My photo
Хөх Монгол бүлгэм нь нийгмийн хэрэгцээ, захиалгаар байгуулагдсан учраас үндэстний эрх ашиг нь зөрчигдсөн элэг нэгт Монголчуудаа өөрсдийн боломжоор хамгаалан Монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн гадаадын иргэд, байгууллагуудтай тэмцсээр ирсэн.Одоо ч тэмцсээр байна .Тэмцэх ч болно.Монгол хүн Монгол газар нутагтаа эзэн нь байх ёстой.Монгол үндэстнийхээ эрх ашгыг төрийн бодлогынхоо цөмд тавьсан Монгол хас их төрийг байгуулахын төлөө бид мөнхөд тэмцэж зүтгэсээр байх болно. Монголоо тойрсон бусад Монголчууд маань биднээс дууриал авч ямар ч улсаас хараат бус тусгаар тогтносон хүчирхэг Монгол Улсыг байгуулахын төлөө зүтгээрэй! Монголчууд биднийг Мөнх хөх тэнгэр ивээх болтухай!!!

“АЛТАН ГОВЬ” ТӨСӨЛ БУЮУ ГОВЬ ГЭМЭЭНЭ АЛТ БОЛОХ НЬ

1.Шилдгүүд хийгээд бүтээн байгуулалт Монголчууд шилдгээр дүүрэн ажээ. “Зууны манлай дуучин”, “зууны манлай тамирчин”, “оны шилдэг улстөрч”, “оны шилдэг эдийн засагч”, “Зууны манлай нам”, “оны мисс”…гээд бараг л өдрийн, сарын шилдэг бүсгүй шалгаруулах нь холгүй байна. Манай сүүлийн хоёр Засгийн газрын Ерөнхий сайдууд оны шилдгээр нэг бус, зарим нь бүр олон удаа, заримдаа бүр болиоч гэмээр олон удаа шалгарч байсан. Ийм олон шилдэг онцгой хүмүүстэй, манлай намтай атлаа улс орон хөгждөггүй, улам ядуураад байдгийн усир юундаа байна. вэ. Харин улс орны хөгжлийн гол гогцоо болсон бүтээх байгуулалтын тухай сүүлийн арав гаруй жил үндсэндээ дуугарсангүй. Бүтээн байгуулалт хоёр талтай, нэг нь өндөр үр ашигтай, нөгөө нь үр ашиг багатай байж болох юм. Өнөөдрийн засгийн газрын нийгэм эдийн засгийн бодлогын нэг гол зарчим бол харьцангуй түргэн хугацаанд өндөр ашиг өгөх тийм төслийг юуны түрүүнд эхэлмээр. Бүтээн байгуулалт гэж юу юм бэ, өнгөрсөн зууны гол гол бүтээн байгуулалтууд юу байв аа гэж эргэж нэг санах нь том сургамж байж магадгүй юм. Өнгөрсөн зууны 49 оноос эхэлж байгуулсан төмөр зам, ердөө 70-80 аад онд байгуулсан. Эрдэнэт,Баганур, Бор-Өндөр, Улаанбаатар хотын барилгажуулалт, ТЭЦ-III, IV тэдгээрийн эргэн тойрон дахь дэд бүтцийн обьектууд өнөөг хүртэл бидний сайн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлж, тэжээсээр байна. Тэгэхдээ үүнийг хэн байгуулсан билээ гэдгийг санахад бас илүүдэхгүй юмсан. үүнтэй уялдуулаад социализмын үед ихэд дэлгэрсэн нэг онигоог сануулахад илүүдэхгүй биз ээ. Гадаадын зочинд нэг нөхөр Монгол Улсын бүтэн байгуулалтын тухай танилцуулж байна гэнэ. Энэ арьс ширний үйлдвэрийг хэн байгуулсан юм бэ гэж асууж гэнэ. Чехүүд гээд түгдрэлгүй хариулж. Махзомбинатыг хэн барьсан юм бэ гэхэд германууд гэж. Эрдэнэт, Бор-Өндөр, бусад барилаг байгууламж гээд үргэлжлүүлэн асуухад ах нар гээд л дуржигнатал хариулж байх юм гэнэ. Үгүй тэгээд та нар чинь өөрсдөө юу байгуулж байнаа гээд гайхахад бид социализм байгуулж байнаа гэж хэнэг ч үгүй хариулжээ. Өнгөрсөн зуунд хийж бүтээсэн шиг тийм бүтээн байгуулалт өнөөдрийг хүртэл мартагдсан бөгөөд ард түмэн үүнийг үгүйлсээр олон жил өнгөрч байна. Тэгвэл одоо яг ийм бүтээн байгуулалтын “үнэр ханхийж” эхэллээ. 2.Ноён Фридланд гэж хэн бэ? Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Оюутолгой”, “Эрдэнэт”-ээс хэд дахин илүү нөөцтэй дэлхийн том орд болж байна. Канадын нэгэн компани энэ ордын хайгуулд асар их хөрөнгө оруулалт хийж байна. “Айвенхоу майнз” компанийн эзэн Роберт Фридланд Монгол Улсын төрийн тэргүүн нарын гадаадад хийх айлчлалд бизнесийн төлөөлөгчийн бүрэлдүүнд орж явлаа, эсхүл Ерөнхий сайд энэ компанийн захирлыг хүлээн авч уулзлаа гэсэн ерөнхий мэдээлэл материал цацагдаж байснаас бус “Оюутолгой”-н зэс алтны ордын нөөц, эдийн засгийн ач холбогдлын талаар өнөөг хүртэл манай улсын мэргэжлийн байгууллага болоод, эрдэмтэд, судлаачид ямарваа нэг дүгнэлт хийсэнгүй. Харин энэ компанийн захиргаанаас Монгол Улсын асуудлыг хариуцсан албан тушаалтнуудад ордын хайгуулын явцын талаархи болон нөөц, эдийн засгийн баримжаа үнэлгээний талаар тухай өүрд нь мэдээлдэг байсан төдийгүй, харьцангуй дэлгэрэнгүй мэдээллийг интернэтээр цацдаг байна. Интернэтийн мэдээлэлд тулгуурлан “Овутолгой”-н ордын тухай бид өөрсдийн санал бодол, дүгэлтээ толилуулж байна. Эхлээд “Айвенхоу майнз” гэж ямар компани байдаг, “Оюутолгой” гэж ямар орд бхйдаг талаар ойлголт өгье. Энэ компани нь 1994 оны нэгдүгээр сард анх “ВС” нэртэй байгуулагдан мөн оныхоо хоёрдугаар сард “Энэтхэг, Хятадын алтан орд” нэртэй болж, жилээс жилд хөрөнгө нь өссөөр 1999 оны зургадугаар сард одоогийн энэ хэрээ авчээ. Одоо энэ компани нь Канадын Ванковурт төвтэй, Ази дахь салбар нь Сингапурт байдаг аж. Австрали, Миями буюу Бирм, казах улс, БНХАУ, Өмнөд Солонгос, Вьетнамд орд газар, салбар нь байдаг юм байна. Миямид Монивагийн зэсийн ордыг хамтарсан үйлдвэрээр эзэмшдэг бөгөөд одоогоор 25000 тонн катодын зэс үйлдвэрлэдэг ба цаашдаа 1000000 тонн хүртэл үйлдвэрлэх зорилт тавьж байна. Энэ нь ордын зэсийн нийлбэр нөөц нь 1.2 сая тонн болох бөгөөд харин зэсийн дундач агуулга 0.3-0.4 хувь юм байна. Австралийн Саважа риверийн төмрийн хүдрийн ордыг мөн хамтарсан үйлдвэрийг эзэмшдэг бөгөөд энэ ордын нийт нббц нь 50 гаруй хувийн төмрийн ислийн агуулгатай 230-аад тонн хүдрээр илэрхийлэгддэг ажээ. Казах улсад Усть –К 100-аад км зайд алтны уурхайг мөн үйлдвэрээр ашигладаг юм байна. Ийнхүү энэ компани бусад орнуудад тухайн улсын хамтарсан үйлдвэрүүд ажиллаж байгаа нь нэг санааг бидэнд хэлээд байгаа юм биш үү. Энэ талаар бид доор тодотгох болно. “Айвенхоу майнз” компани нь 1996 онд “Оюутолгой” –н зэсийн ордын хайгуулын лицензийг дэлхийд алдартай “ВНР” компаниас авсан бөгөөд 2003 оны сүүлч 2004 оны эхээр энэ компанид 37 саядолларыг шилжүүлж, энэ ордыг ашиглах лицензийг дангаараа эзэмших эрхтэй болжээ. Энэ эр Монголд ажиллах хугацаандаа монголсуудад их л элгэмсүү хандаж, их өрийг дарахад чармайлт гаргаж 50 сая доллараа нэг жилийн хугацуутай манай Засгийн газарт зээлүүлж байсан нэгэн. Түүнээс гадна дэлхийн хэмжээний энэ том ордыг асар богино хугацаанд хайгуул хийж нөөцийг нь ашиглалтад бэлтгэхээр асар их хөрөнгө хаяж, үнэхээр зүтгэж байгааг бид өөрсдөө харж байна. Бидний нүдэн дээр гарт баригдах, нүдэнд үзэгдэх юм хийгээд байгаа түүнд итгэж түүнтэй хамтарч ажиллах гээд үзвэл яасан юм бэ. 3.”Нохой шуугиулсан” “Оюутолгой” Оюутолгойн орд нь Улаанбаатар хотоос урагш 570 км зхйд, Өмнөговь аймгийн Даланзадгад аас урагш 220 км-т, Тавантолгойн нүүрсний ордоос зүүн тийш 110 км-т оршино. Ордоос БНХАУ-ын хил хүртэл 80 км зайтай. Энэ ордын “Оюутолгой”-н өмнөт, Хюго Даммит гэсэн хоёр үндсэн хэсгийн нөөцөд хайгуул хийсэн. Оюутолгойн ордын талбай нь хойноос урагш сунаж тогтсон, уртаашаа 5.5 км, баруунаас зүүн тийш өргөнөөрөө гурван км талбайтай. 2004 оны наймдугаар сарын байдлаар хайгуулын нийт хугацаанд 107 сая ам.лоларыг зарцуулсан байна. Одоогоор 500000 уртааш метр өрөмдлөг хийсэн. Өмнөт “Оюутолгой” –д ашиглахад бэлтгэсэн нөөц нь 0.48 хувийн зэс, 0.36 г/т алтны 1.06 тэрбум тонн хүдэр 5.08 сая тонн зэс, 385.6 тонн алтаар тодорхойлоглож байна. Мөн манай улсад мөрдөгдөж байгаа ангиллын дагуу бол урьдчилсан хайгуултай дүйцэхүйц хайгуулын малталтын сүлжээгээр Хюго Даммитын ордод 1.29 хувийн зэсийн, 0.23г/т алтны агуулгатай 1.16 сая тонн хүдэр буюу 18 сая тонн зэс, 276 тонн алтны нөөцийг тодорхойлжээ. “Эрдэнэт”-ийн ордын нөөц нь 0.8-0.9 хувийн зэсийн агуулга бүхий 1.2 тэрбум хүдэр буюу зургаан сая тонн зэсээр илэрхийлэгдэнэ.Эндээс үзвэл зөвхөн Өмнөт “Оюутолгой”-н нөөц нь “Эрдэнэт”-н нөөцтэй жишиж болохуйц адил хэмжээтэй байна. Харин “Оюутолгой”-н зэсийн нийт нөөцийг “Эрдэнэт”-ийн зэсийн нөөцтэй тоо хэмжээний хувьд харьцуулах юм бол түүнээс бараг дөрөв дахин их байна. Өнөөдрийн дэлхийн зах зээлийн үнээр “Эрдэнэт”-ийн анхны нөөцийг үнэлбэл 18 тэрбум доллар болох ба “Оюутолгой”-н ордын цар хүрээ ойлгогдож байна. Гэхдээ энэ ордын газар зүй эдийн засгийн байршил ордыг ашиглах нөөц зэрэг нь “Эрдэнэт”-ийнхээс төвөгтэй гэдгийг ч тэмдэглэх нь зүйтэй. “Эрдэнэт”-н орд бол хучдас хөрс багатай тэгвэл зөвхөн Өмнөт “Оюутолгой” хучдас хөрсний коэффициент 2.8 байна. Мөн Хюго Даммитын ордыг ил ба далд хосолсон аргаар ашиглахаар төлөвлөж байна. Гэхдээ Хюго Даммитын ордын зэсэд шилжүүлсэн агуулга нь “Эрдэнэт”-ийнхээс бараг 2 дахин өндөр байна. Энэ бол зөвхөн нөөцийг механикаар харьцуулсан тоон үзүүлэлт юм. Хүдрийг баяжуулж боловсруулсан эцсийн бүтээгдэхүүн гаргах технологийн судалгаа, ирээдүйн уурхайн үйлдвэрийн усан хангамжийг шийдвэрлэсэн байдал зэрэг нь бидний олж авсан мэдээлэлд хангалттай биш байсан бөгөөд эдгээр нь ордын эдийн засгийн ач холбогдлыг тодорхойлох гол хүсин зүйл гэдгийг энд тэмдэглэе. Ялангуяа хүдэр баяжуулалтын арга технологийг тодорхойлдог гол шинж болох хүдрийн эрдсийн найрлага зэрэг тулгуур үзүүлэлтүүд дурьдсан мэдээлэлд байхгүй байна. Зэсийн исэлдсэн болон хоёрдогч эрдсүүдийн агуулга өндөр байх нөхцөлд хүдрийг нуруулдан уусгах аргаар баяжуулан уусмалаас катодын зэс ялгах боломжтой шинэ, хэмнэлттэй технологи өргөн нэвтэрч, дэлхийн нийт зэс үйлдвэрлэлийн 20 гаруй хувийг энэ аргаар ялгаж буй туршлагыг “Оюутолгой”-н орд газрын хүдрийг боловсруулах аргыг сонгоход анхаарч үзэх хэрэгтэй юм. мэт болон хайгуулын сүлжээний хувьд хангалттай нарийвчлалтай судалсан нөөцөө ресурс буюу монголоор нөөц баялаг, эсхүл бараг таамаг нөөцийн зэрэглэлээр ангилсан юм болов уу гэж бодогдож байна. орнуудад уурхайн үйлдвэр байгуулах үндэс нь баттай, бодитой тогтоогдсон нөөц буюу олон улсын уурхайчдын мэргэжлийн хэлээр бол “резерв” байдаг. Гэтэл “Оюутолгой”-н ордын нөөцийг баттай бодитой тогтоосон ресурс гэж нэрлээд байгаа нь ойлгомжгүй байна. Харин Хюго Даммитын ордын нөөцийг үндсэндээболомжтой ресурс гэж нэрлэснийг ойлгож байна. Энэ бүхэн нь нийт “Оюутолгой”-н нөөцийн магадлалд бага зэрэг эргэлзээ төрүүлж байна гэдгийг энэ ялдамд тэмдэглэх нь зүйтэй. Энэ ордын нөөцийн тооцоо, үйлдвэрийн ач холбогдлыг тодорхойлох эдийн засгийн анхны урьдчилсан үнэлгээг энэ чиглэлээр дагнан мэргэшсэн, Канадад төдийгүй, олон улсын нэр хүнд бүхий тусгай судалгааны АМЕС хэмээх байгууллага, эрдэмтэд хэдэн жилийн турш хийж байгаа бөгөөд одоо ч гэсэн үргэлжлүүлэн хийж байгаа юм байна. Энд 2004 оны эхээр боловсруулсан эдийн засгийн анхны үнэлгээний товч үр дүнг толилуулъя. Өмнөт “Оюутолгой”-г 560 м хүртэл гүнтэй ил уурхайгаар, Хюго Даммитын хэсгийг ил ба далд хослосон аргаар гэхдээ 1600 м гүнд ашиглахаар төлөвлөсөн байна. Техник-эдийн засгийн гурван хувилбар тооцоог авч үзжээ. Үүнд нэгд, үйлдвэрийг хоёр үе шаттай байгуулах, хоёрт, шууд бүрэн хүч чадлыг эзэмших, гуравт, зөвхөн Өмнөт “Оюутолгой”-г ашиглах гэсэн гурван хувилбар байна. Гэхдээ “Оюутолгой”-д уурхай ба баяжуулах фабрикийг барьж, эндээс алт бүхий зэсийн баяжмалыг Хятад улс уруу зөөж эцсийн бүтээгдэхүүн гаргах юм байна гэж ойлгогдож байна. Харьцуулбал нэгдүгээр хувилбар нь оновчтой гэж үзсэн ба энэ нь эхлээд нөөц нь баттай тогтоогдсон Өмнөт “Оюутолгой”-н хэсгийг уурхайгаар нээж жилд 20-иос дээш тонн хүдэр олборлож баяжуулан дараа нь Хюго Даммитын хэсгийг ашиглаж эхлэн улмаар үйлдвэрийн хүч чадлыг 40 сая тоннд хүргэх. Эхлээд Баруун өмнөт, “Оюутолгой”-н хүдрээс 17-20 сая тонн хүдэр олборлож, 2007 оноос бүтээгдэхүүн гаргаж эхлэх юм байна. Энэ хооронд Өмнөт Хюгогийн ил уурхай, Хойд Хюгогийн далд уурхайг ашиглалтад бэлтгэж, үйлдвэрийн хүч чадлыг 40 сая тонн болгох нөхцөлийг бүрдүүлнэ. Үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалтад 529 сая доллар шаардагдана. Эхний 1-4 жилд ашиглалтын зардал нь 130-183 сая доллар. 5-16 дахь жилд энэ зардал нь 235-255 сая доллар болно. 17 дахь жилээс эхлэн жилийн зардал 230-117 сая доллар болон буурна. Захиргааны ба бусад зардал нь жилд 20 сая доллар байна. Нэг унц /31.1г/ алтны үнийг 400 доллар, нэг раунд /0.545г/ зэсийн үнийг нэг доллар гэж үзээд эхний жилүүдэд ашиг нь дундчаар 145 сая доллар болох ба хоёр дахь үе шатнаас буюу үйлдвэр бүрэн хүч чадлаар ажиллаж эхэлсэн үеэс эхлэн татварын дараахь ашиг нь жилд 399-516 сая доллар болно. Жилд 300000-400000 тонн зэс, 10-аад тонн алт олборлохоор төлөвлөж байгаа бололтой юм. Нэг паунд зэсийн өөрийн өртөг нь 36-40 центээс хэтрэхгүй байхаар тооцоолсон байна. Эдийн засгийн урьдчилсан тооцоонос үзэхэд “Оюутолгой”-н ордыг ашигласнаас гарах нийт үр ашиг нь хоёр тэрбум доллараас багагүй болох агаад үйлдвэрийн зардлаа зургаан жил хүрэхгүй хугацаанд нөхөх эцсийн үр дүн гарч байна. Энэ нэг жилийн өмнө буюу нөөц нь өнөөгийнхөөс нэлээд бага тоо хэмжээтэй байсан үед хийгдсэн ба сүүлийн жил гаруй хугацаанд Хюго Даммит ордын нөөц үлэмж нэмэгдсэнийг харгалзвал нийт үр ашиг бас үлэмж нэмэгдэх нь лавтай. 4.ХӨГЖИЛ ДАГУУЛАХ ХОЁР “ТОЛГОЙ” “Тавантолгой”-н коксжих нүүрс, Бүрэнхааны фовфорит нь дэлхийн том орд болох тухай өнгөрсөн зууны далаад оноос ярьж эхэлсэн билээ. Тэр ч байтугай гадаад дотоодын олон арван эрдэмтэд, эрдэм шинжилгээний байгууллагууд олон жилийн турш судалгаа хийж, зураг төсөл, дүгнэлт гаргасан бөгөөд энэ ажил өнөөг хүртэл үргэлжилсээр, хамгийн бүүлд гэхэд л “Тавантолгой”-н ордыг аж ахуйн эргэлтэд оруулах талаар Япон улсын судалгааны байгууллага, уурхайн үйлдвэрлэлийн талаар дагнасан үйл ажиллагаа явуулдаг дэлхийд алдартай ВНР компани тооцоо дүгнэлт хийсэн байна. Олон жилийн турш явуулсан судалгаанаас үзэхэд, “Тавантолгой”-н хувьд нүүрсний нөөцөөр үнэхээр дэлхийн том ордуудын нэг төдийгүй, чанарын хувьд өндөр зэрэглэлтэй нүүрс болох нь нэгэнт нотлогдсон. Энэ нүүрсийг ихээр хэрэглэгч нь хүнд үйлдвэр багжсөн улсууд байх бөгөөд эдгээрорнууд нь ордоос алслагдсан, тээвэрлэлтэд зардал их гарах учраас ордыг ашиглах , эдийн засгийн үр ашгийг бууруулж байгаа юм. Дотооддоо ашиглана гэхээр хэрэгцээ хязгаарлагдмал, “Тавантолгой”-н ордыг өндөр хүч чадлаар олборлох боломжгүй байлаа. Тэгвэл одоо “Оюутолгой” ордын үйлдвэрийн ач холбогдол тодорхой болж байгаа нөхцөлд “Тавантолгой”-г энэ ордтой холбож үзэх зайлшгүй шаардлага гарч ирж байна. “Тавантолгой” ба “Оюутолгой”-н орчимд “Цагаансуврага” гэж бас нэг “Эрдэнэт”-ийн нөөцөөс жижгэвтэр орд юм байна.”Тавантолгой-н нүүрсний орд бол Оюутолгойгоос баруун хойш 110 км, Даланзадгад хотоос зүүн тийш 100-гаад км зайтай. Харин “Цагаансуврага” бол “Оюутолгой”-гоос зүүн хойш 140-өөд км, Сайншанд хүртэл 130-аад км зайтай. Мөн Дундговийн хойт, зүүн хойт хэсэг, Дорноговийн Шивээ-Овоо орчимд хүрэн нүүрсний том том ордууд бий. Эл байдал нь Өмнөговь, Дундговь, Дорноговь буюу говийн бүсэд зэсийн эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх өргөн боломжийг нээж байна. “Эрдэнэт” үйлдвэр жилдээ 23-25 сая тонн хүдэр олборлож 23-28 хувийн агуулгатай 430-470 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэдэг бөгөөд түүн дэх металл зэс нь 106-120 мянган тонн болж байна. “Эрдэнэт”-ийн үйлдвэр цаашид энэ хүч чадлаар буюу арай бага хүч, чадлаар 25-30 жил ажилах нөөц бий. “Цагаансуврага”-ын ордоос жилд арваад сая тонн хүдэр олборлож, 50000 тонн зэс агуулсан баяжмал гаргах урьдчилсан тооцоо бий. “Оюутолгой”-н ордын техник эдийн засгийн гол гол үзүүлэлтийн талаар дээр өгүүлсэн. Харин бидний бодлоор бол “Оюутолгой”-н ордоос жилд 40 хүртэл тонн сая хүдэр олборлосон тохиолдолд наад тал нь 300000 тонн металл зэс гарч болох юм байна гэж үзэж байна. Иинхүү Монгол Улсын нутаг дэвсгэрт 2008-2010 оны үед 450-500 мянган тонн зэс агуулсан хагас түүхий буюу баяжмал гарах боломжтой байна. Эндээс үзвэл жилд 500000 тонн цэвэр зэс гаргах пиро болон гидрометаллургийн заводыг байрьж байгуулах нь бодит үндэслэлтэй байна. Эдийн засгийн, дэд бүтцийн, экологийн талаас бодож үзвэл энэ заводыг говь нутагт тухайлбал, Оюутолгой, Тавантолгойн орчим, эсхүл Шивээ-Овоо, Чойр орчим барьж байгуулж болох юм. Дэд бүтцийг хөгжүүлэх Зэсийн завод байгуулахад дэд бүтцийн обьектуудыг юуны өмнө барьж байгуулах хэрэгтэй байна. Оюутолгойгоос Зүүн баян хүртэл 270-280 км төмөр зам, шаардлагатай тохиолдолд Тавантолгойгоос Оюутолгой хүртэл 100 км төмөр зам бүгд 380 км төмөр кам, Шивээ-Овоо эсхүл 400 мегаватт хүч чадалтай дулааны цахилгаан станц байгуулах шаардлагатай. Эсхүл нөөц нь судлагдсан Хараагийн ураны орд газрыг түшиглүүлэн атомын цахилгаан станц барьж байгуулах асуудлыг судалж үзүүштэй. 380 км төмөр замд тавихад 400 сая доллар, дулааны цахилгаан станц байгуулахад мөн 250-иад сая доллар, зэсийн завод байгуулахад 500-гаад сая доллар шаардлагатай байж болох юм. Ийнхүү зэсийн завод, түүний дэд бүтцийг хөгжүүлэхэд 1.1 тэрбум доллар шаардлагатай болж байна. Өнөөгийн дэлхийн зах зээлийн үнээр тооцвол 500000 тонн зэсийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум доллар болж байна. Харин нэг тонн зэс үйлдвэрлэх ббрийн өртөг нь ялгах аргаасаа хамаараад 0.8-1.7 мянган доллараас хэтрэхгүй. Энэ үйлдвэрийн ашгаас 30 хувийн татвар мөн нийт борлуулалтын орлогоос 2.5 хувийн роялти авна гэвэл улсын төсөвт жилд хангалттай орлого орох боломжтой. Үүнээс гадна “Оюутолгой”-н ордоос жилд 10-аад тонн алт ялгах боломж бий. Үүнийг өнөөгийн дэлхийн зах зээлийн үнээр тооцоход жилийн бүтээгдэхүүн нь 130 сая доллар болно. Эндээс манай улс 1.1 тэрбум долларын хөнгөлттэй зээл авна гэвэл түүнийгээ 10-15 жилийн дараа төлж барагдуулж чадах юм. Энэхүү тойм тооцоонд зэсийн эрдсүүдэд ямагт дагналдаж оршдог алт, мөнгө, молибден, селен зэрэг элементүүд болон зэс хайлуулах явцад саармагжуулах процессоор ялгаран гарах хүхрийн хүчлийн үнэ цэнийг тусгаагүй билээ. 5.МОНГОЛ БОЛ АФРИК БИШ Налайхын нүүрсний уурхай байгуулагдсанаас эхэлбэл манай улсын үндэсний уурхайн үйлдвэрлэлийн түүх 80 гаруй жилээр хэмжигдэнэ. Тэгэхдээ уурхайн үйлдвэрлэлийн эрчимтэй хөгжлийн түүх нь сүүлийн 30 гаруй жилээр тодорхойлогдоно. Энэ нь үндсэндээ хуучин ЗХУ-тай хамтарсан үйлдвэрүүдийн хөгжлөөр илэрхийлэгдэх бөгөөд эдгээр нь өнөөдрийн “Эрдэнэт”, Бор-Өндөр, алтны зарим томоохон уурхайнууд, мөн Багануур болон бусад нүүрсний уурхайнууд юм. Чөлөөт зах зээлд шилжсэнээс хойш төрөөс “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тусгай бодлого явуулсны үр дүнд шороон ордоос алт олборлох үндэсний үйлдвэрүүд богинохон хугацаанд асар их хурдацтайгаар хөгжлөө. Бид социализмын үеийн уурхайн үйлдвэрүүдийн хөгжил, онцлог, гаралтэй сүүдэртэй талууд, нийгэм эдийн засгийн үр өгөөжийн талаар хангалттай ярилцсан учраас энэ удаад олон зүйл нурших хэрэггүй гэж үзэж байна. Гагцхүү “Эрдэнэт”, Бор-Өндөр, Багануурыг барь байгуулснаар эзгүй буйд тал хээр нутагт орчин үеийн тохилог орон хот суурин сүндэрлэж, хэдэн арваас хэдэн зуун км төмөр , засмал зам, өндөр хүчдэлийн шугам бий болж, олон арван мянган хүн ажилтай болж, амьдрал нь дээшилж, манай улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулсан юм шүү гэдгийг дахин дахин тэмдэглэх нь зүйтэй болов уу. Үүнийг яагаад байн байн нуршаад байна вэ гэхээр барууныхан биднийг “Оросын дагуул улс”, “Зөвлөлтийн колони байсан гэж үздэг байсан шүү дээ. Одоо Оюутолгойн ордыг эзэмших гэж байгаа шинэ түншээсээ, эдгээрээс дутахгүй том ордыг эзэмшиж, үүнээс дутахааргүй шинэ техник, технологитой, дэд бүтэцтэй, үр өгөөжтэй үйлдвэр байгуулна гэж бодох үндэс байна. Бид Африкийнхаас юугаараа ялгаатай, юугаараа төстэй юм бэ. Бидний гадарлахаар, өнгөрсөн зууны жараад оныг хүртэл өндөр хөгжилтэй өрнөдийн орнууд Африкийн олон орны алмааз, уран зэрэг үнэт эрдэнэсийг хомхойлон цөлмөж байсан. Бид ч гэсэн өнгөрсөн зууны дөчөөд оноос тавиад оны үед Модотын цагаан тугалга, Зүүнбаянгийн нефть зэргээ “ах нартаа” бараг зүгээр өгч байсан. Жараад оноос эхлэн геологи, уурхайн чиглэлээр дээд дунд боловсролтой мэргэжилтнүүдийг олон зуугаар нь бэлдэж, олон зуун эрдэмтэд төрж, далаад оны эхээр дээрх томоохон үйлдвэрүүдийг байгуулахад гадаадынхантай эн тэнцүү харилцаж чадах боловсрол мэргэжилтнүүдтэй болсон авч, тухайн үеийн улс төрийн бодлогын дарамтад орж зарим талаар алдаж онож байсан боловч, харийнханд эрдсийн баялгаа цөлмүүлэх боломжийг олгоогүй, харин ч өнөөг хүртэл үр ашгаа өгч байгаа олон үйлдвэр уурхайг байгуулсан нь бидний бахархал юм шүү. Төр засаг яах гэж онгон байгалиа талхалж, эвдэж, газрын хэвлийгээ ухаж төнхдөг вэ гэхээр уурхай үйлдвэр байгуулж, татвар авс, эдийн засгаа хөгуүүлж, иргэдийнхээ амьдарлыг дээшлүүлэх гэдэг нь жирийн үнэн. Уурхай, металлургийн үйлдвэрүүдээс авах гол татвар нь бүтээгдэхүүн борлуулалтын /ашгийн/ орлого байх бөгөөд үүнийн хэрэгжүүлэх “амин сүнс” нь бүтээгдэхүүн хуваах зарчмаар байгуулагдсан хамтарсан үйлдвэр байдаг. ОХУ зэрэг гадаадын зарим улс гүрэнд “Бүтээгдэхүүн хуваах гэрээний тухай” хууль мөрдөгддөг ба газрын хэвлийн ашиглуулах хайгуул, олборлолтын лицензийг хослуулан өгөхдөө зөвхөн бүтээгдэхүүн хуваах зарчмаар ажиллахаар талбайн зөвшөөрлийг олгодог нь сургамж болж, санаа авмаар зүйл юм. Дэлхийн улс орнуудын практикт газрын хэвлийгээ үнэлж, эрдэс баялгаа гадаадын хөрөнгө оруулагчдад ашиглуулдаг гурван янзын гэрээний хэлбэр байдаг юм байна. Тухайлбал: “Орд газрыг эзэмшигч нь бүтээгдэхүүн борлуулж нөөц ашигласны татвар, төлбар болон бусад хуулийн дагуу төлөх татварыг өмчлөгчид төлсөн нөхцөлд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ бүрэн захиран зарцуулах эрх авдаг. Өмчлөгстэй бүтээгдэхүүн хуваах тухай гэрээ байгуулдаг. Өмчлөгчид тодорхой үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулдаг хэлбэрүүд байна. Гэтэл Гадаадын хөрөнгө оруулалтын тухай манай хуульд ашигт малтмалын орд газрыг гадаадын хөрөнгө оруулагч ашиглахдаа улсад төлөх татвараас эхний таван жилд 50 хувь чөлөөлөгдөнө гэсэн мулгуу заалт байдаг нь авилгад өртсөн Африкийн зарим орнуудтай адил болж байна. Жишээ нь, “Бороогийн орд”-ыг ашиглах тухай тогтвортой байдлын гэрээ гэгчид 1 жил татвараас чөлөөлөгдөхөөр заасан бөгөөд энэ ордыг эзэмшигчид уг ордыг найман жилд дуусгахаар шуурхайлан ажиллаж байна. Ийм тогтвортой байдлын гэрээ байгуулаад байх юм бол одоо ба хойч үе маань цөлмөж ухсан газар, онгойж харласан нүхтэй үлдэх аюул биднийг тоссоор байна. 6.ГОВЬ ГЭМЭЭНЭ АЛТ БОЛОХ НЬ, ГЭВЧ Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шазрын хэвлийн баялаг нь төрийн өмч бөгөөд Монголын бүх ард түмний ашиг сонирхол, сайн сайхны тусын тулд ашиглагдах учиртай. Гэвч Үндсэн хццлиар тогтоосон энэ зарчим бидний амьдрал практикт яв цав биелэгдэн хэрэгжиж чадахгүй байна. Юуны өмнө эрдсийн түүхий эдийг эрэх, хайх, олборлох, боловсруулах, борлуулахтай холбогдон эрх зүйн зохицуулалт нь бүрэн төрийн бодлоготойгоо нийцэж, Үндсэн хуулийн зарчимтай яв цав зохицоогүй, төгс бус байгаа учраас өнөөгийн элдэв гажуудал завхрал үүсч байна. Өнөөгийн мөрдөж байгаа Ашигт малтмалын хуулийг хэлэлцэх, батлах 1997 оноос эхлэн геологи, уул уурхайн салбарын эрдэмтэн мэргэжилтнүүд олон зүйл заалтыг шүүмжилж, улс үндэстний эрх ашигт ноцтой хор дагавар учруулж байгаа тухай удаа дараа ярьж бичиж байгаа боловч өнөөг хүртэл хүлээж авсангүй. Үндэсний баялаг төрийн өмчийг эзэнгүй болгож, төрийн үүргийг үндсэнд нь үгүйсгэсэн нь энэ хуулийн гол алдаа юм. Харин гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэдэг өрөөсгөл бодлогыг 1996 оноос өнөөг хүртэл төр, засгийн эхрийг ээлжлэн барьж байгаа “шилдгүүдийн” харгайгаар Монгол Улсын эдийн засгийг хөгуүүлэх гол тулгжжр багана болсон эрдсийн баялгийг судлах, ашиглах үйл ажиллагаанд ноцтой алдаа завхрал гарч, геологи уул уурхайн мэрэгжлийн төрийн төв байгууллагыг тарааж, бидний бахархан ярьдаг өндөр мэргэжлийн боловсон хүчин, эрдэм шинжилгээний хүрээлэнг бутарган устгаж, хэдэн зуун сая доллароор хэмжигдэх төрөл бүрийн ашигт малтмалын ордууд төрийн өмч хар захын наймаа мэт болж цөөн хэдэн хүн буюу гадаад дотоодын хэсэг бүлэг хүмүүсийн хувийн өмч болж, эрдэс баялгийн талаар баримтлах төрийн бодлого алдагдаж, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой заналхийлэх боллоо. Африкийн зарим улсууд бол омог, отгийн зохион байгуулалттай, боловсролын ерөнхий төвшин доогуур зарим газраа хүй нэгдлийн амьдралаар амьдардаг учраас мөн тийм л удирдагчид тэднийг дагуулдаг бол манай шилдгүүдээс эрс ялгарах учиртай сан. 43 тонн алтны нөөцтэй “Бороо”-гийн алтны ордыг 100 хувийн хөрөнгө оруулалттай гадаадын нэгэн компанид найр тавиад, бараг зүгээр өгчихсөн, жилдээ хэдэн арван сая доллар алдаж байгаа тухайнэгэн баримтыг бараг хоёр сарын өмнө төвийн хэвлэлүүдээр тодорхой бичсэн боловч, манай эрхтэн дархтанууд, илжигний чихэнд алт хийсэн ч ус хийсэн ч адилхан мэт болж, гадныхнаас хэдэн юмаа олж аваад төсвөө тун амархан бүрдүүлэхийн оронд харин ч суудлаа булаацалдан турхиралдаж, татвараа хэд дахин нэмж, үндэсний үйлдвэрүүдээ булшлах тухай бодож суугаа харалган бодлоготой “шилдэг”-үүдээ яалтай нь билээ. Жилд 28-хан км хатуу хучилттай зам тавих гэж Зам тээврийн яам гээчийг байгуулсан мөртлөө Монгол Улсын эдийн засгийн тулгуур үндэс болсон хэдэн зуун тэрбум доллароор үнэлэгдэх эрдсийн баялгаа оновчтой ашиглах бодлого боловсруулж зохицуулах геологи, уурхайн төрийн төв байгууллагагүй байгаа нь хүний эрх ашигт нийцэж байгаа юм бэ гэж Элбэгдорж гуайгаас бас асуумаар байна. Одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу ашигт малтмалын хайгуулын ба ашиглалтын лиценз гэгч нь үнэт нэртэй хоёр янзын цаас байдаг. Тайлбарлавал, 20 тэрбум долларын үнэтэй “Эрдэнэт” ч бай, 70-80 тэрбум доллароор үнэлэх гээд байгаа “Оюутолгой”ч бай, эсхүл манай улсын газар сайгүй байдаг шавар хайрганы орд ч бай энэхүү нэг хуудас цаасар үнэлэгддэг. Уг нь лиценз эзэмшигч нь эрдэс баялгийг эзэмшигч Монголын төртэй зарчмын үндсэн асуудлаар харилцан тохиролцсон гэрээ байгуулж баталгаажуулсан үүрэг хүлээсэн байх ёстой. Тэрхүү гэрээ нь лицензийн салшгүй хэсэг гэж үзэхээр эрх зүйн актад тусгаж өгсөн нөхцөлд л лиценз нь бүрэн утга учиртай жинхэнэ үнэт цаас баримт бичиг болох ёстой. Манай улсын эдийн засгийн хөгжилд стратегийн ач холбогдолтой томоохон газрууд тухайлбал Тавантолгойн нүүрс, Оюутолгойн зэс, Бороогийн алт, Бүрэнхааны фосфорит, Төмөртэй, Баянголын төмөр зэрэг орд газруудыг төр мэдэлдээ байлгаж, яаж ашиглах асуудлыг бодлогоороо зохицуулан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад ашиглуулах, лиценз олгох асуудлыг Засгийн газар боловсруулж, Их хуралд оруулж шийдвэрлүүлэх нь улс үндэсний эрх ашигт нийцнэ. Монголын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, эдийн засгийн тусгаар тогтнол хөндөгдөж болохуйц ашигт малтмалын томоохон талбай, орд газруудыг гадаадын хөрөнгө оруулагчдад олгох асуудлыг шийдвэрлэхэд төр засаг ийм идэвхгүй, ажиглагчын байр сууринаас хандах юм бол ард түмний өмнө Үндсэн хуулиар хүлээсэн өмчлөгчийн эрх үүргийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чадахгүйд хүрэх болно гэдгийг төрийн эрх мэдэлтнүүд ойлгох цаг нь болжээ. Улсын Их Хуралд үйл ажиллагааг нь ялган зааглахад төвөгтэй олон байнгын хороо, дэд хороод ажилладаг бололтой юм. Тэгвэл юу юуны өмнө ашигт малтмал, байгалиын баялгийн байнгын хороо илүү хэрэгтэй юм биз дээ. Олон жилийн турш манай улсын эдийн засгийг нуруундаа үүрч, цаашид ч улчын хөгжлийн тулгуур багана болсоор байх, экспортын орлого, төсвийн үлэмж хэсгийг бүрдүүлэх энэ салбарыг сүүлийн үед нэг өнцгөөс харж, харалганаар шүүмжлэх, тэр ч байтугай уурхайн үйлдвэрлэлийг хаах, зогсоох тухай төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэн дуртай нь бурах боллоо. Тэр ч байтугай төр засаг нь өөрөө энэ салбарын үйл ажиллагааг хяхан хавчих бодлого ялуулж байгаагийн нэг илрэл бол уурхайн үйлдвэрийн усны үнийг 20 гаруй дахин нэмсэн үйл ажиллагааа юм. Гэтэл хамгийн хортой гадаадынхан голдуу ажилладаг, нийслэлийн хөрс усыг бохирдуулдаг арьч ширний үйлдвэр гэхэд л уурхайн үйлдвэрийн уснаас 5-6 дахин бага үнэтэй байгаа нь эдийн засагт их үр өгөөж байгаа үйлдвэрүүдээ хяхан боож үйл ажиллагааг нь зогсоох гэсэн харалган бодлого биш үү. Өвөрхангай, Архангайд ажиллаж байгаа алтны компаниуд Онгийн, Өлтийн голыг баллаж усгүй болгож байгаа тухай хэдэн жилийн турш улиг болгон ярьж сүүлд нь өүр улстөржүүлж, эцэст нь хэн нэгнийг эрүүгийн хэрэгт татах тухай телевизээр маргаж байх юм. Хэрэв нэр бүхий компаниудад агиглалтын лиценз олгохдоо төр засгийн өмнө тэдний хүлээх үүргийг гэрээ, хэлэлцээрээр тогтоож баталсан бол “гэмт этгээдийн” эрэлд гарч бүх төвшиндөө мунгинах хэрэггүй баймаар юм. Энэ далимд тэмдэглэхэд зороон ордын элсийг угаахад ямар ч хортой химийн бодис хэрэглэдэггүй, зөвхөн завар шороотой булингартай ус гарах бөгөөд түүнийг зохих журмын дагуу нуур цөөрөм байгуулан тунгааж, буцааж ашиглах нөхцөлд байгалийн цэвэр усыг бага хэмжээгээр зарцуулдаг. “Айванхоу майнз” компани нь дэлхийн олон оронтой хамтарсан үйлдвэр байгуулсан тухай би дээр өгүүлсэн. Эдгээр улс орнууд нь манайхан шиг үндэсний баялгаа Канадын энэ компанид тэр чигээр нь шилжүүлэн өгчихөөгүй нь цаанаа нарийн учиртай. Бид бэлэн юм хүртэх, тэжээлгэн тэтгүүлэх гэдэг уламжлалт сэтгэлгээнээсээ бас зоригтой салах хэрэгтэй байна. Оюутолгойн ордыг Монгол Канадын хамтарсан үйлдюэрээр буюу хүдэр олборлож баяжуулах мөн зэс хайлуулахзаюод байгуулах нь аль аль талдаа эдийн засгийн үр ашигтай байх нь ойлгомжтой юм. Нөгөөтэйгүүр энэ орд газрыг түшиглүүлэн хамтарсан үйлдвэр байгуулсан нөхцөлд гадаадын тэргүүний техник технологи нэвтрэн орж ирж, манай мэргэжилтнүүд үйлдвэрийн менежментэд суралцан өндөр мэргэжлийн ажилчидтай болдгийг “эрдэнэт”, “Монголросцветмет”-ийн туршлагаас бэлхнээ харж болно. Нэгэнт мэргэжлийн өндөр дадлага туршлагатай болсон “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн Оюутолгойн үйлдвэрийн ажилтан, ажилчдыг одооноос бэлтгэхэд болохгүй гэх газаргүй. Оюутолгойд хамтарсан үйлдвэр байгуулахад монголын тал дүрмийн санд хэдэн хувиар оролцох, хэрхэн бүрдүүлэх зэрэг нь гэрээ хэлэлцээрийн үе шатад яригдах зүйл боловч, манай улсын банк, санхүүгийн байгууллагууд энэ том ажилд ажиглагчын байрнаас бус хөрөнгө оруулалтыг олж идэвтэй оролцож эзний байр сууринаас хандах хэрэгтэй болоод байна. Бидний мэдэж байгаагаар бодитой санхүүгийн эх үүчвэр болж чадахуйц дараах чиглэлүүдэд анхаарлаа хандуулж, тандаж судалж бодитой шийдвэр гаргах хэрэгтэй байна. Тухайлбал, экспортын зээлжүүлэлтийн агентлагууд, бүтээгдэхүүн худалдан авагчид, олон улсын санхүүгийн байгууллагууд, тоног төхөөрөмж нийлүүлэгчид, үйлчлэгчид, арилжааны банкууд зэрэг болно. Эхний ээлжинд манай Засгийн газар тогтвортой байдлын гэрээ байгуулна гэж яаравчлах бус, харин хамтарсан үйлдвэр байгуулах тухай зарчмын асуудлаар “Айвенхоу майнз”-тай хэлэлцээр хийж баталгажуулсны үндсэн дээр тогтвортой байдлын гэрээг авч үзэж болох юм. Оюутолгойн ордыг эзэмших түүнтэй холбогдон дэд бүтцийн асуудлаар манай тал үндэслэлтэй, нэг мөр шийдвэрээ гаргах цаг нэгэнт болжээ. Манай мэргэжилтнүүдийн тооцоол байгаагаар 2010-аад он хүртэл Монгол Улсыэ төвийн эрчим хүчний системээс энэ үйлдвэрийг цахилгаанаар хангах боломжтой бөгөөд үүнээс цаашид зэсийн завод байгуулахтай холбогдуулан говийн бүсэд эрчим хүч, зам тээвэр, уурхай, металлургийн цогцолбор байгуулах асуудлыг нэн даруй шийдэх хэрэгтэй байна. Бид нийгэм журам байгуулна гэж олон жил мөрөөдсөн, гадныхнаар баахан юм хийлгэсэн, эцэст нь бөөн өртэй үлдсэн, одоо болохоор хүмүүнлнг ардчилсан нийгэм байгуулна гээд эрх мэдэл албан тушаал булаацалдсаар, зарим нь үлгэр ярьсаар арваад жилийг алдлаа. Жинхэнэ бүтээн байгуулалт гэдгийг бас мартсаар төдий хугацаа өнгөрчээ. Ноён Фридланд бидний хажуугаар сансрын хурдтай урагшилж байна. Бид түүний хурдыг гүйцэхгүй бол тэр хийдгээ хийгээд, авдгаа аваад талийж өгөх нь. Бид хоорондоо маргасаар алмайрч, аажуурч суугаад Алтан Бороогоо алдсан гашуун туршлагыг давтмааргүй байна. Эрдсийн баялгийн ашиглах эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, ялангуяа “Алтан говь” төслийг хэрэгжүүлье, говийг алт болгоё гэвэл дараах арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авах хэрэгтэй байна. Үүнд: 1. Эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжсэн өнөөгийн нөхцөлд эрдэс баялгаа аяж ашиглах, ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчидтай хэрхэн ажиллах стратеги, бодлогоо нэг мөр боловсруулах шаардлагатай. Энд шинэ үзэл, шинэ шалгуур хэрэгтэй. 2. Одоогоор эрдсийн баялгийг судлах ашиглах бодлогыг боловсруулдаг, хэрэгжүүлэг, хоорондоо уялдаа холбоогүй ҮХЯ, ТЭХЯ, ТӨХ, АМХЭГ зэрэг хэд хэдэн газрууд тал тал тийш нь чангааж төрийн нэгдмэл бодлогыг олигтой боловсруулж, мөрдүүлж чадахгүйд хүргэу байгаа хууль эрхийн актуудыг нэн даруй өөрчилж, нэгдмэл нэг бодлог гаргаж хэрэгжүүлэх Геологи эрдэс баялгийн яамыг, мөн Улсын Их Хуралд эрдсийн баялгийн асуудал эрхэлсэн байнгын хороо байгуулах асуудлыг судалж, шийдвэрлэх, 1. “Эрдэнэт”, Оюутолгой, Цагаансуваргын ордуудыг нэгэн зэрэг ашиглах үед гарах хүдэр, зэсийн баяумалыг боловсруулах 400-500 мянган тонн зэс хайлуулах хүч чадалтай зэс хайлуулах заводыг Шивээ-Овоо юм уу Тавантолгойн орчимд байгуулах, энэ хүрээнд 350-400 мвт хүч чадалтай дулааны цахилгаан станц эсхүл Хараагийн ураны ордод түшиглэн атомын цахилгаан станц, Оюутолгойгоос Зүүнбаян хүрэх 270-аад км төмөр зам барьж байгуулах зэрэг асуудлыг техник эдийн засгийн тооцоог хийж төрийн бодлого болгож хэрэгжүүлэхийг судлах, 2. Оюутолгойн ордыг хамтарсан үйлдвэрийн хэлбэрээр ашиглахтай холбогдуулан түүнд бэлтгэх ажлыг Монголын талаас хариуцах ашиглалтын өмнөх захиргаа, мөн Монголын талыг төлөөлж хамтарсан үйлдвэрийг бүрдүүлэгч компанийг шалгаруулах зорилгоор эдийн засгийн өндөр чадавхитай “Эрдэнэт” үйлдвэрийг авч үзэж болохын зэрэгцээ, ирээдүй бүхий үндэсний хувийн компанид энэ үүргийг хүлээлгэж болох асуудлыг ч судлах хэрэгтэй байна. Говь гэмээнэ алт болох цаг тун ойрхон байна. Гэвч энэ нь төр засгийн чадварлаг менежмент, зохион байгуулалтаас хамаарах болно. Эцэст нь социализмын зеийн сонгодог онигоогоо өнөөдөрт хөрвүүлээд үзье. Залуухан эр гадаадын жуулчинд Монгол орноо танилцуулж байна. гэнэ. Энэ сайхан талбайг хэн байгуулсан юм бэ гэж асууж гэнэ. Сүхбаатарын талбай гэдэг юм., Хятадын компани хийсэн юм гэж. Манай эдийн засаг 10 гаруй хувь өссөн бидэнд үзүүлэх юм бий гэж. Нийслэлээс гарч бахархал болсон бүтээн байгуулалтуудаа үзүүлэх юм болов. “Энэ бол жилдээ найман тонн алт гаргадаг “Бороогийн уурхай” гэж. Канадууд байгуулсан юм. Заамарын хөндийд уул овоо шиг босгосон шорооны овоолго харагдаж. “Аа энд бол “Алтан Дорнот”-ын орос ах нар ажилладаг юм гэж. Дарханаас Эрдэнтийг зорих болж. “Энэ сайхан дардан замыг хэн байгуулсан юм бэ гэж асуув. “Хятадаас авчирсан зарц нар л” гэж. Үгүй ингэхэд та нар чинь өөрсдөө юу хийж байна” гэж гайхахад: “Бид улс төр хийж, хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулж байна” гээд хэнэггүй зогсоно. Үе үеийнхэнийгээ ийм онигоонд оруулахгүй юмсан. Эдийн засгийн ухааны доктор, уурхайн инженер-геологич С.Авирмэд, Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны Ерөнхийлөгч, техникийн ухааны доктор М.Дамдинсүрэн.

ИЛ ЗАХИДЛЫН ТАЙЛБАР-ХАВСРАЛТ

Нэг. Үндсэн хуулийн үзэл санаа,заалт болон “Үндэсний аюулгүй байдлын тухай” хууль, “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын заалт,зарчимд харшилсан, улс үндэсний эрх ашигт ноцтой хохирол учруулж болзошгүй ба гарцаагүй учруулах зохицуулалт,зүйл,заалтын талаар: 1. “Ашигт малтмалын тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 4-т “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй хамтран ашиглах тохиолдолд төрийн оролцоо 50 хүртэл хувь байж” болно гэжээ. Энд нэгд, дээд тал нь 50 хувь гэж хатуу хязгаарласан, хоёрт,0-50 хувийн хооронд ямар ч хэмжээтэй (бүр 0 хувь ч) байж болно гэсэн зохицуулалт агуулагдаж байна. Төрийн оролцоог ингэж 50 хувиас доош байхаар хязгаарлан боомилж байгаа нь улс,нийгмийн хөрөнгө,хүчээр тогтоосон ордуудын тусгай зөвшөөрлийг эзэмшиж буй цөөн компани, хувь хүний явцуу ашиг сонирхлыг хангахаас өөр зорилго,үндэслэлгүй юм. Төр хөрөнгөө зарцуулан байж тогтоосон ордоо ч улс орны хөгжлийн нөхцөл,шаардлагад зохицуулан эзэмшиж ашиглах эрхгүй болж байна гэсэн үг. Үүнээс болж төсөвт орох боломжтой орлого,ашиг төрийн оролцооны хэмжээнээс шууд хамааралтайгаар танагдан хязгаарлагдаж, тэр хэрээр улс,нийгэм шууд хохирох бөгөөд энэ нь Таван толгой мэт томоохон ордын хувьд олон жилийн дүнгээр авч үзвэл наанадаж хэдэн зуун тэрбум төгрөгөөр хэмжигдэх хөрөнгө байх нь гарцаагүй юм. Энэ бүхэн нь “Монгол улсад ... байгалийн ...баялаг гагцхүү ард түмний мэдэл(д) …байна” гэсэн Үндсэн хуулийн үзэл санаа,заалт (6дугаар зүйлийн 1)-ыг бүдүүлгээр зөрчиж байна. 2. Дээрхтэй бараг ижил зохицуулалт хуулийн 5 дугаар зүйлийн 5-д давтагдаж байна. Энд ”Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигч хуулийн этгээдийн тухайн ордод ногдох хувьцааны 34 хүртэлх хувийг төр эзэмшиж” болно гэжээ. Төрийн эзэмшлийн хувь,хэмжээг 0-34 хувь гэж бас л хязгаарлаж байгаа нь тусгай зөвшөөрлийг эзэмшигчдийн ашиг сонирхолд нийцүүлэхээс өөр бодитой үндэслэл, шалтгаангүй зохицуулалт болжээ гэж бид үзэж байна. Яагаад заавал 34 хувиас доош байх ёстой, зарим баялаг агуулгатай, нөөц ихтэй ордод яагаад үүнээс дээш байж болохгүйг энэхүү тоог тависан цөөн хүн л мэдэх нууц зүйл байх бололтой. 34 хүртэл хувь байж болно гэдэг нь нэг мөр ойлголт биш бөгөөд хэн нэг түшмэлээс хамаарч төр оролцохгүй байж ч болно гэсэн далд санааг илэрхийлж байгаагаараа маш хорон агуулгатай байна. Дээрх тоог Оюу толгойн ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч гадаадын хөрөнгө оруулагчид зориулж оруулжээ гэж үзэх үндэс байна. Төрийн оролцоог бүх тохиолдолд 34 хувиас бага байхаар хуульчилж байгаа нь зарчмын хувьд буруу төдийгүй улс оронд асар их хохирол учруулах болно. Тухайлбал, манай үндэсний өмч баялгийн сор болсон Оюу толгойн ордоос олж болох цэвэр (ногдол) ашгийн 66-гаас доошгүй хувь гадаадын хөрөнгө оруулагчийн өмч болж хувирна. Энэ нь гайхалтай өндөр ашгийн төвшинтэй гэх уг ордын хувьд нэг жилд л гэхэд доод тал нь олон зуун тэрбум төгрөгийн асуудал байх бөгөөд төрийн оролцоог анхнаасаа бага байхаар хуульчилж байгаагийн балгаар Монгол улсын төсөв ирээдүйд асар их хэмжээний орлогоо алдах нь тодорхой байна. Энэ байдлаар бол эзэн орон өөрийн мэдэлд байлгаж болох (“Эрдэнэт” үйлдвэрээс хавьгүй арвин) хөрөнгө,санхүүгийн эх үүсвэрийг бусдад найр тавин өгч ирээдүйн хөгжлөө тэтгэн санхүүжүүлэх ихээхэн боломжоо алдах нь ээ. Гадаадын “донор” орон,байгууллагаас хараат өнөөгийн тэвчишгүй байдлыг аажмаар гэтлэн давах үндэсний хөгжлийн эрмэлзэл,зорилго,бодлогод ч маш хүнд цохилт болох нь. Хуулийн бусад заалт(29.2 ба 27.1.5)-тай уялдуулан авч үзвэл энэ зохицуулалт нь үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болзошгүй юм. Дээр дурдсан бүхэн нь Үндсэн хуулийн үзэл санаа, заалт(6дугаар зүйлийн 1)-д нийцэхгүй байгаа төдийгүй “Үндэсний аюулгүй байдлын тухай” хуульд “улс, үндэснийхээ язгуур ашиг сонирхлыг эрхэмлэх” талаар тусгагдсан үндсэн зарчим(4.1.1)-ыг зөрчиж байна. Улс орны санхүү,эдийн засагт гарцаагүй хохирол учруулахаас гадна эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй энэхүү алдаатай зохицуулалт нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 32дугаар заалтад тодорхойлсон Монгол улсын тусгаар тогтнол,бүрэн эрхт байдлын тулгуур үндсийг ч хөндөх хэмжээний асуудал болж мэдэхийг үгүйсгэх аргагүй юм. 3. Хуулийн 29дүгээр зүйлийн 2-т “Эхний 5 жилийн хөрөнгө оруулалтын хэмжээ 50 саяас дээш америк доллартой тэнцэх бол 10, 100 саяас дээш америк доллартой тэнцэх бол 15, 300 саяас дээш америк доллартой тэнцэх бол 30 жилийн хугацаагаар энэ хуулийн 29.1.-д заасан гэрээ байгуулна” гэжээ. Энэ заалтыг, ялангуяа 30 жилийн хугацаатай гэрээ байгуулах тухай хэсгийг маш их уршигтай алдаа болно гэж бид үзэж байна. 1997 оны хуульд Тогтвортой байдлын гэрээг эхний удаад дээд тал нь 15 жилийн хугацаагаар байгуулна гэж байсныг шууд 2 дахин өсгөж 30 жил болгож байгаа нь бүр цадигаа алдсан хариуцлагагүй хэрэг мөнөөс мөн. Зах зээлийн нөхцөл байдал хэдхэн жилийн дотор хэр их өөрчлөгдөж,түүний улмаас олон жилээр байгуулсан гэрээний үнэ цэнэ хэрхэн хувирдагийг Бороогийн алтны уурхайн гашуун туршлага бидэнд бэлхнээ харуулсаар атал үүнээс сургамж авалгүй 30 жилийн урт хугацаагаар улс орон,хойч үеэ ашиг багатайхан гэрээний нөхцлөөр дөнгөдөн чөдөрлөх гэж байна. Гэрээний хугацааг орд ашиглах техник-эдийн засгийн үндэслэлд тулгуурлан тогтоохын сацуу эхний удаад 15 жилээс хэрхэвч хэтрүүлж болохгүй гэж бид үзэж байна. 30 жилийн тухай заалтыг Оюу толгойн ордын лиценз эзэмшигчийн ая таалалд нийцүүлэн хуульд оруулжээ гэж үзэх үндэстэй. Үүнийг хууль эцсийн хувилбараар баталгаажиж хүчин төгөлдөр болоогүй (УИХ-ын дарга гарын үсэг зураагүй, Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн бариагүй, Ерөнхийлөгч хориг тавих бүрэн эрхээ эдлээгүй) байхад “Айвенхоу майнз” ХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Ж.Макены 2006 оны 7дугаар сарын 10-ны өдөр хуулийн талаар яаравчлан үнэлэлт дүгнэлт өгч хийсэн мэдэгдэл гэрчилнэ (“Ардын эрх”, 2006.07.17-ны №134). УИХ-ын дарга Ц.Нямдорж ”Гадаадын пүүс компаниуд, тэдний төлөөний хүмүүс Монголын ашигт малтмалын ертөнцийн бодлогыг тодорхойлох оролдлого явж байна....Уул уурхайнхан хэн нэгэн гадныхнаар дамжуулж Монгол төрийн бодлогод нөлөөлөх оролдлого хийхгүй байх ёстой. Гадаадын нэг компани гарлаа гээд айлгахаар нь Монгол Улс тэрнийх нь дагуу ганхаад л шийдвэр гаргаад байвал төр улс гэж байгаад яах юм. Харамсалтай нь ийм юмнуудын гар хөл болж яваа монголчууд олон байна” (“Өдрийн сонин”,2006.06.23-ны №161) гэсэн нь бодит үнэн агаад, харамсалтай нь энэ нь хуулийн олон заалтад тусгалаа олжээ. 4. Одоо Монгол улсын нутаг дэвсгэрийн 43 хувь нь ашигт малтмал судлах, ашиглах тусгай зөвшөөрөл(лиценз)-ийн талбайгаар бүрхэгдэж, 6000 гаруй лиценз олгогдож, хэдхэн цөөхөн аж ахуйн нэгж, гадаад, дотоодын иргэдийн гарт хэдэн зуун лиценз хуримтлагдаж, үндэсний баялаг хар захын наймааны хэрэгсэл болж, зарим аймаг, сумын нутаг тэр чигээрээ лицензийн талбай болж, нутгийн иргэд аж ахуйгаа хөтлөн явуулах, амьдрахад ч саад бэрхшээл учирч, байгаль орчин ноцтой сүйтгэгдэж байгаа тухай жишээ баримт хангалттай бий. Гэтэл эл байдлыг таслан зогсоох, цэгцлэх талаар хуулинд тодорхой зүйл,заалт орсонгүй. “Ашигт малтмалын тухай” хуулийг дагаж мөрдөх шинэчилсэн журмын 3 дугаар зүйлд лицензийг шинэчлэн бүртгэхдээ 1997 оны хуулийг дагаж мөрдөнө гэсэн хачин заалт ч орсон байна. Түрүүлж өргөдөл гаргаж бүртгүүлсэнд нь тусгай зөвшөөрөл олгодог,нэг этгээдэд олгох тусгай зөвшөөрлийн тоог хязгаарладаггүй 1997 оны хуулийн дагуух практикийг үндсэнд нь үргэлжлүүлэхээр шинэ хуулинд тусгажээ.Ингэснээр АМХЭГ-ын цөөхөн албан тушаалтан “лиценз тараадаг” хуучин практик хэвээр үлдэх нь. Газрын хэвлийг ухаж онгичих, байгаль орчныг сүйтгэх хэмжээ хүрээ багасах биш, харин ч нэмэгдэх нь. Энэ бүхэн нь “байгалийн нөөцийг зохистой ашиглах,хамгаалах бодлогын харьцаа алдагдсанаас хүний амьдрах орчин,эдийн засагт үүсэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх” талаар Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгагдсан заалтад (52.) харш зарим бусармаг үйлдлийг үргэлжлүүлэх хууль зүйн нөхцлийг бүрдүүлж байна гэж үзэж болохоор байна. 5. Хуулийн 29дүгээр зүйлийн 1-д заасан Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах хэмжээний хөрөнгийн чадвартай дотоодын хөрөнгө оруулагч байхгүй байгаа нөхцөлд энэ заалт нь үнэндээ гадаадын хөрөнгө оруулагчдад зориулагдсан болж таарч байгаа юм. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “гадаад орны хөрөнгө оруулагчдад үзүүлэх аливаа хөнгөлөлт,тэдний эдийн засгийн сонирхлыг хамгаалах арга хэмжээг монголын үндэсний үйлдвэрлэгчид,хөрөнгө оруулагчдад үзүүлдэг хөнгөлөлт,эдийн засгийн нөхцлөөс давуутай болохоос сэргийлж,хяналт тавих” тухай заалт (35.3.11/) бий бөгөөд Хөрөнгө оруулалтын гэрээгээр баталгаажуулах тусгай нөхцлүүд нь энэхүү заалтад харшилж байна гэж үзэхээр байна. Хоёр. Хуулийн эдийн засгийн бодлого ба бусад зүйл,заалтын талаар 1. Хуулийн эдийн засгийн бодлогын гол цөм нь “роялти” хэмээх төлбөрөөр илэрхийлэгддэг бөгөөд энэ нь орд ашиглах тусгай зөвшөөрөл (лиценз) эзэмшигч аливаа хуулийн этгээд төрийн өмч болсон нөхөгдөшгүй баялаг эзэмшиж байгаагийнхаа төлөө төрд өгч байгаа онцгой, тусгай татвар билээ. Хуульд роялтийг нүүрс болон түгээмэл ашигт малтмалд 2,5 хувь, бусад ашигт малтмалд 5 хувь байхаар тогтоожээ.Энэ нь дэндүү ерөнхий, шудрага бус болжээ гэж бид үзэж байна. Ядахдаа ашигт малтмалын нэр төрөл, ордын газар зүй,эдийн засгийн байршил, олборлох нөхцөл, эдийн засгийн ач холбогдол, бүтээгдэхүүний нэр төрөл зэргээс хамаарч роялти нь ялгавартай тогтоогдох ёстой. Ард түмнээ орон сууцаар хангах, 40 мянган айлын орон сууцыг барих ажлыг төрөөс дэмжиж л байгаа юм бол элс,хайрга олборлоход 0,5-1 хувийн роялти байж болно, эсхүл огт роялтигүй ч байж болно. Хэрвээ зэсийн баяжмал, төмрийн баяжмал гаргавал арай өндөр роялти, ган юм уу зэс халуулах үйлдвэр байгуулвал бага роялти тогтоох гэх мэтээр төрийн бодлого энд тусгагдах ёстой юм.Шороон ордоос олборлосон хамгийн хямд зардалтай алтад 7,5 хувийн роялти байсныг 5 хувь болгож бууруулсан нь алхам ухарсан үйлдэл гэж бодогдож байна. 2. Гэнэтийн ашгийн татвар мэтийн гадаад, дотоодынхныг бухимдуулсан, цочроосон үйл ажиллагааг байн байн үйлдмээргүй байна. Татварын ба Ашигт малтмалын хууль муу учраас ийм үзэгдэл гарч байна гэж бид үзэж байна. Энэ хуулиар 68 хувийн татварыг нэг мөр болгох ёстой байсан. Тухайлбал, алтны хувьд 68 хувийн татвараа цуцлаж, роялтийг 7,5 хувиар хэвээр үлдээсэн байхад алт олборлогчид ч талархалтай хүлээж авна, улс орон ч хожино, алтны хар захын наймаа эцэс болж, Монголбанкны эрдэнэсийн сан арвижина. Зэсийн хувьд гэхэд үнийн шатлалтай роялтийг тогтоох ч юм уу, эцсийн бүтээгдэхүүнийг урамшуулах төлбөр тогтоож болох байсан. 3. Манай улсын эдийн засагт зэс, алт, хайлуур жонш, төмрийн хүдэр олборлолт гол эерэг нөлөөг үзүүлж байгаа бөгөөд цаашид ч таатай нөлөө үзүүлэх нь ойлгомжтой байна. Иймд юуны түрүүнд эдгээр төрлийн ашигт малтмалыг олборлох төрийн оновчтой бодлого, эдийн засгийн хөшүүргийг тогтоох нь гол асуудлын нэг мөн. Тухайлбал, зэс хайлуулах үйлдвэр байгуулсан нөхцөлд роялтийг 5 хувь, баяжмал экспортлосон нөхцөлд гэнэтийн ашгийн татварыг цуцлаж, роялтийг 8 хувь, хайлуур жоншны баяжмалд роялтийг 5 хувь, хүдэр гаргах нөхцөлд 8 хувь, төмрийн хүдэр гаргавал роялтийг 8 хувь, ган хайлуулах үйлдвэрт 4 хувь гэх мэтээр тогтоож болох юм. Энэ дашрамд тэмдэглэхэд,татварын багц хуульд ашгийн татварын босгыг өндөрсгөж, 3 тэрбум төгрөгөөс дээш ашигтай бол 25 хувийн татвар авахаар шийдвэрлэсэн нь уурхайн салбарын хувьд оновчтой шийдвэр биш гэж үзэж байна. 4. Хайгуулын ажлын зардлын доод хэмжээ 2-3дахь жилд 1 га-д 0,5 доллар байхаар тогтоосон нь геологи, эдийн засгийн үндэслэл муутай байна. 50000-ын масштабын эрлийн ажил хийх тусгай зөвшөөрлийг 150-160 мянган га талбайд авахад 80 мянган доллар шаардлагатай болно. Үүнийг хэр барагийн монгол хүн, аж ахуйн нэгж гаргаж чадахгүй. Энэ нь ахиад л гадны хөрөнгө мөнгөтэй хүмүүст зориулсан хууль болсон юм биш байгаа гэсэн сэтгэгдэл төрүүлж байна. Иймд хайгуулын ажлыг хийсэн ажил, гарсан үр дүнгээр нь үнэлдэг байвал зохино. 5. Төрийн өмч болох байгалийн баялгийг судлаж, ашиглаж байгаагийн хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч бүр төрийн эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулж ажиллах ёстой. Гэтэл энэ талаар хуульд тусгайлсан зүйл,заалт алга байгаа нь лицензийг хэдэн арваар нь хав дарах, хар захын наймаа өрнөн хөгжих нөхцлийг бүрдүүлсэн 1997 оны хуулийн гашуун сургамжийг үргэлжлүүлэхээр байна. Хөрөнгө оруулалтын хэмжээ эхний 5 жилд 50 сая доллароос дээш байх нөхцөлд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар хуульд тусгажээ. Энэ хэмжээг яаж үндэслэсэн нь ойлгомжгүй байна. Хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг нь 1997 оны хуулийн “дүрээ хувиргасан тогтвортой байдлын гэрээ” мөн бөгөөд ямар нэгэн аж ахуйн нэгжийг ялган авч “тусгай гэрээ” байгуулах шаардлагагүй, аливаа аж ахуйн нэгж хуулийн өмнө адил тэгш эрх, үүрэг хүлээнэ гэсэн зарчмыг баримтлах нь зүйтэй. Энэ утгаар хөрөнгө оруулалтын гэрээ гэдгийг зөвхөн 50 сая доллароос дээш хөрөнгө оруулагчтай биш, бүх хөрөнгө оруулагчтай байгуулах нь зүйтэй бөгөөд тэгэхдээ Сангийн сайд гэрээ болгонд оролцох шаардлагагүй, харин уул уурхайг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага үүнийг шийдэж болно. Хөрөнгө оруулалтын гэрээнд тухайн ордыг ашиглах техник-эдийн засгийн үзүүлэлтүүд, эцсийн бүтээгдэхүүний нэр төрөл, хамтран ажиллах хэлбэр, эрдэс боловсруулалтын судалгаа, дэд бүтцийн тухай зэрэг зарчмын асуудал тусгагдах ёстой. 6. Тусгай зөвшөөрлөөр олгох хайгуулын талбайн дээд хэмжээ 400 мянган га байгаа нь үндэслэлгүй өндөр байна. Геологийн судалгааны практик болон бидний саналаар энэ хэмжээ 10 мянган га-гаас дээш байж болохгүй. 7. Хуулийн 5дугаар зүйлийн 5-д “хуулийн этгээдийн тухайн ордод ногдох хувьцааны 34 хүртэлх хувийг төр эзэмшиж” болно гэсэн нь бүрхэг томъёолол болжээ. Учир нь, зарим тохиолдолд гадаадын хөрөнгө оруулагч этгээдийн тухайн ордод ногдох хувьцааны хэмжээг бодитой тодорхойлох боломж Монголын талд бараг байхгүй. Үүний оронд ядахнаа “хуулийн этгээдийн нийт хувьцааны 34 хүртэлх хувийг” гэж томъёолсон бол хожим нь ямар ч маргаангүй зүйл болох байв. 8. Мөн “(с)тратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина” гэжээ (5дугаар зүйлийн 6). Энд нийт,энгийн, давуу эрхтэй хувьцааны аль нь болох нь тодорхой бус байна. Гэтэл “Айвэнхоу майнз” компани нийт хувьцааны биш, зөвхөн энгийн хувьцааныхаа 10 хувийг арилжина гэсэн ойлголттой байгаагаа хууль хүчин төгөлдөр болоогүй байхад (өнгөрсөн сарын 10-нд) албан ёсоор мэдэгдчихээд сууж байна. . 9. Энэ хууль нь Монгол улсад хатуу ашигт малтмал судалж олборлож байгаа бүх харилцааг зохицуулах ёстой. Олон жил яригдаж байгаа боловч одоо хүртэл шийдэгдээгүй байгаа “гар аргаар ашигт малтмал олборлох” хуулийн төсөл, уурхайн харуул хамгаалалтын асуудал зэрэг өнөөгийн тулгамдсан асуудлыг ч энэ хүрээнд оруулж, эсвэл энэ хуультай нэгэн зэрэг харилцан уялдаатай шийдвэрлэх хэрэгтэй байсан юм. Хуулийн 3дугаар зүйлийн 2-т “(г)ар аргаар болон бичил уурхайгаас ашигт малтмал ашиглахтай холбогдсон харилцааг тусгайлан хуулиар зохицуулна” гэжээ. Ашигт малтмалын хууль цогц байх ёстой бөгөөд гар аргаар ашигт малтмал олборлох практикийг уг нь хориглох ёстой. Учир нь нийгэмд үзүүлж буй сөрөг нөлөө,хор уршиг нь өгч буй үр дүнгээс нь хавьгүй их байгаа юм. 10. Хуулийн 21дүгээр зүйлийн 1.2-т хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн “онцгой эрх” гэх томъёоллыг гэнэт үндэслэл болгон хэрэглэсэн атлаа энэ “онцгой эрх”-ийн тодорхойлолтыг хаана ч өгөлгүй орхигдуулжээ. 11.Хайгуулын ба ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах, лицензийг олгох,хугацааг нь сунгах,цуцлах зэрэг үйл ажиллагаатай холбогдсон бүртгэх,хянах, шийдвэрлэх, мэдэгдэх ажлыг гүйцэтгэхэд ажлын 2,3,5 өдөр гэх мэт хэтэрхий яаруу давчуу цаг хугацаа тогтоон өгч байгаа нь бодит бус бөгөөд гагцхүү лиценз хүсэгч,эзэмшигчдийн ашиг сонирхлыг аль болох түргэн ханган биелүүлэхэд чиглэгдсэн, хариуцлагагүй үйлдэл,байдал үүсэх нөхцлийг бүрдүүлсэн зохицуулалт болж байна гэхэд нэг их хилсдэхгүй. Ганц жишээ хэлэхэд, хуулийн 26дугаар зүйлийн 5-д “Өргөдөл гаргасан этгээд тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг хийснээс хойш ажлын 3 өдрийн дотор Кадастрын алба ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар” олгоно гэж заажээ. 30 жилийн турш эзэмших лицензийг заавал 3 өдрийн дотор авахаар тэгэж их яаруулаад байх шаардлага байдаг л учраас хуулийг ийнхүү боловсруулжээ. Энэ мэт зохицуулалт хуульд дүүрэн байна. 12. Энэ хуулиар геологи,уул уурхайн асуудал хариуцсан байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг үндсээр нь өөрчлөх ёстой байсан юм. Гэтэл ашигт малтмалыг судлах, ашиглах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах төрийн захиргааны мэргэшсэн төв байгууллага бий болгох саналыг зориуд орхигдуулсан байна. Энэ нь цаад утгаараа Монгол улсыг богино хугацаанд хурдацтай хөгжүүлэх, ард түмний амьжиргааны төвшнийг түргэн дээшлүүлэхэд голлох ач холбогдолтой нөхөгдөшгүй баялгийг эзэмших, хариуцах асуудлыг эзэнгүйдүүлэх бодлого үргэлжлэх нөхцөл бололцоог олгож байна. 1997 оны хуульд байсан “Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх байгууллагын бүтэц,тогтолцоо” гэсэн 9дүгээр бүлэг бараг тэр чигээрээ шинэ хуульд орсон нь энэ хууль үндсэндээ 1997 оны хуулийн хуулбар болсныг бас дахин харуулж байна. 1997 оноос хойш АМХЭГ гээч байгууллага Монгол улсын эрх ашгийг уландаа гишгэж, гадаад, дотоодын хэсэг бүлэг хүний ашиг сонирхолд үйлчилж ирсэн тэр гашуун сургамжийг бас дахин давтаж мэдэхээр байна. Бид энд зөвхөн хуулийн агуулгатай холбоотой зарчмын зарим асуудлыг хөндсөн бөгөөд харин зүйл,заалтуудын уялдаа холбоо, зөрчилтэй байдал, хэл найруулгын ба техникийн чанартай алдааны талаар авч үзсэнгүй. Эцэст нь дүгнэж хэлэхэд, энэхүү хууль нь Үндсэн хуулийн үзэл санаа ба 6.1. заалтыг зөрчсөн, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, үзэл баримтлалын зарим заалт,зарчимд харшилсан, Монголын төр,ард түмний язгуур эрх ашгийг зохих ёсоор харгалзаагүй, үндэсний баялгийг үрэн таран хийж, хувьд ашиглах үзэл санаа бүхий 1997 оны хуулийн шууд үргэлжлэл, залгамж болжээ гэж бид үзэж байна. “Ашигт малтмалын тухай” хуулийг боловсруулахад иргэд болон төрийн бус байгууллага, эрдэмтэн, мэргэжилтнийг өргөн оролцуулж,олон хүний саналыг авч тусгасан мэт ухуулга,сурталчилгаа явагдсан нь бодит байдалд огт нийцэхгүй бөгөөд үнэн хэрэгтээ олон сараар алгуурлан цаг хугацаа алдаж, явцуу ашиг сонирхол бүхий гадаад,дотоодын хэсэг бүлэг хүний явуулга,лоббигийн нөлөөн дор түргэн түүхий боловсруулсан төслийг хязгаарлагдмал хүрээнд хэлэлцсэн болж, баяр наадмын яг өмнө УИХ-аар үндсэндээ хаалттай хэлэлцэж хам хум баталсан нь бүх талаар тун түүхий хууль гаргахад хүргэжээ гэж бид дүгнэж байна. Эдийн засгийн ухааны доктор,уурхайн инженер С.АВИРМЭД Геологи, эрдэс судлалын ухааны доктор, профессор Ж.БЯМБА Техникийн ухааны доктор, профессор, баяжуулагч инженер М.ДАМДИНСҮРЭН Геологи, эрдэс судлалын ухааны доктор Ч.ХУРЦ Эрдсийн баялгийн эдийн засагч, магистр С.БОЛД Геологич, магистр Д.САНЖААДОРЖ Олон улсын харилцааны эдийн засагч Р.ЭРХЭМБАЯР 2006 оны 8 дугаар сарын 7. Улаанбаатар хот

ИЛ ЗАХИДАЛ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН Н.ЭНХБАЯР ТАНАА

“Ашигт малтмалын тухай” хуульд хориг тавиулах тухай Саяхан УИХ-аар батлагдсан “Ашигт малтмалын тухай” хууль нь ашигт малтмалын ордуудыг ач холбогдлоор нь ангилсан, тусгай зөвшөөрлийн болон нөөц ашигласны төлбөрийг нэмэгдүүлсний хамт төв,орон нутгийн төсөвт нэлээд оновчтой хуваарилсан зэргээрээ өмнөх хуулиас арай дээр болжээ. Гэхдээ хамгийн чухал, тулгуур асуудал болох байгалийн нөхөгдөшгүй баялгийг Монгол улсын хөгжил,дэвшилд зориулан зүй зохистой ашиглах, хамгаалах асуудлаар ахиц гаргасангүй, харин ч ухралт хийх нөхцлийг бүрдүүлж байна гэж үзэх хангалттай үндэслэл байгаа тул энэ хууль нь Монгол улсын язгуур эрх ашигт огт нийцэхээргүй байна. Үндэсний эрх ашигт ноцтой хохирол учруулах эх үндсийг тавьсан “Ашигт малтмалын тухай” 1997 оны хуулийн гол үзэл санаа,зохицуулалтыг үргэлжлүүлсэн хууль болжээ гэж бид дүгнэж байна. Энэхүү дүгнэлтийг бид дараах үндэслэлд тулгуурлаж хийлээ. Үүнд: 1. Байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуулийн үзэл санаа, заалтад харшилсан зохицуулалт энэ хуульд нэвт шингэсэн байна. Хуульд төрийн алсын хараатай бодлого үгүйлэгдэж, эрдэс баялгийг эзэмшин ашиглахад төрийн оролцоо, зохицуулалтыг аль болох бага байлгах, хатуу хязгаарлах зорилго,санаа,санаархал илт давамгайлсан байна. Мөн чанартаа ард түмний өмч,баялгийг газар нутгийн нь хамт захиран зарцуулах эрх мэдлийг хувийн өмчийн секторт шилжүүлэн хуваарилах үйл явцыг эрээ цээргүй баталгаажуулсан, өөрөөр хэлбэл хайгуулын ба ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хэдхэн компани, хэсэг бүлэг хүний ашиг сонирхолд яв цав нийцүүлсэн хууль болжээ. 2. Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, үзэл баримтлалын заалт, зарчимд харшилсан зохицуулалтыг энэ хуульд тусгасан байна. Энэ нь юуны өмнө гадаад, дотоодын хөрөнгө оруулагчтай байгуулах гэрээний хугацаа, нөхцөл буюу үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой хор хөнөөл учруулж болзошгүй, тэрчлэн улс орны эдийн засагт үлэмж хохирол учруулах нь илэрхий зарим заалтад хамаарна. Хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн гэдэгт барьцаалагдаж, стратегийн ач холбогдолтой томоохон ордуудаа гадаадынхны эрх мэдэлд шилжүүлэх, нутаг дэвсгэрээ урт хугацаагаар эзэмшүүлэх, Монголд хохиролтой, харийнханд ашигтай нөхцлөөр гэрээ хэлэлцээ хийх, хувьцааны 66-гаас доошгүй хувийг тэдэнд эзэмшүүлж санхүүгийн талаар хохирох, байгаль орчин,уул ус,ургамал амьтнаа сүйтгүүлэх зэргээр Үндэсний аюулгүй байдалд үлэмж хохирол учруулж болзошгүй хууль батлагдчихлаа Жишээлбэл, дэлхийн зах зээлийн одоогийн үнээр 250 тэрбум доллараар хэмжигдэх буюу Монголын дотоодын нийт бүтээгдхүүнээс даруй 140 дахин их баялагтай Оюутолгойн хосгүй сайхан ордоо эзэмших эрх мэдлээ монголчууд бид 0,2-0,3 тэрбум долларын хайгуулын ажлын төлөөсөнд “Айвэнхоу майнз” компанид 30 жилийн хугацаатай гэрээгээр алдах гэж байна. Үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд энэхүү хуулийн харгайгаар ноцтой хор хөнөөл учирвал Монгол улсын тусгаар тогтнол,бүрэн эрхт байдлын тулгуур үндэс хөндөгдөнө. Манай сор болсон ордуудын хайгуулын ба ашиглалтын тусгай зөвшөөрлийг одоо эзэмшиж буй гадаад,дотоодын хэсэг бүлгийн “захиалгаар” тэдний ая таалалд нийцүүлэн энэхүү хуулийг хийжээ гэж хэлэхэд хилсдэхээргүй байна. 3. Үндэсний хөгжлийн бодлогод 1997 оны хуулийн уршгаар гарсан ноцтой алдааг энэ хууль улам лавшруулан баталгаажуулж, засаж залруулах аргагүй болгох гэж байна. Стратегийн ач холбогдолтой ордуудыг ашиглахад төрийн эзэмших хувийг (хувьцааг) зориуд ихээхэн доогуур төвшинд тогтоосон нь эцсийн дүнд байгалийн баялгийн үлэмж хэсгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үнэ төлбөргүй “бэлэглэсэнтэй” ижил үйлдэл мөн. Энэ нь юуны өмнө төсвийн болон төсвийн бус хөрөнгөөр хайгуулыг нь хийсэн Оюу толгойн зэс алт, Таван толгойн коксжих нүүрс, Бүрэнхааны фосфорит, Сэлэнгийн төмрийн бүлэг орд гэх мэт томоохон ордод хамааралтай. Энэ хуулийг ёсчлон хэрэгжүүлбээс улс,нийгэм санхүүгийн асар их хохирол хүлээх төдийгүй цаашид дотоодын санхүүгийн эх үүсвэрт түшиглэн хөгжих ихээхэн боломжоо алдана. Тухайлбал, Оюу толгой, Таван толгой зэрэг томоохон ордоос улсын төсөвт наанадаж олон зуун тэрбум төгрөгийн ашиг дутуу орох нь бүр одоо тодорхой байна. Ингэвээс улс орныг тогтвортой хөгжлийн гольдрилд оруулах зорилготой Мянганы хөгжлийн зорилт, одоо Таны шийдвэрээр боловсруулах гэж буй Үндэсний хөгжлийн хөтөлбөр зэрэг нь хөрөнгийн эх үүсвэргүйгээс хэрэгжихгүйд хүрч хоосон яриа, лоозон болж мэдэх юм. Хөгжлийн онцгой чухал эх булаг болох байгалийн гол баялгаа өөрийн захиран зарцуулах эрх мэдэлд байлгалгүйгээр хөгжиж дэвжсэн улс гүрэн дэлхий дээр байдаггүй билээ. 4. Өмнөх хуулийн дагуу бодлогогүй,замбараагүй олгосон тусгай зөвшөөрлүүдийг нэг мөр болгож цэгцлэх талаар шинэ хуульд зохицуулалт орсонгүй. Нийгмийн бухимдал, иргэдийн эсэргүүцлийг буй болгосон, байгалийн баялгийг лицензээр халхавчлан “хувьчилсан” бусармаг үйлдлийг таслан зогсоох биш, харин ч хуульчлан баталгаажуулсан байна. Ард түмэн ийм шударга бус, цагаандаа гарсан зүйлийг хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэхэд бэрх. Нийгмийн баялгийн шударга бус, тэнцвэргүй хуваарилалт ийнхүү үргэлжилж баян, ядуугийн ялгаа, үгүйрэл,хоосрол цаашид нэмэгдэх аваас ирээдүйдээ,төрдөө итгэх олон түмний итгэл найдвар алдагдаж,популист болон туйлширсан үзэл сэтгэлгээ газар авч, Монгол улсын нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдалд ч нөлөөлж болзошгүй. 5. Хуульд тусгасан бусад олон зүйл,заалт ч (тухайлбал, сүйтгэсэн байгаль орчныг нөхөн сэргээх, хууль тогтоомж зөрчигчид хариуцлага хүлээлгэх тухай заалтууд) шаардлага хангахгүй байгаа төдийгүй улс орны эрх ашигт харшилсан гэдэг нь амьдралаар нэгэнт нотлогдсон 1997 оны хуулийн зохицуулалтыг улам лавшруулан баталгаажуулсан байна. Дээр дурдсан үндэслэл,санал,дүгнэлтээ энэ захидлын салшгүй хэсэг болох хавсралтад хураангуйлан тайлбарлав. Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд бидний зарим нөхдийг Таны дэмжлэг, УИХ-ын даргын шийдвэрээр албан ёсоор оруулсан боловч үйл ажиллагаанд нь оролцох боломж олгоогүй, хуулийг баяр наадмын өмнө УИХ-аар үндсэндээ хаалттай, маш яаруу хэлэлцсэн гэдгийг энд дурдах нь үнэнд нийцнэ. Хүндэт Ерөнхийлэгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Та бидний санал, дүгнэлтийг нягтлан үзэж Монголын төр,ард түмний нийтлэг язгуур эрх ашгийг бүхнээс эрхэмлэн дээдэлж, Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэн “Ашигт малтмалын тухай” хуульд бүхэлд нь хориг тавьж, Монгол улсын эрх ашигт ноцтой хохирол учруулах энэхүү түүхий хуулийг УИХ-аар дахин хэлэлцэх боломж олгоно гэдэгт бид гүнээ итгэж байна. Таныг хүндэтгэн ёсолсон: Эдийн засгийн ухааны доктор,уурхайн инженер С.АВИРМЭД Геологи, эрдэс судлалын ухааны доктор, профессор Ж.БЯМБА Техникийн ухааны доктор, баяжуулагч инженер М.ДАМДИНСҮРЭН Геологи, эрдэс судлалын ухааны доктор Ч.ХУРЦ Түүхч, угсаатнысудлаач, доктор Б.БАЛЖИННЯМ Эрдсийн баялгийн эдийн засагч, магистр С.БОЛД Геологич, магистр Д.САНЖААДОРЖ Олон улсын харилцааны эдийн засагч Р.ЭРХЭМБАЯР 2006 оны 8 дугаар сарын 7. Улаанбаатар хот

ОРДНЫ ХУЙВАЛДААН БУЮУ “ХӨШИГНИЙ ЦААДАХ ҮЗЭГДЭЛ”

Миний монголын газар шороо хөдөлгөөн” анх УИХ-ын даргатай уулзахдаа 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийг ил тод, нээлттэй хэлэлцэх, УИХ¬¬ гишүүдийн санал өгсөн байдлыг иргэдэд мэдээлэх шаардлагыг тавьсан. Харамсалтай нь, ил тод хэлэлцэж байна гэж гадаадын голдуу хүмүүсийг төрийн ордондоо хэд хэдэн удаа цуглуулах, эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр хэлэлцэж байгаа дүр үзүүлэх зэргээр гахай жилийн сүүлч, нохой жилийн эхээр олон “жүжиг тавьсан” боловч, түүндээ жинхэнэ ажил хэрэгч хэлэлцүүлэг бараг болоогүй гэж би дүгнэж байна.Хамгийн наад зах нь О.Энхсайхан асны хуулийн төсөл, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр удаа дараа гарсан нийтлэл, иргэдээс гарч байгаа санал, зөвлөмжийг нэг удаа ажил хэрэгчээр хэлэлцээгүй, үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Ийм учраас Ашигт малтмалын тухай хуулийг хэн нэгний ашиг сонирхолд нийцүүлэн , үндсэндээ хаалттай, Их баяр, тэмдэглэлт ойн өмнө “нүгэл хийдэг байсан, олон жилийн туршлагдаа үндэслэн, их баяр наадмын өмнө шуурхайлан хэлэлцсэн болж, яаравчлан баталсан.ХУ нам ч яахав, олон жил нүгэл, буяныг хослуулж хийсэн туршлагатай, харин шинэ үеийнхний итгэж явдаг АН нам хуйвалдаанд оролцож, хоёр намын бүлгийн шийдвэр гэдэг нэрийн дор энэ нүгэлийг хийлцэхэд голлон оролцсон нь туйлын харамсалтай. 2006 оны 7 дугаар сарын 8-нд УИХ-аар баталсан Ашигт малтмалын тухай хууль, мөн сар орчмын дараа УИХ-ын дарга баталгаажуулсан 2 хууль миний өмнө байна. Би 2 хууль гэж андуурсангүй, уг нь нэг хууль байх учиртай боловч, өөр хоорондоо ялгаатай нэг хуулийн хоёр өөр хувилбар байгаа юм. Үүнийг тодорхой болгохын тулд эхнийхийг нь “УИХ-ын”, хоёр дахийг нь УИХ-ын даргын буюу “Даргын” гэе Хэлбэр талаас нь харьцуулж үзье. д/д Харьцуулах үзүүлэлтүүд УИХ-ын Даргын 1 А4-өөр хэвлэсэн хуудасны тоо 40 43 2 Бүлгийн тоо 10 11 3 Зүйлийн тоо 70 66 Ийнхүү 7 сарын 8–нд УИХ-ийн гишүүдийн баталсан хууль сар орчмын дарааУИХ-ын даргын мутараас 40 хуудас байснаа бүхэл бүтэн 3 хуудас нэмэгдэж, “бүдүүрээд”, 10 бүлэг байсан нь 11 болж, “таргалаад”, 70 зүйл нь “жингээ хасаж” 66 болж, “жижигрэн” дүрээ хувиргасан байх юм. “УИХ-ын” 10 бүлэг “даргын” мутраас гарахдаа үндсэндээ бараг өөр өөр нэртэй болсон ба голдуу тусгай зөвшөөрөлтэй холбогдсон “нэр устай” болсон нь Монгол улсын Ашигт малтмалыг хайх , ашиглах бодлогын чанартай хууль биш, лиценз тараах 97 оны хуулийн “үнэр” нэвт шингэсэн байна. УИХ-ын дарга саяхан орон даяар цацсан ярилцлагадаа, хуулийн дагуу УИХ-ын дарга нь нэгэнт батлагдсан хуульд бодлогын ба зарчмын өөрчлөлт оруулах эрхгүй, харин найруулгын болоод жижиг сажиг алдааг засаж болно гэсэн утгатай зүйл ярих шиг болсон. Гэхдээ дээрх өөрчлөлт нь алинд нь хамрахыг би бас сайн ойлгохгүй л байна. Харин бодлогын ба зарчмын өөрчлөлт орж уу гэдгийг би бас тулгаж үзсэн юм. “УИХ-ын” хувилбарын Нэгдүгээр бүлгийн Нийтлэг үндэслэлийн 5.5-д: ”Улсын төсвийн хөрөнгөөс бусад эх үүсвэрээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглах ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ хуулийн этгээдийн хувьцааны 34 хүртэл хувийг төр эзэмшиж болно. Төрийн эзэмшлийн хэмжээг орд ашиглах гэрээ, төрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээр тодорхойлно.” гэж бий. Тэгвэл “даргын” хувилбарт, мөнөөх заалт маань: “Улсын төсвийн оролцоогүйгээр , эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ОРДЫГ ЭЗЭМШИГЧИЙН тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно.” гэжээ. Өнгөн талаас нь харвал, мөнөөх даргын хэлдэг найруулгын жижиг алдааг зассан, залруулсан мэт харагдавч, агуулгын ноцтой өөрчлөлт оруулсаныг үгүйсгэж болмооргүй байна. Мөн монгол хэлний найрлагын хувьд өмнөхөөс илүү биш, бүр ч эвгүй болгочихсон мэт санагдаж байна. Хуулийн этгээдийн хувьцааны 34 хүртэл хувийг төр эзэмшиж болно гэж байсан бол , даргын залруулсанаар ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох оор засварласныг бодлогоор хийсэн байна гэвэл юу гэж хариулах бол... Миний хэлэх гэсэн гол зүйл бол УИХ-ын хуульд: ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж алгын чинээ цаасны тухай асуудал яригдаж байсн бол, даргын залруулсан хувилбарт, нөгөө газрын хэвлий, эрдэс баялагаа хэн нэгэн этгээдэд хувьчилж өгчихөөд, орд эзэмшигч болгочихжээ гэж шүүмжилэх гээд байгаа юм. Хуулийн зөвхөн нэг заалтад ийм ноцтой өөрчлөлт оруулсныг УИХ-ын гишүүдийн баталсан хуулинд бүдүүлгээр халдлаа гэж үзэхээс өөр аргаггүй мэт.Үүнийг зориуд санаатай хийсэн, Үндсэн хуулиа уландаа гишгэж, гадныханд ордоороо найр тавих гэсэн хорон санаа биш биз гэж хэлэх гээд байгаа юм. Зөвхөн энэ заалтаар энэ хуулийг хүчингүй болгох шаардлагатай гэж бид үзэж байна. Энэ заалтаар чинь “Айвенхоу” гэрээ хийвэл яах юм бэ. Тэд Оюутолгойн ордыг эзэмшигч гэж үзээд байгаа шүү дээ.Фрийдланд нэг жилийн өмнө, Элбэгдоржийн засгийн газрын 17 гишүүн ийм шийдвэр гаргасан гээд зарлачихсан шүү дээ. Дарга үүнийг улам баталгаажулах гээд байгаа юм уу. Юмыг ингэж ар худрагаар нь хийж болохгүй байх аа. Хэрвээ Үндсэн хуулийн 6.1,6.2-ыг өөрчлөхгүй юм бол энэ заалтаа хасах хэрэгтэй байна. Хууль хэлэлцсэн “хөшигний цаана” ямар уур амьсгал ноёрхож байсныг сонирхоё. Хаалттай, “хөшигний цаана” гэдгийн учир бол энэ хуулийн төслийг УИХ-д хэлэлцүүлэхдээ анхнаасаа олон нийт, иргэдийн төлөөлөгч, эрдэмтэд мэргэжилнүүдийг өргөн оролццуулсан гэдэг нь “ший янгуу” байсан бөгөөд хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх явц нь үндсэндээ хаалттай, зөвхөн УИХ-ын гишүүд болоод өөрсдийн таалалд нийцсэн зарим нэг мэрэгжилнийг оролцуулсанаар тайлбарлагдаж байгаа юм. Энэ хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг нь анхнаасаа мордохын хазгай болж эхэлсэн юм. Хууль боловсруулах ажлын хэсэг нь УИХ-ын 14 гишүүн оролцсон, угаасаа манай Парламентад геологийн, уурхайн олигтой мэрэгжилтэн байхгүй байж, эрдэмтэд мэрэгжилтнээ сонсдоггүй нь зарчмын алдаа байсан юм.Ажлын дэд хэсгийг мэрэгжлийн хүмүүсээр бүрдүүлэх ёстой авч, нийт 18 хүний бараг тал хувь геолог, уурхайн мэрэгжлийн бус хүмүүсээр бүрдэл болж байсан бөгөөд , мэрэгжлийн гэгдэх хүмүүсийн зарим нь гадаадын пүүс компанийн явцуу ашиг сонирхолыг улайран хамгаалагчид байлаа. . Ийм ажлын хэсгээс сайн хуулийн төсөл гарах магадлал, үндэндээ байхгүй гэдэг нь ч ойлгомжтой байсан. Тэгээд ч 2 сар орчмын хугацаанд ажлын хэсэг бүрэн бүрэлдүүнээрээ нэг ч удаа хуралдаагүй бөгөөд биднээс нууцалж, хуралдсаныг үгүйсгэх аргаггүй юм. Ажлын дэд хэсэг , миний мэдэхийн 3 удаа цугласан бөгөөд тэхдээ 18 хүний тал хувь ч ирдэггүй байсан юм. Ажлын хэсгийн цугларалт дээр 14 гишүүний гэгээн дүрийг олж харж, тэдэнтэй ном хаялцах ухааны юм бодож суусан чинь, дэд хэсгийн хуралдаан дээр 5 гишүүний, эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр орж, гарсан 6--8 гишүүний нүүр царайг харсан ба 2 сар орчмын турш ажлын хэсгийн бүрэлдүүнд орсон УИХ-ын гишүүн Д.Арвин, Ч.Содномцэрэн, Р.Бадамдамдин, Ц.Сүхбаатар нарын гэгээн дүрийг олж харах хувь дутсан юм даг. Харин энэ хуулийн төсөлтэй 5-6 сар “ноцолдсон” УИХ-ын гишүүн, барилгын инженер Ц.Дамиран, сүүлийн 2 сар гаруй “ноцолдсон” УИХ-ын гишүүн, геофизикч Д.Одхүү нар энэ хуулийн төсөлд үнэхээр цаг заваа харамгүй зарцуулсныг тэмдэглэх нь үнэнд нийцнэ. Уг нь энэ хуулийг УИХ-ын эдийн засгийн Байнгын Хороо хариуцаж, гардаж боловсруулна, хэлэлцүүлнэ, батлуулна гэсэн ерөнхий ойлголт над байсан бөгөөд түүний дарга Гантөмөрийн барааг харах хувь завшаан бас тохиосонгүй. Гадаадынхныг цуглуулсан нэгэн хуралдааныг эс тооцвол шүү. Энэ бүхнийг ингэж дэлгэрэнгүй нуршдагийн учир юу гэвэл, манай УИХ-ын үйл ажиллагаа,халуун гал тогоо ньнэг иймэрхүү дүр зураг байдаг юм байна гэснийг уншигчддаа тайлбарлах гэсэн юм. Ийнхүү УИх-ын Эдийн Засгийн байнгын хороо болоод чуулган руу Үндсэн хуульд суурилсан, хоёр өөр үзэл баримтлалыг механикаар нэгтгэсэн, “үгийн цуглуулга” оруулсан байдаг. Хуулийн төслийг УИХ-ын эдийн засгийн байнгын хороогоор 6 дугаар сарын 29-30-нд хэлэлцэхэд 54 санал гарсан байдаг. Үүнээс сонирхолтой , зарчмын зөрүүтэй гэгдэх саналыг хэн хэн гаргав гэдгийг толилуулъя. Энэ 54 саналыг хэлэлцэх үед тайлбар санал, гаргасан гишүүд бараг байдаггүй юм. Цөөхөн зарчмн ач холбогдол багатай зарим зүйл заалтдээр сүрхий цэцэрхэж маргасан гишүүд ганц хоёр байсан. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэцэхдээ”зүгээр л машиндчихсан”, гишүүд зүгээр л “кноопдоод” батлачихсан байдаг. Эдийн засгийн байнгын хороогоор 2 өдөр хэлэлцсэн, дараа нь УИХ-ын хуралдаанаар 3-хан өдөр ярилцан байна. Энэ чухал хуулийг нухацтай хэлэлцсэн хугацаа нь ердөө энэ. 100 өдөр хуралддаг, тэгээд хэдэн арваар нь “хууль үйлдвэрлэдэг” юм чинь ингэж л таарч байгаа юм. УИХ-ын чуулган руу 1997 оны хууль шинэчлэгдсэн найруулга нэртэйгээр, “амин сүнс” нь хэвээр орж, “амилсан чөтгөр” болон дүрээ хувиргаж, монгол улсад бүр ч ноцтой хохирол учруулахаар гарсан юм. Энэхүү “чөтгөр амилуулах” үйл ажиллагаанд оролцсон УИХ-ын гишүүдийн “идэвхи зүтгэлийн” талаар дэлгэн тавих нь шудрага ёсонд нийцнэ. Монгол улс, монгол иргэдийн эрх ашгийн эсрэг , гадныхан буюу хэсэг бүлэг этгээдийн эрх ашгийг энэ хуульд яаж тусгасныг доор тайлбарлав. Тэхдээ эдгээр “амин чухал” нэмэлт, өөрчлөлтүүд, саналуудыг хууль батлагдахаас ердөө2-3 хоногийн өмнө “шахаж” чадсан нь гайхалтай. 1.Монгол улс, монголын ард түмний өмчийг эздэд аль болох бага хүртээх, эсхүл бүр “бэлэглэх” гэсэн санаагаа УИХ-ын гишүүн , МАХН-ын гишүүн Л.Пүрэвдорж, Ц.Дамиран, АН-ын гишүүн Б.Батбаяр, Г.Батхүү, Л.Гантөмөр, АН-ын нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй хамтран ашиглах тохиолдолд төрийн оролцоо 50 хүртэл хувь байж болно. Төрийн оролцоо оруулсан хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээр тодорхойлогдоно.” ,мөн 5.5-д”Улсын төсвийн хөрөнгөөс бусад эх үүсвэрээр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны 34 хүртэл хувийг төр эзэмшижболно.” гэсэн зүйлийг батлуулж амжсан юм. Аливаа хувь оролцоо, тэр тусмаа төрийн оролцооны тодорхой хувь хэмжээний тухай нээлттэй, ил тод хэлэлцэгдээгүй бөгөөд энэ хачирхалтай заалт хууль батлагдахаас ердөө 10 хүрэхгүй хоногийн өмнө яригдсан бололтой. Энэ заалт орсоноор, нэгд, монгол төсвийн хөрөнгөө гаргаж нөөцийг нь тогтоосон, өөрийн өмчөө, тодоруулвал , ордоо, түүний лицензийг эзэмшигч этгээдээс хөрөнгө , зардал гаргаж худалдаж авна, тэхдээ бүр тал хүрэхгүй хувийг нь авна, төсвийн хөрөнгөөс бусад эх үүсвэрээр хайгуул хийсэн ордын хувьд бол хувьцааны 34 хүртэл хувийг төр эзэмшиж ч болно, болохгүй ч байж болно, эсхүл бүр авахгүй , “бэлэглэж” ч болно гэж ойлгогдож байна. 0-50, 0-34 хувь гэдгийг чухам яаж үндэслэсэн, практикт хэрхэн хэрэгжүүлэхийг бурхан ч үл мэдэх бөгөөд буг чөтгөрүүд бол тун амархан хэрэгжүүлэх бололтой юм. Ордын тусгай зөвшөөрөлийг арилжаалах хөрөнгийн бирж монголд алга байна. Хэвлэлийн мэдээнээс үзвэл Оюутолгойн хуьцааны арваад хувийг РИО Тинто компани 300-400 сая доллароор авсан гэх мэдээлэл байна. Тэгвэл бид энэ ордын 34 хувийг авна гэвэл, 1 тэрбум нилээд давсан мөнгөөр авах болж байна. Зэс, алтнаас орж ирсэн татвар төлбөрөө хав дарж байж, 5-6 жилийн дараа Оюутолгойн 34 хувийг авах болж байгаа юм. Эс тэгвээс энэ орд маань Канадын компанийн өмч болох юм байна. Хэрэв та бүхэн анзаарсан бол 5.4,5.5-д орд ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч гэсэн тодорхойлолт яваад байгаа, тухайбал, энэ нь, Оюутолгойн ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж ойлгогдож байна. . Тэгвэл Нямдорж даргын гарын үсэг зурж, баталгаажуулсан хуульд, орд эзэмшигч буюу өмч эзэмшигчийн тухай бүр тодоруулвал, Оюутолгойн хэмээх 200-гаад тэрбум долларын өмчийг эзэмшигч гадаадын крмпани болж хувирсан байна. өөрөөр хэлбэл, Оюутолгой, Монголын ард түмний, төрийн өмч биш болж таарч байна. 2. ИЗН-ын дарга С.Оюун Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад үнэхээр “их хүч, зүтгэл” гаргасан. Бүр өнгөрдөг өвөл түүний тэргүүлдэг Монголын геологчдын холбоо 1997 оны хуулийг дэмжиж, өөрчлүүлэхгүй байхын төлөө мэдэгдэл гаргаж байсан. Тэр ч байтугай геологи, уурхайн эдийн засаг, эрх зүйн мэдлэгээр маруухан, гадаадын компанид ажилладаг, холбооны тэргүүлэгч гэх нэгэн геохимичээ ажлын дэд хэсгийн бүрэлдүүнд оруулж, тэр нь 1997 оны хуулийг чадах чинээгээрээ хамгаалсан. Ийм “сонгомол”хүмүүсийн хичээл, зүтгэлээр энэ гажиг, завхаруулсан хууль гарсныг энд тэмдэглэхэд илүүдэхгүй. 76 дотроо ганц геологич нь С.Оюун гишүүн. Түүний зүтгэлийг ч хурлын дарга үнэлсэн байсан. Тэрээр хэдэн арван санал оруулсан байдаг. С.Оюуны санал нь, нэгд геологчийн нүдээр, хоёрт, эмэгтэй хүний гярхай нүдээр урд өмнө ажиглаагүй байсан жижиг сажиг, өө сэв, редакцийн чанартай, ойлголтын зөрүүтэй зүйлийг адтай ажигласан байсан. Бас мэдэн будилсан юм ч ажиглагдаж байна лээ. Харин би энд түүний оруулсан 2 саналын талаар уншигчдад тайлбарлах нь зүйтэй гэж бодож байна. 1997 оны хуулийн лиценз барьцаалх заалтыг шинэ төсөлд орхигдуулсан байсан. ОЮун гишүүн, нийгэмд, авилгалын эсрэг тэмцдэг, шудрага гэсэн имижтэй л дээ.Гэвч тэрээр үнэн шудрага хүн байсан бол 1997 оны хууль боловсруулсан гадаадынхны саналыг орхигдуулсан байна шүү дээ гэж УИХ-ын чуулган дээр мэдэгдэл хийх байсан юм. Харин түүний оронд тэр 1997 оны хуулиас 2 хуудас шахуу зүйлийг яг тэр хэвээр нь хуулбарлан оруулаад Оюун гишүүний санал гэж дэмжүүлсэн байв. Үүнийг Оюун гишүүний санал гэж үзэнх үү, 1997 оны хуулийн хуулбар гэж үзэх үү. Оюун гишүүн бол стратегийн орд гэх ангиллыг тууштай эсэргүүцэгч.Хуульд энэ талаархи 4.1.11 заалтыг хасуулахын төлөө тэрээр хэдэн хэдэн удаа оролдлого хийсэн байдаг. Монгол улсын дорнот, өмнөт хэсгээр бараг “хөглөрч” байдаг хайлуур жонш бол АНУ-ын хувьд стратегийн түүхий эд. Миний мэдэхийн энэ улс сүүлийн 30-аад жилийн турш, хайлуур жоншийг экспортолж, өөрийн хайлуур жоншиндоо гар хүргэхгүй байна. Яагаад гэвэл фторист кальц нь хими, төмөрлөгийн үйлдвэрт өргөн хэрэглэгддэгээс гадна зэр зэвсэг, сансрын техникт хэрэглэгддэг юм гэсэн. Энэ далимд нэг онигоо гэмээр зүйлийг уншигчддаа сонирхуулъя. Саяхан Засгийн газраас гаргасан, нууцлаад байгаа 40 гаруй стратегийн орд гэх 2 хуудас цаасан дээр, Хонгорын хайлуур жоншны орд гэсэн нэр “цохиж” явна лээ. Манайд хайлуур жоншны 60 гаруй орд байсан. Хонгорын ордыг өнгөрсөн зуунд ашиглаад дуусчихсан.Олон арван ордоос ганц стратегийнхийг олж сонгосон байгаа биз. Энэ нь бүхэл бүтэн яам, агентлаг, бас Засгийн газрын хамтын хөдөлмөр юм гэсэн шүү. Тэгсэн мөртлөө 4-5 тэрбум долларын үнэтэй улсын төсвөөр хайгуул хийгдсэн Төмөртийн овоогийн цайрын орд мэтийн хэд хэдэн ордыг энэ жагсаалтад оруулаагүй байна лээ. Эл байдлыг ойлгодог учраас , Оюун гишүүн стратегийн орд гэж ялгах шаардлаггүй гэдгийг урдчилан харж чадсан ч байж болох юм. 2. Морь уяхаасгадна, Ашигт малтмалын “хобби”-той болсон УИХ-ын гишүүний нэг бол “шунхлайн” гэгдэх Батхүү болсон юм болов уу гэж би ажиглаллаа. 1997 оны ч, энэ оны ч төсөлд тогвортой байдлын гэрээний цаад хугацаа 15 жил байсан бөгөөд үүнийг бид олон жил татвараас чөлөөллөө, хөнгөлөлт үзүүллээ гэж шүүмжилж байсан. Гэтэл “мань уяач”15 жилийг шууд 2 дахин өсгөөд 30 жил болгож, хөрөнгө оруулалтын доод хэмжээ 100 сая байсныг 300 сая болгох санал оруулсан нь “шууд ногоон гэрлээр” орж батлагдаж орхив. Үүний үндэслэлийг яаж гаргасныг УИХ-ын гишүүд ч сонирхоогүй бололтой юм. Харин хууль батлагдахын өмнөхөн Айвенхомайнз компанийн хайгуулын зардал 300 гаруй сая доллар болсон, Оюутолгойн ордыг 35 жил ашиглах тооцоо хийсэн гэсэн мэдээ хэвлэлээр цацагдаж байсан.Энэ нь эрхэм гишүүний саналын үндэс биш байгаасай гэж залбирч байна.Хуулийн төсөл болосруулах ажлын хэсэгт УИХ-ын 14 гишүүн байсан, тэдний нилээд энэ үүргээ билүүлээгүй гэж би, баримт материал дээр тулгуурлан хэлж чадах байна.Тэдний дунд эрхэм гишүүний нэр байгаагүй, боловч хууль батлагдах сүүлийн хэдэн өдөр, түүний идэвхи илт тодорсон байсан. Тухайлбал, энэ хуулийн төслийг УИХ-аар оруулх эцсийн хэлэлцүүлгийн дүгнэлт, саналыг Батхүү гишүүн тавьсан байсан. Энэ бүх тайлбарыг ингэж нуршдагийн учир бол энэ эрхэмийг Ашигт малтмалын хуулийн юу ингэж их татав гэдэгт л байгаа юм. Тавантолгойтой холбоотой Ху намын нэр бүхий “ланжгарууд” ус балгасан мэт дуугүй байсанд бас гайхаш төрөөд байгаа юм. Мэдээж , ярсхитэл гар өргөх ажлыг аль эрт зохион байгуулчихсан нь ч ойлгомжтой. 3. УИХ-ын гишүүн Б.Батбаяр “Миний монголын газар шороо” хөдөлгөөний шаардлагаар, ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс “хусагдаж”, түүндээ нилээд эмзэглэж, дургүйцлээ илэрхийлдэг нэгэн. Эдийн засгийн байнгын хорооны нэгэн хуралдаан дээр Батбаяртан геологи уурхайн чиглэлээр 30-40 жил ажилласан 3 докторт хандаж Ашигт малтмалыг гадаадынхантай хэрхэн ашиглах тухай “лекц” уншиж сэнхрүүлэх гэж оролдож байсан нь инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй юм шиг санагдаж билээ. Тэр Байнгын хорооны хуралдаан дээр зөвхөн УИХ-ын гишүүн санал дүгнэлт хэлдэг болохоос биш, тухайн асуудлаар хичнээн мундаг эрдэмтэн , мэрэгжилтэн ч байсан үг хэлэх, саналаа илэрхийлэх боломжийг боомилон хорьчихсон юм билээ. Батбаяр гишүүний Ашигт малтмалын хуулийн тухай үзэл бодол, түүний ашиг сонирхолын тухай тайлбарлана гэвэл бас бус “юм” бий бөгөөд шаардлага гарвал, үргэлжлүүлж болох юм. Харин түүний энэ хуульд оруулсан нэгэн “хувь нэмэр”-ийн тухай бяцхан тайлбар хийе. Ашигт малтмалын хуулийг шинэчлэн найруулах нэг гол шалтгаан бол, 1997 оны хуулиар , монгол улсын нутаг дэвсгэрийн бараг тал хувийг хамарсан 7000 гаруй лицензийн асуудлыг нэг мөр болгох, тухайлбал, зарим иргэн хувь хүмүүс хэдэн зуун сая , тэрбум долларын үнэтэй үндэсний баялгийг ашиглах хэдэн арав, зуун зөвшөөрөлийг олон жилийн турш хав дарах буюу гар дамжуулан далд наймаалцаж байгаа явдлыг ил болгох, цэгцлэх, тухайлбал тэр орлогоос нь ядаж,татвар авч байх тухай ард иргэдийн шаардлагыг авч үзэх асуудал байсан юм. Гэвч хууль тогтоогчид энэ асуудлыг хөндөхгүй орхих сонирхол давамгайлж байсан нь , энэхүү Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журам гэж бас нэг баримт бичиг гаргасанаар тайлбарлагдана. Үнэн хэрэгтээ энэ нь 1997 оны хуулиар авсан лицензийг эздэд нь хэвээр үлдээж, шинэчлэн бүртгэх тухай журам юм. Өөрөөр хэлбэл , үүнийг хууль гэж нэрлэх шаардлаггүй байсан бөгөөд “1997 оны хуулиар олгосон лицензийг хэвээр үлдээж, шинэчлэн бүртгэх тухай хууль” гэж шууд нэрлэж болох байсан . Хуулийн хажуугаар түүнийг дагаж мөрдөх элдэв, дүрэм, журам, заавар гараад ирэхээрээ тухайн хуулийг, завхруулах, гажуудуулах тааламжтай нөхцлийг бүрдүүлдэг гэдгийг хашир хуульчид ярих юм билээ. Стратегийн том том ордуудын лиценз эзэмшиж байгаа төрийн өндөр албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүд, гадаад дотоодын баячуудын эрх ашгийг хамгаалах зорилгоор Ашигт малтмалын хуулийг дагаж мөрдөх журмын тухай монгол улсын хууль гээч юмыг хийсэн юм болов уу гэж бодогддог. Энэ журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд:”улсын төсвийн хөрөнгөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордод ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлийг шинэчлэн бүртгэхдээ тухайн ордыг стратегийн ашигт малтмалын ордод хамаарулсан тохиолдолд төрийн оролцооны хувийг тогтоож гэрээ байгуулна.”гэж маш тодорхой заасан нь бий. Гэтэл энэ заалт Б.Батбаяр гишүүний таалад нийцээгүй бололтой юм. Учир нь гэвэл, түүний сонирхол орсон алдарт Тавантолгойн ордыг эзэшихэд төрийн оролцоо, ард иргэдийн хувь хэмжээ өндөр байх нь түүний хувийн өчүүхэн сонирхолтой харшилж байлаа. Тийм учраас тэрээр: “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон Тавантолгойн ордын ашиглах тусгай зөвшөөрөлийг шинэчлэн бүртгэхдээ төрийн оролцооны хувийг тогтоож гэрээ байгуулж болно.” Эсхүл байгуулахгүй ч байж болно гэсэн хоёрдмол санааг хавчуулж , түүнийгээ батлуулж чадсан “сайн эр” юм. Энэ далимд тэмдэглэхэд, Тавантолгойн ордыг ард түмэндээ хувьцаа хэлбэрээр тарааж өгье гэдэг Элбэгээ даргын санаачлагыг зуун хувь дэмжиж байна, тэхдээ тэр олон зуун орд дотроос ганц ордыг сонгож авдаг нь ч юу билээ, Оюутолгой ч гэсэн манай баялаг шүү дээ, ямар канадууд нутгаасаа “алт, зэсийн үр” авчираад монголын хөрсөнд суулгачихаад, энэ орд тэдний өмч болоогүй л юм бол... 5. Эрдэнэтээс гарсан, Эрдэнэтээр “алдаршсан” Одхүү гишүүн. Уг нь геофизикч мэрэгжилтэй, одоогийн УИХ-д байдаг, геологийн салбарт ажиллаж байсан 3 гишүүний нэг. Улс төрийн “тогоонд олон жил чанагдсан”, улс төр,эрх,зүй,эдийн засгийн талаар чамлахааргүй мэдлэгтэй болсон нэгэн болов уу гэж боддог. Энэ хуулийг батлуулахад хүч чармайлт гаргаж хөөцөлдөж, цаг заваа зарцулсан нь гарцаагүй үнэн. Үзэл бодлын зөрүүтэй , янз бүрийн ааш араншинтай хүмүүсийг эвлэрүүлэх , нэг үзэл баримтлалтай хууль гаргана гэдэг үнэхээр боломжгүй байсан, тийм учраас нэг хэсгийг нь орхисон, цөөхөн хэсэг хүнтэй сууж, Дамиран энэ хоёр нэг хувилбар гаргасан тэрийг нь би шүүмжлээд байгаа нь энэ. Ний нуугүй хэлэхэд Дамиран , Одхүү хоёр нэг муу үнэгэн зальтай, хүнтэй ширүүн маргалдах, асуудлыг хурцатгахыг хүсдэггүй, аль болохоор эвээ зохицуулах, дарга нарын болоод эрх мэдэлтнүүдийн таалалд нийцүүлэх гэсэн нэг жанжин шугамыг барьж байсан болов уугэж бодогддог. Тийм учраас бид ажлын хэсгийн үйл ажиллагаанаас холдсон.Тэд ч өөрсдийнхөөрөө хийсэн. Хамгийн сүүлд хууль батлагддаг өдөр Одхүүгийн гаргасан саналыг авч үзье. Мөнөөх хуулийгдагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд :” Ашигт малтмалын хуулийг дагаж мөрдөхөөс өмнө улсын төсвөр хайгуул хийгдэж, нөөц нь тогтоогдож улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн ордод олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрөл ( лиценз) эзэмшигч нь энэ хуулийн 1 дүгээр зүйлийн дагуу тусгай зөшөөрөл (лицензийг) шинэчлэн бүртгүүлэх өрөгдөл гаргасан тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашиагт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл болгон бүртгэнэ.” гэж бий. Үүнийг Одхүү гишүүн дараахи хэлбэрээр өөрчилжээ.”Ашигт малтмалын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө иргэнд олгогдсон тусгай зөвшөөрөл лицензийг эзэмшигч иргэн түүнийг үргэлжлүүлэн эзэмшихийг хүсвэл Компанийн болон нөхөрлөлийн тухай хуулийн дагуу компани нөхөрлөл байгуулан энэ хууль хүчин төгөлдөр болсоноос хойш 6 сарын хуацаанд тусгай зөвшөөрөлийг шинэчлэн бүртгүүлж болно.Тугай зөвшөөрөл лиценз эзэмшигч түүнийгээ тусгай зөвшөөрөл эзэмших эрх бүхий хуулийн этгээдэд шилжүүлж болох бөгөөд энэ тохиолдолд өмнө мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн нөхцлийг баримтална.” гэсэн алдарт заалтыг санаачилсан юм. Тэрээр ингэж иргэн Номундарьтангуудын хэдэн зуун лицензиг хэвээр нь үлдээх, 40-50-иар нь Бээжинд аваачиж борлуулах боломжийг олгож, тэр ч байтугай 1997 оны хуулийг сэргээж мөрдөх алдарт саналаа бас батлуулж амжсан юм. Энэ хуулийг хэлэлцэхэд УИХ-ын гишүд туйлын идэвхигүй, хариуцлаггүй хандсан гэдгиг энд тэмдэглэмээр байна. Монгол улсын асар их баялгин талаар, асар их , хэмжээлшгүй их өмч хөрөнгийн төлөөр, энэ улс орны хөгжил дэвшилийн талаар, бидний үр хүүрэд, хойч ирээдүйн амьдралтай холбоотой, нилээд гүнзгий бодож, сэтгэвэл монгол улс эс орших уу, орших уу, бид үүрд ядуу үлдэх үү, элбэг хангалуун амьдрах уу гэдэг асуудал яригдаж байхад өнөөг йн их хурлын гишүүд, хүнийюм хэлэлцэж байгаа юм шиг, хөндлөнгийн этгээд шиг хандаж байгаа нь туйлын харамсалтай. Хуулийн төслийг хэлэлцсэн 2 удаагийн УИХ-ын хуралдааны протоколыг үзэхэд, Бат Үүл гишүүн: стратегийн ордын тухай 5,3-чинь ийм юм байгагүй шүү дээ гэхэд Нямдорж дарга элдэв тайлбар хэлж булзааруулж хойш нь тавьсан, Раш гишүүн роялтийг 6,5 хувь болгох санал тавихад дэмжээгүй, хууль батлах эцсийн хуралдаан дээр Ламбаа гишүүн: Хууль эргэлзээтэй болж байгаа тухай, иргэдийн хөдөлгөөний эсэргүүцэл бичсэн тухай санал хэлээд байхад Нямдорж дарга иргэдийн хөдөлгөөний саналыг заавал аваад байх шаардлаггүйгэж “бүдүүн хүзүүлсэн” байдаг. Үндсэндээ энэ 3 гишүүнээс өөр ямар нэг эсрэг санал хэлсэн, хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандсан гишүүд байгаагүй. Эндээс би ямар дүгнэлт хийж байна вэ гэвэл,: • Энэ УИХ-д чинь бид хэнийг сонгосон юмбэ, энэ чинь ямарч хариуцлаггүй, сахилга батгүй, үүрэг хүлээдэгүүй хүмүүсийн цуглуулга юм биш үү. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэгэнэ буюу. • Геологи, уурхайн чиглэлийн , нэг талаас нарийн мэрэгжлийн , нөгөө талаас улс орны эдийн засгийн хөгжил, бүрэн бүтэн байдал, цаашилбл, тусгаар тогтнол, үндэснийй аюулгүй байдалтай холбоотой амин чухал асуудлыг шийдвэрлэх хуулийн төслийг боловсруулах , хэлэлцэх чадваргүй хүмүүсийн цуглуулга байна: • Жилд хэдэн арван хууль гаргах ямар чболомгүй бөгөөд төчнөөн арван хууль гаргалаа гэдэг нь зүгээр “мах адил, “машиндаж хаядаг” бөгөөд энэ нь түүхий, бодлоггүй, үзэл баримтлалгүй хууль үйлдвэрлэх нөхцөл бүрдүүлдэг юм баййна.үүний нэг тод жишээ бол 1997, 2006 оны Ашигт малтмалын тухай хууль юм байна. • Парламент жилд ердөө 100 ажлын өдөр ажиллана гэдэг нь дээрх түргэн түүхий “бүтээгдхүүн үйлдвэрлэх нөхцлийг бүрдүүлдэг юм байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Эцсийн хэлэлцүүлэг дээр энэ хуулийг гардаж боловсруулсан, удирдсан дарга нарын хэлсэн үг сонирхол татаж байгаа юм. Эдийн засгийн байнгын хорооны дарга Л.Гантөмөр: “Ашигт малтмалын хуулийн ажлын хэсэгхуулийн эцэслэсэн байдлаар гаргах хүртэлээ бүх хөдөлгөөнүүдээс оруулсан. ЯГ монгол уул уурхайн ассоциац, Монголын газар шороо хөдөлгөөн гэх мэтчилэн саналаа өгч байгаа бүх хөдөлгөөнүүд ороод явсаар байгаад эцсийн хувилбар дээрээ ирсэн.Тэр хувилбарыг аваад Байнгын хороонд орсон цагаас хойш тэр байгууллагын төлөөлөгчид байнгын хорооны хуралдаанд суухгүй болсон. Бид ингэж тохирсон юм. Тэр хүртэл бүх саналыг нь авсан гэдэгт гишүүд тийм ойлголттой байгаарай гэж хэлмээр байна. Одоо биелэгдэхгүй байгаа , тавьсан шаардлагыг нь хүлээж аваагүй байгаа зүйл нь томоохон ордуудыг 100 хувь төрийн мэдэлд авах ёстой гэх зэрэг хэтэрхий тийм нэг талыг барьсан шаардлагууд байгаа. Тэрнийг бид яагаад ч авах арга байхгүй гэдгийг хэлмээр байна. Энэ хүний хэлсэн үгийг яг тэр хэвээр нь элдэв , засваргүйгээр уншигчидад толилуулж байгаа бөгөөд энэ хүн аль хир боловсролтой, монгол хэлний мэдлэгтэй гэдгийг эрхэм уншиг өөрсдөө дор дороо болгооно биз. Өөрөөр хэлбэл , ямар мэдлэгтэй хүмүүс энэ ЭИХ-д шургалдаг юм гэдгийг. Харин би асуудлыг гадарлаж байгаагийн хувьд энэ хүний хэлсэн үгийг монголоор тйалбарлах гэж оролдоё. Энэ хүний хэлсэн үг худал гүтгэлгээр дүүрэн байна гэдгийг доор тайлбарлая. Хуулин төслийг хэлэлцэхэд тийм олон хөдөлгөөн оролцоогүй, оролцох ч шаардлага байгаагүй. Энэ бол гүтгэлэг. Бүх хөдөлгөөн оролцсон эцсийн хувилбар гарсан гэдэг бас гүтгэлэг. Байнгын хуралдааны хуралд тэр байгууллагын төлөөлөгчид суухаа болсон гэдэг бас гүтгэлэг. Бид ингэж тохирсон гэдэгт хэнийг хэлээд байгаа нь ойлгомжгүй. Эдийн засгийн байнгын хорооны хурал гэж 2 удаа болсон, эхнийхэд гадаадын голдуу хүмүүс оролцож, яриулсан, хоёрдахид нь бидний эрдэмтэд оролцсон, түүн дээр бидэндүг хэлэх бололцоо олгоогүй, Б.Батбаяр гишүүн, Жаргалсайхан гишүүн нар бидэнд лекц уншиж, биднийг загнаж , доромжилоод лөнгөрөөсөн. Бүх ордуудыг 100 хувь төрийн мэдэлд авна гэж хэлсэн хүнээ нэртэй устай нь зарлах хэрэгтэй. Үндсэндээ Байнгын хороон дээр байн байн хэлэлцэж байсан бол ийм хууль гарахгүй байсан. Хууль хуудуддтай муу гарсны хариуцлагыг ноён Гантөмөр гарцаагүй хүлээх ёстой. Хууль батлагдсаны дараа Нямдорж даргын хэлсэн үгнээс иш татая. Энэ хууль өөрөө энэ Парламентэд суудалтай улс төрийн намуудын зөвшилцөл,харилцан ойлголцлын хүрээнд их төвөгтэй, улс төрийн нөхцөл байдлын дунд боловсруулагдаж, хэлэлцэгдэж батлагдаж байна. Улс төрийн намууд энэ асуудлаар харилцан ойлголцож нэг талаас хөрөнгө оруулалтыг цаашид тогтоох, нөгөө талаас үндэснийэрх ашиг , байгаль орчны асуудлыг аль аль талыг нь хргалзаж, алтан дундажийг олж энэ шийдвэрийг гаргасан болов уу гэж найдаж байгаа... гэжээ. Та энд зарчмын хоёр гол алдаа гаргажээ. 7 дугаар сарын 6-7-ны үед хоёр гол намын Парламент дахь бүлгийн ахлагч нар уулзалдаж, энэ хуулийг хоёр намын Их хурал дахь гишүүдсанал нэгтэй батлуулах тухай шийдвэр гаргалаа гэж сонссон юм байна Үнэнийг хэлэхд үүнд би эргэлзэж байсан юм. Үүний нотолгоо нь 7 сарын 8-ны хуралдаан маш шуурхай болж, бүх асуудлыг санал нэгтэй баталсан нь нэг нотолгоо, нөгөөдөх нь Таны энд хэлсэн бас нэг баталгаа. Энэ чинь на нь төрийнхөө дээр гарсан , монголд аливаа асуудлыг на шийддэг, төр төвтэй биш, нам төвтэй төр болсны нотолгоо энэ бус уун. Энэ хуулийг хэлэлцэж батлах хуралдаанд тогтмол 39-өөс 40 гаруй гишүүн оролцож байсан юм билээ. Өидний энд тавьсан асуудлыг батлахад тогтмол 12-8 гишүүн эсрэг санал өгч байсан юм билээ. Энэ УИХ-ын гишүүд дотор намаасаа үл хамааралтай, өөрийн гэсэн бодолтой, төрдөө үнэнч , ард иргэддээ үнэнч ийм тооны гишүүд байна гэж би ойлгож байна. УИХ-гишүүдийг 76 мануухай, луйварчин, хулгайч, дураакаараа нь дуудах юм. Арай ч тийм биш байх аа. Энэ хуулийг хэлэлцэж батлах хуралдаанд тогтмол 39-өөс 40 гаруй гишүүн оролцож байсан юм билээ. Маргаантай саналыг батлахад тогтмол 12-8 гишүүн эсрэг санал өгч байсан . Энэ УИХ-ын гишүүд дотор намаасаа үл хамааралтай, өөрийн гэсэн бодолтой, төрдөө үнэнч , ард иргэддээ үнэнч ийм тооны гишүүд байна гэж би ойлгож байна. Эдгээр гишүүдийн нэрийг ил тод гаргахыг хүмэж байна. Монгол улсын эрх ашиг, монгол хүний эрх ашгийг ярьж байхад бусдын эрх ашиг, аль алиг нь харгалзсан “алтан дундаж” гэж байдаггүй юм Нямдорж даргаа,би энэ тухай мөн ч олон удаа ярьж байна даа. Хэрэв та Монголулс, ард түмнийэрх ашгийг хоёрдугаарт тавих юм бол , Та монгол улсаас урваж байгаа нь тэр.Гадаадынхны эрх ашиг, эдийн засгийн үр ашиг, бизнесийн олзоороо хэмжигдээд явчихна. Бид гадныхантай харьцахдаа тэгш эрхтэй, шудрага, харилцан ашигтай, олон улсын худалдааны нийтлаг дэг жаягт зохицсон, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тэр л хэм хэмжээнд явах хэрэгтйэ. өөрийнхөө эрх ашгаар найр тавьж, бусдын эрх ашгийг бодөх нь та ер нь хэн юм бэ гэдэг асуултыг тавихад хүргэж байна. Үндсэн хуулийн 6.1,6.2оор хуулийн үзэл баримтлалыг батлаад өгөөч ээ гэж ё\сайд асан Хурц Танаас хошуу цорвойн арга ядани гуйж байсны хариултыг Та энэ хуулиараа өгсөн юм биш биз. Энэ хууль амьдрал, практикт хэрэгжихгүй гэж бид үзэж байна.

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ БА ОЮУТОЛГОЙ

-Өнөөгийн мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуульд та ямар үнэлэлт, дүгнэлт өгөх вэ. - Энэ бол тодорхой үзэл баримтлалгүй хууль, ямар ч байсан монголын ард түмний , монгол улсын эрх ашгийг хамгаас илүүд үзээгүй, гадныханы эрх ашиг, зарим том компаний эрх ашгийг харгалзах гэж холион бантан болгосон хууль. Ноднин энэ хуулийг наадмаас өмнө заавал батлах гэж учиргүй яарсанаас, ийм байдалд хүргэсэн. Энэ хууль гадаадынханы эрх ашгийг илт хамгаалсан 1997 оны хууль дээр суурилсан ба УИХ-ын гишүүн асан О.Энхсайхан бидний боловсруулсан хуулиас цөөхөн заалт авсан, дээр мэрэгжлийн бус хүмүүсийн дур зоргоороо оруулсан зүйл заалтыг ч хамруулсан, эцэст нь гадны нөлөө орсон учир ийм бантан болсон юм. -Тэгээд үүний хор уршиг нь яаж гарч байна - Наад зах нь үндсэн хууль зөрчсөн нь тодорхой болчихлоо шүү дээ. Түүнээс гадна манай ард түмэн өөрийн өмчөөсөө, ямар ч өндөр үр ашигтай байлаа гэсэн дээд тал нь 34 хүртэл, тэгээд түүнээс доош, огт хувь хүртэхгүй байж болно гэсэн заалт орчихлоо шүү дээ. Энэ мэтийн зөндөө юм ярьж болно. - УИХ-ын дарга хууль заслаа, Үндсэн хууль зөрчлөө гээд байх юм. Үүнийг та жаахан дэлгэрүүлж тайлбарлахгүй юү. -2006 оны 7 дугаар сарын 8-нд УИХ-аар баталсан Ашигт малтмалын тухай хууль, мөн сар орчмын дараа УИХ-ын дарга баталгаажуулсан 2 хууль байна. Би 2 хууль гэж андуурсангүй, уг нь нэг хууль байх учиртай боловч, өөр хоорондоо ялгаатай нэг хуулийн хоёр өөр хувилбар байгаа юм. 7 сарын 8–нд УИХ-ийн гишүүдийн баталсан хууль сар орчмын дарааУИХ-ын даргын мутараас 40 хуудас байснаа бүхэл бүтэн 3 хуудас нэмэгдэж, , 10 бүлэг байсан нь 11 болж, 70 зүйл нь 66 болж, дүрээ хувиргасан байдаг. “УИХ-ын” баталсан10 бүлэг, “даргын” мутраас гарахдаа үндсэндээ бараг өөр өөр нэртэй болсон ба голдуу тусгай зөвшөөрөлтэй холбогдсон “нэр устай” болсон нь Монгол улсын Ашигт малтмалыг хайх , ашиглах бодлогын чанартай хууль биш, лиценз тараах 97 оны хуулийн “үнэр нэвт шингэсэн” байсан. Ашигт малтмалын хууль тогтоомжийг биелүүлэх тухай 9 дүгээр бүлгийг тэр чигт нь буюу 58,59,60,61,62 дугаар зүйлийн 27 заалтыг хасаж, Хэлэлцэгдэж батлагдаагүй Төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг гэсэн 2 хуудас гаруй 11 дүгээр зүйлийн 24 заалтыг нэмж оруулсан байна. Энэ нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг УИХ-ын дарга “өмчилж”, түүний эрх мэдэл хязгааргүй их болчихсон юм биш биз гэж дүгнэхэд хүргэж байгаа юм. Энэ зүйлийн засвар хэл зүйн найрлагын хувьд өмнөхөөс илүү биш, бүр ч эвгүй болгочихсон мэт санагдаж байна. Хуулийн этгээдийн хувьцааны 34 хүртэл хувийг төр эзэмшиж болно гэж байсан бол , дарга гарын үсэг зурсны дараа, ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох оор засварласныг хэл найруулгын, бүтцийн гэж үзмээргүй юм...Тэгээд үүнээс гарах үр дагавар нь бүр хачин болж байгаа юм. Одоо Оюутолгойн гэрээг ид хийж байна. Ордод оруулсан хөрөнгийн хувь гэвэл геологи хайгуулын ажлын зардал гэж чриад байгаа юм. Тэгвэл бид Айвенхоумайнзын оруулсан 400 сая доллар буюу геологи хайгуулын ажлын зардлын 34 хүртэл хувийг төлөх болоод байгаа юм. Тэгээд дээр нь үйлдвэрийн хөрөнгө оруулалтын бас тийм хувийг мөнгөө төлж авах ёстой болж байгаа юм. -Хууль хэлэлцэх явц ямар шүү байдалд болсон юм бол -Хууль хэлэлцсэн “хөшигний цаана” ямар уур амьсгал ноёрхож байсан нь их сонин. Хууль боловсруулах ажлын хэсэг нь УИХ-ын 14 гишүүн оролцсон, мөн18 хүний бүрэлдүүнтэй ажлын дэд хэсгийг мэрэгжлийн хүмүүсээр бүрдүүлсэн тэдгээрийн тал хувь геолог, уурхайн мэрэгжлийн бус хүмүүс байсан бөгөөд , мэрэгжлийн гэгдэх хүмүүсийн зарим нь гадаадын пүүс компанийн явцуу ашиг сонирхолыг улайран хамгаалагчид байлаа. . Ийм ажлын хэсгээс монгол улсын эрх ашгийн хамгаалсан сайн хуулийн төсөл гарах магадлал, үндэндээ байхгүй гэдэг нь ч ойлгомжтой байсан. Тэгээд ч 2 сар орчмын хугацаанд ажлын хэсэг бүрэн бүрэлдүүнээрээ нэг ч удаа хуралдаагүй бөгөөд харин биднээс нууцалж, хуралдсаныг үгүйсгэх аргаггүй юм. Ажлын дэд хэсэг , миний мэдэхийн 3 удаа цугласан бөгөөд тэхдээ ирц нь тал хувьдаа хүрдэггүй байлаа. УИХ-ын Эдийн Засгийн байнгын хороо Ашигт малтмалын хууль нэртэй , хоёр өөр үзэл баримтлалыг механикаар нэгтгэсэн, “үгийн цуглуулга” бидний хожуу нэрлэсэнээр “бантан”-г нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр оруулсан байдаг. Монгол улсын асар их баялгийн талаар, хэмжээлшгүй их өмч хөрөнгө, энэ улс орны хөгжил дэвшил, цаашилбал, улс орны бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол, бидний үр хүүхэд, хойч ирээдүйн амьдралтай холбоотой, монгол улс эс орших уу, орших уу, бид үүрд ядуу үлдэх үү, элбэг хангалуун амьдрах уу гэдэг асуудал яригдаж байхад өнөөгийн их хурлын гишүүд, хүний юм хэлэлцэж байгаа юм шиг, хөндлөнгийн этгээд шиг хандаж байгаа нь туйлын харамсалтай. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхдээ”зүгээр л машиндчихсан”, “кноопдоод” батлачихсан байдаг. Эдийн засгийн байнгын хороогоор 2 өдөр хэлэлцсэн, дараа нь УИХ-ын хуралдаанаар 3-хан өдөр ярилцан байна. Энэ чухал хуулийг нухацтай хэлэлцсэн хугацаа нь ердөө энэ. Нэг жилийн дөрвөн өдрийн нэгд нь алдаг оног хуралддаг, тэгээд хэдэн арваар нь “хууль үйлдвэрлэдэг” юм чинь ингэж л таарч байгаа юм. Монгол улс, монгол иргэдийн эрх ашгийн эсрэг , гадныхан буюу хэсэг бүлэг этгээдийн эрх ашгийг энэ хуульд яаж тусгасан нь бүр сонин. Тэхдээ эдгээр “амин чухал” нэмэлт, өөрчлөлтүүд, саналуудыг хууль батлагдахаас ердөө2-3 хоногийн өмнө “шахаж” чадсан нь бүр гайхалтай. Монгол улс, монголын ард түмний өмчийг эздэд аль болох бага хүртээх, эсхүл бүр гадныханд буюу хэсэг бүлэг хүмүүст “бэлэглэх” гэсэн санаагаа УИХ-ын гишүүн , МАХН-ын гишүүн Л.Пүрэвдорж, Ц.Дамиран, АН-ын гишүүн Б.Батбаяр, Г.Батхүү, Л.Гантөмөр, нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй хамтран ашиглах тохиолдолд төрийн оролцоо 50 хүртэл хувь байж болно. Төрийн оролцоо оруулсан хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээр тодорхойлогдоно.” , мөн 5.5-д”Улсын төсвийн хөрөнгөөс бусад эх үүсвэрээр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны 34 хүртэл хувийг төр эзэмшиж болно.” гэсэн зүйлийг батлуулж амжсан юм. Энэ заалт орсоноор, нэгд, монгол төсвийн хөрөнгөө гаргаж нөөцийг нь тогтоосон, өөрийн өмчөө, тодоруулвал , ордоо, түүний лицензийг эзэмшигч этгээдээс хөрөнгө , зардал гаргаж худалдаж авна, тэхдээ бүр тал хүрэхгүй хувийг нь авна, төсвийн хөрөнгөөс бусад эх үүсвэрээр хайгуул хийсэн ордын хувьд бол хувьцааны 34 хүртэл хувийг төр эзэмшиж ч болно, болохгүй ч байж болно, эсхүл бүр авахгүй , “бэлэглэж” ч болно гэж ойлгогдож байна. Ордын тусгай зөвшөөрөлийг арилжаалах хөрөнгийн бирж монголд алга байна. Хэвлэлийн мэдээнээс үзвэл Оюутолгойн хуьцааны арваад хувийг РИО Тинто компани 300-400 сая доллароор авсан гэх мэдээлэл байна. Тэгвэл бид энэ ордын 34 хувийг авна гэвэл, 1 тэрбум нилээд давсан мөнгөөр авах болж байна. Зэс, алтнаас орж ирсэн татвар төлбөрөө хав дарж байж, 5-6 жилийн дараа Оюутолгойн 34 хувийг авах болж байгаа юм. Эс тэгвээс энэ орд маань Канадын компанийн өмч болох юм байна. ИЗН-ын дарга С.Оюун Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад үнэхээр “их хүч, зүтгэл” гаргасан. Бүр ноднин өвөл түүний тэргүүлдэг Монголын геологчдын холбоо 1997 оны хуулийг дэмжиж, өөрчлүүлэхгүй байхын төлөө мэдэгдэл гаргаж байсан. Тэр ч байтугай геологи, уурхайн эдийн засаг, эрх зүйн мэдлэгээр маруухан, гадаадын компанид ажилладаг, холбооны тэргүүлэгч гэх нэгэн геохимичээ ажлын дэд хэсгийн бүрэлдүүнд оруулж, тэр нь 1997 оны хуулийг чадах чинээгээрээ хамгаалсан. Ийм “сонгомол”хүмүүсийн хичээл, зүтгэлээр энэ гажиг, завхаруулсан хууль гарсныг энд тэмдэглэхэд илүүдэхгүй. 76 дотроо ганц геологич нь С.Оюун гишүүн. Түүний зүтгэлийг ч хурлын дарга үнэлсэн байсан. Тэрээр хэдэн арван санал оруулсан байдаг. Харин би энд түүний оруулсан 2 саналын талаар тайлбарлах нь зүйтэй гэж бодож байна. 1997 оны хуулийн лиценз барьцаалах заалтыг шинэ төсөлд орхигдуулсан байсан. Оюун гишүүн, нийгэмд, авилгалын эсрэг тэмцдэг, шудрага гэсэн имижтэй л дээ.Гэвч тэрээр үнэн шудрага хүн байсан бол 1997 оны хууль боловсруулсан гадаадынхны саналыг орхигдуулсан байна шүү дээ гэж УИХ-ын чуулган дээр мэдэгдэл хийх байсан юм. Харин түүний оронд тэр 1997 оны хуулиас 2 хуудас шахуу зүйлийг яг тэр хэвээр нь хуулбарлан оруулаад Оюун гишүүний санал гэж дэмжүүлсэн байв. Үүнийг Оюун гишүүний санал гэж үзэх үү, 1997 оны хуулийн хуулбар гэж үзэх үү. Оюун гишүүн бол стратегийн орд гэх ангиллыг тууштай эсэргүүцэгч.Хуульд энэ талаархи 4.1.11 заалтыг хасуулахын төлөө тэрээр хэдэн хэдэн удаа оролдлого хийсэн байдаг. Монгол улсын дорнот, өмнөт хэсгээр бараг “хөглөрч” байдаг хайлуур жонш бол АНУ-ын хувьд стратегийн түүхий эд. Миний мэдэхийн энэ улс сүүлийн 30-аад жилийн турш, хайлуур жоншийг экспортолж, өөрийн хайлуур жоншиндоо гар хүргэхгүй байна. Яагаад гэвэл фторист кальц нь хими, төмөрлөгийн үйлдвэрт өргөн хэрэглэгддэгээс гадна зэр зэвсэг, сансрын техникт хэрэглэгддэг юм гэсэн. Төрийн өндөр албан тушаалтнуудын сонирхол орсон алдарт Тавантолгойн ордыг эзэшихэд төрийн оролцоо, ард иргэдийн хувь хэмжээ өндөр байх нь “дээдсийн” сонирхолтой харшилж байлаа. Тийм учраас тэд: “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон Тавантолгойн ордын ашиглах тусгай зөвшөөрөлийг шинэчлэн бүртгэхдээ төрийн оролцооны хувийг тогтоож гэрээ байгуулж болно.” Эсхүл байгуулахгүй ч байж болно гэсэн хоёрдмол санааг хавчуулж , түүнийгээ батлуулж чадсан . Энэ далимд тэмдэглэхэд, Тавантолгойн ордыг ард түмэндээ хувьцаа хэлбэрээр тарааж өгье гэдэг Элбэгээ даргын санаачлагыг дэмжиж байна, тэхдээ тэр олон зуун орд дотроос ганц ордыг сонгож авдаг нь ч юу билээ, Оюутолгой ч гэсэн манай баялаг шүү дээ, ямар канадууд нутгаасаа “алт, зэсийн үр” авчираад монголын хөрсөнд суулгачихаад, энэ орд тэдний өмч болоогүй л юм бол... Хууль батлагдсаны дараа Нямдорж дарга. “Энэ хууль өөрөө энэ Парламентэд суудалтай улс төрийн намуудын зөвшилцөл,харилцан ойлголцлын хүрээнд их төвөгтэй, улс төрийн нөхцөл байдлын дунд боловсруулагдаж, хэлэлцэгдэж батлагдаж байна. Улс төрийн намууд энэ асуудлаар харилцан ойлголцож нэг талаас хөрөнгө оруулалтыг цаашид тогтоох, нөгөө талаас үндэсний эрх ашиг , байгаль орчны асуудлыг аль аль талыг нь харгалзаж, алтан дундажийг олж энэ шийдвэрийг гаргасан болов уу гэж найдаж байгаа... гэжээ. Тэрээр энд зарчмын хоёр гол алдаа гаргасан байдаг. 7 дугаар сарын 6-7-ны үед хоёр гол намын Парламент дахь бүлгийн ахлагч нар уулзалдаж, энэ хуулийг хоёр намын Их хурал дахь гишүүд санал нэгтэй батлуулах тухай шийдвэр гаргалаа гэж сонссон юм байна Үнэнийг хэлэхэд үүнд би эргэлзэж байсан юм. Үүний нотолгоо нь 7 сарын 8-ны хуралдаан маш шуурхай болж, бүх асуудлыг санал нэгтэй баталсан нь нэг нотолгоо, нөгөөдөх нь Даргын энд хэлсэн үг нөгөө нэг баталгаа. Энэ чинь нам нь төрийнхөө дээр гарсан , монголд аливаа асуудлыг нам шийддэг, төр төвтэй биш, нам төвтэй төр болсны нотолгоо гэж бодож байна. Монгол улсын, монголын ард түмний эрх ашгийг ярьж байхад бусдын эрх ашиг, аль алийг нь харгалзсан “алтан дундаж” гэж байдаггүй тухай мөн ч олон удаа ярьж байна даа. -Монголын ашигт малтмалын ордоор канадын компаниуд “мөнгө босгодог” гэсэн та үүнийг манай “хадгаламж зээлийн хоршоотой зүйрлэсэн байсан . энэ ямар учиртай юм бэ. -Монгол улсын нутаг дэвсгэрийн тал илүү хувийг лицензээр гадаад дотоодын хүмүүст замбараагүй өгч зарим нь бүр хэдэн зуугаар нь авч , монголын иргэдийн өмчийг , ямар ч хяналтгүйгээр “хар зах” дээр зарж байна. Ийм үйлдлийг Канадын зарим компаниуд идэвхитэй хийж байна. Алт, нүүрс, ураны ордуудын лицензийг хэдэн саяас хэдэн арван сая доллароор нь зарж байна. Энэ бол газрын хэвлий хувийн эзэмшилд байдаг, зах зээлийн харьцаа төлөвшсөн орнуудад жирийн үзэгдэл байж болох юм. Монголын баялгийг зарж борлуулсныхаа төлөө Монголын Засгийн газарт, монголын ард түмэнд татвар төлбөр үүрэгтэй нь хэнд ч ойлгомжтой. Эндээс өмчийн эзэн монголын иргэд юу ч хожсонгүй. Харин канадад монголын өмчөөр ингэж мөнгө босгодог нь манай хууль тогтоомжтой нийцэхгүй байна гэдэг нь ойлгомжтой. Монголын өмчөөр Канадад байгуулсан “хадгаламж зээлийн хоршоо” монголчуудад үр өгөөжөө өгөхгүй байна. Харин канадын иргэдэд үр ашгаа өгөх эсэх нь монголын иргэд, хууль тогтоомжоос хамаарах болоод байна. -Ингэхэд Оюутолгой аль хир баялагтай юм бэ, тА үүнийг жирийн уншигчдад тайлбарлаж өгнө үү -Монголчууд түүхэндээ анх удаа асар их баялаг, өндөр үнэ цэнтэй өмчийн эзэн болох хувь заяа ноогдлоо. Бурханы хишиг, өвөг дээдээсээс өвлөж үлдээсэн газар шорооны минь буян энэ . Оюутолгой хэмээх бор толгодын дор 30-аад сая тонн зэс, 1000 тонн алт байна гэж албан ёсны эх сурвалж мэдээлсэн. Өнөөгийн үнээр үнэлвэл, 200 гаруй тэрбум доллар болж байна. Оюутолгойн зэс эрдэнэ нөхөгдөшгүй баялгийг, өсөн үрждэг барагдашгүй баялаг хонин толгойд шилжүүлвэл, 6 тэрбум болж байна. Дэлхийн хүн болгонд нэг хонь өгөх баялаг монголд байна. Жаахан хэтрүүлж хэлвэл дэлхийг тэжээх баялаг манайд заяажээ. Оюутолгойн үйлдвэр ажиллаад ирэхэд нэг жил 1 монгол хүнд 70 гаруй хонь ноогдохоор бүтээгдхүүн гаргах ёстой. Барж идэхгүй хоол байгаа биз. Алтан дээр суусан гуйлгачин гэж гадныханы хэлдэг үнэн байна. Газар дороос тэр баялгийг ухаж гаргахад тэр олон хонины талаас илүүг зарцуулахгүй болов уу гэж бодогдоод байгаа юм. Ямар байсан нэг монгол хүнд нэг жилд 35 хоньтой тэнцэх ашиг гарах ёстой баймаар. Монгол хүн болгон энэ их баялгаасаа ингэж хүртэхгүй юм аа гэхэд бага сага ч гэсэн юм “олж долоох” юмсан. Урд жилүүдийн туршлагаас харахад юм олж долоох нь байтугай, үнэртүүлэх ч үгүй хилийн чанад руу ачаад явчихаж байгаа гашуун сургамж бидэнд байна. Бороогоос төлбөр, татвараа бүрэн авч чадвал, бид 40-өөд сая доллар буюу 1 сая хоньтой тэнцэх ашиг хүртэх ёстой юм. Иргэний хөдөлгөөнийхөн сая Сүхбаатар аймгийн Төмөртийн Овоогийн цайрын ордоос 80 сая доллар буюу монголын хүн болгонд нэг хонь ноогдохтой тэнцүү ашгийг хэдхэн “эрхэм” хуваагаад хүртчихсэн гэж мэдээлэв. Жирийн иргэд бидэнд юу ч ноогдсонгүй. 1997 оны Ашигт малтмалын тухай хууль гээчээр баталгаажуулсан тогтвортой байдлын гэрээ гээчийн “хар мөр“ энэ. Яагаад бид ядуу амьдарч байгаагийн шалтгаан одоо ойлгомжтой байгаа биз. Үүгээр би хүн болгонд хонь тараах, ашиг хүртээх гэж хэлээгүй юм шүү. Та бидний төлөө зүтгэж байгаа эмч, багш, цагдаа, гудамж цэвэрлэгч, төрийн албан хаагч наад зах нь 300 долларын цалин авч, энэ их баялгийг бий болгосон ахмадууд маань 100-150 доллароос дээш тэтгэвэр тэтгэмж авах ёстой, энэ нь шудрага ёсонд нийцнэ гэдгийг хэлэх гэсэн юм. Оюутолгойн асар их баялагийг одоогийн байдлаар судалсан, тооцоолсон “Айвенхоумайнз” компанийханд их баярлалаа гэж монгол хүн болгон талархлаа дэвшүүлэх ёстой. Ердөө 2-3 жилийн өмнөөс энэ орд дэлхийн том орд болох нь нэгэнт тодорхой болсон. Монголын төр үүнд дүлий дүмбэ, зөвхөн хүний юм шиг, хөндлөнгийн ажиглагчийн байдлаар он жилүүдийг өнгөрөөж байгаа бөгөөд одоо ч эл байдал үргэлжилсээр байна. - Оюутолгойг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний талаар танд мэдэж , сонссон юм байна уу.. -Ордыг ашиглах цогцолбор төлөвлөгөө (ОАЦТ)-ний гол үзэл баримтлалаар бол ил уурхайгаар жилд 17-52 хүдэр олборлож , баяжуулж, 24-25 хувийн зэсийн баяжмалыг Оюутолгойгоос БНХАУ-ын хил хүртэл 100-гаад км газар 40-50 автомашинаар тээвэрлэх ийм л үйлдвэр байгуулах тухай канад түншүүд төлөвлөж байсан юм. Түүнээс гадна Оюутолгойн орд аж ахуйн эргэлтэд орсоноор 117000 хүн ажлын байртай болно, эдийн засаг гуч дөчин хувиар өснө гэсэн барагцаа тооцоо байсан.. Захиргаадалтын, нэг гүрний дарамт их байсан хүнд хэцүү үед Эрдэнэт, Багануур, Бор-Өндөр, Монголросцветмет үйлдвэрийн гэрээ хэлэлцээрийг монголд ашигтайгаар, ямар ч байсан баримт бий. Бидний хувьд гэхэд сүүлийн 3 жилийн турш энэ ордыг монгол улсад үр ашигтай яаж ашиглах талаар хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр олон удаа санал бодлоо илэрхийллээ, эцэст нь энэ ордыг ашиглах техник эдийн засгийн тооцоо, нөөцийн үнэлгээнд мэрэгжлийн дүгнэлт гаргалаа, эрх мэдэлтнүүд түүнийг үл тоомсорлож, бичсэн дүгнэлтийг хав дарсан байна. Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг “Орд ашиглах цогцолбор төлөвлөгөө” гээч учир олдохгүй баримт бичигт тулгуурлаж хийсэн. Нэмж тэмдэглэхэд, тооцоонд авсан зэс, алтны үнэ одоогийнхоос хэд дахин доогуур, үүнтэй уялдаад нөөцийн тооцооны кондиц нь үндэслэл муутай, зэс алтны баялгийг сорчилж авах хандлага ажиглагдаж байна. Энэ мэтийн дутуу дулимаг тооцоолсон, зөвхөн мэргэжлийн хүний нүдээр ажиглавал олон зүйлээрээ монголын талын эрх ашгийг огоорсон байдал техник эдийн тооцоонд гаргасан байдаг. Энэ талаар бид тусгай дүгнэлт гаргасан билээ. Ийм байдлаар хийгдсэн хөрөнгө оруулалтын гэрээ монголын талын эрх ашигт нийцэхгүй байх нь тодорхой. Би мэргэжилтний хувьд, Оюутолгой ,Эрдэнэт, Цагаансуврагын хүдрийг боловсруулах зэс хайлуулах үйлдвэр байгуулаад монголын газар нутаг дээр зэс бүтээгдхүүн, шижир алт гаргавал, манай тал Оюутолгойгоос ямарч байсан 15 биш, түүнээс хэд дахин илүү, олигтойхон наймаалцвал, 50-60 тэрбум доллар олохыг үгүйсгэх аргаггүй юм. -Оюутолгойн гэрээг хийдээ хуулиа зөрчсөн тухай та мэдээлсэн байсан, үүнийгээ тайлбарлаж өгөхгүй юү. -Ашигт малтмалын тухай хуулийн хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах тухай 30 дугаар зүйлд хөрөнгө оруулагчтай байгуулах гэрээний гол үндэс, нөхцөл нь : нэгд, ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл, хоёрт, тухайн ордын нөөцийг улсын нөөцийн нэгдэн бүртгэлд бүртгэсэн баримт байх ёстой гэж ойлгогдож байгаа юм. Монгол улсын Засгийн газар”Айвенхомайнз” компанитай Оюутолгойн ордыг ашиглах тухай хөрөнгө оруулалтын гэрээний нөхцлийг харилцан тохирч, гэрээ байгуулахаар завдаж байгаа нь Ашигт малтмалын хуулийн 30 дугаар зүйл, мөн Монгол улсын нэгдэн орсон олборлох салбарын ил тод байдлын тухай олон улсын гэрээ болон бусад олон улсын гэрээний үүргээ зөрчиж байна. Энэ гэрээ монгол улсын ямар эрх зүйн орчинд хийгдэв гэдэг маш сонирхолтой зүйл юм. УИХ-ын дарга Ашигт малтмалын хуульд агуулгын, зарчмын, бодлогын чанартай засвар хийсэн, үүгээрээ монгол улсын Үндсэн Хууль зөрчсөн гэдэг нь нэгэнт тогтоогдсон , Ашигт малтмалын хууль нь 2007 оны 8 дугаар сард нэг хүчин төгөлдөр болоод дараа нь 3 дугаар сарын 2 –нд УИХ эцсийн найруулгыг авч хэлэлцээд баталсан гэдэг. Гэтэл хоёр талын хэлэлцээр үүнээс өмнө хүчингүй хуулиар хийгдсэн байдаг. Түүнээс гадна, Ашигт малтмалын хууль Үндсэн Хууль зөрчсөн тухай олон иргэдийн өргөдөл Үндсэн хуулийн Цэцэд очсон байна. Энд энэ хууль Монгол улсын үндэсний эрх ашигт харшилсан, гадаад дотоодын хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан зүйл заалтууд оруулсан тухай баримтууд байдаг. Энэ бүхэн нь одоогоор Үндсэн хуулийн цэцээр шийдэгдээгүй байна. -Одоо ордыг харилцан үр ашигтай ашиглахын тулд юу хийхёстой вэ. Монгол УИХ, нэгд, одоогийн үйлчилж байгаа Ашигт малтмалын хууль хүчинтэй эсэх, хоёрт,Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн нөхцөл байдал нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гаргах ёстой. Нөгөө талаас дараахи шаардлагыг хангаж байж хөрөнгө оруулалтын гэрээ хийх үндэс бүрдэнэ. Нэгд,Монгол улсад одоо мөрдөж байгаа заавар журмын дагуу ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл хийх, хоёрт, Нөөц нь бүрэн гүйцэд хайгуул хийгдээгүй, одоо ашиглахаар завдаж байгаа нөөц техник эдийн засгийн үндэслэлгүй, кондицийн параметрүүд нь зохих журмын дагуу үндэслэгдээгүй учир энэ бүхнийг гүйцээж хийх, гуравт, Орд ашиглах техник эдийн засгийн үндэслэлд эцсийн бүтээгдхүүн гаргах, дэд бүтцийн шийдлүүдийг монгол улсын Засгийн газартай харилцан тохирсоны үндсэн дээр хийх, дөрөвт, Монгол улсын ашигт малтмалын хууль ямар ч маргаангүйгээр батлагдсаны дараа, шаардлагатай гэвэл хөрөнгө оруулалтын гэрээг хийж болох юм. Ер нь хөрөнгө оруулалтын гэрээ нь тогтвортой байдлын гэрээний нэг зүсээ хувиргасан хувилбар учраас ийм гэрээ байгуулах шаардлагагүй ч байж болох юм.Оюутолгойн ордыг ашиглах гэрээ хэлэлцээрийг хийхдээ Барууны зарим компаниуд Африк, Латин Америкт олборлох үйлдвэр байгуулахдаа, зөвхөн өөрсөддөө хэт өндөр ашиг олохоор тооцоолсон өрөөсгөл бодлогоор биш, харин олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг жишигийн дагуу, харилцан ашигтай эрх тэгш гэрээгээр зохицуулагдах ёстой. Эрдсийн баялагийн эдийн засагч С.АВИРМЭД 2007-4-17 99161685 Уурхайн инженер-геологич С.АВИРМЭД 2007 оны 1 дүгээр сар 3 Тавантолгой төрийнх, Оюутолгой хувийнх гэв үү ? “Оюутолгой Айвенхо-гийнх” гэж 2005 оны сүүлчээр Монгол улсын Засгийн газрын 17 сайд шийдвэрлэсэн тухай албан ёсны бус мэдээлэл Канад , америк тивээр тархсан байв. Чухам үүний учир “Элбэгдорж огцор” гэдэг шаардлагыг иргэний хөдөлгөөнийхөн тавьж байлаа. Тэгвэл Тавантолгойг төр мэдэлдээ авлаа гэж өнөөгийн Засгийн газар шийдвэрлэснийг монголын олон нийт талархан хүлээж авлаа. 2006 оны 6 дугаар сарын сүүлчийн “халуун өдрүүдэд”, УИХ дахь МАХН ба АН-ын төлөөлөл болсон нэр бүхий хэсэг гишүүд “хавсайдаж” байгаад, монгол улсын үндэсний баялгийг хоёр хуваах “мэргэн санал” дэвшүүлж, аливаа ордын нөөцийг тогтоохдоо улсын төсвөөс зардал гаргасан бол түүнийг ашиглах үед төрийн оролцоо зонхилох ёстой, хувийн зардлаар хийсэн бол хувийн оролцоо зонхилох ёстой гэсэн бичигдээгүй “аксиом” гаргаж, тэхдээ бүр төрийн оролцоо эхний тохиолдолд 0-50 хүртэл, дараагийнхад нь 0-34 хувь байна гэж томъёологдсон нь, одоо нэгэнт хууль болж, төр засгийн томчуулаасаа авхуулаад жирийн иргэд хүртэл үүнд итгэн үнэмших болжээ. Үнэндээ яг энэ заалтаас болж, монгол улсын эдийн засагт шийдвэрлэх нөлөө үзүүлэх Оюутолгойн, Тавантолгойн, Асгатын гэрээ хэлэлцээр, ашиглах асуудал гацаанд орчихоод байна. Чухам үүнээс болж, Ашигт малтмалын хууль хүчингүй болохдоо хүрч, УИХ-ын дарга огцорч, эцэс төгсгөлгүй , маргаан, зөрчил… үргэлжилсээр хоёр дахь жилийн нүүрээ үзэж байна. Харамсалтай нь, УИХ энэ асуудлыг нэг мөр болгосонгүй, улам ужигруулсан төдийгүй, өмчийн олон хэлбэрийн тэгш байдлын тухай хуулийн заалтыг хөсөрдүүлж, хувийн ба улсын өмчийн хоорондох ялгаа заагийг улам гүнзгийрүүлэх, зөрчилдүүлэх оролдлогыг хийх боллоо. Асуудлын гол нь ашигт малтмал өмч мөн үү гэдэгт байгаа юм. Тавантолгойн лиценз эзэмшигч өндөр албан тушаалын, нэрд гарсан эрхэмүүд өнгөрсөн жилүүдийн турш, төвийн хэвлэлүүд, телевизүүдээр ярилцлага өгөхдөө, Тавантолгойн газрын хэвлийд байгаа нүүрс бол баялаг биш, ухаад гаргаад ирсний дараа л баялаг бүтээгдхүүн болох тухай ухуулга сурталчилгаа хийв. Тэр ч байтугай: “нүүрс бол үнс” гэсэн реклам хэсэг хугацаанд цацагдав. Тэгсэн мөртлөө энэ ордыг төр мэдэлдээ авлаа гэнгүүд, төр хувийн өмчид халдлаа гэх гомдол гарах болов. Ашигт малтмал гэх их өргөн цар хүрээтэй ойлголт, харин ашигт малтмалын орд гэвэл өмч гэж ойлгогдож байгаа юм. Ашигт малтмалын орд юугаар тодорхойлогддог юм бэ гэвэл, геологи хайгуулын ажлын үр дүнд нөөц нь тогтоогтсон, эдийн засгийн хувьд үр ашигтай ашиглаж болох ашигт малтмалын хуримтлалыг л хэлж байгаа юм. Олон улсын жишигээр бол ашигт малтмалын “резерв” буюу нөөц нь тогтоогдсон орд бол өмч гэж үзэж болно. Ашигт малтмалын “резерв”, “ресурс“ гэсэн хоёр ойлголт бий. Мэрэгжлийн бус хүмүүс резерв, ресурс гэсэн ойлголтын ялгаа заагийг ойлгодоггүй, монголоор нөөц гэж орчуулаад тэгж л ойлгодог. Харин сүүлийн үед мэрэгжлийнхний дунд “ресурс”-ийг “нөөц баялаг” гэж хэвшиж эхэлж байна. Асгатын бүх нөөц баялгийн 30 орчим хувь нь резерв, үлдсэн нь ресурс болж байгаа юм. Өөрөөр хэлбэл геологийн тодорхой үе шатны ажлаар 2000-аад тонн мөнгөний нөөц тогтоосон, 4000-аад нь үнэмшил багатай, нарийвчлан судлах шаардлагатай гэсэн үг. Аливаа ашигт малтмалыг орд болгоно гэдэг нь дэс дараалсан, системтэй, үйлдвэрлэл шинжлэх ухаан хосолсон, асар их цаг хугацаа, хөрөнгө зардал шаардсан нарийн төвөгтэй үйл ажиллагаа юм. Чухам энэ утгаар нь авч үзвэл Оюутолгойн ордыг харьцангуй богино хугацаанд, чанартай судалгаа хийж нөөц болон нөөц баялгийг нь үнэмшил өндөртэй тогтоосон гэж мэрэгжилтний хувьд үзэж байна. Асгат ба Тавантолгойг өндөр хөгжилтэй орнууд, нэртэй том компанийн шаардлагын дагуу нөөцийг нь тогтооно гэвэл нэмэлт судалгааны ажил шаарддагдах болов уу. Геологийн судалгааны ажлыг олон үе шатад хуваадаг, энэ тухай олон цагийн лекц уншиж болно, социализмын үед бол нөөц тогтоож, уурхай байгуулах хүртэлх үйл ажиллагааг геологи хайгуулын ажил гэдэг, зах зээлийн тогтолцоонд бол геологи хайгуулыг хоёр хувааж, эхний үе шатыг нь геологийн судалгааны, хоёр дахь үе шат буюу орд болох шинж тэмдэг нь мэдэгдэнгүүт, уурхайн үйл ажиллагаанд хамруулдаг ерөнхий зарчим байдаг гэдгээр танин мэдэхүйн ойлголтыг өгөх тайлбараа хязгаарлая. Энэ бүхнийг нуршдагийн учир гэвэл, Тавантолгойгоос төр 50 хүртэл хувийг нь, Оюутолгойгоос 34 хүртэл хувийг нь авна гэдэг нь зөв үү гэдгийг л тайлбарлах гээд байгаа юм. Энэ нь, сүүлийн жилүүдэд төрийн эрхэнд байсан эрх мэдэлтнүүдийн ойлголтоор бол төр зардлаа гаргаж хайгуул хийсэн учир, Тавантолгойн үйлдвэрээс гарах ашгаас төр ахиу авна, Оюутолгойд хувийнхан зардал гаргаж хайгуул хийсэн учир тэдэнд ахиу ашиг орлого ноогдоно гэсэн үзэл бодлын илрэл бололтой. Гэтэл энэ нь тйим биш, ноцтой төөрөгдөл юм аа. Эдийн засгийн утгаар нь авч үзвэл, геологи хайгуулын зардал гэдэг нь үйл ажиллагааны буюу ашиглалтын зардалтай төстэй. Ялангуяа геологийн судалгааны эхний үе шатын зардлыг хөрөнгө оруулалт гэж нэрлэдэггүй. Гадаадын улс гүрнүүдэд геологийн судалгааны зардлыг эрсдлийн зардал, геологийн судалгааны үр дүнд “юм”олвол “аз”, эс олвол “хохь” болдог, “шатлаа” гэсэн үг. Монгол улсад өнөөг хүртэл мөрдөж ирсэн журмаар бол эрэл-үнэлгээний үе шатаас эхлэн нөөц, нөөц баялаг тодорхойлж эхлэх бөгөөд чухам энэ үеэс гарсан зардлыг хайгуулын зардалд оруулж, ийм зардал гаргасан аж ахуйн нэгж нь энэ зардлаа хөрөнгө оруулалтад биш, ирээдүйн уурхайн үйлдвэрийн ашиглалтын зардалд оруулж, жил бүр шимтгэх замаар зардлаа нөхөж авдаг. Тэхдээ нөөц, нөөц баялаг нь Монгол улсын эрдсийн баялгийн санд бүртгэгдэж, нөөц тогтоосон геологи хайгуулын ажлын тайлан болон тухайн ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэлд мэрэгжлийн эксперт хийгдэж, эрх бүхий байгууллагаар хэлэлцэгдсэн тохиолдолд энэ зардлын асуудал шийдэгдэнэ. Өнөөгийн байдлаар Оюутолгойн ордын хайгуулд 600 гаруй сая доллар, Тавантолгойд “ Энерж ресурс” 8.6 тэрбум төгрөг зарцуулсан, хэрэв ордыг төрийн мэдэлд авбал түүнийгээ Монгол улсаас гаргуулна гэх тайлбар цацагдаж байна. Энэ нь геолог хайгуулын зардал уу, хөрөнгө оруулалт уу гэдгийг юуны өмнө учрыг олох ёстой. Харин энэ далимд тэмдэглэхэд, Бороогийн алтны ордын хайгуулд БНМАУ төсвөөсөө зарим мэдээллээр 12 сая нөгөө мэдээллээр 17 сая доллартай тэнцэх, Төмөртийн Овоогийн хайгуулд мөн 12 сая доллартой тэнцэх зардал гаргасан гэх баримт бий. Гэтэл энэ зардлын дөнгөж гуравны нэг нь улсын төсөвт орсон эсэх нь тодорхойгүй байгаа тухай мэдээллийг хянаж үзэх шаардлагатай байна. Геологи хайгуулын ажлын нөхөн төлбөр, улмаар түүнтэй уялдуулан бүтээгдхүүн, ашиг хувиарлах зарчмын тухай ярихын өмнө, энэ зардал нь нөөц баялгийн үнэ цэнийн хэдэн хувь болох тухай авч үзэх хэрэгтэй. Үүнийг Оюутолгойн жишээн дээр авч үзэж болох юм. Оюутолгойд одоогоор тогтоогдоод байгаа нөөц баялаг нь зэс, алтны өнөөгийн зах зээлийн үнээр тооцвол 250-иад тэрбум доллароор хэмжигдэнэ.Тэгвэл одоо зарцуулсан гээд байгаа 600 сая доллар, энэ үнэ цэнийн 0.2 хувь болж байгаа бөгөөд цаашид энэ зардал 2 дахин өслөө ч гэсэн 0.5 хувьд хүрэхгүй юм. Оюутолгойн ордын хайгуулын зардалд, канад , америкийн хувьцаа эзэмшигчдийн мөнгийг үр ашиг багатай, үрэлгэн, хайр найргүй зарцуулж байгаа жишээ баримтыг би бас гадарлах юм. Энэ нь эргээд монголын ард түмэнд өр болон үлдэнэ гэдгийг ч манайхан бас бодох ёстой. Ер нь судалгаанаас үзэхэд аливаа ашигт малтмалын хайгуулд , уурхайн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын болон нийт ордын үнэ цэнийн өчүүхэн хувь эзэлдэг тухай хэвлэлийн мэдээлэл бий. Ордын үнэ цэн , геологи хайгуулын ажлын зардлын харьцаа ийм байхад улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн болон хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордыг ашиглах үед төрийн эзэмшлийн хувь хэмжээ орлогын 16 хувийн(50-34) ялгаатай байх тухай “номлол” өнөөг хүртэл үргэлжилээр байгаа нь нэг талаас геологи, уурхайн салбарын наад захын мэдлэггүй, ойголтгүй, эрх мэдэлтэй хүмүүс хууль санаачилах, улмаар гадны улс орон, байгууллага хүмүүсийн эрх ашигт үйлчилэхэд хүргэж байна гэж үзэхээс өөрөөр тайлбарламгүй. Нөгөө талаас энэ үзэл баримтлал хэрэгжиж эхэлсэн нэг гашуун сургамж бол Сангийн сайд асан Баяртсайхан, Төрийн нарийн бичгийн дарга асан Хүрэлбаатар нар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг энэ “номлол”-оор хийх гэж улайран зүтгэж байсныг мартаж болохгүй бөгөөд хэрвээ энэ гэрээ батлагдсан бол бид улс орныхоо хөгжлийн бүхэл бүтэн үеийг, хэдэн арван жилийг, бүр тодорхой яривал жил бүр хэдэн зуун сая доллараа алдах байдалд хүргэхээр байсан юм. Эндээс ямар сургамж хийх вэ гэвэл, геологи хайгуулын ажил, түүний зардал, хамгийн “гол юм” болох Оюутолгой гэж юу вэ гэдгээ ч ойлгохгүй, энэ бүхнийг дамжилгүйгээр , “дээгүүр нь харайгаад” шууд үр ашгийн тухай, үйлдвэр байгуулах гэрээ хийж, наймаа “үсэргэх” гэж оролдох нь юунд хүргэв гэдэгт дүгнэлт хийх, цаашилбал, төрийн дээд байгууллагын эрхэм түшээд, эрх мэдэлтнүүд нь ямарч үндэслэлгүйгээр таамаг төдий “зүйлд” тулгуурлан элдэв хувь хэмжээ “айлдах”, түүнийгээ хааны зарлиг мэт болгож хуульчлах оролдлогоо зогсоохгүй бол монгол улсыг сөгдүүлээд зогсохгүй, мөхүүлэхэд хүргэнэ гэвэл хэтрүүлэл болохгүй биз ээ. Ерөөсөө элдэв тоо, хувь хэмжээг үндэслэлгүй хуульчилах нь маш их эрсдэлтэй төдийгүй, уучилж, засаж болохгүй ноцтой алдаанд хүргэнэ. Дээр тайлбарласанаас, эдийн засгийн нүдээр харсан ч, өмчийг ялгаварлаж болохгүй гэх эрх зүйн үүднээс үзсэн ч, хувийн хөрөнгөөр хийсэн, улсын төсвөөр хийсэн гэж ялгаж салгаж, уурхайн үйлдвэрийн үр ашгийг хувиарлах зарчим байж болохгүй. Хэрэв тоо, хувь хэмжээ тавихыг хүсээд байгаа юм бол, өмч нь өөрөө биднийх гэдэгтээ тулгуурлаад, тал илүүг нь авна, , дийлэнхийг нь авна гэх хувилбар бас бий. Уурхайн-инженер-эдийн засагч, доктор С.Авирмэд, 99161685, ажил-325769 2008-01-30