My photo
Хөх Монгол бүлгэм нь нийгмийн хэрэгцээ, захиалгаар байгуулагдсан учраас үндэстний эрх ашиг нь зөрчигдсөн элэг нэгт Монголчуудаа өөрсдийн боломжоор хамгаалан Монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн гадаадын иргэд, байгууллагуудтай тэмцсээр ирсэн.Одоо ч тэмцсээр байна .Тэмцэх ч болно.Монгол хүн Монгол газар нутагтаа эзэн нь байх ёстой.Монгол үндэстнийхээ эрх ашгыг төрийн бодлогынхоо цөмд тавьсан Монгол хас их төрийг байгуулахын төлөө бид мөнхөд тэмцэж зүтгэсээр байх болно. Монголоо тойрсон бусад Монголчууд маань биднээс дууриал авч ямар ч улсаас хараат бус тусгаар тогтносон хүчирхэг Монгол Улсыг байгуулахын төлөө зүтгээрэй! Монголчууд биднийг Мөнх хөх тэнгэр ивээх болтухай!!!

Монгол хүн хөх толботой байдгийн учир


Монгол хүн хөх толботой байдгийн учир нь оршин тогтнож байгаа газар нутагтай холбоотой.Монголчууд хөх толботой төрдөг. Түүний учрыг эртнээс судалж учир зүйг нь тайлахыг хичээж ирсэн боловч тодорхой үр дүнд хараахан хүрээгүй байгаа билээ. Дэлхий Нарны аймгийн есөн гаригийн гурав дахь гариг нь гүн хөх өнгөтэй байдаг бол бусад гаригууд нь шар, улаан, саарал, цагаан, хүрэн гэх мэт өнгөтэй байдаг аж. Дэлхий дээрх олон арьст хүмүүсээс зөвхөн Төв Азийн монгол туургатан буюу

1. Орос улсад булаагдсан Буриад, Тува,
2.Халимагийн иргэдэд
3. Монгол Улсын иргэдэд
4. Хятад улсад булаагдсан өвөр Mонгол иргэдэд
5. Шинжаан, Казакстан дахь Дөрвөн Ойрадын иргэдэд
6. Солонгос, Манж нутаг, Афганистан, Унгар зэрэг улсын маш цөөн хүмүүст хөх толбо байдаг гэнэ.(энэ нь Монголд эзлэгдэж цус холилдсонтой холбоотой)

Төв Азиас нvvж очсон эдгээр хүмүүс эцэг, эхээс мэндлэхдээ л нуруу, бөгс, хонлой дээрээ хөх толботой төрдөг юм байна.

Төв Азийн өндөрлөг хэсэг далайн төвшнөөс 1000 метр, түүнээс дээш өргөгдсөн газар нутагт, мөн антициклон хэмээх хөдлөшгvй тунгалаг хех цэнхэр агаартай нутагт оршдог.

Монголчууд бид хөх өнгийг эрхэмлэдэг. Хөх өнгө нь Дорнын гүн ухааны үзэл онолоор, эвдэн сүйтгэх болон бүтээн туурвихын билэгдэл тэр эрч хүчийг өгөгч агуу их далд увдистай гэж хэлэлцэгдсэн байдаг төдийгүй биднийг нэгэн үе дэлхийд хүчирхэг болгож, ирээдүйд ч хүчирхэг болохыг билэгдэж байдаг юм.

Эх дэлхийг амьд махбод гэж “Буддын гүн ухаанд” Дорнын гүн ухаанд үздэг.
Дэлхий үүссэн тухайд, хүчит салхин давхаргын дунд хийн мандал үүсч түүн дээр усан мандал тогтоно. Шинжлэх ухааны үзлээр орчлон нь агуу их тэсрэлтээс үүссэн гэдэг. Эхийн хэвлийд үр бүрэлдэж байгаатай адил усан, шороон, хийн мандлууд бий болж сансрын арван сapaa гүйцээсний даpaа усан мандлаасаа /эхийн хэвлийгээс/ хамгийн анхны хуурай газар зулай мэлмий нь цоорхой гарч өсч өндийн бүх л үе шатыг өөрөөр хэлбэл, газрын бүх элемент бий болох, арьс үс нь зузаарах, хөрс ургамал бий болох, таван цул эрхтэн, таван тив, зургаан сав эрхтэн, зургаан далай үүсэн бий болно. Тивvvд нь салах буюу rap хөлөө тэнийлгэж, ирээдүйд хөгшрөхдөө эргэж нийлэх, бүх л энергиэ дуусч, голууд хатаж хуурайшиж төгсөх тавилан туулна. Бид ч энэ хуулийн дагуу үүсч бий болж сав ертөнцийн үр нь болж заяасан шим ертөнцийн алтан хэвлий буюу озоны давхарга дотор өсөн бойжиж байгаа хүмүүн билээ гэж бичсэн байдаг.

Манай дэлхийд Атлант, Энэтхэг, Хойд мөсөн, Номхон, өмнөд мөсөн, Газар дундын тэнгис далай гэж зургаан том ус байдаг. Тэгвэл хүний таван цул эрхтэнд уушиг, ходоод, элэг, цөс, дэлүү, зүрх, бөөр гэх мэт ордог. Дэлхийн тивүүд нь уг эрхтнүүдтэй хэлбэр хэмжээ, бүтцээрээ төстэй байдаг.

Ази тивийн төв хэсгийн газарзүй нь амьд биет хүний толгойн хэсэгтэй төстэй байдаг байна. Дээр дурдсан дэлхийн анхны хуурай газар зулай мэлмий нь цоорхой гарч ирэн улмаар тэлж өсөн бойждог гэж бичсэнийг санавал одоогийн Орос улсад байгаа Байгаль нуур нь дэлхийн хамгийн гүн буюу 1642 метр цэнгэг устай. Тус ус дэлхийн цэнгэг усны 25 хувийг эзэлдэг нуур юм.
Тус нуурын гүн цэгээс доош хоёр тийш тэнцүү хэмжээтэй газарт Хөвсгөл нуур, Далай нуур /Хятад улсын/ хоёр дэлхийн нvд мэт оршдог. Хоёр нуурын дээд талд тахирлан хөмсөг мэт Саяны нуруу, Керчмийн уул нурууд байдаг.

Ийм гурвалжилсан тэгш хэмтэй гурван цэнгэг нуур өөр бусад тивийн алинд нь ч байдаг нь сонин.

Мөн Байгаль нуурын доор хамар гэсэн нэртэй Хамар давааны нуруу уул байдаг. Байгаль нуурын гүн цэгээс эгц доош шугам татахад Хэнтий нурууны ноён оргил Асралт хайрхан/2800 метр-ээр дайрдаг. Энэ нь хүний хамрын хянган яс шиг мөн доошлон Дундговь аймаг дахь Их газрын чулуу уулаар дэлхийн хамар нь тогтдог байна. Бас дэлхийн гурван их усны /Номхон далай, Хойд мөсөн далай, Эх газрын/ ай савын огтлолцол, гурван цэгийн уулзварыг шулуун дайрдаг аж. Мөн Сүхбаатар аймгийн Шилийн Богд уул /1777 метр/, Хангайн нурууны ноён оргил Отгон тэнгэр хайрхан уул /3905 метр/ нь дээрх хоёр нүдтэй тэгш хэмтэй байрласан ба хүний хацрын хоёр товгор мэт байрласан байдаг.

Монгол нутгийн Алтай, Хангай нуруудын хоорондох Орог, Улааны нуурын төв цэгийг дайруулан зүүн тал руу шулуун татахад Замын-Үүд хүртэлх нутаг хоёр талаасаа эвтэйхэн хотгор газарт байрласан хүний ам мэт оршдог.

Өмнөговь аймгийн “Ёлын ам” гэдэг газар үргэлж хүйтэн мөстэй байдаг. Энэ амны доод талын төв цэг орчны хонхорхой шиг оршдог юм. Нэгэн домогт Монгол Улсын хааныг хятад түшмэл өдөхөд ерөөсөө уурлахгүй байв. Гэтэл оочных нь сахлаас зулгаасанд тэрээр маш их уурласан гэж өгүүлсэн байдаг.

Байгаль нуураас дээш орших Сибирь /Шивэр, шигүү ой/ битүү ой байдаг нь хүний толгойн үстэй адилхан мэт.

Хүний толгойн нүүр царайны хэсэг ямагт ил байж цэвэр тунгалаг агаараар амьсгалж, бусдыг харж тэдэнтэй харилцаж, оюун ухааны төв болж байх ёстой. Хөх цэнхэр гаригийн хөх цэнхэр тэнгэртэй, хөх толботой хүмүүс болсон Монгол туургатан бидэнд омогшил, бахархал, бардамнал байх ёстой.

Хөх толбо нь биднийг дэлхийн толгойн хэсэг, нүүр царай, ирээдүй цаг, гэгээрлийн /гэгээг эрэх/ хүч, билэгдэл мөн шүү гэдгийг заадаг билээ.

Төрөхөд маань байдаг хөх толбо арилан алга болдог бус арван нас хүрэхэд бидний цусанд шингэж, биеэр тарж эрч хүч, эр зориг, оюун ухааны эрчим хүч энерги болдог байна. Тэгээд ч манай улсад Дэлхийн энергийн төв, ноён хутагт Данзанравжаагийн Хамрын хийд нь энэ хамар, ам болсон газарзүйн байрлалын төв дотор ойролцоо байдаг аж.