My photo
Хөх Монгол бүлгэм нь нийгмийн хэрэгцээ, захиалгаар байгуулагдсан учраас үндэстний эрх ашиг нь зөрчигдсөн элэг нэгт Монголчуудаа өөрсдийн боломжоор хамгаалан Монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн гадаадын иргэд, байгууллагуудтай тэмцсээр ирсэн.Одоо ч тэмцсээр байна .Тэмцэх ч болно.Монгол хүн Монгол газар нутагтаа эзэн нь байх ёстой.Монгол үндэстнийхээ эрх ашгыг төрийн бодлогынхоо цөмд тавьсан Монгол хас их төрийг байгуулахын төлөө бид мөнхөд тэмцэж зүтгэсээр байх болно. Монголоо тойрсон бусад Монголчууд маань биднээс дууриал авч ямар ч улсаас хараат бус тусгаар тогтносон хүчирхэг Монгол Улсыг байгуулахын төлөө зүтгээрэй! Монголчууд биднийг Мөнх хөх тэнгэр ивээх болтухай!!!

ОРДНЫ ХУЙВАЛДААН БУЮУ “ХӨШИГНИЙ ЦААДАХ ҮЗЭГДЭЛ”

Миний монголын газар шороо хөдөлгөөн” анх УИХ-ын даргатай уулзахдаа 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийг ил тод, нээлттэй хэлэлцэх, УИХ¬¬ гишүүдийн санал өгсөн байдлыг иргэдэд мэдээлэх шаардлагыг тавьсан. Харамсалтай нь, ил тод хэлэлцэж байна гэж гадаадын голдуу хүмүүсийг төрийн ордондоо хэд хэдэн удаа цуглуулах, эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр хэлэлцэж байгаа дүр үзүүлэх зэргээр гахай жилийн сүүлч, нохой жилийн эхээр олон “жүжиг тавьсан” боловч, түүндээ жинхэнэ ажил хэрэгч хэлэлцүүлэг бараг болоогүй гэж би дүгнэж байна.Хамгийн наад зах нь О.Энхсайхан асны хуулийн төсөл, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр удаа дараа гарсан нийтлэл, иргэдээс гарч байгаа санал, зөвлөмжийг нэг удаа ажил хэрэгчээр хэлэлцээгүй, үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Ийм учраас Ашигт малтмалын тухай хуулийг хэн нэгний ашиг сонирхолд нийцүүлэн , үндсэндээ хаалттай, Их баяр, тэмдэглэлт ойн өмнө “нүгэл хийдэг байсан, олон жилийн туршлагдаа үндэслэн, их баяр наадмын өмнө шуурхайлан хэлэлцсэн болж, яаравчлан баталсан.ХУ нам ч яахав, олон жил нүгэл, буяныг хослуулж хийсэн туршлагатай, харин шинэ үеийнхний итгэж явдаг АН нам хуйвалдаанд оролцож, хоёр намын бүлгийн шийдвэр гэдэг нэрийн дор энэ нүгэлийг хийлцэхэд голлон оролцсон нь туйлын харамсалтай. 2006 оны 7 дугаар сарын 8-нд УИХ-аар баталсан Ашигт малтмалын тухай хууль, мөн сар орчмын дараа УИХ-ын дарга баталгаажуулсан 2 хууль миний өмнө байна. Би 2 хууль гэж андуурсангүй, уг нь нэг хууль байх учиртай боловч, өөр хоорондоо ялгаатай нэг хуулийн хоёр өөр хувилбар байгаа юм. Үүнийг тодорхой болгохын тулд эхнийхийг нь “УИХ-ын”, хоёр дахийг нь УИХ-ын даргын буюу “Даргын” гэе Хэлбэр талаас нь харьцуулж үзье. д/д Харьцуулах үзүүлэлтүүд УИХ-ын Даргын 1 А4-өөр хэвлэсэн хуудасны тоо 40 43 2 Бүлгийн тоо 10 11 3 Зүйлийн тоо 70 66 Ийнхүү 7 сарын 8–нд УИХ-ийн гишүүдийн баталсан хууль сар орчмын дарааУИХ-ын даргын мутараас 40 хуудас байснаа бүхэл бүтэн 3 хуудас нэмэгдэж, “бүдүүрээд”, 10 бүлэг байсан нь 11 болж, “таргалаад”, 70 зүйл нь “жингээ хасаж” 66 болж, “жижигрэн” дүрээ хувиргасан байх юм. “УИХ-ын” 10 бүлэг “даргын” мутраас гарахдаа үндсэндээ бараг өөр өөр нэртэй болсон ба голдуу тусгай зөвшөөрөлтэй холбогдсон “нэр устай” болсон нь Монгол улсын Ашигт малтмалыг хайх , ашиглах бодлогын чанартай хууль биш, лиценз тараах 97 оны хуулийн “үнэр” нэвт шингэсэн байна. УИХ-ын дарга саяхан орон даяар цацсан ярилцлагадаа, хуулийн дагуу УИХ-ын дарга нь нэгэнт батлагдсан хуульд бодлогын ба зарчмын өөрчлөлт оруулах эрхгүй, харин найруулгын болоод жижиг сажиг алдааг засаж болно гэсэн утгатай зүйл ярих шиг болсон. Гэхдээ дээрх өөрчлөлт нь алинд нь хамрахыг би бас сайн ойлгохгүй л байна. Харин бодлогын ба зарчмын өөрчлөлт орж уу гэдгийг би бас тулгаж үзсэн юм. “УИХ-ын” хувилбарын Нэгдүгээр бүлгийн Нийтлэг үндэслэлийн 5.5-д: ”Улсын төсвийн хөрөнгөөс бусад эх үүсвэрээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглах ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ хуулийн этгээдийн хувьцааны 34 хүртэл хувийг төр эзэмшиж болно. Төрийн эзэмшлийн хэмжээг орд ашиглах гэрээ, төрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээр тодорхойлно.” гэж бий. Тэгвэл “даргын” хувилбарт, мөнөөх заалт маань: “Улсын төсвийн оролцоогүйгээр , эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ОРДЫГ ЭЗЭМШИГЧИЙН тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно.” гэжээ. Өнгөн талаас нь харвал, мөнөөх даргын хэлдэг найруулгын жижиг алдааг зассан, залруулсан мэт харагдавч, агуулгын ноцтой өөрчлөлт оруулсаныг үгүйсгэж болмооргүй байна. Мөн монгол хэлний найрлагын хувьд өмнөхөөс илүү биш, бүр ч эвгүй болгочихсон мэт санагдаж байна. Хуулийн этгээдийн хувьцааны 34 хүртэл хувийг төр эзэмшиж болно гэж байсан бол , даргын залруулсанаар ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох оор засварласныг бодлогоор хийсэн байна гэвэл юу гэж хариулах бол... Миний хэлэх гэсэн гол зүйл бол УИХ-ын хуульд: ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж алгын чинээ цаасны тухай асуудал яригдаж байсн бол, даргын залруулсан хувилбарт, нөгөө газрын хэвлий, эрдэс баялагаа хэн нэгэн этгээдэд хувьчилж өгчихөөд, орд эзэмшигч болгочихжээ гэж шүүмжилэх гээд байгаа юм. Хуулийн зөвхөн нэг заалтад ийм ноцтой өөрчлөлт оруулсныг УИХ-ын гишүүдийн баталсан хуулинд бүдүүлгээр халдлаа гэж үзэхээс өөр аргаггүй мэт.Үүнийг зориуд санаатай хийсэн, Үндсэн хуулиа уландаа гишгэж, гадныханд ордоороо найр тавих гэсэн хорон санаа биш биз гэж хэлэх гээд байгаа юм. Зөвхөн энэ заалтаар энэ хуулийг хүчингүй болгох шаардлагатай гэж бид үзэж байна. Энэ заалтаар чинь “Айвенхоу” гэрээ хийвэл яах юм бэ. Тэд Оюутолгойн ордыг эзэмшигч гэж үзээд байгаа шүү дээ.Фрийдланд нэг жилийн өмнө, Элбэгдоржийн засгийн газрын 17 гишүүн ийм шийдвэр гаргасан гээд зарлачихсан шүү дээ. Дарга үүнийг улам баталгаажулах гээд байгаа юм уу. Юмыг ингэж ар худрагаар нь хийж болохгүй байх аа. Хэрвээ Үндсэн хуулийн 6.1,6.2-ыг өөрчлөхгүй юм бол энэ заалтаа хасах хэрэгтэй байна. Хууль хэлэлцсэн “хөшигний цаана” ямар уур амьсгал ноёрхож байсныг сонирхоё. Хаалттай, “хөшигний цаана” гэдгийн учир бол энэ хуулийн төслийг УИХ-д хэлэлцүүлэхдээ анхнаасаа олон нийт, иргэдийн төлөөлөгч, эрдэмтэд мэргэжилнүүдийг өргөн оролццуулсан гэдэг нь “ший янгуу” байсан бөгөөд хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх явц нь үндсэндээ хаалттай, зөвхөн УИХ-ын гишүүд болоод өөрсдийн таалалд нийцсэн зарим нэг мэрэгжилнийг оролцуулсанаар тайлбарлагдаж байгаа юм. Энэ хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг нь анхнаасаа мордохын хазгай болж эхэлсэн юм. Хууль боловсруулах ажлын хэсэг нь УИХ-ын 14 гишүүн оролцсон, угаасаа манай Парламентад геологийн, уурхайн олигтой мэрэгжилтэн байхгүй байж, эрдэмтэд мэрэгжилтнээ сонсдоггүй нь зарчмын алдаа байсан юм.Ажлын дэд хэсгийг мэрэгжлийн хүмүүсээр бүрдүүлэх ёстой авч, нийт 18 хүний бараг тал хувь геолог, уурхайн мэрэгжлийн бус хүмүүсээр бүрдэл болж байсан бөгөөд , мэрэгжлийн гэгдэх хүмүүсийн зарим нь гадаадын пүүс компанийн явцуу ашиг сонирхолыг улайран хамгаалагчид байлаа. . Ийм ажлын хэсгээс сайн хуулийн төсөл гарах магадлал, үндэндээ байхгүй гэдэг нь ч ойлгомжтой байсан. Тэгээд ч 2 сар орчмын хугацаанд ажлын хэсэг бүрэн бүрэлдүүнээрээ нэг ч удаа хуралдаагүй бөгөөд биднээс нууцалж, хуралдсаныг үгүйсгэх аргаггүй юм. Ажлын дэд хэсэг , миний мэдэхийн 3 удаа цугласан бөгөөд тэхдээ 18 хүний тал хувь ч ирдэггүй байсан юм. Ажлын хэсгийн цугларалт дээр 14 гишүүний гэгээн дүрийг олж харж, тэдэнтэй ном хаялцах ухааны юм бодож суусан чинь, дэд хэсгийн хуралдаан дээр 5 гишүүний, эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр орж, гарсан 6--8 гишүүний нүүр царайг харсан ба 2 сар орчмын турш ажлын хэсгийн бүрэлдүүнд орсон УИХ-ын гишүүн Д.Арвин, Ч.Содномцэрэн, Р.Бадамдамдин, Ц.Сүхбаатар нарын гэгээн дүрийг олж харах хувь дутсан юм даг. Харин энэ хуулийн төсөлтэй 5-6 сар “ноцолдсон” УИХ-ын гишүүн, барилгын инженер Ц.Дамиран, сүүлийн 2 сар гаруй “ноцолдсон” УИХ-ын гишүүн, геофизикч Д.Одхүү нар энэ хуулийн төсөлд үнэхээр цаг заваа харамгүй зарцуулсныг тэмдэглэх нь үнэнд нийцнэ. Уг нь энэ хуулийг УИХ-ын эдийн засгийн Байнгын Хороо хариуцаж, гардаж боловсруулна, хэлэлцүүлнэ, батлуулна гэсэн ерөнхий ойлголт над байсан бөгөөд түүний дарга Гантөмөрийн барааг харах хувь завшаан бас тохиосонгүй. Гадаадынхныг цуглуулсан нэгэн хуралдааныг эс тооцвол шүү. Энэ бүхнийг ингэж дэлгэрэнгүй нуршдагийн учир юу гэвэл, манай УИХ-ын үйл ажиллагаа,халуун гал тогоо ньнэг иймэрхүү дүр зураг байдаг юм байна гэснийг уншигчддаа тайлбарлах гэсэн юм. Ийнхүү УИх-ын Эдийн Засгийн байнгын хороо болоод чуулган руу Үндсэн хуульд суурилсан, хоёр өөр үзэл баримтлалыг механикаар нэгтгэсэн, “үгийн цуглуулга” оруулсан байдаг. Хуулийн төслийг УИХ-ын эдийн засгийн байнгын хороогоор 6 дугаар сарын 29-30-нд хэлэлцэхэд 54 санал гарсан байдаг. Үүнээс сонирхолтой , зарчмын зөрүүтэй гэгдэх саналыг хэн хэн гаргав гэдгийг толилуулъя. Энэ 54 саналыг хэлэлцэх үед тайлбар санал, гаргасан гишүүд бараг байдаггүй юм. Цөөхөн зарчмн ач холбогдол багатай зарим зүйл заалтдээр сүрхий цэцэрхэж маргасан гишүүд ганц хоёр байсан. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэцэхдээ”зүгээр л машиндчихсан”, гишүүд зүгээр л “кноопдоод” батлачихсан байдаг. Эдийн засгийн байнгын хороогоор 2 өдөр хэлэлцсэн, дараа нь УИХ-ын хуралдаанаар 3-хан өдөр ярилцан байна. Энэ чухал хуулийг нухацтай хэлэлцсэн хугацаа нь ердөө энэ. 100 өдөр хуралддаг, тэгээд хэдэн арваар нь “хууль үйлдвэрлэдэг” юм чинь ингэж л таарч байгаа юм. УИХ-ын чуулган руу 1997 оны хууль шинэчлэгдсэн найруулга нэртэйгээр, “амин сүнс” нь хэвээр орж, “амилсан чөтгөр” болон дүрээ хувиргаж, монгол улсад бүр ч ноцтой хохирол учруулахаар гарсан юм. Энэхүү “чөтгөр амилуулах” үйл ажиллагаанд оролцсон УИХ-ын гишүүдийн “идэвхи зүтгэлийн” талаар дэлгэн тавих нь шудрага ёсонд нийцнэ. Монгол улс, монгол иргэдийн эрх ашгийн эсрэг , гадныхан буюу хэсэг бүлэг этгээдийн эрх ашгийг энэ хуульд яаж тусгасныг доор тайлбарлав. Тэхдээ эдгээр “амин чухал” нэмэлт, өөрчлөлтүүд, саналуудыг хууль батлагдахаас ердөө2-3 хоногийн өмнө “шахаж” чадсан нь гайхалтай. 1.Монгол улс, монголын ард түмний өмчийг эздэд аль болох бага хүртээх, эсхүл бүр “бэлэглэх” гэсэн санаагаа УИХ-ын гишүүн , МАХН-ын гишүүн Л.Пүрэвдорж, Ц.Дамиран, АН-ын гишүүн Б.Батбаяр, Г.Батхүү, Л.Гантөмөр, АН-ын нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй хамтран ашиглах тохиолдолд төрийн оролцоо 50 хүртэл хувь байж болно. Төрийн оролцоо оруулсан хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээр тодорхойлогдоно.” ,мөн 5.5-д”Улсын төсвийн хөрөнгөөс бусад эх үүсвэрээр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны 34 хүртэл хувийг төр эзэмшижболно.” гэсэн зүйлийг батлуулж амжсан юм. Аливаа хувь оролцоо, тэр тусмаа төрийн оролцооны тодорхой хувь хэмжээний тухай нээлттэй, ил тод хэлэлцэгдээгүй бөгөөд энэ хачирхалтай заалт хууль батлагдахаас ердөө 10 хүрэхгүй хоногийн өмнө яригдсан бололтой. Энэ заалт орсоноор, нэгд, монгол төсвийн хөрөнгөө гаргаж нөөцийг нь тогтоосон, өөрийн өмчөө, тодоруулвал , ордоо, түүний лицензийг эзэмшигч этгээдээс хөрөнгө , зардал гаргаж худалдаж авна, тэхдээ бүр тал хүрэхгүй хувийг нь авна, төсвийн хөрөнгөөс бусад эх үүсвэрээр хайгуул хийсэн ордын хувьд бол хувьцааны 34 хүртэл хувийг төр эзэмшиж ч болно, болохгүй ч байж болно, эсхүл бүр авахгүй , “бэлэглэж” ч болно гэж ойлгогдож байна. 0-50, 0-34 хувь гэдгийг чухам яаж үндэслэсэн, практикт хэрхэн хэрэгжүүлэхийг бурхан ч үл мэдэх бөгөөд буг чөтгөрүүд бол тун амархан хэрэгжүүлэх бололтой юм. Ордын тусгай зөвшөөрөлийг арилжаалах хөрөнгийн бирж монголд алга байна. Хэвлэлийн мэдээнээс үзвэл Оюутолгойн хуьцааны арваад хувийг РИО Тинто компани 300-400 сая доллароор авсан гэх мэдээлэл байна. Тэгвэл бид энэ ордын 34 хувийг авна гэвэл, 1 тэрбум нилээд давсан мөнгөөр авах болж байна. Зэс, алтнаас орж ирсэн татвар төлбөрөө хав дарж байж, 5-6 жилийн дараа Оюутолгойн 34 хувийг авах болж байгаа юм. Эс тэгвээс энэ орд маань Канадын компанийн өмч болох юм байна. Хэрэв та бүхэн анзаарсан бол 5.4,5.5-д орд ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч гэсэн тодорхойлолт яваад байгаа, тухайбал, энэ нь, Оюутолгойн ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж ойлгогдож байна. . Тэгвэл Нямдорж даргын гарын үсэг зурж, баталгаажуулсан хуульд, орд эзэмшигч буюу өмч эзэмшигчийн тухай бүр тодоруулвал, Оюутолгойн хэмээх 200-гаад тэрбум долларын өмчийг эзэмшигч гадаадын крмпани болж хувирсан байна. өөрөөр хэлбэл, Оюутолгой, Монголын ард түмний, төрийн өмч биш болж таарч байна. 2. ИЗН-ын дарга С.Оюун Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад үнэхээр “их хүч, зүтгэл” гаргасан. Бүр өнгөрдөг өвөл түүний тэргүүлдэг Монголын геологчдын холбоо 1997 оны хуулийг дэмжиж, өөрчлүүлэхгүй байхын төлөө мэдэгдэл гаргаж байсан. Тэр ч байтугай геологи, уурхайн эдийн засаг, эрх зүйн мэдлэгээр маруухан, гадаадын компанид ажилладаг, холбооны тэргүүлэгч гэх нэгэн геохимичээ ажлын дэд хэсгийн бүрэлдүүнд оруулж, тэр нь 1997 оны хуулийг чадах чинээгээрээ хамгаалсан. Ийм “сонгомол”хүмүүсийн хичээл, зүтгэлээр энэ гажиг, завхаруулсан хууль гарсныг энд тэмдэглэхэд илүүдэхгүй. 76 дотроо ганц геологич нь С.Оюун гишүүн. Түүний зүтгэлийг ч хурлын дарга үнэлсэн байсан. Тэрээр хэдэн арван санал оруулсан байдаг. С.Оюуны санал нь, нэгд геологчийн нүдээр, хоёрт, эмэгтэй хүний гярхай нүдээр урд өмнө ажиглаагүй байсан жижиг сажиг, өө сэв, редакцийн чанартай, ойлголтын зөрүүтэй зүйлийг адтай ажигласан байсан. Бас мэдэн будилсан юм ч ажиглагдаж байна лээ. Харин би энд түүний оруулсан 2 саналын талаар уншигчдад тайлбарлах нь зүйтэй гэж бодож байна. 1997 оны хуулийн лиценз барьцаалх заалтыг шинэ төсөлд орхигдуулсан байсан. ОЮун гишүүн, нийгэмд, авилгалын эсрэг тэмцдэг, шудрага гэсэн имижтэй л дээ.Гэвч тэрээр үнэн шудрага хүн байсан бол 1997 оны хууль боловсруулсан гадаадынхны саналыг орхигдуулсан байна шүү дээ гэж УИХ-ын чуулган дээр мэдэгдэл хийх байсан юм. Харин түүний оронд тэр 1997 оны хуулиас 2 хуудас шахуу зүйлийг яг тэр хэвээр нь хуулбарлан оруулаад Оюун гишүүний санал гэж дэмжүүлсэн байв. Үүнийг Оюун гишүүний санал гэж үзэнх үү, 1997 оны хуулийн хуулбар гэж үзэх үү. Оюун гишүүн бол стратегийн орд гэх ангиллыг тууштай эсэргүүцэгч.Хуульд энэ талаархи 4.1.11 заалтыг хасуулахын төлөө тэрээр хэдэн хэдэн удаа оролдлого хийсэн байдаг. Монгол улсын дорнот, өмнөт хэсгээр бараг “хөглөрч” байдаг хайлуур жонш бол АНУ-ын хувьд стратегийн түүхий эд. Миний мэдэхийн энэ улс сүүлийн 30-аад жилийн турш, хайлуур жоншийг экспортолж, өөрийн хайлуур жоншиндоо гар хүргэхгүй байна. Яагаад гэвэл фторист кальц нь хими, төмөрлөгийн үйлдвэрт өргөн хэрэглэгддэгээс гадна зэр зэвсэг, сансрын техникт хэрэглэгддэг юм гэсэн. Энэ далимд нэг онигоо гэмээр зүйлийг уншигчддаа сонирхуулъя. Саяхан Засгийн газраас гаргасан, нууцлаад байгаа 40 гаруй стратегийн орд гэх 2 хуудас цаасан дээр, Хонгорын хайлуур жоншны орд гэсэн нэр “цохиж” явна лээ. Манайд хайлуур жоншны 60 гаруй орд байсан. Хонгорын ордыг өнгөрсөн зуунд ашиглаад дуусчихсан.Олон арван ордоос ганц стратегийнхийг олж сонгосон байгаа биз. Энэ нь бүхэл бүтэн яам, агентлаг, бас Засгийн газрын хамтын хөдөлмөр юм гэсэн шүү. Тэгсэн мөртлөө 4-5 тэрбум долларын үнэтэй улсын төсвөөр хайгуул хийгдсэн Төмөртийн овоогийн цайрын орд мэтийн хэд хэдэн ордыг энэ жагсаалтад оруулаагүй байна лээ. Эл байдлыг ойлгодог учраас , Оюун гишүүн стратегийн орд гэж ялгах шаардлаггүй гэдгийг урдчилан харж чадсан ч байж болох юм. 2. Морь уяхаасгадна, Ашигт малтмалын “хобби”-той болсон УИХ-ын гишүүний нэг бол “шунхлайн” гэгдэх Батхүү болсон юм болов уу гэж би ажиглаллаа. 1997 оны ч, энэ оны ч төсөлд тогвортой байдлын гэрээний цаад хугацаа 15 жил байсан бөгөөд үүнийг бид олон жил татвараас чөлөөллөө, хөнгөлөлт үзүүллээ гэж шүүмжилж байсан. Гэтэл “мань уяач”15 жилийг шууд 2 дахин өсгөөд 30 жил болгож, хөрөнгө оруулалтын доод хэмжээ 100 сая байсныг 300 сая болгох санал оруулсан нь “шууд ногоон гэрлээр” орж батлагдаж орхив. Үүний үндэслэлийг яаж гаргасныг УИХ-ын гишүүд ч сонирхоогүй бололтой юм. Харин хууль батлагдахын өмнөхөн Айвенхомайнз компанийн хайгуулын зардал 300 гаруй сая доллар болсон, Оюутолгойн ордыг 35 жил ашиглах тооцоо хийсэн гэсэн мэдээ хэвлэлээр цацагдаж байсан.Энэ нь эрхэм гишүүний саналын үндэс биш байгаасай гэж залбирч байна.Хуулийн төсөл болосруулах ажлын хэсэгт УИХ-ын 14 гишүүн байсан, тэдний нилээд энэ үүргээ билүүлээгүй гэж би, баримт материал дээр тулгуурлан хэлж чадах байна.Тэдний дунд эрхэм гишүүний нэр байгаагүй, боловч хууль батлагдах сүүлийн хэдэн өдөр, түүний идэвхи илт тодорсон байсан. Тухайлбал, энэ хуулийн төслийг УИХ-аар оруулх эцсийн хэлэлцүүлгийн дүгнэлт, саналыг Батхүү гишүүн тавьсан байсан. Энэ бүх тайлбарыг ингэж нуршдагийн учир бол энэ эрхэмийг Ашигт малтмалын хуулийн юу ингэж их татав гэдэгт л байгаа юм. Тавантолгойтой холбоотой Ху намын нэр бүхий “ланжгарууд” ус балгасан мэт дуугүй байсанд бас гайхаш төрөөд байгаа юм. Мэдээж , ярсхитэл гар өргөх ажлыг аль эрт зохион байгуулчихсан нь ч ойлгомжтой. 3. УИХ-ын гишүүн Б.Батбаяр “Миний монголын газар шороо” хөдөлгөөний шаардлагаар, ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс “хусагдаж”, түүндээ нилээд эмзэглэж, дургүйцлээ илэрхийлдэг нэгэн. Эдийн засгийн байнгын хорооны нэгэн хуралдаан дээр Батбаяртан геологи уурхайн чиглэлээр 30-40 жил ажилласан 3 докторт хандаж Ашигт малтмалыг гадаадынхантай хэрхэн ашиглах тухай “лекц” уншиж сэнхрүүлэх гэж оролдож байсан нь инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй юм шиг санагдаж билээ. Тэр Байнгын хорооны хуралдаан дээр зөвхөн УИХ-ын гишүүн санал дүгнэлт хэлдэг болохоос биш, тухайн асуудлаар хичнээн мундаг эрдэмтэн , мэрэгжилтэн ч байсан үг хэлэх, саналаа илэрхийлэх боломжийг боомилон хорьчихсон юм билээ. Батбаяр гишүүний Ашигт малтмалын хуулийн тухай үзэл бодол, түүний ашиг сонирхолын тухай тайлбарлана гэвэл бас бус “юм” бий бөгөөд шаардлага гарвал, үргэлжлүүлж болох юм. Харин түүний энэ хуульд оруулсан нэгэн “хувь нэмэр”-ийн тухай бяцхан тайлбар хийе. Ашигт малтмалын хуулийг шинэчлэн найруулах нэг гол шалтгаан бол, 1997 оны хуулиар , монгол улсын нутаг дэвсгэрийн бараг тал хувийг хамарсан 7000 гаруй лицензийн асуудлыг нэг мөр болгох, тухайлбал, зарим иргэн хувь хүмүүс хэдэн зуун сая , тэрбум долларын үнэтэй үндэсний баялгийг ашиглах хэдэн арав, зуун зөвшөөрөлийг олон жилийн турш хав дарах буюу гар дамжуулан далд наймаалцаж байгаа явдлыг ил болгох, цэгцлэх, тухайлбал тэр орлогоос нь ядаж,татвар авч байх тухай ард иргэдийн шаардлагыг авч үзэх асуудал байсан юм. Гэвч хууль тогтоогчид энэ асуудлыг хөндөхгүй орхих сонирхол давамгайлж байсан нь , энэхүү Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журам гэж бас нэг баримт бичиг гаргасанаар тайлбарлагдана. Үнэн хэрэгтээ энэ нь 1997 оны хуулиар авсан лицензийг эздэд нь хэвээр үлдээж, шинэчлэн бүртгэх тухай журам юм. Өөрөөр хэлбэл , үүнийг хууль гэж нэрлэх шаардлаггүй байсан бөгөөд “1997 оны хуулиар олгосон лицензийг хэвээр үлдээж, шинэчлэн бүртгэх тухай хууль” гэж шууд нэрлэж болох байсан . Хуулийн хажуугаар түүнийг дагаж мөрдөх элдэв, дүрэм, журам, заавар гараад ирэхээрээ тухайн хуулийг, завхруулах, гажуудуулах тааламжтай нөхцлийг бүрдүүлдэг гэдгийг хашир хуульчид ярих юм билээ. Стратегийн том том ордуудын лиценз эзэмшиж байгаа төрийн өндөр албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүд, гадаад дотоодын баячуудын эрх ашгийг хамгаалах зорилгоор Ашигт малтмалын хуулийг дагаж мөрдөх журмын тухай монгол улсын хууль гээч юмыг хийсэн юм болов уу гэж бодогддог. Энэ журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд:”улсын төсвийн хөрөнгөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордод ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлийг шинэчлэн бүртгэхдээ тухайн ордыг стратегийн ашигт малтмалын ордод хамаарулсан тохиолдолд төрийн оролцооны хувийг тогтоож гэрээ байгуулна.”гэж маш тодорхой заасан нь бий. Гэтэл энэ заалт Б.Батбаяр гишүүний таалад нийцээгүй бололтой юм. Учир нь гэвэл, түүний сонирхол орсон алдарт Тавантолгойн ордыг эзэшихэд төрийн оролцоо, ард иргэдийн хувь хэмжээ өндөр байх нь түүний хувийн өчүүхэн сонирхолтой харшилж байлаа. Тийм учраас тэрээр: “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон Тавантолгойн ордын ашиглах тусгай зөвшөөрөлийг шинэчлэн бүртгэхдээ төрийн оролцооны хувийг тогтоож гэрээ байгуулж болно.” Эсхүл байгуулахгүй ч байж болно гэсэн хоёрдмол санааг хавчуулж , түүнийгээ батлуулж чадсан “сайн эр” юм. Энэ далимд тэмдэглэхэд, Тавантолгойн ордыг ард түмэндээ хувьцаа хэлбэрээр тарааж өгье гэдэг Элбэгээ даргын санаачлагыг зуун хувь дэмжиж байна, тэхдээ тэр олон зуун орд дотроос ганц ордыг сонгож авдаг нь ч юу билээ, Оюутолгой ч гэсэн манай баялаг шүү дээ, ямар канадууд нутгаасаа “алт, зэсийн үр” авчираад монголын хөрсөнд суулгачихаад, энэ орд тэдний өмч болоогүй л юм бол... 5. Эрдэнэтээс гарсан, Эрдэнэтээр “алдаршсан” Одхүү гишүүн. Уг нь геофизикч мэрэгжилтэй, одоогийн УИХ-д байдаг, геологийн салбарт ажиллаж байсан 3 гишүүний нэг. Улс төрийн “тогоонд олон жил чанагдсан”, улс төр,эрх,зүй,эдийн засгийн талаар чамлахааргүй мэдлэгтэй болсон нэгэн болов уу гэж боддог. Энэ хуулийг батлуулахад хүч чармайлт гаргаж хөөцөлдөж, цаг заваа зарцулсан нь гарцаагүй үнэн. Үзэл бодлын зөрүүтэй , янз бүрийн ааш араншинтай хүмүүсийг эвлэрүүлэх , нэг үзэл баримтлалтай хууль гаргана гэдэг үнэхээр боломжгүй байсан, тийм учраас нэг хэсгийг нь орхисон, цөөхөн хэсэг хүнтэй сууж, Дамиран энэ хоёр нэг хувилбар гаргасан тэрийг нь би шүүмжлээд байгаа нь энэ. Ний нуугүй хэлэхэд Дамиран , Одхүү хоёр нэг муу үнэгэн зальтай, хүнтэй ширүүн маргалдах, асуудлыг хурцатгахыг хүсдэггүй, аль болохоор эвээ зохицуулах, дарга нарын болоод эрх мэдэлтнүүдийн таалалд нийцүүлэх гэсэн нэг жанжин шугамыг барьж байсан болов уугэж бодогддог. Тийм учраас бид ажлын хэсгийн үйл ажиллагаанаас холдсон.Тэд ч өөрсдийнхөөрөө хийсэн. Хамгийн сүүлд хууль батлагддаг өдөр Одхүүгийн гаргасан саналыг авч үзье. Мөнөөх хуулийгдагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд :” Ашигт малтмалын хуулийг дагаж мөрдөхөөс өмнө улсын төсвөр хайгуул хийгдэж, нөөц нь тогтоогдож улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн ордод олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрөл ( лиценз) эзэмшигч нь энэ хуулийн 1 дүгээр зүйлийн дагуу тусгай зөшөөрөл (лицензийг) шинэчлэн бүртгүүлэх өрөгдөл гаргасан тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашиагт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл болгон бүртгэнэ.” гэж бий. Үүнийг Одхүү гишүүн дараахи хэлбэрээр өөрчилжээ.”Ашигт малтмалын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө иргэнд олгогдсон тусгай зөвшөөрөл лицензийг эзэмшигч иргэн түүнийг үргэлжлүүлэн эзэмшихийг хүсвэл Компанийн болон нөхөрлөлийн тухай хуулийн дагуу компани нөхөрлөл байгуулан энэ хууль хүчин төгөлдөр болсоноос хойш 6 сарын хуацаанд тусгай зөвшөөрөлийг шинэчлэн бүртгүүлж болно.Тугай зөвшөөрөл лиценз эзэмшигч түүнийгээ тусгай зөвшөөрөл эзэмших эрх бүхий хуулийн этгээдэд шилжүүлж болох бөгөөд энэ тохиолдолд өмнө мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн нөхцлийг баримтална.” гэсэн алдарт заалтыг санаачилсан юм. Тэрээр ингэж иргэн Номундарьтангуудын хэдэн зуун лицензиг хэвээр нь үлдээх, 40-50-иар нь Бээжинд аваачиж борлуулах боломжийг олгож, тэр ч байтугай 1997 оны хуулийг сэргээж мөрдөх алдарт саналаа бас батлуулж амжсан юм. Энэ хуулийг хэлэлцэхэд УИХ-ын гишүд туйлын идэвхигүй, хариуцлаггүй хандсан гэдгиг энд тэмдэглэмээр байна. Монгол улсын асар их баялгин талаар, асар их , хэмжээлшгүй их өмч хөрөнгийн төлөөр, энэ улс орны хөгжил дэвшилийн талаар, бидний үр хүүрэд, хойч ирээдүйн амьдралтай холбоотой, нилээд гүнзгий бодож, сэтгэвэл монгол улс эс орших уу, орших уу, бид үүрд ядуу үлдэх үү, элбэг хангалуун амьдрах уу гэдэг асуудал яригдаж байхад өнөөг йн их хурлын гишүүд, хүнийюм хэлэлцэж байгаа юм шиг, хөндлөнгийн этгээд шиг хандаж байгаа нь туйлын харамсалтай. Хуулийн төслийг хэлэлцсэн 2 удаагийн УИХ-ын хуралдааны протоколыг үзэхэд, Бат Үүл гишүүн: стратегийн ордын тухай 5,3-чинь ийм юм байгагүй шүү дээ гэхэд Нямдорж дарга элдэв тайлбар хэлж булзааруулж хойш нь тавьсан, Раш гишүүн роялтийг 6,5 хувь болгох санал тавихад дэмжээгүй, хууль батлах эцсийн хуралдаан дээр Ламбаа гишүүн: Хууль эргэлзээтэй болж байгаа тухай, иргэдийн хөдөлгөөний эсэргүүцэл бичсэн тухай санал хэлээд байхад Нямдорж дарга иргэдийн хөдөлгөөний саналыг заавал аваад байх шаардлаггүйгэж “бүдүүн хүзүүлсэн” байдаг. Үндсэндээ энэ 3 гишүүнээс өөр ямар нэг эсрэг санал хэлсэн, хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандсан гишүүд байгаагүй. Эндээс би ямар дүгнэлт хийж байна вэ гэвэл,: • Энэ УИХ-д чинь бид хэнийг сонгосон юмбэ, энэ чинь ямарч хариуцлаггүй, сахилга батгүй, үүрэг хүлээдэгүүй хүмүүсийн цуглуулга юм биш үү. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэгэнэ буюу. • Геологи, уурхайн чиглэлийн , нэг талаас нарийн мэрэгжлийн , нөгөө талаас улс орны эдийн засгийн хөгжил, бүрэн бүтэн байдал, цаашилбл, тусгаар тогтнол, үндэснийй аюулгүй байдалтай холбоотой амин чухал асуудлыг шийдвэрлэх хуулийн төслийг боловсруулах , хэлэлцэх чадваргүй хүмүүсийн цуглуулга байна: • Жилд хэдэн арван хууль гаргах ямар чболомгүй бөгөөд төчнөөн арван хууль гаргалаа гэдэг нь зүгээр “мах адил, “машиндаж хаядаг” бөгөөд энэ нь түүхий, бодлоггүй, үзэл баримтлалгүй хууль үйлдвэрлэх нөхцөл бүрдүүлдэг юм баййна.үүний нэг тод жишээ бол 1997, 2006 оны Ашигт малтмалын тухай хууль юм байна. • Парламент жилд ердөө 100 ажлын өдөр ажиллана гэдэг нь дээрх түргэн түүхий “бүтээгдхүүн үйлдвэрлэх нөхцлийг бүрдүүлдэг юм байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Эцсийн хэлэлцүүлэг дээр энэ хуулийг гардаж боловсруулсан, удирдсан дарга нарын хэлсэн үг сонирхол татаж байгаа юм. Эдийн засгийн байнгын хорооны дарга Л.Гантөмөр: “Ашигт малтмалын хуулийн ажлын хэсэгхуулийн эцэслэсэн байдлаар гаргах хүртэлээ бүх хөдөлгөөнүүдээс оруулсан. ЯГ монгол уул уурхайн ассоциац, Монголын газар шороо хөдөлгөөн гэх мэтчилэн саналаа өгч байгаа бүх хөдөлгөөнүүд ороод явсаар байгаад эцсийн хувилбар дээрээ ирсэн.Тэр хувилбарыг аваад Байнгын хороонд орсон цагаас хойш тэр байгууллагын төлөөлөгчид байнгын хорооны хуралдаанд суухгүй болсон. Бид ингэж тохирсон юм. Тэр хүртэл бүх саналыг нь авсан гэдэгт гишүүд тийм ойлголттой байгаарай гэж хэлмээр байна. Одоо биелэгдэхгүй байгаа , тавьсан шаардлагыг нь хүлээж аваагүй байгаа зүйл нь томоохон ордуудыг 100 хувь төрийн мэдэлд авах ёстой гэх зэрэг хэтэрхий тийм нэг талыг барьсан шаардлагууд байгаа. Тэрнийг бид яагаад ч авах арга байхгүй гэдгийг хэлмээр байна. Энэ хүний хэлсэн үгийг яг тэр хэвээр нь элдэв , засваргүйгээр уншигчидад толилуулж байгаа бөгөөд энэ хүн аль хир боловсролтой, монгол хэлний мэдлэгтэй гэдгийг эрхэм уншиг өөрсдөө дор дороо болгооно биз. Өөрөөр хэлбэл , ямар мэдлэгтэй хүмүүс энэ ЭИХ-д шургалдаг юм гэдгийг. Харин би асуудлыг гадарлаж байгаагийн хувьд энэ хүний хэлсэн үгийг монголоор тйалбарлах гэж оролдоё. Энэ хүний хэлсэн үг худал гүтгэлгээр дүүрэн байна гэдгийг доор тайлбарлая. Хуулин төслийг хэлэлцэхэд тийм олон хөдөлгөөн оролцоогүй, оролцох ч шаардлага байгаагүй. Энэ бол гүтгэлэг. Бүх хөдөлгөөн оролцсон эцсийн хувилбар гарсан гэдэг бас гүтгэлэг. Байнгын хуралдааны хуралд тэр байгууллагын төлөөлөгчид суухаа болсон гэдэг бас гүтгэлэг. Бид ингэж тохирсон гэдэгт хэнийг хэлээд байгаа нь ойлгомжгүй. Эдийн засгийн байнгын хорооны хурал гэж 2 удаа болсон, эхнийхэд гадаадын голдуу хүмүүс оролцож, яриулсан, хоёрдахид нь бидний эрдэмтэд оролцсон, түүн дээр бидэндүг хэлэх бололцоо олгоогүй, Б.Батбаяр гишүүн, Жаргалсайхан гишүүн нар бидэнд лекц уншиж, биднийг загнаж , доромжилоод лөнгөрөөсөн. Бүх ордуудыг 100 хувь төрийн мэдэлд авна гэж хэлсэн хүнээ нэртэй устай нь зарлах хэрэгтэй. Үндсэндээ Байнгын хороон дээр байн байн хэлэлцэж байсан бол ийм хууль гарахгүй байсан. Хууль хуудуддтай муу гарсны хариуцлагыг ноён Гантөмөр гарцаагүй хүлээх ёстой. Хууль батлагдсаны дараа Нямдорж даргын хэлсэн үгнээс иш татая. Энэ хууль өөрөө энэ Парламентэд суудалтай улс төрийн намуудын зөвшилцөл,харилцан ойлголцлын хүрээнд их төвөгтэй, улс төрийн нөхцөл байдлын дунд боловсруулагдаж, хэлэлцэгдэж батлагдаж байна. Улс төрийн намууд энэ асуудлаар харилцан ойлголцож нэг талаас хөрөнгө оруулалтыг цаашид тогтоох, нөгөө талаас үндэснийэрх ашиг , байгаль орчны асуудлыг аль аль талыг нь хргалзаж, алтан дундажийг олж энэ шийдвэрийг гаргасан болов уу гэж найдаж байгаа... гэжээ. Та энд зарчмын хоёр гол алдаа гаргажээ. 7 дугаар сарын 6-7-ны үед хоёр гол намын Парламент дахь бүлгийн ахлагч нар уулзалдаж, энэ хуулийг хоёр намын Их хурал дахь гишүүдсанал нэгтэй батлуулах тухай шийдвэр гаргалаа гэж сонссон юм байна Үнэнийг хэлэхд үүнд би эргэлзэж байсан юм. Үүний нотолгоо нь 7 сарын 8-ны хуралдаан маш шуурхай болж, бүх асуудлыг санал нэгтэй баталсан нь нэг нотолгоо, нөгөөдөх нь Таны энд хэлсэн бас нэг баталгаа. Энэ чинь на нь төрийнхөө дээр гарсан , монголд аливаа асуудлыг на шийддэг, төр төвтэй биш, нам төвтэй төр болсны нотолгоо энэ бус уун. Энэ хуулийг хэлэлцэж батлах хуралдаанд тогтмол 39-өөс 40 гаруй гишүүн оролцож байсан юм билээ. Өидний энд тавьсан асуудлыг батлахад тогтмол 12-8 гишүүн эсрэг санал өгч байсан юм билээ. Энэ УИХ-ын гишүүд дотор намаасаа үл хамааралтай, өөрийн гэсэн бодолтой, төрдөө үнэнч , ард иргэддээ үнэнч ийм тооны гишүүд байна гэж би ойлгож байна. УИХ-гишүүдийг 76 мануухай, луйварчин, хулгайч, дураакаараа нь дуудах юм. Арай ч тийм биш байх аа. Энэ хуулийг хэлэлцэж батлах хуралдаанд тогтмол 39-өөс 40 гаруй гишүүн оролцож байсан юм билээ. Маргаантай саналыг батлахад тогтмол 12-8 гишүүн эсрэг санал өгч байсан . Энэ УИХ-ын гишүүд дотор намаасаа үл хамааралтай, өөрийн гэсэн бодолтой, төрдөө үнэнч , ард иргэддээ үнэнч ийм тооны гишүүд байна гэж би ойлгож байна. Эдгээр гишүүдийн нэрийг ил тод гаргахыг хүмэж байна. Монгол улсын эрх ашиг, монгол хүний эрх ашгийг ярьж байхад бусдын эрх ашиг, аль алиг нь харгалзсан “алтан дундаж” гэж байдаггүй юм Нямдорж даргаа,би энэ тухай мөн ч олон удаа ярьж байна даа. Хэрэв та Монголулс, ард түмнийэрх ашгийг хоёрдугаарт тавих юм бол , Та монгол улсаас урваж байгаа нь тэр.Гадаадынхны эрх ашиг, эдийн засгийн үр ашиг, бизнесийн олзоороо хэмжигдээд явчихна. Бид гадныхантай харьцахдаа тэгш эрхтэй, шудрага, харилцан ашигтай, олон улсын худалдааны нийтлаг дэг жаягт зохицсон, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тэр л хэм хэмжээнд явах хэрэгтйэ. өөрийнхөө эрх ашгаар найр тавьж, бусдын эрх ашгийг бодөх нь та ер нь хэн юм бэ гэдэг асуултыг тавихад хүргэж байна. Үндсэн хуулийн 6.1,6.2оор хуулийн үзэл баримтлалыг батлаад өгөөч ээ гэж ё\сайд асан Хурц Танаас хошуу цорвойн арга ядани гуйж байсны хариултыг Та энэ хуулиараа өгсөн юм биш биз. Энэ хууль амьдрал, практикт хэрэгжихгүй гэж бид үзэж байна.

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ БА ОЮУТОЛГОЙ

-Өнөөгийн мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуульд та ямар үнэлэлт, дүгнэлт өгөх вэ. - Энэ бол тодорхой үзэл баримтлалгүй хууль, ямар ч байсан монголын ард түмний , монгол улсын эрх ашгийг хамгаас илүүд үзээгүй, гадныханы эрх ашиг, зарим том компаний эрх ашгийг харгалзах гэж холион бантан болгосон хууль. Ноднин энэ хуулийг наадмаас өмнө заавал батлах гэж учиргүй яарсанаас, ийм байдалд хүргэсэн. Энэ хууль гадаадынханы эрх ашгийг илт хамгаалсан 1997 оны хууль дээр суурилсан ба УИХ-ын гишүүн асан О.Энхсайхан бидний боловсруулсан хуулиас цөөхөн заалт авсан, дээр мэрэгжлийн бус хүмүүсийн дур зоргоороо оруулсан зүйл заалтыг ч хамруулсан, эцэст нь гадны нөлөө орсон учир ийм бантан болсон юм. -Тэгээд үүний хор уршиг нь яаж гарч байна - Наад зах нь үндсэн хууль зөрчсөн нь тодорхой болчихлоо шүү дээ. Түүнээс гадна манай ард түмэн өөрийн өмчөөсөө, ямар ч өндөр үр ашигтай байлаа гэсэн дээд тал нь 34 хүртэл, тэгээд түүнээс доош, огт хувь хүртэхгүй байж болно гэсэн заалт орчихлоо шүү дээ. Энэ мэтийн зөндөө юм ярьж болно. - УИХ-ын дарга хууль заслаа, Үндсэн хууль зөрчлөө гээд байх юм. Үүнийг та жаахан дэлгэрүүлж тайлбарлахгүй юү. -2006 оны 7 дугаар сарын 8-нд УИХ-аар баталсан Ашигт малтмалын тухай хууль, мөн сар орчмын дараа УИХ-ын дарга баталгаажуулсан 2 хууль байна. Би 2 хууль гэж андуурсангүй, уг нь нэг хууль байх учиртай боловч, өөр хоорондоо ялгаатай нэг хуулийн хоёр өөр хувилбар байгаа юм. 7 сарын 8–нд УИХ-ийн гишүүдийн баталсан хууль сар орчмын дарааУИХ-ын даргын мутараас 40 хуудас байснаа бүхэл бүтэн 3 хуудас нэмэгдэж, , 10 бүлэг байсан нь 11 болж, 70 зүйл нь 66 болж, дүрээ хувиргасан байдаг. “УИХ-ын” баталсан10 бүлэг, “даргын” мутраас гарахдаа үндсэндээ бараг өөр өөр нэртэй болсон ба голдуу тусгай зөвшөөрөлтэй холбогдсон “нэр устай” болсон нь Монгол улсын Ашигт малтмалыг хайх , ашиглах бодлогын чанартай хууль биш, лиценз тараах 97 оны хуулийн “үнэр нэвт шингэсэн” байсан. Ашигт малтмалын хууль тогтоомжийг биелүүлэх тухай 9 дүгээр бүлгийг тэр чигт нь буюу 58,59,60,61,62 дугаар зүйлийн 27 заалтыг хасаж, Хэлэлцэгдэж батлагдаагүй Төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг гэсэн 2 хуудас гаруй 11 дүгээр зүйлийн 24 заалтыг нэмж оруулсан байна. Энэ нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг УИХ-ын дарга “өмчилж”, түүний эрх мэдэл хязгааргүй их болчихсон юм биш биз гэж дүгнэхэд хүргэж байгаа юм. Энэ зүйлийн засвар хэл зүйн найрлагын хувьд өмнөхөөс илүү биш, бүр ч эвгүй болгочихсон мэт санагдаж байна. Хуулийн этгээдийн хувьцааны 34 хүртэл хувийг төр эзэмшиж болно гэж байсан бол , дарга гарын үсэг зурсны дараа, ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох оор засварласныг хэл найруулгын, бүтцийн гэж үзмээргүй юм...Тэгээд үүнээс гарах үр дагавар нь бүр хачин болж байгаа юм. Одоо Оюутолгойн гэрээг ид хийж байна. Ордод оруулсан хөрөнгийн хувь гэвэл геологи хайгуулын ажлын зардал гэж чриад байгаа юм. Тэгвэл бид Айвенхоумайнзын оруулсан 400 сая доллар буюу геологи хайгуулын ажлын зардлын 34 хүртэл хувийг төлөх болоод байгаа юм. Тэгээд дээр нь үйлдвэрийн хөрөнгө оруулалтын бас тийм хувийг мөнгөө төлж авах ёстой болж байгаа юм. -Хууль хэлэлцэх явц ямар шүү байдалд болсон юм бол -Хууль хэлэлцсэн “хөшигний цаана” ямар уур амьсгал ноёрхож байсан нь их сонин. Хууль боловсруулах ажлын хэсэг нь УИХ-ын 14 гишүүн оролцсон, мөн18 хүний бүрэлдүүнтэй ажлын дэд хэсгийг мэрэгжлийн хүмүүсээр бүрдүүлсэн тэдгээрийн тал хувь геолог, уурхайн мэрэгжлийн бус хүмүүс байсан бөгөөд , мэрэгжлийн гэгдэх хүмүүсийн зарим нь гадаадын пүүс компанийн явцуу ашиг сонирхолыг улайран хамгаалагчид байлаа. . Ийм ажлын хэсгээс монгол улсын эрх ашгийн хамгаалсан сайн хуулийн төсөл гарах магадлал, үндэндээ байхгүй гэдэг нь ч ойлгомжтой байсан. Тэгээд ч 2 сар орчмын хугацаанд ажлын хэсэг бүрэн бүрэлдүүнээрээ нэг ч удаа хуралдаагүй бөгөөд харин биднээс нууцалж, хуралдсаныг үгүйсгэх аргаггүй юм. Ажлын дэд хэсэг , миний мэдэхийн 3 удаа цугласан бөгөөд тэхдээ ирц нь тал хувьдаа хүрдэггүй байлаа. УИХ-ын Эдийн Засгийн байнгын хороо Ашигт малтмалын хууль нэртэй , хоёр өөр үзэл баримтлалыг механикаар нэгтгэсэн, “үгийн цуглуулга” бидний хожуу нэрлэсэнээр “бантан”-г нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр оруулсан байдаг. Монгол улсын асар их баялгийн талаар, хэмжээлшгүй их өмч хөрөнгө, энэ улс орны хөгжил дэвшил, цаашилбал, улс орны бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол, бидний үр хүүхэд, хойч ирээдүйн амьдралтай холбоотой, монгол улс эс орших уу, орших уу, бид үүрд ядуу үлдэх үү, элбэг хангалуун амьдрах уу гэдэг асуудал яригдаж байхад өнөөгийн их хурлын гишүүд, хүний юм хэлэлцэж байгаа юм шиг, хөндлөнгийн этгээд шиг хандаж байгаа нь туйлын харамсалтай. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхдээ”зүгээр л машиндчихсан”, “кноопдоод” батлачихсан байдаг. Эдийн засгийн байнгын хороогоор 2 өдөр хэлэлцсэн, дараа нь УИХ-ын хуралдаанаар 3-хан өдөр ярилцан байна. Энэ чухал хуулийг нухацтай хэлэлцсэн хугацаа нь ердөө энэ. Нэг жилийн дөрвөн өдрийн нэгд нь алдаг оног хуралддаг, тэгээд хэдэн арваар нь “хууль үйлдвэрлэдэг” юм чинь ингэж л таарч байгаа юм. Монгол улс, монгол иргэдийн эрх ашгийн эсрэг , гадныхан буюу хэсэг бүлэг этгээдийн эрх ашгийг энэ хуульд яаж тусгасан нь бүр сонин. Тэхдээ эдгээр “амин чухал” нэмэлт, өөрчлөлтүүд, саналуудыг хууль батлагдахаас ердөө2-3 хоногийн өмнө “шахаж” чадсан нь бүр гайхалтай. Монгол улс, монголын ард түмний өмчийг эздэд аль болох бага хүртээх, эсхүл бүр гадныханд буюу хэсэг бүлэг хүмүүст “бэлэглэх” гэсэн санаагаа УИХ-ын гишүүн , МАХН-ын гишүүн Л.Пүрэвдорж, Ц.Дамиран, АН-ын гишүүн Б.Батбаяр, Г.Батхүү, Л.Гантөмөр, нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй хамтран ашиглах тохиолдолд төрийн оролцоо 50 хүртэл хувь байж болно. Төрийн оролцоо оруулсан хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээр тодорхойлогдоно.” , мөн 5.5-д”Улсын төсвийн хөрөнгөөс бусад эх үүсвэрээр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны 34 хүртэл хувийг төр эзэмшиж болно.” гэсэн зүйлийг батлуулж амжсан юм. Энэ заалт орсоноор, нэгд, монгол төсвийн хөрөнгөө гаргаж нөөцийг нь тогтоосон, өөрийн өмчөө, тодоруулвал , ордоо, түүний лицензийг эзэмшигч этгээдээс хөрөнгө , зардал гаргаж худалдаж авна, тэхдээ бүр тал хүрэхгүй хувийг нь авна, төсвийн хөрөнгөөс бусад эх үүсвэрээр хайгуул хийсэн ордын хувьд бол хувьцааны 34 хүртэл хувийг төр эзэмшиж ч болно, болохгүй ч байж болно, эсхүл бүр авахгүй , “бэлэглэж” ч болно гэж ойлгогдож байна. Ордын тусгай зөвшөөрөлийг арилжаалах хөрөнгийн бирж монголд алга байна. Хэвлэлийн мэдээнээс үзвэл Оюутолгойн хуьцааны арваад хувийг РИО Тинто компани 300-400 сая доллароор авсан гэх мэдээлэл байна. Тэгвэл бид энэ ордын 34 хувийг авна гэвэл, 1 тэрбум нилээд давсан мөнгөөр авах болж байна. Зэс, алтнаас орж ирсэн татвар төлбөрөө хав дарж байж, 5-6 жилийн дараа Оюутолгойн 34 хувийг авах болж байгаа юм. Эс тэгвээс энэ орд маань Канадын компанийн өмч болох юм байна. ИЗН-ын дарга С.Оюун Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад үнэхээр “их хүч, зүтгэл” гаргасан. Бүр ноднин өвөл түүний тэргүүлдэг Монголын геологчдын холбоо 1997 оны хуулийг дэмжиж, өөрчлүүлэхгүй байхын төлөө мэдэгдэл гаргаж байсан. Тэр ч байтугай геологи, уурхайн эдийн засаг, эрх зүйн мэдлэгээр маруухан, гадаадын компанид ажилладаг, холбооны тэргүүлэгч гэх нэгэн геохимичээ ажлын дэд хэсгийн бүрэлдүүнд оруулж, тэр нь 1997 оны хуулийг чадах чинээгээрээ хамгаалсан. Ийм “сонгомол”хүмүүсийн хичээл, зүтгэлээр энэ гажиг, завхаруулсан хууль гарсныг энд тэмдэглэхэд илүүдэхгүй. 76 дотроо ганц геологич нь С.Оюун гишүүн. Түүний зүтгэлийг ч хурлын дарга үнэлсэн байсан. Тэрээр хэдэн арван санал оруулсан байдаг. Харин би энд түүний оруулсан 2 саналын талаар тайлбарлах нь зүйтэй гэж бодож байна. 1997 оны хуулийн лиценз барьцаалах заалтыг шинэ төсөлд орхигдуулсан байсан. Оюун гишүүн, нийгэмд, авилгалын эсрэг тэмцдэг, шудрага гэсэн имижтэй л дээ.Гэвч тэрээр үнэн шудрага хүн байсан бол 1997 оны хууль боловсруулсан гадаадынхны саналыг орхигдуулсан байна шүү дээ гэж УИХ-ын чуулган дээр мэдэгдэл хийх байсан юм. Харин түүний оронд тэр 1997 оны хуулиас 2 хуудас шахуу зүйлийг яг тэр хэвээр нь хуулбарлан оруулаад Оюун гишүүний санал гэж дэмжүүлсэн байв. Үүнийг Оюун гишүүний санал гэж үзэх үү, 1997 оны хуулийн хуулбар гэж үзэх үү. Оюун гишүүн бол стратегийн орд гэх ангиллыг тууштай эсэргүүцэгч.Хуульд энэ талаархи 4.1.11 заалтыг хасуулахын төлөө тэрээр хэдэн хэдэн удаа оролдлого хийсэн байдаг. Монгол улсын дорнот, өмнөт хэсгээр бараг “хөглөрч” байдаг хайлуур жонш бол АНУ-ын хувьд стратегийн түүхий эд. Миний мэдэхийн энэ улс сүүлийн 30-аад жилийн турш, хайлуур жоншийг экспортолж, өөрийн хайлуур жоншиндоо гар хүргэхгүй байна. Яагаад гэвэл фторист кальц нь хими, төмөрлөгийн үйлдвэрт өргөн хэрэглэгддэгээс гадна зэр зэвсэг, сансрын техникт хэрэглэгддэг юм гэсэн. Төрийн өндөр албан тушаалтнуудын сонирхол орсон алдарт Тавантолгойн ордыг эзэшихэд төрийн оролцоо, ард иргэдийн хувь хэмжээ өндөр байх нь “дээдсийн” сонирхолтой харшилж байлаа. Тийм учраас тэд: “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон Тавантолгойн ордын ашиглах тусгай зөвшөөрөлийг шинэчлэн бүртгэхдээ төрийн оролцооны хувийг тогтоож гэрээ байгуулж болно.” Эсхүл байгуулахгүй ч байж болно гэсэн хоёрдмол санааг хавчуулж , түүнийгээ батлуулж чадсан . Энэ далимд тэмдэглэхэд, Тавантолгойн ордыг ард түмэндээ хувьцаа хэлбэрээр тарааж өгье гэдэг Элбэгээ даргын санаачлагыг дэмжиж байна, тэхдээ тэр олон зуун орд дотроос ганц ордыг сонгож авдаг нь ч юу билээ, Оюутолгой ч гэсэн манай баялаг шүү дээ, ямар канадууд нутгаасаа “алт, зэсийн үр” авчираад монголын хөрсөнд суулгачихаад, энэ орд тэдний өмч болоогүй л юм бол... Хууль батлагдсаны дараа Нямдорж дарга. “Энэ хууль өөрөө энэ Парламентэд суудалтай улс төрийн намуудын зөвшилцөл,харилцан ойлголцлын хүрээнд их төвөгтэй, улс төрийн нөхцөл байдлын дунд боловсруулагдаж, хэлэлцэгдэж батлагдаж байна. Улс төрийн намууд энэ асуудлаар харилцан ойлголцож нэг талаас хөрөнгө оруулалтыг цаашид тогтоох, нөгөө талаас үндэсний эрх ашиг , байгаль орчны асуудлыг аль аль талыг нь харгалзаж, алтан дундажийг олж энэ шийдвэрийг гаргасан болов уу гэж найдаж байгаа... гэжээ. Тэрээр энд зарчмын хоёр гол алдаа гаргасан байдаг. 7 дугаар сарын 6-7-ны үед хоёр гол намын Парламент дахь бүлгийн ахлагч нар уулзалдаж, энэ хуулийг хоёр намын Их хурал дахь гишүүд санал нэгтэй батлуулах тухай шийдвэр гаргалаа гэж сонссон юм байна Үнэнийг хэлэхэд үүнд би эргэлзэж байсан юм. Үүний нотолгоо нь 7 сарын 8-ны хуралдаан маш шуурхай болж, бүх асуудлыг санал нэгтэй баталсан нь нэг нотолгоо, нөгөөдөх нь Даргын энд хэлсэн үг нөгөө нэг баталгаа. Энэ чинь нам нь төрийнхөө дээр гарсан , монголд аливаа асуудлыг нам шийддэг, төр төвтэй биш, нам төвтэй төр болсны нотолгоо гэж бодож байна. Монгол улсын, монголын ард түмний эрх ашгийг ярьж байхад бусдын эрх ашиг, аль алийг нь харгалзсан “алтан дундаж” гэж байдаггүй тухай мөн ч олон удаа ярьж байна даа. -Монголын ашигт малтмалын ордоор канадын компаниуд “мөнгө босгодог” гэсэн та үүнийг манай “хадгаламж зээлийн хоршоотой зүйрлэсэн байсан . энэ ямар учиртай юм бэ. -Монгол улсын нутаг дэвсгэрийн тал илүү хувийг лицензээр гадаад дотоодын хүмүүст замбараагүй өгч зарим нь бүр хэдэн зуугаар нь авч , монголын иргэдийн өмчийг , ямар ч хяналтгүйгээр “хар зах” дээр зарж байна. Ийм үйлдлийг Канадын зарим компаниуд идэвхитэй хийж байна. Алт, нүүрс, ураны ордуудын лицензийг хэдэн саяас хэдэн арван сая доллароор нь зарж байна. Энэ бол газрын хэвлий хувийн эзэмшилд байдаг, зах зээлийн харьцаа төлөвшсөн орнуудад жирийн үзэгдэл байж болох юм. Монголын баялгийг зарж борлуулсныхаа төлөө Монголын Засгийн газарт, монголын ард түмэнд татвар төлбөр үүрэгтэй нь хэнд ч ойлгомжтой. Эндээс өмчийн эзэн монголын иргэд юу ч хожсонгүй. Харин канадад монголын өмчөөр ингэж мөнгө босгодог нь манай хууль тогтоомжтой нийцэхгүй байна гэдэг нь ойлгомжтой. Монголын өмчөөр Канадад байгуулсан “хадгаламж зээлийн хоршоо” монголчуудад үр өгөөжөө өгөхгүй байна. Харин канадын иргэдэд үр ашгаа өгөх эсэх нь монголын иргэд, хууль тогтоомжоос хамаарах болоод байна. -Ингэхэд Оюутолгой аль хир баялагтай юм бэ, тА үүнийг жирийн уншигчдад тайлбарлаж өгнө үү -Монголчууд түүхэндээ анх удаа асар их баялаг, өндөр үнэ цэнтэй өмчийн эзэн болох хувь заяа ноогдлоо. Бурханы хишиг, өвөг дээдээсээс өвлөж үлдээсэн газар шорооны минь буян энэ . Оюутолгой хэмээх бор толгодын дор 30-аад сая тонн зэс, 1000 тонн алт байна гэж албан ёсны эх сурвалж мэдээлсэн. Өнөөгийн үнээр үнэлвэл, 200 гаруй тэрбум доллар болж байна. Оюутолгойн зэс эрдэнэ нөхөгдөшгүй баялгийг, өсөн үрждэг барагдашгүй баялаг хонин толгойд шилжүүлвэл, 6 тэрбум болж байна. Дэлхийн хүн болгонд нэг хонь өгөх баялаг монголд байна. Жаахан хэтрүүлж хэлвэл дэлхийг тэжээх баялаг манайд заяажээ. Оюутолгойн үйлдвэр ажиллаад ирэхэд нэг жил 1 монгол хүнд 70 гаруй хонь ноогдохоор бүтээгдхүүн гаргах ёстой. Барж идэхгүй хоол байгаа биз. Алтан дээр суусан гуйлгачин гэж гадныханы хэлдэг үнэн байна. Газар дороос тэр баялгийг ухаж гаргахад тэр олон хонины талаас илүүг зарцуулахгүй болов уу гэж бодогдоод байгаа юм. Ямар байсан нэг монгол хүнд нэг жилд 35 хоньтой тэнцэх ашиг гарах ёстой баймаар. Монгол хүн болгон энэ их баялгаасаа ингэж хүртэхгүй юм аа гэхэд бага сага ч гэсэн юм “олж долоох” юмсан. Урд жилүүдийн туршлагаас харахад юм олж долоох нь байтугай, үнэртүүлэх ч үгүй хилийн чанад руу ачаад явчихаж байгаа гашуун сургамж бидэнд байна. Бороогоос төлбөр, татвараа бүрэн авч чадвал, бид 40-өөд сая доллар буюу 1 сая хоньтой тэнцэх ашиг хүртэх ёстой юм. Иргэний хөдөлгөөнийхөн сая Сүхбаатар аймгийн Төмөртийн Овоогийн цайрын ордоос 80 сая доллар буюу монголын хүн болгонд нэг хонь ноогдохтой тэнцүү ашгийг хэдхэн “эрхэм” хуваагаад хүртчихсэн гэж мэдээлэв. Жирийн иргэд бидэнд юу ч ноогдсонгүй. 1997 оны Ашигт малтмалын тухай хууль гээчээр баталгаажуулсан тогтвортой байдлын гэрээ гээчийн “хар мөр“ энэ. Яагаад бид ядуу амьдарч байгаагийн шалтгаан одоо ойлгомжтой байгаа биз. Үүгээр би хүн болгонд хонь тараах, ашиг хүртээх гэж хэлээгүй юм шүү. Та бидний төлөө зүтгэж байгаа эмч, багш, цагдаа, гудамж цэвэрлэгч, төрийн албан хаагч наад зах нь 300 долларын цалин авч, энэ их баялгийг бий болгосон ахмадууд маань 100-150 доллароос дээш тэтгэвэр тэтгэмж авах ёстой, энэ нь шудрага ёсонд нийцнэ гэдгийг хэлэх гэсэн юм. Оюутолгойн асар их баялагийг одоогийн байдлаар судалсан, тооцоолсон “Айвенхоумайнз” компанийханд их баярлалаа гэж монгол хүн болгон талархлаа дэвшүүлэх ёстой. Ердөө 2-3 жилийн өмнөөс энэ орд дэлхийн том орд болох нь нэгэнт тодорхой болсон. Монголын төр үүнд дүлий дүмбэ, зөвхөн хүний юм шиг, хөндлөнгийн ажиглагчийн байдлаар он жилүүдийг өнгөрөөж байгаа бөгөөд одоо ч эл байдал үргэлжилсээр байна. - Оюутолгойг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний талаар танд мэдэж , сонссон юм байна уу.. -Ордыг ашиглах цогцолбор төлөвлөгөө (ОАЦТ)-ний гол үзэл баримтлалаар бол ил уурхайгаар жилд 17-52 хүдэр олборлож , баяжуулж, 24-25 хувийн зэсийн баяжмалыг Оюутолгойгоос БНХАУ-ын хил хүртэл 100-гаад км газар 40-50 автомашинаар тээвэрлэх ийм л үйлдвэр байгуулах тухай канад түншүүд төлөвлөж байсан юм. Түүнээс гадна Оюутолгойн орд аж ахуйн эргэлтэд орсоноор 117000 хүн ажлын байртай болно, эдийн засаг гуч дөчин хувиар өснө гэсэн барагцаа тооцоо байсан.. Захиргаадалтын, нэг гүрний дарамт их байсан хүнд хэцүү үед Эрдэнэт, Багануур, Бор-Өндөр, Монголросцветмет үйлдвэрийн гэрээ хэлэлцээрийг монголд ашигтайгаар, ямар ч байсан баримт бий. Бидний хувьд гэхэд сүүлийн 3 жилийн турш энэ ордыг монгол улсад үр ашигтай яаж ашиглах талаар хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр олон удаа санал бодлоо илэрхийллээ, эцэст нь энэ ордыг ашиглах техник эдийн засгийн тооцоо, нөөцийн үнэлгээнд мэрэгжлийн дүгнэлт гаргалаа, эрх мэдэлтнүүд түүнийг үл тоомсорлож, бичсэн дүгнэлтийг хав дарсан байна. Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг “Орд ашиглах цогцолбор төлөвлөгөө” гээч учир олдохгүй баримт бичигт тулгуурлаж хийсэн. Нэмж тэмдэглэхэд, тооцоонд авсан зэс, алтны үнэ одоогийнхоос хэд дахин доогуур, үүнтэй уялдаад нөөцийн тооцооны кондиц нь үндэслэл муутай, зэс алтны баялгийг сорчилж авах хандлага ажиглагдаж байна. Энэ мэтийн дутуу дулимаг тооцоолсон, зөвхөн мэргэжлийн хүний нүдээр ажиглавал олон зүйлээрээ монголын талын эрх ашгийг огоорсон байдал техник эдийн тооцоонд гаргасан байдаг. Энэ талаар бид тусгай дүгнэлт гаргасан билээ. Ийм байдлаар хийгдсэн хөрөнгө оруулалтын гэрээ монголын талын эрх ашигт нийцэхгүй байх нь тодорхой. Би мэргэжилтний хувьд, Оюутолгой ,Эрдэнэт, Цагаансуврагын хүдрийг боловсруулах зэс хайлуулах үйлдвэр байгуулаад монголын газар нутаг дээр зэс бүтээгдхүүн, шижир алт гаргавал, манай тал Оюутолгойгоос ямарч байсан 15 биш, түүнээс хэд дахин илүү, олигтойхон наймаалцвал, 50-60 тэрбум доллар олохыг үгүйсгэх аргаггүй юм. -Оюутолгойн гэрээг хийдээ хуулиа зөрчсөн тухай та мэдээлсэн байсан, үүнийгээ тайлбарлаж өгөхгүй юү. -Ашигт малтмалын тухай хуулийн хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах тухай 30 дугаар зүйлд хөрөнгө оруулагчтай байгуулах гэрээний гол үндэс, нөхцөл нь : нэгд, ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл, хоёрт, тухайн ордын нөөцийг улсын нөөцийн нэгдэн бүртгэлд бүртгэсэн баримт байх ёстой гэж ойлгогдож байгаа юм. Монгол улсын Засгийн газар”Айвенхомайнз” компанитай Оюутолгойн ордыг ашиглах тухай хөрөнгө оруулалтын гэрээний нөхцлийг харилцан тохирч, гэрээ байгуулахаар завдаж байгаа нь Ашигт малтмалын хуулийн 30 дугаар зүйл, мөн Монгол улсын нэгдэн орсон олборлох салбарын ил тод байдлын тухай олон улсын гэрээ болон бусад олон улсын гэрээний үүргээ зөрчиж байна. Энэ гэрээ монгол улсын ямар эрх зүйн орчинд хийгдэв гэдэг маш сонирхолтой зүйл юм. УИХ-ын дарга Ашигт малтмалын хуульд агуулгын, зарчмын, бодлогын чанартай засвар хийсэн, үүгээрээ монгол улсын Үндсэн Хууль зөрчсөн гэдэг нь нэгэнт тогтоогдсон , Ашигт малтмалын хууль нь 2007 оны 8 дугаар сард нэг хүчин төгөлдөр болоод дараа нь 3 дугаар сарын 2 –нд УИХ эцсийн найруулгыг авч хэлэлцээд баталсан гэдэг. Гэтэл хоёр талын хэлэлцээр үүнээс өмнө хүчингүй хуулиар хийгдсэн байдаг. Түүнээс гадна, Ашигт малтмалын хууль Үндсэн Хууль зөрчсөн тухай олон иргэдийн өргөдөл Үндсэн хуулийн Цэцэд очсон байна. Энд энэ хууль Монгол улсын үндэсний эрх ашигт харшилсан, гадаад дотоодын хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан зүйл заалтууд оруулсан тухай баримтууд байдаг. Энэ бүхэн нь одоогоор Үндсэн хуулийн цэцээр шийдэгдээгүй байна. -Одоо ордыг харилцан үр ашигтай ашиглахын тулд юу хийхёстой вэ. Монгол УИХ, нэгд, одоогийн үйлчилж байгаа Ашигт малтмалын хууль хүчинтэй эсэх, хоёрт,Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн нөхцөл байдал нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гаргах ёстой. Нөгөө талаас дараахи шаардлагыг хангаж байж хөрөнгө оруулалтын гэрээ хийх үндэс бүрдэнэ. Нэгд,Монгол улсад одоо мөрдөж байгаа заавар журмын дагуу ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл хийх, хоёрт, Нөөц нь бүрэн гүйцэд хайгуул хийгдээгүй, одоо ашиглахаар завдаж байгаа нөөц техник эдийн засгийн үндэслэлгүй, кондицийн параметрүүд нь зохих журмын дагуу үндэслэгдээгүй учир энэ бүхнийг гүйцээж хийх, гуравт, Орд ашиглах техник эдийн засгийн үндэслэлд эцсийн бүтээгдхүүн гаргах, дэд бүтцийн шийдлүүдийг монгол улсын Засгийн газартай харилцан тохирсоны үндсэн дээр хийх, дөрөвт, Монгол улсын ашигт малтмалын хууль ямар ч маргаангүйгээр батлагдсаны дараа, шаардлагатай гэвэл хөрөнгө оруулалтын гэрээг хийж болох юм. Ер нь хөрөнгө оруулалтын гэрээ нь тогтвортой байдлын гэрээний нэг зүсээ хувиргасан хувилбар учраас ийм гэрээ байгуулах шаардлагагүй ч байж болох юм.Оюутолгойн ордыг ашиглах гэрээ хэлэлцээрийг хийхдээ Барууны зарим компаниуд Африк, Латин Америкт олборлох үйлдвэр байгуулахдаа, зөвхөн өөрсөддөө хэт өндөр ашиг олохоор тооцоолсон өрөөсгөл бодлогоор биш, харин олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг жишигийн дагуу, харилцан ашигтай эрх тэгш гэрээгээр зохицуулагдах ёстой. Эрдсийн баялагийн эдийн засагч С.АВИРМЭД 2007-4-17 99161685 Уурхайн инженер-геологич С.АВИРМЭД 2007 оны 1 дүгээр сар 3 Тавантолгой төрийнх, Оюутолгой хувийнх гэв үү ? “Оюутолгой Айвенхо-гийнх” гэж 2005 оны сүүлчээр Монгол улсын Засгийн газрын 17 сайд шийдвэрлэсэн тухай албан ёсны бус мэдээлэл Канад , америк тивээр тархсан байв. Чухам үүний учир “Элбэгдорж огцор” гэдэг шаардлагыг иргэний хөдөлгөөнийхөн тавьж байлаа. Тэгвэл Тавантолгойг төр мэдэлдээ авлаа гэж өнөөгийн Засгийн газар шийдвэрлэснийг монголын олон нийт талархан хүлээж авлаа. 2006 оны 6 дугаар сарын сүүлчийн “халуун өдрүүдэд”, УИХ дахь МАХН ба АН-ын төлөөлөл болсон нэр бүхий хэсэг гишүүд “хавсайдаж” байгаад, монгол улсын үндэсний баялгийг хоёр хуваах “мэргэн санал” дэвшүүлж, аливаа ордын нөөцийг тогтоохдоо улсын төсвөөс зардал гаргасан бол түүнийг ашиглах үед төрийн оролцоо зонхилох ёстой, хувийн зардлаар хийсэн бол хувийн оролцоо зонхилох ёстой гэсэн бичигдээгүй “аксиом” гаргаж, тэхдээ бүр төрийн оролцоо эхний тохиолдолд 0-50 хүртэл, дараагийнхад нь 0-34 хувь байна гэж томъёологдсон нь, одоо нэгэнт хууль болж, төр засгийн томчуулаасаа авхуулаад жирийн иргэд хүртэл үүнд итгэн үнэмших болжээ. Үнэндээ яг энэ заалтаас болж, монгол улсын эдийн засагт шийдвэрлэх нөлөө үзүүлэх Оюутолгойн, Тавантолгойн, Асгатын гэрээ хэлэлцээр, ашиглах асуудал гацаанд орчихоод байна. Чухам үүнээс болж, Ашигт малтмалын хууль хүчингүй болохдоо хүрч, УИХ-ын дарга огцорч, эцэс төгсгөлгүй , маргаан, зөрчил… үргэлжилсээр хоёр дахь жилийн нүүрээ үзэж байна. Харамсалтай нь, УИХ энэ асуудлыг нэг мөр болгосонгүй, улам ужигруулсан төдийгүй, өмчийн олон хэлбэрийн тэгш байдлын тухай хуулийн заалтыг хөсөрдүүлж, хувийн ба улсын өмчийн хоорондох ялгаа заагийг улам гүнзгийрүүлэх, зөрчилдүүлэх оролдлогыг хийх боллоо. Асуудлын гол нь ашигт малтмал өмч мөн үү гэдэгт байгаа юм. Тавантолгойн лиценз эзэмшигч өндөр албан тушаалын, нэрд гарсан эрхэмүүд өнгөрсөн жилүүдийн турш, төвийн хэвлэлүүд, телевизүүдээр ярилцлага өгөхдөө, Тавантолгойн газрын хэвлийд байгаа нүүрс бол баялаг биш, ухаад гаргаад ирсний дараа л баялаг бүтээгдхүүн болох тухай ухуулга сурталчилгаа хийв. Тэр ч байтугай: “нүүрс бол үнс” гэсэн реклам хэсэг хугацаанд цацагдав. Тэгсэн мөртлөө энэ ордыг төр мэдэлдээ авлаа гэнгүүд, төр хувийн өмчид халдлаа гэх гомдол гарах болов. Ашигт малтмал гэх их өргөн цар хүрээтэй ойлголт, харин ашигт малтмалын орд гэвэл өмч гэж ойлгогдож байгаа юм. Ашигт малтмалын орд юугаар тодорхойлогддог юм бэ гэвэл, геологи хайгуулын ажлын үр дүнд нөөц нь тогтоогтсон, эдийн засгийн хувьд үр ашигтай ашиглаж болох ашигт малтмалын хуримтлалыг л хэлж байгаа юм. Олон улсын жишигээр бол ашигт малтмалын “резерв” буюу нөөц нь тогтоогдсон орд бол өмч гэж үзэж болно. Ашигт малтмалын “резерв”, “ресурс“ гэсэн хоёр ойлголт бий. Мэрэгжлийн бус хүмүүс резерв, ресурс гэсэн ойлголтын ялгаа заагийг ойлгодоггүй, монголоор нөөц гэж орчуулаад тэгж л ойлгодог. Харин сүүлийн үед мэрэгжлийнхний дунд “ресурс”-ийг “нөөц баялаг” гэж хэвшиж эхэлж байна. Асгатын бүх нөөц баялгийн 30 орчим хувь нь резерв, үлдсэн нь ресурс болж байгаа юм. Өөрөөр хэлбэл геологийн тодорхой үе шатны ажлаар 2000-аад тонн мөнгөний нөөц тогтоосон, 4000-аад нь үнэмшил багатай, нарийвчлан судлах шаардлагатай гэсэн үг. Аливаа ашигт малтмалыг орд болгоно гэдэг нь дэс дараалсан, системтэй, үйлдвэрлэл шинжлэх ухаан хосолсон, асар их цаг хугацаа, хөрөнгө зардал шаардсан нарийн төвөгтэй үйл ажиллагаа юм. Чухам энэ утгаар нь авч үзвэл Оюутолгойн ордыг харьцангуй богино хугацаанд, чанартай судалгаа хийж нөөц болон нөөц баялгийг нь үнэмшил өндөртэй тогтоосон гэж мэрэгжилтний хувьд үзэж байна. Асгат ба Тавантолгойг өндөр хөгжилтэй орнууд, нэртэй том компанийн шаардлагын дагуу нөөцийг нь тогтооно гэвэл нэмэлт судалгааны ажил шаарддагдах болов уу. Геологийн судалгааны ажлыг олон үе шатад хуваадаг, энэ тухай олон цагийн лекц уншиж болно, социализмын үед бол нөөц тогтоож, уурхай байгуулах хүртэлх үйл ажиллагааг геологи хайгуулын ажил гэдэг, зах зээлийн тогтолцоонд бол геологи хайгуулыг хоёр хувааж, эхний үе шатыг нь геологийн судалгааны, хоёр дахь үе шат буюу орд болох шинж тэмдэг нь мэдэгдэнгүүт, уурхайн үйл ажиллагаанд хамруулдаг ерөнхий зарчим байдаг гэдгээр танин мэдэхүйн ойлголтыг өгөх тайлбараа хязгаарлая. Энэ бүхнийг нуршдагийн учир гэвэл, Тавантолгойгоос төр 50 хүртэл хувийг нь, Оюутолгойгоос 34 хүртэл хувийг нь авна гэдэг нь зөв үү гэдгийг л тайлбарлах гээд байгаа юм. Энэ нь, сүүлийн жилүүдэд төрийн эрхэнд байсан эрх мэдэлтнүүдийн ойлголтоор бол төр зардлаа гаргаж хайгуул хийсэн учир, Тавантолгойн үйлдвэрээс гарах ашгаас төр ахиу авна, Оюутолгойд хувийнхан зардал гаргаж хайгуул хийсэн учир тэдэнд ахиу ашиг орлого ноогдоно гэсэн үзэл бодлын илрэл бололтой. Гэтэл энэ нь тйим биш, ноцтой төөрөгдөл юм аа. Эдийн засгийн утгаар нь авч үзвэл, геологи хайгуулын зардал гэдэг нь үйл ажиллагааны буюу ашиглалтын зардалтай төстэй. Ялангуяа геологийн судалгааны эхний үе шатын зардлыг хөрөнгө оруулалт гэж нэрлэдэггүй. Гадаадын улс гүрнүүдэд геологийн судалгааны зардлыг эрсдлийн зардал, геологийн судалгааны үр дүнд “юм”олвол “аз”, эс олвол “хохь” болдог, “шатлаа” гэсэн үг. Монгол улсад өнөөг хүртэл мөрдөж ирсэн журмаар бол эрэл-үнэлгээний үе шатаас эхлэн нөөц, нөөц баялаг тодорхойлж эхлэх бөгөөд чухам энэ үеэс гарсан зардлыг хайгуулын зардалд оруулж, ийм зардал гаргасан аж ахуйн нэгж нь энэ зардлаа хөрөнгө оруулалтад биш, ирээдүйн уурхайн үйлдвэрийн ашиглалтын зардалд оруулж, жил бүр шимтгэх замаар зардлаа нөхөж авдаг. Тэхдээ нөөц, нөөц баялаг нь Монгол улсын эрдсийн баялгийн санд бүртгэгдэж, нөөц тогтоосон геологи хайгуулын ажлын тайлан болон тухайн ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэлд мэрэгжлийн эксперт хийгдэж, эрх бүхий байгууллагаар хэлэлцэгдсэн тохиолдолд энэ зардлын асуудал шийдэгдэнэ. Өнөөгийн байдлаар Оюутолгойн ордын хайгуулд 600 гаруй сая доллар, Тавантолгойд “ Энерж ресурс” 8.6 тэрбум төгрөг зарцуулсан, хэрэв ордыг төрийн мэдэлд авбал түүнийгээ Монгол улсаас гаргуулна гэх тайлбар цацагдаж байна. Энэ нь геолог хайгуулын зардал уу, хөрөнгө оруулалт уу гэдгийг юуны өмнө учрыг олох ёстой. Харин энэ далимд тэмдэглэхэд, Бороогийн алтны ордын хайгуулд БНМАУ төсвөөсөө зарим мэдээллээр 12 сая нөгөө мэдээллээр 17 сая доллартай тэнцэх, Төмөртийн Овоогийн хайгуулд мөн 12 сая доллартой тэнцэх зардал гаргасан гэх баримт бий. Гэтэл энэ зардлын дөнгөж гуравны нэг нь улсын төсөвт орсон эсэх нь тодорхойгүй байгаа тухай мэдээллийг хянаж үзэх шаардлагатай байна. Геологи хайгуулын ажлын нөхөн төлбөр, улмаар түүнтэй уялдуулан бүтээгдхүүн, ашиг хувиарлах зарчмын тухай ярихын өмнө, энэ зардал нь нөөц баялгийн үнэ цэнийн хэдэн хувь болох тухай авч үзэх хэрэгтэй. Үүнийг Оюутолгойн жишээн дээр авч үзэж болох юм. Оюутолгойд одоогоор тогтоогдоод байгаа нөөц баялаг нь зэс, алтны өнөөгийн зах зээлийн үнээр тооцвол 250-иад тэрбум доллароор хэмжигдэнэ.Тэгвэл одоо зарцуулсан гээд байгаа 600 сая доллар, энэ үнэ цэнийн 0.2 хувь болж байгаа бөгөөд цаашид энэ зардал 2 дахин өслөө ч гэсэн 0.5 хувьд хүрэхгүй юм. Оюутолгойн ордын хайгуулын зардалд, канад , америкийн хувьцаа эзэмшигчдийн мөнгийг үр ашиг багатай, үрэлгэн, хайр найргүй зарцуулж байгаа жишээ баримтыг би бас гадарлах юм. Энэ нь эргээд монголын ард түмэнд өр болон үлдэнэ гэдгийг ч манайхан бас бодох ёстой. Ер нь судалгаанаас үзэхэд аливаа ашигт малтмалын хайгуулд , уурхайн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын болон нийт ордын үнэ цэнийн өчүүхэн хувь эзэлдэг тухай хэвлэлийн мэдээлэл бий. Ордын үнэ цэн , геологи хайгуулын ажлын зардлын харьцаа ийм байхад улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн болон хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордыг ашиглах үед төрийн эзэмшлийн хувь хэмжээ орлогын 16 хувийн(50-34) ялгаатай байх тухай “номлол” өнөөг хүртэл үргэлжилээр байгаа нь нэг талаас геологи, уурхайн салбарын наад захын мэдлэггүй, ойголтгүй, эрх мэдэлтэй хүмүүс хууль санаачилах, улмаар гадны улс орон, байгууллага хүмүүсийн эрх ашигт үйлчилэхэд хүргэж байна гэж үзэхээс өөрөөр тайлбарламгүй. Нөгөө талаас энэ үзэл баримтлал хэрэгжиж эхэлсэн нэг гашуун сургамж бол Сангийн сайд асан Баяртсайхан, Төрийн нарийн бичгийн дарга асан Хүрэлбаатар нар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг энэ “номлол”-оор хийх гэж улайран зүтгэж байсныг мартаж болохгүй бөгөөд хэрвээ энэ гэрээ батлагдсан бол бид улс орныхоо хөгжлийн бүхэл бүтэн үеийг, хэдэн арван жилийг, бүр тодорхой яривал жил бүр хэдэн зуун сая доллараа алдах байдалд хүргэхээр байсан юм. Эндээс ямар сургамж хийх вэ гэвэл, геологи хайгуулын ажил, түүний зардал, хамгийн “гол юм” болох Оюутолгой гэж юу вэ гэдгээ ч ойлгохгүй, энэ бүхнийг дамжилгүйгээр , “дээгүүр нь харайгаад” шууд үр ашгийн тухай, үйлдвэр байгуулах гэрээ хийж, наймаа “үсэргэх” гэж оролдох нь юунд хүргэв гэдэгт дүгнэлт хийх, цаашилбал, төрийн дээд байгууллагын эрхэм түшээд, эрх мэдэлтнүүд нь ямарч үндэслэлгүйгээр таамаг төдий “зүйлд” тулгуурлан элдэв хувь хэмжээ “айлдах”, түүнийгээ хааны зарлиг мэт болгож хуульчлах оролдлогоо зогсоохгүй бол монгол улсыг сөгдүүлээд зогсохгүй, мөхүүлэхэд хүргэнэ гэвэл хэтрүүлэл болохгүй биз ээ. Ерөөсөө элдэв тоо, хувь хэмжээг үндэслэлгүй хуульчилах нь маш их эрсдэлтэй төдийгүй, уучилж, засаж болохгүй ноцтой алдаанд хүргэнэ. Дээр тайлбарласанаас, эдийн засгийн нүдээр харсан ч, өмчийг ялгаварлаж болохгүй гэх эрх зүйн үүднээс үзсэн ч, хувийн хөрөнгөөр хийсэн, улсын төсвөөр хийсэн гэж ялгаж салгаж, уурхайн үйлдвэрийн үр ашгийг хувиарлах зарчим байж болохгүй. Хэрэв тоо, хувь хэмжээ тавихыг хүсээд байгаа юм бол, өмч нь өөрөө биднийх гэдэгтээ тулгуурлаад, тал илүүг нь авна, , дийлэнхийг нь авна гэх хувилбар бас бий. Уурхайн-инженер-эдийн засагч, доктор С.Авирмэд, 99161685, ажил-325769 2008-01-30

ХОГ дундуур туучсан эрдэмтний төөрөгдөл

Сайн дурын уран сайханчид Сэжиглэмээр ч юм шиг, жигшмээр ч юм шиг нэг сурталчилгаа гарав.Ухаж сэндийлсэн уурхайн талбайд Монгол улсын газрын зургийн дүрсийг хөмөрүүлэн хазайлгаж, дэргэд нь төрийн соёмбыг тодоруулан тавьж, дээр нь яндан цагаан морьтой хүний толгойг дарж, морь унасан толгойгүй хүн юм уудаа гэмээр харайлгаж яваа зурагт “Оюутолгойн төслийн талаар санал үндэслэл толилуулах нь” хэмээн томоос том, тодоос тод бичсэн нэгэн сурталчилгааг манай өдөр дутмын нэг сонин нийтэлжээ. Өнөөдрийн монголд жүжигчдийн тоо эрс олширчээ. Байгалиас заяасан төрлөх дүр төрх, араншингаа эрс өөрчилж, өөр, зохиомол хүний дүр төрхийг чадварлаг бүтээж чаддаг хүнийг жүжигчин гэдэг байх. Соёл урлагийн чиглэлээр сургууль соёл төгсөөгүй, мэрэгжил эзэмшээгүй жүжигчдийг сайн дурын уран сайханчид гэдэг байж билээ. Манай өнөөгийн нийгэмд сайн дурын уран сайханчид урлагт ч, бусад салбарт ч олширчээ. Хар юмыг цагаан болгодог, цагаан юмыг хар болгодог үзэгдэл газар авч, залилан луйвар, хулгай дээр дооргүй тархжээ. Оюуны хөдөлмөр, оюуны салбарыг ч энэ үзэгдэл тойрсонгүй. Шинжлэх ухаанд, социализмын үед Зөвлөлт улсад “лже наук” гэдэг ойлголтын тухай багаггүй ярьдаг байсан. Энэ нь шинжлэх ухаан дахь “хуурмаг судалгаа” гэж ойлгогдож байгаа юм. Манайд ч энэ үзэгдэл өнөөг хүртэл амь бөхтэй зууралдсаар байгаа бөгөөд энэ нь оюуны чадвар ядмаг эрдэмтэн судлаачид гэх хүмүүс ,улс оронд үр ашигтай шинжлэх ухааны төсөл, сэдэв боловсруулна, хэрэгжүүлнэ гээд, судалгааны үр дүн-тайлан, зөвлөмж нэртэй, дараа нь хэнд ч хэрэггүй, архивын хог болон хэвтдэг хуурмаг, “цаас үйлдвэрлэх” үйл ажиллагаа бөгөөд энэ нь ихэвчлэн хэмжээ хязгааргүй мэт зарцуулагддаг улсын төсвийн хөрөнгөөс санхүүжигддэг.Үүнээс болж татвар төлөгч бидний мөнгө хэдэн зуу, тэрбумаараа үргүй зарцуулагддаг практик өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа бөгөөд үүнийг жичдээ ярих асуудал юм. Харин энэ удаад Оюутолгой төсөл гээчийг тойрсон эрээн бараан, хуурмаг, зохиомол сурталчилгаа, Монгол улсал хор уршигтай захиалгат судалгааны тухай ярихгүй бол болохгүй байдалд хүрээд байна. Олны дунд “ХОГ” гэж нэрлэгдээд байгаа Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ(ХОГ)-ний дуулиан намжих төлөвгүй харин ч улам өрнөх шинжтэй байна. Энэ гэрээнээс болж монголчууд хоёр талцаж эхэллээ. Хоёр талцах ч юу байхав дээ, иргэдээ сонсдоггүй төр нь тэднийг хоёр талцуулж байна. Энэ талцлыг “Айвенхоу майнз монголия инк”(АММИ) гэх компани нэг талаас, нөгөө талаас иргэний хөдөлгөөнүүд зохион байгуулж байна. АММИ-ийн талд 4 хэсэг монгол иргэд үйлчилж байна.Нэгд, энэ компанийн удирдлагын турхиралтаар, монгол ажилчид өөрсдийн эрх ашгийг хамгаалах гэх нэрийн дор гадаадын компанийн эрх ашгийг бас хамгаалж байгааг ойлгож болох юм. Хоёрт, мөн энэ эрх ашгийг хамгаалах гэж зохион байгуулагдсан, гадаадын компаниас санхүүжигдэж байдаг монголын төрийн бус байгууллага АММИ-д үйлчилж байгаа нь тодорхой байна. Гуравт, монгол улсын Засгийн газар, бүр тодоруулж хэлвэл, Монгол улсын Сангийн яамны төрийн өндөр албан тушаалтан Баяртсайхан, Хүрэлбаатар нар яг “Айвенхогоор амьсгалж”, дуулвал хоолой нэг, дугтарвал хүч нэг, тэдний талд тууштай зогсож байгааг сайн ойлгож өгөхгүй байна. Монгол улсынхаа төлөө зүтгэхээр тангараг өргөсөн төрийн өндөр албан тушаалтан нар гадаадын компанийн эрх ашгийг дээдэлж, сурталчилгаа хийж, УИХ дээр нүүрээ улалзуулж, хамгийн сүүлд “стратегийн орд 51”, инженер Х.Владимирийн ил захидалд Монгол улсын Сангийн яамнаас гэсэн сүрдмээр том гарчигтай хариунд мөнөөх гэрээний заалтуудаа нуршиж, АММИ-ийн өмнөөс тайлбар хийжээ. Дөрөв дэх хэсэгт нь судлаачид гэх нэрийн дор, ШУТИС-ийн багш гэх хүмүүс, төр засгийн өндөр албан тушаалд ажиллаж байсан зарим хүмүүс багтаж байгаа бөгөөд тэд голдуу АММИ-ийн урдчилсан тооцоог хуулбарлаж зүсийг нь хувиргасан хэлбэрээр судалгаа гэж нэрлэх, түүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчилах оролдлого хийж байсан нь хэн бүхэнд ойлгомтой байсан бөгөөд үүнд төдийлөн ач холбогдол өгөх шаардлаггүй байсан юм. Саяхан “Зууны мэдээ” сонины сурталчилгаа буланд, хэдхэн хоногийн дараа “Өдрийн сонин”-д бага сага нэмэлт хийж, профессор Т.Намжим “Оюутолгой төслийн талаар санал үндэслэлээ толилуулах нь” гэсэн өгүүллийг 4 нүүр дамнуулан хэвлүүлжээ. Энэ эрдэмтний Оюутолгойн ордыг ашиглах талаар хийж буй тайлбар, дүгнэлтүүд нь одоо шуугиан тариад байгаа ХОГ-ний төслийг илт зөвтгөх гэсэн, мөн АММИ компанийн эрх ашгийг монгол улсын эрх ашгаас дээдэлсэн гэж үзэхээр байгаа юм. Хөрөнгө зардал ба ноогдол ашиг. Ашигт малтмалын аливаа ордыг ашиглах, тэр тусмаа Оюутолгой мэтийн дэлхийн хэмжээний том ордыг ашиглах үндэслэл тооцоо боловсруулах, түүнд дүн шинжилгээ хийх, дүгнэлт өгөх нь нарийн төвөгтэй, амар хялбар ажил биш бөгөөд зөвхөн мэрэгжлийн байгууллага , мэрэгжлийн хүмүүсийн хийх ажил юм. Оюутолгой төсөл гэх нэр томъёо нь гадаад үгнээс үүсэл гаралтай бөгөөд бид энэ хүрээнд хайгуулын ажлаас эхлүүлээд ашиглах хүртэлх өргөн ойлголтыг оруулж байна гэж бодож байна. Уг нь одоогийн бидний маргаан мэтгэлцээний гол асуудал бол Оюутолгойн уурхайн үйлдвэр байгуулах , түүний эдийн засгийн үр ашгийн тухай гэж томъёолвол илүү нарийвчлалтай, ойлгомжтой болно. Тэр дотроо энэ ордыг ашиглах үр ашгийн тухай, бүр нарийвчлавал Монгол улсад ноогдох , та бидэнд ноогдох ашгийн тухай ярих ёстой болж байна. Харин энэ тухай ярих, нэг мөр нарийвчилсан дүгнэлт хийх нөхцөл , боломж бүрдсэн үү гэвэл бас болоогүй гэдгийг юуны өмнө тэмдэглэе. Тэгэхээр ордыг ашиглах Засгийн газрын гэрээ байгуулах геологи, эдийн засгийн болоод эрх зүйн нөхцөл бүрдээгүй гэдэг нь ч ойлгомжтой бөгөөд бид энэ үндэслэлээ холбогдох байгууллагуудад явуулж, хэвлэл мэдээллээр гаргасан болно. Иймээс та бидний хийгээд байгаа дүгнэлт бол урдчилсан дүгнэлт, баримжаа тооцоо гэдгийг хүлээн зөвшөөрөх болов уу гэж бодож байна. Та энэ ордыг эзэмшихэд нийт 7343 сая долларын хөрөнгө оруулалт, түүнээсээ эхний ээлжинд 2626 шаардлагатай, гээд хэрэв хувьцааны харьцаа 50:50 гэвэл, монголын тал 3671 сая доллар, түүнээс эхний ээлжинд 1313 сая долларыг бэлнээр гаргах үүрэг ноогдоход хүргэх тухай тайлбарлажээ. Энэ хаанаас гарсан хэний хийсэн тооцоо вэ, хөрөнгө оруулалтын гэрээ ба цогцолбор төлөвлөгөөнд ийм тоо, цифр байгаагүй санагдана. Нарантуул зах дээр наймаа хийж байгаа биш дээ, 1.3 тэрбум доллар бэлнээр тоолно гэдэг нь ч юу билээ. Урд өмнө хаана ч хэзээ ч яригдаж байгаагүй, 7 тэрбум гаруй долларын асар өндөр хөрөнгө оруулалт юугаар үндэслэгдэж байгаа бол. Уурхай, баяжуулах үйлдвэр, дээр нь зэс хайлуулах үйлдвэр зэрэг үндсэн үйлдвэрлэлийн бааз суурийг байгуулах , мөн 350 км төмөр зам, цахилгаан станц, тохилог тосгон зэрэг дэд бүтцийн, нийгэм соёлын объектүүдийг байгуулахад анхны хөрөнгө оруулалт 5 тэрбум доллароос хэтрэхгүй болов уу гэсэн бидний баримжаа тооцоо бий. Уурхайн үйлдвэр байгуулах тухай техник эдийн засгийн үндэслэл тооцоог Та өөрөө ахархан хугацаанд үнэн бодиттой хийсэн гэж би итгэхгүй байна. Харин жилдээ хэд өөрчлөгдөж байдаг АММИ нэг урдчилсан хувилбар тооцоог авсан болов уу гэж таамаглаж байна. Хэрэв тийм бол та хэний төлөө, хэний эрх ашгийг хамгаалаад, хэнд ухуулга тайлбарыг ямар зорилготой хийгээд байна вэ гэж асуумаар байна. Монгол улсын өмчөөр гадаадын зах зээл дээр гадаадын нэгэн компани мөнгө босгоод түүнээс нь бид худалдаж авах гэж байгаа бол түүнийг монгол улсын ямар эрх зүйн актаар зохицуулах вэ гэдэг нэг ээдрэтэй, төвөгтэй асуудал, харин монголын өмчийг аж ахуйн эргэлтэд ямар санхүүжилтээр оруулах вэ, бид түүнд яаж оролцох вэ гэдэг бидний шийдэх өөр нэг асуудал баймаар. Хэрэв хувьцааны харьцаа 50:50 хувь байх, мөн гэнэтийн ашгийн татвар ноогдуулсанаас Монголд ноогдох ашиг нь 65-80 хувь хүртэл өсөх, үлдсэн нь АММИ-д ноогдвол АММИ ХХК-ийн тал одоогоор хүлээж авах боломжгүй гэж та Канадын компанийн өмнөөс санаа зовж, Монголын талын оролцоо 50 ба түүнээс дээш байхыг огт үгүйсгэж, харин монголын тал 34 хувийг авах нь ашигтай мэт дүгнэлт хийж байгаа нь Таныг Монгол улсын эрх ашгаас гадаадын компанийн эрх ашгийг хамгаалагч гэж үзэхээс өөр аргаггүй байдалд хүргэж байна. Уг нь хөрөнгө оруулагч компани гаргасан зардлаа нөхөөд дээр нь тодорхой хэмжээний ашиг олж байвал энэ нь тухайн компанийн бизнесийн зорилгод нийцнэ гэдэг нь аль ч улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг зарчим билээ. Харин гадны компанийн ашгийг нэмэгдүүлэх гэж зүтгэх нь монгол хүний зорилго байж боломгүй. Тэгээд ч энд тооцоолоод гаргаж буй ашиг нь бас туйлын эргэлзээтэй. Та уурхайн чиглэлийн мэрэгжлийн хүн биш учраас энэхүү үйлдвэрийн үр ашгийн талаар дүгнэлт хийхдээ хэд хэдэн ноцтой алдаа гаргажээ. Нэгд, Оюутолгойг ашиглах нөхцөл бүрдсэн, гэрээг яаралтай түргэн батлахыг дахин дахин шаарджээ. Таны энэ шаардлагад мэрэгжилтний хувьд хариулвал, энэ ордын нөөцийн арав гаруйхан хувь нь баталгаажсан үлдсэн нь нөөц баялаг буюу олон улсын хэлээр бол “ресурс” зэргээр тогтоогдсон учир үйлдвэр байгуулах нөхцөл бүрдээгүй, хайгуул ч бүрэн гүйцэд дуусаагүй, хоёрт, дээрхтэй уялдаад уг ордыг ашиглах иж бүрэн техник эдийн засгийн үндэслэл боловсрогдоогүй, таны хийгээд байгаа дүгнэлт бол цогцолбор төлөвлөгөө гэгч бүрэн бус анхан шатны эдийн засгийн үнэлгээнд тулгуурласан, түүнд монгол улсын төрийн бодлого буюу монголд ноогдох максималь ашиг биш АММИ-д ноогдох ийм ашгийг тусгасан, энэ нь юугаар нотлогддог вэ гэхээр үйлдвэрийн бүтээгдхүүн нь түүхий эдээр тооцогдсон, Та ч мөн баяжмалаар эдийн засгийн тооцоог хийж байгаа, гуравт , тооцоонд 36 хувийн зэсийн баяжмал гаргахаар тооцоолсон бас нэг ноцтой алдаа, ийм супер баяжмал гарах үндэс байхгүй, өнөөг хүртэл хийсэн хүдрийг боловсруулах технологийн туршилтаар 23-25 хувийн баяжмал гарах боломжтой талаар дүгнэлт гарсан, таны тооцоогоор бол борлуулалтын орлого эрс нэмэгднэ, үүнээс үүдээд ашгийг зохиомолоор нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлжээ. 2015 оныг сонгож, “хошгируулах” оролдлого. ХОГ-нд хавсаргасан цорын ганц эдийн засгийн үзүүлэлтээс харвал 2015, 2016 онд хамгийн их бүтээгдхүүн буюу жилд 878000-925000 зэс гарна.Энэ нь Эрдэнэтээс 7-8 дахин их бүтээмж юм. Нэг үгээр хэлвэл цөөхөн жилд “цөлмөх” гэсэн бодлого. Та үүнийг хөхүүлэн дэмжиж байна. Мөн энэ онд хамгийн их ашиг гарна.Та энэ хувилбарыг сонгон авчээ . Таны энэ сонголт тохиолдолынх байв уу, захиалгынх байв уу. Би бол ард иргэдийг “хошгируулах” гэсэн захиалгат оролдлого гэмээр байна. Энэ нь түүхий эд гаргаад жилд тэрбум гаруй, сард 100 шахам саяын орлого олох тухай таны хийсвэр тооцоогоор нотлогдоно. Зохих, журам стандартаар эцсийн бүтээгдхүүн гарах хувилбараар хийсэн техник эдийн засгийн тооцоо өнөөг хүртэл алга байгаа шүү дээ. Монгол улсын Ерөнхий сайд “Рио Тинто”-ийн удирдлагатай уулзахдаа 2015 оны ашгийг урдчилан өгч болох эсэх талаар санал тавьсан нь ямар учиртай вэ. Тусгаар тогтносон улсын Засгийн газрын тэргүүн нэг компанийн удирдлагад ямар зорилгоор ямар санал тавьж орхив оо. Энэ асуултад Ерөнхий сайд өөрөө хариулна биз.Уг нь 2015 онд хамгийн өндөр үр ашиг гарах магадлал байж болно. Тэхдээ үүнийг ордыг ашиглах бүх хугацаанд нялзааж болохгүй. Нөхөгдөшгүй баялгийг монголын ард түмний эрх ашигт нийцсэн, ариг гамтай, оновчтой бодлогоор ашиглах нь төрийн бодлого байх ёстой. АММИ-ийн хувилбараар бол Оюутолгойн үйлдвэрийн хүч чадал маш их хэлбэлзэлтэй, ашиглалтын жилүүдэд доод тал нь жилд З00, дээд тал нь 900 мянган тонн зэс гаргахаар төлөвлөж байгаа нь ойлгогдохгүй байна. Үйлдвэрийн хүч чадлын талаархи монгол улсын бодлого бол түүнийг хэт өндөр авч цөлмөх боломж олгохгүй, тэхдээ жигд, тогтвортой байлгах үйлдвэрлэлийн, бизнесийн сонгодог зарчмыг баримтлах хэрэгтэй . Үйлдвэрийн хүч чадлыг зэсээр тооцвол, Оюутолгойгоос жилд дээд тал нь 300000 тонноос илүүгүй зэс олборлож, 100 гаруй жил ашиглах нь монголын ард түмний эрх ашигт нийцнэ гэж бодож байна. 10 гаруй жил “иднэ” гэж бодож байсан Бороог бид ердөө 3-4 жилийн дотор “цөлмүүлсэн” гашуун туршлагыг давтах хэрэг байна уу. Хараал идмээр “5-ын5” Оюутолгойн гэрээний төслийн талаар өнөөдөр хүртэл үргэлжилж байгаа маргаан бол Ашигт малтмалын тухай хуулийн 5-ын 5 дугаар заалтаас эх сурвалжтай юм. Гай болсон энэ заалт хэний эрх ашгийг хамгаалсан, хэн санаачилсан, яаж хэлэлцэгдсэн, батлагдсан зэргийг тусад нь ярих асуудал юм. Энэ заалт нь: “ Улсын төсвийн оролцоогүйгээр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн а .....Оюутолгой, Тавантолгойг эзэмших тээвэрлэлтийн асуудал, тухайлбал төрийн бодлогоор говийн районд зам сүлжээг хөгжүүлэх асуудал “түүхий” хэвээр байгаа бөгөөд Та тээврийн эдийн засагчийн хувьд энэ талаар санал, дүгнэлтээ гаргасан бол маргах хүн ховорхон байж болох юм, харин “хүний өмнөөс” монгол улсын эрх ашгийн эсрэг захиалгат сурталчилгаа хийвэл, БНМАУ-ын сайд асан бараанаар дурсагдаж, улсын хөдөлмөрийн баатараас бусад шагнал, цол хэргэм чинь ч талаар болж, танд хүндэтгэлтэй ханддаг миний адил олон хүний итгэл алдарч “хэнд ч хэрэггүй эрдэмтэн” гэгдэхийг би ч хүсэхгүй байна, та хүсэхгүй байлтай.

Ар МОНГОЛЫГ Уусгах Гурван Зам

Олон түмэн Монголчуудад хүргэж өгнө үү гэсэн хүсэлт бүхий ийм нэгэн нийтлэл бидэнд ирлээ. Энэ нийтлэлд хэдийгээр нэлээд өдөөн хатгасан шинж, хандлага илэрхий буй ч, олонх факторууд нь бас биднийг дотроо бодолтой, аливаад ул суурьтай чамбай хандаж байхыг сануулах болов уу гэсэн үүднээс нийтэлж байгааг маань зөвөөр ойлгон хүлээн авна уу. “Даяар Монгол”

Батцагааны Маргад
Ар Монгол нь БНХАУ-ын ашиг сонирхолд 100% багтна. Монголын газар нутаг нь өргөн уудам бөгөөд байгалийн баялаг ихтэй гэдэг нь тогтоогдсон. Хүн амын өсөлт ихтэй Хятад улсад энэ өргөн уудам нутаг нь оршин суух болон баялаг олборлон ашиглахад маш их тустай бөлгөө.

Ар Монгол нь Манж Чин Улсын харъяанд байсан учир нэгдсэн Хятад Улсын салшгүй нэг хэсэг гэж тайлбарлаж ч болно. Монголчууд үүнийг зөвшөөрөхгүй эрс эсэргүүцэн ЗХУ-ын тусламжтайгаар тусгаар тогтнолоо дэлхий нийтэд нэгэнт бүрэн зөвшөөрүүлж чадсан. Иймээс Ар Монголыг зэвсгийн хүчээр эзлэн авах нь олон улсын өмнө зохис бус харагдах юм. Тийм учраас 2 сая гаранхан хүнтэй Ар Монголыг их гүрэн Хятад Улс уусган авах нь зүйд нийцэх бөгөөд энэ нь ч хялбар арга юм.

Ар Монголыг уусгах гурван зам нь:
1) Хүн ам
2) Соёл
3) Эдийн засаг
юм. Энэ гурвыг дараалсан алхмууд гэж ойлгож болохгүй. Гурвуулаа маш чухал бөгөөд учир холбогдолтой. Энэ гурван замаар зэрэг стратеги довтолгоо хийж чадсанаар Ар Монголыг Хятадад уусгах бүрэн бололцоотой бөгөөд энэ ажил ч аль хэдийн явагдаад эхэлсэн байгаа юм аа.

1) Хүн ам.
Монгол улс олон зуул жил тариалангийн үржил шимгүй нутагтаа мал малласаар ирсэн. Хятад иргэд тэдэнтэй цус холилдсон нь бараг үгүй. 20-р зуунд хотжин суурьшсан монголчуудтай маш цөөн тооны хятад иргэд холилдсоныг эс тооцвол хүн амын хувьд ар монгол нь үндэстнийхээ хувьд хятадууд биш гэдэг нь тодорхой. Тэдний олонхи нь үндэс угсаагаараа бахархах нь бий. Тиймээс тэдний бахархал болж байгаа -ыг нь хятаджуулах нь чухал. Нэгэнт олноороо орж ирэх болсон хятад иргэд ядуу дорой нийгмийн давхрагынхантай нь холилдох нь дамжиггүй. Хятад иргэдийг олноор нь оруулж ирэх тусам энэ байдал нэмэгднэ. Одоогийн монголын төр засгийн дэмжлэгтэйгээр аль болох олон хятад иргэдийг Ар Монголд ажил хийх, арилжаа наймаа гэх мэт шалтгаар оруулах нь чухал. Дөнгөж 2 сая гаран хүн дусал сүү усанд уусах мэт амархан уусах нь тодорхой.

2) Соёл
Монголын соёл нь хятад соёлоос ихэд өөр. Нүүдэлчин мал аж ахуй соёл нь хан Хятадын соёл хэзээ ч байгаагүй учраас энэ нь монголчуудыг өөрснийгөө өөр гэж нотлохын үндэс байдаг. Энэ соёл нь баруунаас улбаатай дэлхий нийтийн даяарчлал, зах зээл шилжилтийн уеэс улбаатай хөдөөгийн иргэдийн ядуурал, хотжилт зэргээс болж өөрчлөгдөж байгаа нь сайшаалтай. Аливаа улс орны унаган соёл нь уствал тэр улс үндэстэн сөнөснөөс огт ялгаагүй буйзаа. Хятад соёлоор монголчуудыг өөрчлөнө гэдэг нь нэгэнт бэрх. Тиймээс монголчуудын хотжилт, Америк маягийн даяарчлагдсан соёлын нөлөөг өөртөө ашиглан Монголын унаган соёлыг уусгах нь чухал. Америк, Солонгос кино, хөгжим зэрэг ихээр Ар Монголд нэвтэрч түүнд нь хүүхэд залуус нь олноороо автаж буй нь сайшаалтай. Монголын унаган соёл тэдний толгойноос хусагдаж ямар нэгэн харъяалалгүй хүмүүс болж хувирсан цагт Хятад улсыг маш нааштайгаар хүлээн авч урих нь дамжиггүй.
Монголын түүхээс эрс хятадын эсрэг гэсэн бодлоготой байсан Сүхбаатар гэх мэт хүмүүсийг аль болох мартагнуулах нь ач тустай. Коммунизмийг муулах шалтгаанаар энэ асуудал амархан шийдвэрлэгдэж болно. Ар Монгол дахь Хятадын талыг баримтладаг, Хятадад өртэй, хэнэггүй тэнэг улс төрчдөөр дамжуулан энэ алхмуудыг хийж болох юм. Монголыг улам ихээр даяарчлуул. Унаган соёлыг нь угаан арч.

3) Эдийн засаг
Монголчуудад үйлдвэр гэхээр юм бараг байхгүй учраас гадаад улсын хөрөнгө оруулалт, тусламж, импорт зэрэгт 100% найддаг нь сайшаалтай. Дээр дурьдсан Ар Монгол дахь Хятадад ээлтэй улс төрчдөөр дамжуулж Монголын үйлдвэржилтийг байнга эсэргүүцэх хэрэгтэй. Ар Монгол үйлдвэржвэл бусад орны хараанаас гарна гэсэн үг.
Одоогоор Хятад улсын бүрэн эдийн засгийн нөлөө Ар Монголд байгаа. Энэ байдлыг алдахгүй нь маш чухал. Монголын бизнесмэнүүдэд зээл тусламж ихээр нь өгөх нь чухал. Бизнесмэнүүдийн маш олон нь улс төрчид учраас бид энэхүү зээлээрээ Монгол Улсын төрийн бодлогыг бүрэн хянаж чадна. Ар Монголын олон хүн гадаадруу явж байгаа нь сайшаалтай хэрэг мөн. Монголын дэд бүтцийн чухал обьектуудад хятад компаниуд байх нь чухал. Дээр дурьдсан улс төрчдөөр дамжуулан, мөн Хятадын засгийн газрын дэмжлэгтэйгээp олон хятадын инжинер технологийн компаниудыг нэвтрүүлэх нь чухал.
Таван Толгойн нүүрсний орд газар нь асар их чухал ач холбогдолтой стратегийн төв мөн. Үүн дээр өндөр анхаарал хандуулан эзэмшиж авах буюу өндөр нөлөө тогтоох нь чухал. Монголын эдийн засгийг хянан эзэмшснээрээ хүн амыг нь хараат байдалд байлгаж бүрэн болох бөлгөө.

Газар нутаг.
Монголын газар нутаг байгаль орчин нь дээр дурьдсан гурван замд бүгдэнд нь хамаарах юм. Газар нутгийг хувьчлан эзэмшиж авах, түрээслэн наймаа эрхлэх зэргээр гурван замаа бүрэн хянаж болно. Жишээ нь:
Байгалийн үзэсгэлэнтэй, экологийн ач холбогдолтой зарим нэг газруудыг эзэмшснээрээ Ар Монголын эдийн засагт нөлөөлж чадна. Экологийн ач холбогдолтой газруудыг бохирдуулвал Монголын хүн амын эрүүл мэндэд хортойгоор зогсохгүй байгалтай шүтэлцээтэй монголын соёлд ч цохилт болно. Түүгээр ч барахгүй Ар Монголын эдийн засагт маш сөргөөр нөлөөлнө гэдгийг хэлүүлэх юун.
Үүнээс харвал Монголын газар нутаг нь хүн ам, соёл, эдийн засаг гурвуулантай нь шүтэлцээтэй гэдэг нь харагдаж байна. Тиймээс Монголын газар нутаг, байгаль орчинд аль болох нөлөөгөө ихэсгэх нь чухал. Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Архангай зэрэг ус ихтэй аймгуудад уурхайн олборлолт явуулах нь чухал.

Төгсгөл.
Нэгэнт хүн амын бүтэц өөрчлөгдөн, Монголын соёл хомсдон хорогдон, эдийн засгийн хувьд бүрэн хараат байдалд орсон цагт Хятад Улсын цэрэг Монголд өчүүхэн нэг шалтгаас болж орж ирж болно. Жишээ нь:
Монголчууд хятадыг эсэргүүцэн олноороо орж ирсэн хятад иргэдтэй сөргөлдөх тохиолдолд Хятад иргэдээ хамгаалах нэрээр Ар Монголд Хятадын цэрэг орж ирэх бүрэн боломжтой. Мөн хятадын бизнессүүдэд халтай зүйл болсон тохиолдолд цэргүүд орж ирж болно.
Тэр цагт Ар Монголын өргөн уудам нутагт Хятадууд дураараа орж ирэн Хятадын газар нутаг хойшоо тэлэн уужрах нь дамжиггүй юм аа.

Асуудлыг шийдвэрлэв

Хөх Монгол бүлгэмд Монголд үйл ажиллагаа явуулдаг хятад иргэд,компаниудтай холбоотой гомдол их ирдэг юм.Үүнээс зарим нэг асуудлыг шийдвэрлэснийг нийтлэв!


Бидэнд ирсэн өргөдөл

Өргөдөл

Калинан овогтой Баяраа би 2005.05.01 нд Пума Консракшны оффисын барилга дээр хятадуудтай ажиллаж байгаад хятад ажилчны буруутай үйл ажиллагаанаас зуурмагны машинд гараа мөрний түвшинд хүртэл тасдуулсан.

Тухайн үед Мэргэжлийн хяналтийн газар ,Цагдаагийн газраас үйлдвэрлэлийн осол гэж акт тогтоосон.Гэвч тухайн компан ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байгаагүйгээс миний нийгмийн даатгалын тэтгэмжийг НДГазар төлөх боломжгүй болсон.

Ослын дараа надад тухайн компан надад хэдэн төгрөг өгсөн ч би ажиллах чадваргүй тахир дутуу болж орлогогүй болсон.Би тухайн компан болон,бүх хятадын барилгын ерөнхий газарт(Улаанбаатарт байдаг) болон Цагдаагын газарт удаа дараа хүсэлт өргөдөл гаргаж байсан ч асуудал шийдэгдээгүй.Улмаар хэл амаар басамжилж,үл тоох хандлагатай болсон.

Хөх Монгол бүлгэмийн залуус та бүхэн миний энэ нөхцөл байдлыг зөвөөр хүлээн авч миний асуудлыг шийдвэрлэж өгнө үү!

Өргөдөл гаргасан К.Баяр. Рег дугаар МУ-72030179 Холбоо барих утас 99812292

Улаанбаатар хот 2008 оны 10 сарын 15

Асуудлыг шийдвэрлэсэн

Хөх Монгол бүлгэм тухайн Хятадуудтай уулзаж олгогдох ёстой байсан 8-10 сарын тэтгэмжийг нөхөн төлүүлсэн.

Мэс засалд шаардлагатай 180.000 төгрөгийг мөн Хятадуудаас гаргуулсан

Талархал

Миний хүсэлт өргөдлийн дагуу асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэж өгсөн Хөх Монгол бүлгэмийн хамт олонд баярлаж талархснаа илэрхийлье.Та бүхний цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсье!Та бүхнийг Монголын хөх тэнгэр ивээх болтугай.Хүндэтгэсэн К.Баяраа

2008 оны 11 сарын 15

J and M группын захирал Энхбаатар,болон нийт хамт олонд ажлын амжилт,эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье!Та бүхэнд маш их баярлалаа

Хөх Монгол бүлгэмийн удирдах зөвлөлийн шийдвэрээр хотын төвд Хөх Монгол
дугуйланг эх оронч залуусдаа зориулан байгуулахаар болсон билээ.Энэхүү
санаачилгыг маань дэмжиж J and M группын захирал Энхбаатар анхны сэтгэл
санааны болон ,эд материалын хандив болгож Тошиба маркийн хувилагч машин, Yamaha PS 6100 цахилгаан даралтат хөгжим зэргийг бэлэглэж Хөх Монгол бүлгэмийн цаашдын үйл хэрэгт өндөр амжилт хүслээ.
J and M группын захирал Энхбаатар,болон нийт хамт олонд ажлын амжилт,эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье!Та бүхэнд маш их баярлалаа!