Уриалга
Монгол үндэстний эрх чөлөө, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө тэмцэж яваад амь эрсэдсэн Өвөр Монголын Мэргэн, Монгол Улсын Т.Сүхболд нарын гэгээн дурсгалыг хүндэтгэж элэг нэгт Монгол ах дүүс нэгдэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна.
Уг жагсаалаар хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа Хятадын коммунист нам, Монголын засгийн газар, шүүх цагдаа, тагнуулын хууль бус ажиллагааг эсэргүүцнэ. Эсэргүүцлийн жагсаал маргааш 5 сарын 29ны 11 цагт МУИС-н 2-р байрны өмнөөс 11 цагт хөдөлнө.
- Хөх Монгол бүлгэм
- Хөх Монгол бүлгэм нь нийгмийн хэрэгцээ, захиалгаар байгуулагдсан учраас үндэстний эрх ашиг нь зөрчигдсөн элэг нэгт Монголчуудаа өөрсдийн боломжоор хамгаалан Монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн гадаадын иргэд, байгууллагуудтай тэмцсээр ирсэн.Одоо ч тэмцсээр байна .Тэмцэх ч болно.Монгол хүн Монгол газар нутагтаа эзэн нь байх ёстой.Монгол үндэстнийхээ эрх ашгыг төрийн бодлогынхоо цөмд тавьсан Монгол хас их төрийг байгуулахын төлөө бид мөнхөд тэмцэж зүтгэсээр байх болно. Монголоо тойрсон бусад Монголчууд маань биднээс дууриал авч ямар ч улсаас хараат бус тусгаар тогтносон хүчирхэг Монгол Улсыг байгуулахын төлөө зүтгээрэй! Монголчууд биднийг Мөнх хөх тэнгэр ивээх болтухай!!!
Монголын Үндэстэний Үзэлтнүүдийн Сонордуулга!!!
Бид өнөөгийн Монголчууд 1990 оноос хойшхи Монголын төрийн бодлогыг эргэн харж, бодит байдлыг харьцуулан дүгнэлт хийх цаг нэгэнт болжээ.
Бид ямар үзэл санаагаар удирдуулан, хэнд хөтлөгдөн, хаана хүрэхээр, хичнээн замаар, юу уруу тэмүүлж байна вэ? Бидний хүрэхээр зорьж буй нийгмийг Монгол улсын Үндсэн Хуулинд: Эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно гэж заасан байна. Энэ нь “ардчилагчид”-ад багадаад энэрэнгүй, нээлттэй, зах зээлийн, социалист, капиталист, даяарчилагдсан нийгмүүдийг байгуулж эхлээд удаж байна. Эдгээр нийгмүүдийн нэр их гоё сонсогдох аж. Гэвч эдгээр нийгмүүд хэр энэрэнгүй вэ?, хэр хүмүүнлэг вэ? гэдгийг хэн бүхэн мэднэ. “Үнэнд ганц зам, төөрөгдөлд түмэн зам хөтөлнө” хэмээн өрнийн нэгэн мэргэн хүн онож хэлсэн нь ч бий. Хэрэв бидэнд бидний байгуулж буй нийгэм нэг л биш санагдаж буй бол, бидний хүрхээр зорьж буй тэр нийгэмд гэрэл гэгээ, итгэл найдвар төрөхгүй байгаа бол, яагаад гэсэн асуулт зүй ёсоор тавигдах болно. Бид 1990 – ээд оноос өнөөг хүртэл ямар үзэл санаан дор нэгдсэн бэ? Бид өнгөрсөн 20-н жилийг “ардчилал”-ын гэж нэрлэж, тэгж итгэж үнэмшиж иржээ. Гэтэл энэ л үед Монголын төр харийнхны эрх ашигт нийцүүлж хууль үйлдвэрлэдэг болж Монголчууд эх орондоо боолчилогдож, газар нутаг, газрын доорх баялагаа харийнханд алдах болов.
Олон урьгалч үзлээр халхавчилж МАХН /МАН/, АН гэх мэт, ардчилалын баг өмссөн зохион байгуулалт бүхий бүлэг этгээд Монгол Үндэстний шилдэг хөвгүүд охидын зүтгэл тэмцэл, цус хөлс шингэсэн Монгол Улсын Тусгаар тогтнолыг ганхуулж, бүтээн босгосон барьж байгуулсан бүхнийг нь төрийн өмчийг хувьчлах нэрээр зувчуулж, гадагш дотогш зөөж үрэн таран хийж байна. Тэд хувь хүний эрх ашгийг улс төрийн! хувийн өмчийг эдийн засгийн эрхэм зорилго! хэмээн тунхаглаж, энэхүү үзэл санаанд тулгуурласан 2000 гаран хуулийг батлан гаргаад байна. Эдгээр хуулиудын хүрээнд бид халдашгүй дархан эрхээ хувьчилж!! эх орондоо харийнханд боолчлогдох, эх орноо харийнханд худалдах!! сэтгэхүй Монгол даяар “хар тахал” мэт тархаж байна.
Сэдэвчилсэн бичлэг--
Хөх Монгол уриалж байна
Хөх Монголчууд Гал Үндэстэн холбоог дэмжиж байна!!!
Гал үндэстэн холбооноос Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүн бүхнийг Улс үндэстнийхээ язгуур эрх ашгийг дээдлэн бүгдээрээ хэлэлцье сэдэвт хэлэлцүүлгээ эхэлж Сүхбаатарын талбайд өнөөдөр долоон гэр барилаа.
Хэлэлцүүлэг өдөр бүр Сүхбаатарын талбайд өдөр бүр 12:00-19:00 цагийн хооронд болно. Эх орноо, улс үндэстнээ, газар шороогоо гэсэн сэтгэлтэй Монгол хүн та бүхнийг хүрэлцэн ирж идэвхтэй оролцохыг уриалж байна.
Сэдэвчилсэн бичлэг--
Хөх Монгол уриалж байна
Уриалга
“Гал үндэстэн” холбоо өнөөдөр Сүхбаатарын талбай дээр улс үндэснийхээ язгуур эрх ашгийг дээдлэн “Бүгдээрээ хэлэлцье” хэлэлцүүлгийн нээлтийг хийж байна. Нээлтийн ажиллагаа их үдэд эхэлж орой 19.00 цаг хүртэл үргэлжлэх ажээ. “Бидэнд тусгаар Монгол Улс хэрэгтэй юү, луйварчдын халхавч болсон нам хэрэгтэй юү, уух цэвэр тунгалаг ус, амьсгалах эрүүл агаар хэрэгтэй юү, гадаад, дотоодын хэдэн шуналтны халаас дүүргэх алт, ухсан нүх, хордуулсан шороо хэрэгтэй юү” гэх мэт асуудлыг цугларсан иргэд хэлэлцэнэ. Монголчуудаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
Сэдэвчилсэн бичлэг--
Хөх Монгол уриалж байна
Уриалга Цогт эх оронч Ц.Мөнхбаяраа бүхий арга хэрэгслээр хамгаалцгаая!
Монгол улс үндэстэн маань өнөөдөр хэдэн арван чиглэлийн геноцидэд өртөн, үхэх сэхэхийн зааг дээр зовж шаналан байна. Нэг чиглэлийн геноцид нь - ашигт малтмалын неоколоничлол юм.
Харийн неоколоничлогчид болон, тэдний дотоодын хамсаатнууд Монгол улсын газар нутгийн аль их алт баялагтай дийлэнх хэсгийг эзэмшиж, цөлмөн дээрэмдэж, байгаль орчныг хордуулан хувхайруулж, монгол хүнийг гишгэх газаргүй, амьдрах аргагүй болгож ирэв.
Энэ талаар зовнин бичдэг, хэлдэг хүмүүс цөөнгүй. Харин жинхэнэ амь бие хайргүй, шийдэмгий тэмцсэн хүн бол Ц.Мөнхбаяр юм. Байгаль хамгаалагчдын "Нобелийн шагнал"
Сэдэвчилсэн бичлэг--
Хөх Монгол уриалж байна
Монгол хүн хөх толботой байдгийн учир
Монгол хүн хөх толботой байдгийн учир нь оршин тогтнож байгаа газар нутагтай холбоотой.Монголчууд хөх толботой төрдөг. Түүний учрыг эртнээс судалж учир зүйг нь тайлахыг хичээж ирсэн боловч тодорхой үр дүнд хараахан хүрээгүй байгаа билээ. Дэлхий Нарны аймгийн есөн гаригийн гурав дахь гариг нь гүн хөх өнгөтэй байдаг бол бусад гаригууд нь шар, улаан, саарал, цагаан, хүрэн гэх мэт өнгөтэй байдаг аж. Дэлхий дээрх олон арьст хүмүүсээс зөвхөн Төв Азийн монгол туургатан буюу
1. Орос улсад булаагдсан Буриад, Тува,
2.Халимагийн иргэдэд
3. Монгол Улсын иргэдэд
4. Хятад улсад булаагдсан өвөр Mонгол иргэдэд
5. Шинжаан, Казакстан дахь Дөрвөн Ойрадын иргэдэд
6. Солонгос, Манж нутаг, Афганистан, Унгар зэрэг улсын маш цөөн хүмүүст хөх толбо байдаг гэнэ.(энэ нь Монголд эзлэгдэж цус холилдсонтой холбоотой)
Монголын үнэртэй салхи.
Монголын үнэртэй салхи.
Шүлгийг Ш.Гүрбазар Дуучин С. Жавхлан
Омог цэнхэр эгшиглэн амар амгалан дуу
Одонд үүрсэх хүлэг айлын бараа
Саяхан тэнцсэн унага Монголоо эрэн янцгаахад
Ижий гүүний эрэгцээнд нь сэтгэл минь сэмэрлээ
Гүнж анирхан чимээ нь домог шивнэсэн
Гүйгүүл цэнхэр салхи минь Монголын үнэртэй
Атгаад хадгалж болдоггүй нутгийн цэнхэр салхи минь
Миний амьсгалаа
Сэдэвчилсэн бичлэг--
duu shuleg
Үндэстний үзэл гэж юу вэ? Үндэстний эрх ашиг гэж юу вэ?
Үндэстний үзэл гэж юу вэ? Үндэстний эрх ашиг гэж юу вэ?
Үндэстний үзэл нь цөөнхийн болон олонхийн эрх ашгийг хамгаалдаг нийгмийн төлөөлөгчдийн тайлбарладаг шиг алан хядах хэт даврах ,нэг үндэстэн нөгөөгөө дарлахад байгаа юм биш.Мөн овог омог ястны ,аймаг хошууны ,жалга довны ч үзэл бишээ!
Үндэстэн гэдэг бол
газар нутаг, иргэншлийн хувьд нэгдмэл байх нэгэн арьстны доторх хэл соёл, үүсэл гарвал нэг, овог, омог ястныг багтаасан угсаатны дээд хэлбэр юм.
Үндэстэн нь бусад улс үндэстэнээс хараат бус, бие даан тусгаар оршиж өөрийн дотоод болон гадаад бодлогыг ард түмнийхээ хүсэл зорилгод нийцүүлэн хэрэгжүүлэх, дэлхийн бусад Улс Үндэстэнүүдтэй эрх тэгш зэрэгцэн орших явдал нь Үндэстний үзлийн гол тулгуур зарчим мөн.
Үндэстэн нь бүтээсэн соёл иргэншилээ хадгалах,хамгаалах хөгжүүлэх ,газар нутаг ,эх орондоо бүрэн эрхт эзэн нь байж ертөнцийг үзэх үзэл санаандаа тулгуурлан нийгмийн чиг шугамаа тодорхойлох бүрэн эрхтэй.
Үндэстний үзэл нь цөөнхийн болон олонхийн эрх ашгийг хамгаалдаг нийгмийн төлөөлөгчдийн тайлбарладаг шиг алан хядах хэт даврах ,нэг үндэстэн нөгөөгөө дарлахад байгаа юм биш.Мөн овог омог ястны ,аймаг хошууны ,жалга довны ч үзэл бишээ!
Үндэстэн гэдэг бол
газар нутаг, иргэншлийн хувьд нэгдмэл байх нэгэн арьстны доторх хэл соёл, үүсэл гарвал нэг, овог, омог ястныг багтаасан угсаатны дээд хэлбэр юм.
Үндэстэн нь бусад улс үндэстэнээс хараат бус, бие даан тусгаар оршиж өөрийн дотоод болон гадаад бодлогыг ард түмнийхээ хүсэл зорилгод нийцүүлэн хэрэгжүүлэх, дэлхийн бусад Улс Үндэстэнүүдтэй эрх тэгш зэрэгцэн орших явдал нь Үндэстний үзлийн гол тулгуур зарчим мөн.
Үндэстэн нь бүтээсэн соёл иргэншилээ хадгалах,хамгаалах хөгжүүлэх ,газар нутаг ,эх орондоо бүрэн эрхт эзэн нь байж ертөнцийг үзэх үзэл санаандаа тулгуурлан нийгмийн чиг шугамаа тодорхойлох бүрэн эрхтэй.