My photo
Хөх Монгол бүлгэм нь нийгмийн хэрэгцээ, захиалгаар байгуулагдсан учраас үндэстний эрх ашиг нь зөрчигдсөн элэг нэгт Монголчуудаа өөрсдийн боломжоор хамгаалан Монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн гадаадын иргэд, байгууллагуудтай тэмцсээр ирсэн.Одоо ч тэмцсээр байна .Тэмцэх ч болно.Монгол хүн Монгол газар нутагтаа эзэн нь байх ёстой.Монгол үндэстнийхээ эрх ашгыг төрийн бодлогынхоо цөмд тавьсан Монгол хас их төрийг байгуулахын төлөө бид мөнхөд тэмцэж зүтгэсээр байх болно. Монголоо тойрсон бусад Монголчууд маань биднээс дууриал авч ямар ч улсаас хараат бус тусгаар тогтносон хүчирхэг Монгол Улсыг байгуулахын төлөө зүтгээрэй! Монголчууд биднийг Мөнх хөх тэнгэр ивээх болтухай!!!

Монгол улс орших уу? Эс орших уу?

Чингэс хааны “Тархи нь хоосорвол чємєг нь хоосорно, Тархи чємєг хоёулаа хоосорвол vхэж мєхнє” гэж сургасан сургаалын vнэн зєвийг гагцхvv бутран сарниж vгvй болсон”
мєхєж сєнєсєн улс орнуудын бодит тvvх батална.

Монголын эзэнт тєр улс тогтнож эхэлсэн 1213 онд тєрийн сайд Мухулай Алтан улсын дотоод байдлыг судлаж “Алтан улс єнгє янз хоосон дvрмийг хичээсээр тархи чємєг нь хоосорчээ. Єєрєє есєн давхрын гvн ордны цэнгэлийг энэ насны эдлэж сэтгэл зовохгvй, Улсын хэргийг эсрэгээр биеийн дайсан мэт vзэж, Учиргvй сул цааз /хууль/ нь аалзны тор мэт ногт болоод, Зальхай зусар тvvний цаазыг барьж тvvний ёсыг эвдэж, олон иргэнийг мєлжсєєр сая энэ єдєр /ийм vед/ эцэг хєвгvvн эдийг дамжиж /эдээр тансаглаж/ эр эм нарыг дамжин /шалиглан завхаарч/ эзнээсээ эхлээд иргэнээ хvртэл жаргалыг хичээснээр эдийн амтыг олж /эдийн шуналтай болж/, тийнхvv эдийг эрж бvтээхэд цєм зальхай зусрыг гол болгон, иргэн нь эзнээ vзэхгvй, эзэн нь иргэнээ єршєєж чадахгvй, завсарт нь зальхай тvшмэл завшааныг олж, дээшихийг мэхлэн доошихыг мєлжсєєр, эзэн нь мєхєхєд хvрээд, иргэн нь хорсож урвахад хvрчээ“ гэсэн шинжлэх ухааны vндэслэл бvхий энэ дvгнэлтийг Монгол улсад бодитойгоор буй болсон нийгэм, улс тєр, эдийн засгийн хямралтай харьцуулж Та болгоон соёрхоно уу?