Д.Нацагдорж -- Үндэстний бичиг соёл ,газар нутаг гэдэг Үндэстний аюулгүй байдал,тусгаар тогтнолын баталгаа болдог. Н.Ишжамц -- Бодит байдлаараа оршин буй ямар ч ард түмэн жижигддэггүй юм. Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг.Галдан Ганц л бурхан байдаг тэр бол мэдлэг.Ганцхан буг чөтгөр бий.Тэр бол харанхуй бүдүүлэг. Сохрат --

Wednesday, September 30, 2009

Үндэстний үзэл гэж юу вэ? Үндэстний эрх ашиг гэж юу вэ?

Үндэстний үзэл гэж юу вэ? Үндэстний эрх ашиг гэж юу вэ?
Үндэстний үзэл нь цөөнхийн болон олонхийн эрх ашгийг хамгаалдаг нийгмийн төлөөлөгчдийн тайлбарладаг шиг алан хядах хэт даврах ,нэг үндэстэн нөгөөгөө дарлахад байгаа юм биш.Мөн овог омог ястны ,аймаг хошууны ,жалга довны ч үзэл бишээ!

Үндэстэн гэдэг бол
газар нутаг, иргэншлийн хувьд нэгдмэл байх нэгэн арьстны доторх хэл соёл, үүсэл гарвал нэг, овог, омог ястныг багтаасан угсаатны дээд хэлбэр юм.
Үндэстэн нь бусад улс үндэстэнээс хараат бус, бие даан тусгаар оршиж өөрийн дотоод болон гадаад бодлогыг ард түмнийхээ хүсэл зорилгод нийцүүлэн хэрэгжүүлэх, дэлхийн бусад Улс Үндэстэнүүдтэй эрх тэгш зэрэгцэн орших явдал нь Үндэстний үзлийн гол тулгуур зарчим мөн.

Үндэстэн нь бүтээсэн соёл иргэншилээ хадгалах,хамгаалах хөгжүүлэх ,газар нутаг ,эх орондоо бүрэн эрхт эзэн нь байж ертөнцийг үзэх үзэл санаандаа тулгуурлан нийгмийн чиг шугамаа тодорхойлох бүрэн эрхтэй.
Улс Үндэстэнээ хөгжүүлэх улс төр,эдийн засгийн бодлогоо боловсруулан хэрэгжүүлэх бүрэн эрхтэй.
Үүнийг л Үндэстний үзэл гэж байгаа юм.

Үндэстний үзэл нь улс төр ,эдийн засаг,шашны болоод нийгмийн анги давхаргын ашиг сонирхол хэмээн явцуурдаггүй бөгөөд Үндэстний нийтлэг эрх ашгийг алив бусад, ашиг сонирхлын бүлгийн эрх ашгаас ямагт дээгүүрт тавьдгаараа бусдаас эрс ялгаатай.

Үндэстний үзэл нь Үндэстнийг овог омог ястан ,баян хоосон,мэргэжил боловсрол,эр эм,хөгшин залуу хэмээн ялгаварлан гадуурхдаггүй бөгөөд тухайн Үндэстний хэн боловч нийгэмд тэгш эрхтэй ба үнэнч шударгыг эрхэмлэвэл зохино хэмээн үзнэ.




Нийгмийн харилцаа шударга үнэн дээр тулгуурлаж, хууль Үнэнд үйлчилж шударга шийддэг Төр засаг нь Монгол Үндэстний эрх ашгийг эн тэргүүнд тавьж хийж бүтээх, цогцлоон байгуулах боломж бололцоог хууль эрх зүйн үүднээс зөв бүрдүүлэн өгч чадаж баймааж нь нийгэм соёл ,шинжлэх ухааны бүх салбарт Монгол Үндэстэн хөгжин дэвших үүд хаалга бүрнээ нээгдэх болно.

Үндэстний үзэл санаа Хүн төрөлхтөний ухамсарт амьдрал эхэлсэн тэр цагаас өнөөдрийг хүртэл биднийг төсөөлж байснаас ч урт хугацаанд боловсорсон, амьдрахуйн ,оршихуйн утга учрыг тайлсан ,өөртөө шавхагдашгүй нөөц бололцоог агуулж байдаг
хамгийн хүчирхэг үзэл санаа юм.

Үндэстний үзэлгүйгээр бие даасан Үндэстэн бүрэлдэн тогтох учиргүй.Дундад зууны Хятад,Орос ,Пэрсүүдэд Үндэстний үзэл санаа байгаагүй бол тэд,тэдний газар нутаг өнөөдөр Монгол Улсын нэг бүрэлдэхүүн хэсэг л байх байлаа.

1930-аад онд Үндэстний үзэл санаан доор нэгдсэн Германчууд эдийн засгийн 80%-г атгаж байсан Еврэй нараас Үндэстэнээ чөлөөлж,асар богино хугацаанд улс төр ,эдийн засгийн хувьд хүчирхэг системийг байгуулж ,коммунист капиталист хоёр ертөнцийг сандаргаж байлаа.
Мөн эх оронч үзлээр зэвсэглэсэн залуу ЗхУ ,Германы хүчирхэг армийг бут цохиж ,эх орноо харийн түрэмгийлэлээс чөлөөлж байв.
Үндэстний үзэл санаагаар зэвсэглэсэн Япон орон дайны дараах өлсгөлөн ,гуйланчлалаас хямралаас эх орноо гаргаж ,өнөөдөр дэлхийн тэргүүлэх гүрэн болтлоо хөгжжээ.
Мөн тийм ядуу дорой байдлаас Хятад улс ,БНСУ,Иран, Ирак Турк,Энэтхэг,Казакстан улсууд үндэстний үзэл санаагаар удирдуулан эх орноо хөгжлийн өндөрлөг өөд хөтлөж чадсан юм.
Эх оронч үзэл санаа нь Кубад капитализмыг сөрөн зогсох агуу хүч өгч байна.
Америк үндэстэн гэж байхгүй ч Америк -Миний эх орон гэсэн үзэл санаа нь Америкийг (хамгийн хамгийн)хэмээсэн зорилгод нь хүргэж чаджээ.
Үндэстний эрх ашигаа улс төр ,эдийн засгийн бодлогынхоо цөмд тавьсан Казакстан улс өнөөдөр хөгжлийн өөд эрчимтэй урагшилсаар байна.

Тийнхүү Улс Үндэстэнүүд Үндэстний үзэл ,эх оронч үзлээр тугаа хийж ,урагшлан дэгжиж байна.
Харин өнөөгийн Монгол Үндэстний эрх ашгийн төлөө тэмцсэн Үндэстний үзэлтэнүүд учир битүүлгээр өөд болсоор ...!!!???
Монгол Үндэстнийг гутаан доромжлогсод ,Үндэстний эрх ашгийг задлан бутаргагчид,газар нутаг,эрх ашгийг худалдагсад ,Улс үндэстний оршин тогтнох тулгуур үндсүүдэд халдагсад Монгол төрийг зайдагнаж ,Монгол Үндэстний эрх ашигт харшилсан олон олон шударга бус хуулиудыг баталсаар...

Ухаараач ! Монгол ахан дүүс минь!!!

Бидэнд Монгол Үндэстэн хэмээх нэгэн нэр,нэгэн эрх ашиг бий билээ.Түүнийгээ буюу Үндэстний эрх ашгаа улс төр,эдийн засгийнхаа бодлогын цөмд тавьж чадвал бидний Монголчуудын хүсэн хүлээж байсан хүсэл зорилго биелж ,гуйж царайчилж ,бэлэнчилэн завшиж,үнэлж баршгүй өмчөө хувьчилж худалддагаа орхиж ,санаж сэдэж ,бүтээн туурвиж ,цогцлоон байгуулж дэлхийн хөгжилтэй гүрнүүдтэй хөл нийлүүлэн алхах болно.
Тийнхүү Монгол Үндэстэн дахин сэргэж хараа дээгүүр хараа дээгүүр эрүүл чийрэг ,оюун төгс ард нь өсөн торниж ,Үндэстэн нэгдэн нягтарч,эрч хүч нь хуйлран шуугиж цогц нэгэн төгөлдөр бүтцийг олж халдахад харишгүй,эвдье гэвч эвдэршгүй цул нэгэн бие болж мөнхийн хуулиар мөнхөд оршино.
Тиймээс Үндэстний эрх ашиг гэж юу болох ,Үндэстний оршин тогтнох тулгуур үндсүүд гэж юу болохыг ухамсарлан ойлгох цаг нэгэнт болжээ.
Үндэстэн эрх ашигаа хамгаалахгүй бол ,Үндэстэн оршихуйгаа ухамсарлахгүй бол мөхөх болно.

Энэ бол Ертөнцийн хууль!!!.

Эцэг өвгөдийн маань хад чулуун дээр сийлж үлдээсэн агуу их гүн ухаан -Мөнх галын гүн ухаан,Хасын хууль ийнхүү сургаж байгаа юм.
Ухаарсугай! Мэдтүгэй! Сахигтүн!

Бид аливаа ард түмэнтэй найрсаг харилцааг эрхэмлэх хэдий ч дээрэнгүй ,ёс бус ,эрх тэгш биш харилцааг хүлцэж үл болно.
Бид Монголын ард түмний өмч эрдэнэс баялгыг гадаадын болон дотоодын хэн нэгэн буюу хэсэг бүлэг зальт этгээд тонон дээрэмдэхийг тэвчиж үл болно.
Бид Монголын Үндэстний түмэн үеийн суу билэгт хөвгүүд охидын зүтгэл тэмцэл ,олон мянган эх оронч баатруудын эрэлхэг зориг,эрдэм ухааны хүчэнд өнөө бидэнд өвлөгдөн ирсэн энэ Монгол улсын Бүрэн эрх ,Эрх чөлөөг ,Газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хэн нэгэн буюу хэсэг бүлэг зальт этгээд эвдэхийг тэвчиж үл болно!!
Чингэж чадвал Монгол үндэстэн оршин байх болно.
Чингэж чадвал Монгол үндэстний ирээдүй гэрэл гэгээтэй байж ,Монгол Улс хөгжиж дэвших нь Монголчууд бидний гарт байх болно.
Тэр үед хөгжлийн өндөрлөгт хэр хурдан хүрэх нь та бидний чинхүү зүтгэл ,нөр их хөдөлмөрөөс хамаарах болно.Үүний тулд Үндэстний үзэл санаан дор нэгдэж аливаа бусармаг үзлийг таягдан хаясугай.

Монгол Үндэстний оюуны мэлмий тунгалаг байг.

Нэгэн үзэл санаан дор нэгдэгтүн.
Үндэстний үзэл санаан дор Нэгдэн нягтрагтүн!!
Нэгэн эрх ашигт нэгдэгтүн
Монгол Үндэстний язгуур эрх ашигт Нэгдэн нягтрагтүн!!!
Нэгэн цул биейиг ологтун

Монгол Үндэстний ард хэн боловч Монгол Үндэстний ард хэн боловч Монгол Үндэстэн хэмээх Нэгэн биеийн хэсэг болой!!
read more “Үндэстний үзэл гэж юу вэ? Үндэстний эрх ашиг гэж юу вэ?”

Thursday, July 30, 2009

Хас билэгдлийн тухай зураг үзнэ үү!

Урд нь та бүхэнд хасын тухай хэд хэдэн удаа мэдээлэл хүргэж байсан билээ.Одоо энэ удаа хасыг дэлхийн бусад оронд хэрхэн хүлээж авч хэрхэн ашигладаг байсныг байгааг зургаар сонирхуулья!

















































read more “Хас билэгдлийн тухай зураг үзнэ үү!”

Tuesday, June 9, 2009

Лекц амжилттай боллоо! зураг үзнэ үү!!

Бид ялав!Монголын сэргэн мандалт Лекц зохион байгуулахаар Хөх Монгол бүлгэм,Хастанру сан эрдэмтэн судлаач Эрдэнэ гуай нар хамтран хэвлэлийн бага хурал зарлав.Мөн ТВ9, ТВ5, МН-25, МОНГОЛ ТВ, UBS С1 гэх мэт телевизүүдийн Гэрэлтэй цонх,Өглөөний зочин, Ням гарагын зочин гэх мэт нэвтрүүлгүүдээр ярилцлага өгсөн.


Бид ялав! Даяар утгаараа Бид ялав гэсэн нэртэй лекц 2009 оны 6 сарын 8ны өдөр Улаанбаатар паласт маш амжилттай болж өндөрлөлөө.Лекцэнд ирсэн хүн бүрт энэхүү лекцийг зохион байгуулсан Хөх Монгол бүлгэм Хастанру сан-н залуучууд Ч.Эрдэнэ гуайн бичсэн Бид Ялав Монгол сэргэн мандалт ном бэлэглэв!


Лекцэнд Монголын урдаа барьдаг эрдэмтэн, докторууд, түүхчид, мөн залуу сэхээтнүүд их ирсэн бөгөөд лекцийн явцад Ч.Эрдэнэ гуайд энэ сарын 15нд Кембрижийн их сургуульд унших лекцэнд нь амжилт хүслээ! Монголынхоо төлөө цохилдог хүмүүс нэг дороо цуглаад дэлхийг донсолгох гэж байгаа шинжлэх ухааны үнэмлэхүй том нээлтийн талаар товч мэдээлэл авнаа гэдэг хэн бүхэнд бахдалтай түүхэн хэрэг байлаа.





Лекцийн оргил үед Хөх Монгол бүлгэмээс Ч.Эрдэнэ гуайг Хөх Монгол бүлгэмийн хүндэт гишүүнээр өргөмжилж мөнгөн хас бэлэгдэл дурсгалаа!


Лекц шөнийн 11 цаг 20 минутад нижигнэсэн алга ташилтаар дуусч,илтгэл сонссон хүмүүс номоо барин Ч.Эрдэнэ гуайн гарын үсэг авахаар бүчээд авлаа.

read more “Лекц амжилттай боллоо! зураг үзнэ үү!!”

Friday, May 29, 2009

“Бид ялав, Аугаа даяар утгаар бид ялав”





3-р мянганы 9-р оны 6-р сарын 8-наа Монгол улсын нийслэл дэх Улаанбаатар паласийн их танхимд эрдэмтэн судлаач Ч.Эрдэнийн “Бид ялав, Монголын сэргэн мандалт” сэдэвт лекцийг “Хөх монгол”бүлгэм “Хас танру”сан хамтран зохион байгуулахаар болов. Ч.Эрдэнэ гуайг Дэлхийн түүх бичлэгийн Евро төвт үзэл санаа мухардалд орсоныг тун гярхайгаар анзаарч, цоо шинэ үзэл үндэслэлээр эргэлт хийсэн, нэн эртний угшилт туйлын үнэнлэг зөн билгийн болон, хэл зүйн суурь судалгаагаар, логик сэтгэлгээгээр туурвигдсан ‘’Их гурвалжин’’ зэрэг бүтээлүүдээр нь та бид мэдэх билээ. Хүн төрөлхийтний соёл иргэншлийн анхны галыг асаан бадраасан өвөг үндэстний үр садын нэгэн болох Ч.Эрдэнийн дэвшүүлсэн, баталсан, соёл иргэншлийн шинэ авралын зам болох “супер нэгдлийн онол”-ын асуудлаар анх удаагаа өргөн олонд, ерөнхий язгуур тойм мэдээллийг хүргэх зорилготойгоор энэхүү үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна. Энэхүү суурь онол нь хорвоо ертөнцийн оршихуй, хувьсахуйн тухай шинжлэх ухааны үндэслэл бүхий ерөнхий онол бөгөөд энд харъяалагдахгүй, шүргэхгүй,авцалдахгүй асуудал зарчмийн хувьд үгүй юм. Ер шинжлэх ухааны ахуй зорилго нь танин мэдэж батлах явдал бөгөөд батлах боломжтой асуудлыг баталж нотлох, боломжгүйг нь боломжгүй гэдгийг нотлох явдал байдаг. Та бид өнөөдөр оюуны хоосрол, эдийн засаг санхүүгийн хямрал, доройтол ярьсаар улиг болов. Өөр өнцгөөс,өндөрлөгөөс харахул өнөөгийн хямралт, мухардмал нөхцөл байдал нь засахуйяа бэрх сэтгэлийн хоосролоос үүдсэн нь илт үзэгдэнэ. Эл бүхний үндэслэл, үр дагавар, шалтгаан нь хүн төрөлхийтний танин мэдэхүй, шинжлэх ухааны алдаатай, хуучирсан,үхширсэн тогтонги мэдлэг, түүнээс улбаалсан техник, технологи, ёс суртахууны өөрсдийгөө төдийгүй дэлхий ертөнц, түүнд харъяалагдагч үнэмлэхүй ховор үзэгдэл болох амьдрал гээч төгс тогтолцооны эсрэг урвуу, гаж хөгжил болон илэрч байна. Ч.Эрдэни “Супер нэгдлийн онол”-оор дэвшүүлэгдэж буй орчлонгийн оршихуй,хувьсахуйн тухай зарчмын цоо шинэ үндэслэл нь амьд организмийн нэгэн төрөл болох хүн төрөлхтний хувьд бус, дэлхий хэмээх нэгдмэл тогтолцооны цаашдын хувь заяатай туйлын холбоотой, амин чухал асуудалд хариулт өгөх , гарц болон дэвшигдэж байна. Учир иймд та бидний эх орон Монголын ирээдүй, хүн төрөлхийтний өмнө эзлэх байр суурь, нэр хүнд, хүлээх хариуцлага, цаашлаад дэлхий ертөнцийн ирээдүйн хувь заяаны төлөө хүлээх үүрэг бид бүхэнд ноогдож буйг гүнзгий ухамсарлах шаардлагатай байна. Ийнхүү өндөр дээд түвшинээс санаа зовнихийн учир нь. - Хүн төрөлхийтний хөгжлийн зогсонги мухардмал байдалд орсон тохиолдол бүрт хөдөлгөгч,эрс шийдэмгий эргэлт,зохицуулалтыг хийж байсан монголчуудын түүхэн уламжлалыг харгалзан үзсэн явдал болно. Мөн энэ “Бид ялав.Монголын сэргэн мандал” лекцийн дараа дэлхийн шинжлэх ухаанд тогтсон уламжлал болох Их Британий Кембриджийн их сургуульд “Супер нэгдлийн онол”-н асуудлаар албан ёсны лекц уншигдах бөгөөд 1687онд дэвшүүлэгдэн өнөөг хүртэл байгалийн шинжлэлийн суурь онол хэмээн тооцогдож буй И.Ньютоны “Бүх ертөнцийн таталцлын хууль” нь цоо шинэ үнэмлэхүй шатанд төгсөж,шинжлэх ухаан техник технологи,үүнээс урган гарах орчлонгийн хуулинд зохицон оршихуй,ёс суртахууны цоо шинэ төлөв, түвшин, өндөрлөг ирээдүйд шилжих шилжилт эхэлснийг дэлхий дахинд сонордуулах болно. Ийм учир үндэс угсаа нэгт та бидний нэгэн болох Ч.Эрдэни гэгч “оюунтан”ы анхны лекцэнд морилон ирснээрээ аугаа даяар утгаараа,та бид ялан дийлсний түүхэн гэрч болно.Иймээс үүрэг хариуцлагаа гүнзгий ухамсарласан сэтгэгч, зохицуулагч, хөрөнгө оруулагчдийн нэгэн болохоо баталсан хэрэг болохыг бүү умартагтун! 2009оны 5-р сарын 29. “Хөх Монгол” бүлгэм “Хас танру”сан Монгол Улс. Улаанбаатар хот.
Хандивын данс 5020489262 Хаан Банк
Мөнх тэнгэр ивээг!

Хүн төрөлхтний соёл иргэншлийн гал голомтыг бадрааж , цогцлоон уламжлуулсан, өвөг Монгол үндэстний үр сад эрхэм....................... таныг эрдэмтэн судлаач Ч.Эрдэнийн ''Бид Ялав! Монголын сэргэн мандалт'' лекцэнд урьж байна.Лекцэнд шинжлэх ухааны цоо шинэ, үнэмлэхүй нээлт Супер нэгдлийн онолын асуудал, ач холбогдол , Монгол улс болоод дэлхий дахины ирээдүйд нөлөөлөх нөлөөлөл гэх зэрэг асар өргөн асуудлууд хөндөгдөх болно.
read more ““Бид ялав, Аугаа даяар утгаар бид ялав””

Monday, May 25, 2009

Монгол улс орших уу? Эс орших уу?

Чингэс хааны “Тархи нь хоосорвол чємєг нь хоосорно, Тархи чємєг хоёулаа хоосорвол vхэж мєхнє” гэж сургасан сургаалын vнэн зєвийг гагцхvv бутран сарниж vгvй болсон”
мєхєж сєнєсєн улс орнуудын бодит тvvх батална.

Монголын эзэнт тєр улс тогтнож эхэлсэн 1213 онд тєрийн сайд Мухулай Алтан улсын дотоод байдлыг судлаж “Алтан улс єнгє янз хоосон дvрмийг хичээсээр тархи чємєг нь хоосорчээ. Єєрєє есєн давхрын гvн ордны цэнгэлийг энэ насны эдлэж сэтгэл зовохгvй, Улсын хэргийг эсрэгээр биеийн дайсан мэт vзэж, Учиргvй сул цааз /хууль/ нь аалзны тор мэт ногт болоод, Зальхай зусар тvvний цаазыг барьж тvvний ёсыг эвдэж, олон иргэнийг мєлжсєєр сая энэ єдєр /ийм vед/ эцэг хєвгvvн эдийг дамжиж /эдээр тансаглаж/ эр эм нарыг дамжин /шалиглан завхаарч/ эзнээсээ эхлээд иргэнээ хvртэл жаргалыг хичээснээр эдийн амтыг олж /эдийн шуналтай болж/, тийнхvv эдийг эрж бvтээхэд цєм зальхай зусрыг гол болгон, иргэн нь эзнээ vзэхгvй, эзэн нь иргэнээ єршєєж чадахгvй, завсарт нь зальхай тvшмэл завшааныг олж, дээшихийг мэхлэн доошихыг мєлжсєєр, эзэн нь мєхєхєд хvрээд, иргэн нь хорсож урвахад хvрчээ“ гэсэн шинжлэх ухааны vндэслэл бvхий энэ дvгнэлтийг Монгол улсад бодитойгоор буй болсон нийгэм, улс тєр, эдийн засгийн хямралтай харьцуулж Та болгоон соёрхоно уу?

Хvссэн ч хvсээгvй ч бодитойгоор vйлчилдэг орчлон хорвоогийн жам ёс гэгдэх хvний сэтгэл оюунаас vл хамаарах ертєнцийн хvчний /энергийн/ vйлчлэлийг мэддэггvй, мэдэхийг ч хvсэхгvй болсноор биеийн эзэн болох сэтгэл нь мунхагийн харанхуйд орж хvний баримтлах тvгээмэл Ёсыг ч баримтлахаа больж хvн бvр дур зоргоор авирлах болсныг тархины хоосрол буюу тураал, сэтгэл, оюуны хоосрол гэнэ. Энэ хоосрол бол хvний биеийг болон улс орныг хямрааж улмаар мєхєлд хvргэх vндсийн vндэс нь болдог юм.
Баялгийг бvтээх буюу эсвэл олж хэрэглэхийн тулд байгаль нийгэмтэй харилцаж хєдєлгєєнд орохдоо Хvн алдсан энергээ нєхєж чадахгvй болсон нєхцєлд чємгєє дуустал турж эцэн зєвхєн яс, арьс болон vлдэхийг чємєгний хоосрол гэнэ. Энэ хоосрол бол хvнийг vхvvлж, тєр улсыг мєхєєх аюул мєн.


Зарим эрдэмтдийн Монгол хvн оюуны хомсдолд, тархины тураалд орж байна, Монголд Хvн-робот, Хvн-хаягдал /хог/ гэсэн хоёр тєрлийн амьтас л голдуу байна гэж бичсэнийг уншсан Монгол хvн бvхний сэтгэл зовохгvй байхын арга алгаа. Энэ бол гvтгэлэг доромжлол ч биш бодит vнэний хувь бий гэдгийг булзаж бултахгvйгээр хvлээн зєвшєєрч иргэн бvр оюуны хоосролоос тvргэн гарч хvний ёсоор хvн болон тєлєвшиж баялгийг бvтээж амьдрахаас єєр арга зам байхгvй гэдгийг ухаармаар байна.

Чингэс хааны “Би 13 наснаас цэрэг байгуулж эдvvгээ 66 нас хvртэл явж дєрвєн єнгє таван харь улсыг цєм олж алба бариулав. Надад гэмших гомдох зvйл vсний тєдий ч vгvй... Тvшмэд сайд ч хичээн зvтгэгтvн. Хотол улсыг хичээн хамгаалж хорт мууг сайтар зас..”, ”Би бусдыг зэр зэвсгийн хvчээр бус оюун ухаанаар дагуулан нэгтгэсэн юм.” ”Миний vрс нэг тэргvvнтэй, нэг сэтгэлтэй явагтун.” гэж захиж сургасан захиас сургаалуудыг мєхєс би эргэн санаж 2008 оны 6-р сард хууль санаачлах эрхийг нь хvндэтгэж Монгол улсын ерєнхийлєгч, ерєнхий сайд, БСШУ-ны сайд нарт

1.Удам судрыг нь судлаж байж хvнтэй гvнзгий танилцаж итгэл хvлээлгэдэг Монголын сайхан соёлт харилцааг сэргээж хvн бvрийн боловсорч тєлєвшсєн тєлєвшлийг илэрхийлэгч толь болох “Удам судар мину” номыг иргэн бvр єєрєє єєрийгєє ба єргєє гэрээ, улс орноо хєгжvvлэхийн тєлєє хийж бvтээсэн бvтээлээрээ, дэвшvvлсэн санал санаачлагаараа, vйлдсэн бодит vйлдлээрээ, бусадтай харьцдаг ачлалтай сайхан харилцаагаараа урлан бvтээж ураг тєрєлдєє, улс нийгэмдээ євлvvлэн vлдээж vеийн vед дээдлэн хvндэтгэдэг болгоё.
2.Одоогийн мєрдєж буй Монгол улсын боловсролын тухай хуулийг бvх нийтийн боловсролын хууль гэж нэрлэе.
3.Их засаг хуульд “Vл харгис. Vнэнч шударга. Цэгц журамтай. Эрдэм гvн. Билэг хурц хvнийг эрхбиш сайшаан хvндлэх хэрэгтэй” гэж хуульчилсан заалт бол боловсролын тєвшинг тогтоох цогц vзvvлэлт мєн учраас энэхvv vзvvлэлтийг бvх нийтийн боловсролын таван талст Эрхэм зорилт болгон хуульчлая.
4.Монгол ухаан бол шинжлэх ухааны бvрэн vндэстэй гэдгийг баталгаажуулж орчлон хорвоогийн жам ёс гэгдэх Мєнх тэнгэрийн хvчийг /энергийг/ vзэгдэл юмстай харилцахдаа хvн бvр баримталдаг судлах vндсэн асуудал /онол/ гэж хуульчлая.
5.Чингэс Хааны vеийн vед дагаж яваарай гэж захиж сургасан “Есєн эрдэм”-ийг хvн байхын хууль хэмээн хуульчилж бvх нийтээр мєрдєж заншил болгоё гэсэн саналуудыг єргєн барьсан юм.

Эдгээр саналуудад єгсєн хариуг товчлон авч vзвээс:
Ерєнхийлєгчийн тамгын газрын 2008.09.05-ны єдрийн А/994 тоот албан бичигт БСШУ-ны сайд Н.Болормаа танаа. Иргэн Лхагважавын Єргєдєлд дурдсан дээрхи саналуудыг судлаж хариу єгнє vv. Зохион байгуулалтын албны дарга М.Мэндбилэг гэжээ.

Энэ бичгийн хариу болгож БСШУ-ны сайдын 2008.09.22-ны 2/5628 тоот бичигт Иргэн М.Лхагважавын єргєдлийг судлан vзэж, дараах хариуг єгч байна.
Тус яамнаас Монгол удам, угсаа гарвалын талаарх асуудлаар Хvн судлалын тєвд хандаж, хамтран ажиллахыг зєвлєсєн 2008.08.15-ны єдрийн 5/4786 тоот албан бичгийг ємнє М.Лхагважавт хvргvvлсэн байна. /Энэхvv албан бичигт Угийн бичиг хєтлєх vлгэрчилсэн загвар”-ыг боловсруулах судалгааны ажилд хамтран ажиллах асуудал байгууллага, хувь хvмvvст нээлттэй байгаа тул тус тєвд хандана уу. Жич: хувийг Хvн судлалын vндэсний тєвийн захирал Ж.Батсуурьт хvргvvлэв. Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат гэснийг хvлээн аваад мєхєс би Хvн судлалын vндэсний тєвийн захирал Ж.Батсуурьтай уулзаж санал солилцоход Угийн бичиг бол генетикийн асуудал учир тvvнийг тvvх, соёлтой хутгахгvй цэврээр байлгана гэсэн юм/

Чингис Хааны Их засаг хуульд заасан заалтыг одоо vйлчлэж байгаа органик хуулиудад тусгаж хэрэгжvvлэх нийгмийн хэрэгцээ, шаардлага хэдий байвч шууд утгаар нь хуулийн зvйл, заалтыг найруулж єєрчлєх болмжvй юм. гэж БСШУ- ны сайд Ё.Отгонбаяр хариу єгсєн юм.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2008-10-06-ны єдрийн хэг/2103 тоот албан бичигт иргэн М. Лхагважав, Монгол улсын ерєнхий сайд С.Баярт хандан vнэтэй санал бичиж ирvvлсэн танд талархал илэрхийлье. Таны саналыг бид дэмжээд Боловсролын тухай хуулийг боловсруулсан ажлын хэсэгт уламжиллаа. Тэргvvн дэд дарга Ш.Солонго гэжээ.

Хvнийг ачлалтай /энэрэнгvй/ иргэн болгон тєлєвшvvлье гэж дэвшvvлсэн саналууд минь БСШУЯамны хэмжээнд боловсрогдож улмаар хуулийн заалт болон шийдвэрлэгдэнэ гэж итгэсэн мєхєс би дэвшvvлсэн саналынхаа учир утгыг илэрхийлэх гэж 2008 оны 8-р сараас эхлэн БСШУ-ны сайдтай биечлэн уулзахыг олон удаа хvссэн ч хvлээн аваагvй бєгєєд тус яамны шинэ, хуучин дэд сайдууд, тєрийн нарийн бичгийн дарга, бодлого зохицуулалтын газрын дарга, бага дунд боловсролын газрын дарга, соёл урлагийн газрын дарга нар болон ажил хариуцсан тvшмэлvvд тус бvртэй 1-ээс 4 удаа уулзсан боловч тэд асуудлаас зайлсхийж бие бие рvvгээ тvлхэж бултан бид анхааръя, судалъя гэхээс єєр оновчтой хариу єгєєгvй юм.

13-р зууны vед цогцлон байгуулагдаж хєгжин дээшилж байсан дэлхийн хаант Хєдлєхvйн дээд Хєх Монгол Улсын Их Засаг хуулийн зарим гол заалтуудыг сэргээн хуульчлах саналыг БСШУЯам vл тоомсорлон одоогийн мєрдєж буй органик хуульд тусгах боломжгvй гэж хариу єгсєн нь Монголын ард тvмэн бид “тvvх соёлоо нандигнан євлєнє” гэж vндсэн хуулиараа тунхагласан тунхаглалыг ноцтой зєрчсєн тєдийгvй дэлхийд байгаагvй, байж ч болохгvй “Хааны хууль” гэсэн ухагдахууныг шинээр томьёолох болсонд гvнээ харамсаж байна.

Монгол гэдэг нэр vгийн утгыг зєв ойлгоогvй хvн Монголоо гэх сэтгэлгvйдэж сайхан Монгол орноо гэрэл гэгээгvй харанхуй хар хонгил гэж, Эх орноороо бахархах учиртай баялгийн дээд баялаг болох Монгол ухааныг амьдрах хар ухаан гэж гутаан доромжилдог болсны vндсэн шалтгаан нь Монгол гэдэг нэр vгийг “Vхэр, Солио євчин” гэх мэт янз бvрийн утгаар тайлбарлах болсонтой шууд холбоотой бєгєєд энэ нь Эх орноо гэх ухамсар сэтгэлгээ бvрэлдэн тогтоход саад бэрхшээл учруулж байна гэж мєхєс би vзэж Монгол гэдэг vгийн талаар шинжлэх ухааны бvрэн vндэслэлтэй тайлбар гаргаж нэгдсэн нэг ойлголттой болгож єгєх саналыг БСШУЯамд тавьсан боловч хариу гэхээр тодорхой юм мэдрэгдэхгvй байгаад их эргэлзэж бас гутарч явнаа.

Бидний євєг дээдэс хvнийг тєлєвшvvлэхдээ “Vндсээ мэдэхгvй бол амьтан лугаа адил. Угсаа гарвалаа танихгvй бол мал лугаа адил. Тvvх соёлоо мэдэхгvй бол сохор номин лугаа адил. Язгуур эрх ашгаа сэрж сэтгэхгvй бол ховдог гахай лугаа адил болно“ гэсэн зарчмыг хатуу баримталж байсныг хэрвээ адгуус амьтан болох л гээгvй юм бол сэргээж амьдралд хэрэгжvvлэх шаардлагатай байгаа юм.

Доктор А.Цанжидаар ахлуулсан эрдэмтэн мэргэдийн бvтээсэн Монголын нууц товчоо номын 1-р бvлгийг авч vзвээс



Монголын нууц товчоо / 1946 оны хэвлэл/ 1-р зvйлд Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат тєрсєн Бєртэ-чино, гэргий Гуа-Маралын хамт тэнгис далайг гэтлэж ирээд Онон мєрний эх Бурхан халдуун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хєвгvvнийг тєрvvлжээ. гэсэн єгvvлбэрийн Бєртэ-чино гэсэн бодит хvний нэрийг Бєртэ чоно болгож, Марал Од шиг гялалзан харагдах vзэсгэлэн тєгєлдєр эх хvн гэсэн єргємжлєлийн утгыг Хоо овогтой марал Буга болгон єєрчилснийг гадаад дотоодын ямар ч хvн уншаад Монголчуудын vvссэн язгуур vндэс нь Чоно, Буга гэж ойлгох болсонд харамсахын дээдээр харамсаж, торонд орж зовж байгаа чоно, бугын зургийг хараад Монголчууд ийм болох бий гэсэн айдас тєрж байна. 4-р зvйлд Монголчуудын євєг дээдэс гурван нvvдлийн газрыг харах бvлгээ гэснийг гурван нvvр газрыг харах бvлгээ гэж єєрчлєн Монгол хvн алсыг харах чадваргvй, хараа харалган гэж бичсэн нь бусдын доог тохуу болсон тєдийгvй та, удмаа дагаж чоно, буга шиг амьдар гэж хэлэхээс ичиж эмээх боллоо.

Мал тєллєж уураг сvv гарч идээ дэлгэрэх сарыг цагаан сар гэж нэрлээд хаврын тэргvvн сарын шинийн нэгний єдрийг 1217 онд тэмдэглэж Чингэс хаан “Нярайгаас эс унан нэр эс єгєєд, хэвлийгээс эс унан гэгээнийг эс vзвээс хэний шинийг шинэлэх вэ? Хэний нэрийг нэрлэх вэ? Vvсгэсэн эцгээ олж, эрхэлсэн эхээ таньсан нь хvн тєрєлхтний дээд жаргал, дээд баяр болой. Vvнээс хойш та эцгээс vvдэж, эхээс тєрсєн єдрєє баясгалангийн ёсоор таваг таваглан хуримлан жаргаваас зохино” гэж айлдсаныг баримтлан шинийн нэгний єдєр ураг тєрлєєрєє цугларч ахмадуудыг єргєн хvндэтгэж, нялхасыг баярлуулан баясгаж, ураг тєрлvvдийг танилцуулж, тэргvvний хvмvvсээ тодруулан дэмжиж, саар мууг цээрлэж засахыг зєвлєлдєж, ядангийг тэтгэн дэмжихээр тохиролцон шинэ жилдээ єєдлєн дээшлэхийн ерєєл єргєж тэмдэглэдэг тvvхэн уламжлал байсаар байхад vvнийг Монгол улсын оюун ухааны тєв болсон БСШУЯам vл тоомсорлон нэгдсэн нэг тодорхой шийдвэр гаргахгvй байгаагаас болж жил бvр хийдийн хамба лам нар, зурхайч тєлєгч нар, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр цагаан сарын шинийн нэгнийг шашны баяр мэтээр тайлбарлан ядахдаа шинэлэх сар єдрийг буруу зєрvv товлож цэц булаацалдан vр дvнгvй маргалдаж, бизнесийн зорилго бvхий цаг тооны янз бvрийн бичиг хэвлэгдэн гарч, хvний єнгє тєрхийг vзэх зурхайч, мэрэг тєлєгч нар олширч тvvнд vзvvлэх ба заслалын ном уншуулах єргєл барьцын хэмжээ нэмэгдэж бэлтэй цєєнх нь бялхаж цалгиж байхад, бэл муутай даржин тарчиг олонх нь учраа олохгvй бужигнаж єлєн зєлмєн тєдийгvй зарим нь хог ухаж, хоосон хонож байгааг хараад нvд хальтрах болсон юм.

Монгол улсад тєрєєс баримтлах гvн ухаан /философи/ байхгvй, хvний баримтлах Монгол суртал /хvн байхын хууль болох ёс суртахуун/ байхгvй болсон нь Монгол улсын тархи хоосорч байгаагийн баталгаа мєн гэж vзвэл, олон улсын судалгаагаар Монгол улсын хvн амын 80 гаруй хувь нь ядуу гэж тогтоосныг Монгол улсын чємєг хоосорч байгаагийн баталгаатай баримт мєн гэж vзвэл Монгол улсад мєхєж сєнєхийн аюул тулгарч байна гэсэн дvгнэлт гарч болох байна.

Цогцлон байгуулагдаж байсан дэлхийн хаант Монгол улсын Их Засаг хуулийн 3-р зvйлд “Хєвгvvн нь эцгийн сургаалыг vл авагсад, Дvv нар нь ахмадын ятгалгыг /зєвлєлгєєнийг/ vл сонсогсод, Эр нь гэргийгээ сэжиглэж, гэргий нь эрээ эсэргvйцэгсэд, Эрс нь гэрлээгvй гэргийгээ /эмэгтэйчvvдийг/ доромжилж, охид нь ураглаагvй эрээ гадуурчлагсад, Ахас ихэс нь багачууд хvvхдээ vл хамааран, хvvхэд багачууд нь ахас ихэсийнхээ хамаарлыг vл дагагсад. Эрхэм ноёд нь ураг тєрлєє дотночилж, vл таних хvмvvсийг гадуурчлагсад, Баян эрхэм гэрийнхээ хувийн хєрєнгийг нарийлж /хэмнэж/ албаны эдийг /хєрєнгийг/ хонжигсод /завшигсад/ эрхбиш худал хуурмагийн замд орж, хулгай дээрэм болох бєгєєд єргєє гэр доройтож, тєр улс мєхєн, дайсны ємнє ялагдах болмой. Эдгээр муу зvйлсийг хориглотугай хэмээн чанга сэрэмжлvvлсvгэй. Тэрчлэн ноёд, тvшмэд, цэрэг байлдагч жич хєтєч зарц хvртэл тус тусын тушаалаа /vvрэгт ажлаа/ гvйцэтгэн чадваас мєнх тэнгэрийн хvчин доор их vйлс бvтэх ажгуу. Євєл зундаа нvvдлэн малжваас мал тарган, идэш элбэг, цэрэг хvчирхэг болмой. Тиймээс миний сургаалыг мянган онд хувиралгvй, тvмэн vедээ єєрчлєлгvй ургийн ургаараа мєрдєн журамлатугай” гэж хуульчилсныг 800 жилийн ємнєх 13-р зууны хоцрогдсон сургаал гэж ад vзэхгvйгээр хуулийн заалт болгон баталгаажуулж єргєє гэрээс эхлэн тєрийн дээд байгууллага хvртлэх бvх шатанд шуурхай хэрэгжvvлж гvйцэтгэлд нь хяналт тавьж зєрчигсэдэд хариуцлага хvлээлэгдэг тогтолцоонд шилжин орохгvйгээр хvнийг ачлалтай /энэрэнгvй/ иргэн болгон тєлєвшvvлж хэзээ ч чадахгvй.

Тvvх соёлоо мэддэгvй атлаа мэдэмхийрдэг, мэддэг атлаа vеээ єнгєрєєсэн юм гээд vл тоомсролдог сэтэлгээний Би гэдэг євчнєєр ураг тархи нь хордсон хvмvvсээс баялгийн дээд баялаг болсон Монголын сайхан оюун ухааныг, ёс суртахууныг хамгайлахын тєлєє иргэн бvр сэтгэл нэгдэж тэмцэхгvйгээр сайхан Монгол орноо цогцлон байгуулагдаж бvхий дэлхийн Монгол улс болгон хєгжvvлэх боломжгvй юм даа.

Сонгино хайрхан дvvргийн 18-р хорооны иргэн М. Лхагважав
read more “Монгол улс орших уу? Эс орших уу?”

Friday, April 3, 2009

Хас Монголчуудын өвөг шүтээн!


















read more “Хас Монголчуудын өвөг шүтээн!”

Хас Монголчуудын өвөг шүтээн!


Хас тэмдгийг харахаар одоогийн хүмүүс шууд Хитлерийн (Hitler) Германийг төсөөлдөг.
Юуны учир Хитлер Монгол хасыг авсан байж болох вэ?
Монгол үндэстний хасыг Германы рейх зээлдэн авч улмаар хас бэлэгдлийн нэр төр, утга учирт сэв суулгасан.
Гэвч Монголчууд бид өвөг шүтээн болох хасынхаа шавхагдашгүй нарийн учрыг ухан мэдэж, сэргээн хэрэглэх нь зүйтэй мэт.
Хас мөнх хөх тэнгэрийн оньс,бат бэхийн бэлэгдэл,орчлон ертөнцийн үүслийн бэлэгдэл,мөнхийн хөдөлгөөний бэлэгдэл ,саруул ухаан сүр жавхлангын бэлэгдэл юм. Хэн хасыг тахиж шүтсэн бүхэнд асар их хүч,энергийг төвлөрүүлдэг,мөн түгээж байдаг.
(Энэ тухай Ч.Эрдэнэ. Их Гурвалжин номноос уншина уу!)
Орчин үед ч мөн Монголчууд хас бэлэгдэлийг компани,банк дэлгүүрийнхээ тамга,эмблемд хэрэглэж ач тусыг нь хүртсээр байна.Жишээ нь.Монгол газар,Худалдаа хөгжлийн банк,Хас банк гэх мэт.
Германчууд ч мөн хасын ид,хүчийг ашиглаж маш их хэмжээний цэрэг хүч ялалтыг олсон нь түүхэн үнэн. Гэвч тэдний явуулж хийсэн дайн нь мөнх хөх тэнгэрийн таалалд нийцээгүй учир гэсгээгдсэн билээ.
Германчууд хасыг авсны учир гэвэл, тэд Германы өвөг дээдэс аричууд Их говьд оршин амьдарч байгаад гэнэтийн нэгэн их сүйрлийн улмаас цацагдан тарсан, тэгээд уугуул нутгийнхаа бэлэг тэмдгийг авах ёстой юм, хас тэмдэг нь Германы язгуур үнэнийг илэрхийлнэ гэсэн эртний домогт үндэслэн үйлдсэн билээ.

Жинхэнэ үнэн нь гэвэл Германы өвөг дээдэс готууд нь хүннү нар манай эриний эхээр баруун зүг дайлан нүүхэд холбоотон нь болж угтан учрах үедээ тэднээс хас тэмдгийг бас бус соёлын өвийн хамт мэдэж авсан юм.
Хуучин баруун гэгдэх Германы Мюнцингемд Атиллагийн хөшөөг аричууд босгосон нь бас учиртай.
5-р зууны үеэс Атилла Рейн мөрний хөндийд довтлох үедээ нас барсан газар нь онголсон алтан хайрцагт шарилыг одоо эрж хайсаар байгаа нь тодорхой.

Баруун зүг нүүн одож замхарсан Хүннү гүрний нэгэн хэсгийн ул мөрийг тодруулах нь манай түүхийн ухааны нэг чиглэл байлтай.
Яагаад Халимагууд дэлхийн 2-р дайнаар Германд есөн цагааныхаа бэлэгтэй очсон юм болоо гэсэн асуултын хариу одоо нэгэнт хас бэлэгдэлтэй шууд холбоотойг баталсан.(Монгол угшилтай Халимагууд өвөг шүтээн болох хасыг хараад сүрдэж шүтэж Халимагийн ...дугаар морьт дивез Германчуудад өөрсдийн хүслээр бууж өгч байсан)

Саяхан Цүрэмийн Мухар “Торгуудын их нүүдэл” номдоо: Турван улсын Ойрадуудын дундаас эрэлхэг баатарлаг хүмүүсийг сөргөлдөж байсан 2 талын аль алинаас нь нэрлэж болно.

1943 оны өвлийн И.В.Сталины уур хилэнг, Халимагууд дотроос Германы цэрэгт сайн дураараа орж, Зөвлөлт засгийн эсрэг “урвасан” хэд хэдэн тохиолдлоор тайлбар өгч болно. Дэлхийн II дайны үед Халимаг АССР нь Ижил мөрний Германы АССР-тэй хил залган байв.
Хитлерийн цэргүүд ойртон дөхөх үед германууд ялангуяа Халимагийн ард түмний нөхөр хэмээн тооцогддог байсан, монгол судлаач герман үндэстэн Николас Поппе халимагуудын зарим хэсгийг III рейхийн талд орох нь зөв хэмээн итгүүлж үнэмшүүлж амжжээ.
Халимагууд Хитлерчуудыг есөн цагаан бэлэг барьж угтсан юм. Үүнд Фон Паулюс ихэд баясан, халимагт тусгаар тогтнол амлахын сацуу, Хитлерийн армид Халимагийн легион бий болсон юм. Энэ үед олон халимагууд гадаадад дүрвэн гарч Франц, Америк хүртэл тархжээ.
-1922 онд Зөвлөлтийн Горьный Алтай буюу Алтайн уулын БНУ-ын далбаа нь хас тэмдэгтэй байжээ. Мөн Уст Ойрадын буриадууд, Агийн буриадууд далбаан дээрээ хас тэмдэгтэй байжээ.
-2009 оны 3-р сарын 6-ны өдөр Хас судлаач, түүхч Мөнхөөгийн Энхпүрэвээс морин хасын талаар сонирхсон юм.
Завхан аймгийн Сонгино сумын нутагт байгаа Буган чулуун хөшөөн дээр дөрвөн морины толгой зангидсан морин хас байдаг. Уг морин хасыг энерги хуримтлуулагч гэж тайлбарласан байна лээ.
Хас бол Монголчуудын оюун санааны язгуурт бүтээл мөн бололтой. Хас нь монголчуудынх болохыг социалист цаг үед харж үзээд үнэмших нь байтугай тэр тухай эргэцүүлж бодох ч сөхөө олгодоггүй байлаа.

Тэр нь А.Хитлерийн, фашизмын бэлэг тэмдэг гэж ойлгуулдаг, ер нь орчин ертөнцийг хар, цагаан хоёрхон өнгөтэй мэт сурталчилдаг, хүмүүний хорвоог эсвэл манайхан, эсвэл дайсан хэмээн хоёр л хуваадаг байв. Өөрөөр байж болохгүй ийм л цаг үе байв даа. Хас нь фашизмын бэлэг тэмдэг гэсэн болохоор дайсных.

Германчууд fasio -эв нэгдэл,цогц үзэл гэсэн үгнээс гаралтай фашистууд,nation -үндэстэн гэсэн үгнээс гаралтай үндэстний үзэлтнүүд билээ.
Хэрэв эдгээр үгс үнэхээр ийм л утгатай бол бид ч бас Эв нэгдэлийг эрхэмлэгч үндэстний үзэлтэнүүд билээ.Үндэс угсаагаа эв нэгдэлээ гэсэн үзэл санаа ягаад муу байх билээ!!!

Монгол нутгийн хаа сайгүй л түүний дотор Дархадад ч хас тамга тэмдгийн ул мөр, гэрэлт дурсгал олдож, Монголынх гэдэг нь нотлогдсоор байна.

195о онд АКед.Б.Ренчин гуай хойд цэнхэрийн агуйгаас наран хасын дурсгал болох эх сурвалж олсон .Энэхүү хаданд сийлж үлдээсэн хас тэмдэг чулуун зэвсгийн үед хамаарах буюу одоогоос 35,000 жилийн өмнөх болох нь батлагдсан.Мөн 1921-25 онд байсан Монголын анхны долларт Хас байдаг.! 1959 он хүртэл Монголчууд Хас их бэлэгдэлээ тамга,тэмдэг,албан газар байтугай гэр ахуйн наад захын хэрэглэлдээ ч хэрэглэж байсан.
Дөнгөж хас шүтээнтэй Германчуудтай байлдаж дууссан Оросын нөлөөгөөр хасбуу тамгануудыг хэрэглэхийг хориглож,хас тамгатай бүх малыг устгаж,нядлаж эхлэснээс хойш олон жил хас бэлэгдлийг кино,түүхийн сурах бичиг, сонин сэтгүүлээр аль муухайгаар сурталчилсан билээ.Түүхээ мэдэхгүй тархиа соц нийгмээр угаалгасан хүмүүст буруу өгөх аргагүй билээ.
Та бүхэн хасын тухай бүүр ихийг мэдэхийг хүсвэл Ч.Эрдэнэ.Их Гурвалжин номыг уншаарай.
read more “Хас Монголчуудын өвөг шүтээн!”