My photo
Хөх Монгол бүлгэм нь нийгмийн хэрэгцээ, захиалгаар байгуулагдсан учраас үндэстний эрх ашиг нь зөрчигдсөн элэг нэгт Монголчуудаа өөрсдийн боломжоор хамгаалан Монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн гадаадын иргэд, байгууллагуудтай тэмцсээр ирсэн.Одоо ч тэмцсээр байна .Тэмцэх ч болно.Монгол хүн Монгол газар нутагтаа эзэн нь байх ёстой.Монгол үндэстнийхээ эрх ашгыг төрийн бодлогынхоо цөмд тавьсан Монгол хас их төрийг байгуулахын төлөө бид мөнхөд тэмцэж зүтгэсээр байх болно. Монголоо тойрсон бусад Монголчууд маань биднээс дууриал авч ямар ч улсаас хараат бус тусгаар тогтносон хүчирхэг Монгол Улсыг байгуулахын төлөө зүтгээрэй! Монголчууд биднийг Мөнх хөх тэнгэр ивээх болтухай!!!

Хөх Монгол Дугуйлан

Дугуйлан байгуулахын зорилго:

1. Монгол үндэстний хөгжил, тусгаар тогтнолын үе үеийн түүх, соёлын өвийг өсвөр үеийнхэнд болон нийгмийн давхаргын бүх хүмүүст үнэн зөвөөр түгээн сурталчлах үйл ажиллагааг явуулах
2. Түүхэн холбогдолтой ном, хэвлэлээр олон нийтэд чөлөөтэй үйлчлэх
3. Үзэл бодлоо илэрхийлэх ярилцах, мэтгэлцэх орчныг бий болгох
4. Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх газрыг бий болгох,
5.Монгол эх орноо гэсэн сэтгэлгээг сурталчилах,омогшлыг бий болгох
6.Монгол залуусд эх оронч,үндэстний үзлийн талаар зөв ойлголт өгч,дэмжих
7.Монгол соёл,урлаг,уламжлалыг сурталчилах
8.Монголоо тойрсон Монголчууддаа бизнес санал тавих орчинг бий болгох мөн соёл,урлаг ,спортын арга хэмжээг хамтран зохион байгуулах

Тус дугуйланг Монголоо гэх сэтгэлтэй залуучууд нь өөрсдийн сайн дурын хүсэл сонирхолын үндсэн дээр нэгдэн байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд уг дугуйлангаар үйлчлүүлэгчдэд шашин шүтлэг, нас хүйс, ёс заншил харгалзахгүй үйлчлэнэ.

Дугуйлан нь:
1. Номын сан
2. Уншлагын танхим
3. Хүндэтгэлийн танхим
4. VIP өрөө
5. Кафе зэргээс бүрдэнэ.

Дугуйлангын явуулах үйл ажиллагаа:

· Олон нийтэд түүх, шинжлэх ухаан танин мэдэхүйн болон бусад ном хэвлэлээр үйлчлэх

· Эрдэмтэд, лекторуудыг урьж лекц ярилцлага зохион байгуулах

· Өсвөр үеийнхэн буюу сургуулийн сурагчдын дунд түүхийн тухай ярилцлага , лекц хийх , кино үзвэр үзүүлэх

· Залуучуудыг архи тамхигүй орчинд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэн эх түүхээсээ суралцах, үзэл бодлоо илэрхийлэх боломжоор ханган ярилцлага, мэтгэлцээн зохион байгуулах,

· Түүхэн тэмдэглэлт үйл явдлын үеэр олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах

Танхимын дотор заслын ажлын зардал нь 18,8 сая, тохижилтын зардал нь 30,1 сая буюу нийт 50,0 сая төгрөг байхаар төлөвлөж байна