My photo
Хөх Монгол бүлгэм нь нийгмийн хэрэгцээ, захиалгаар байгуулагдсан учраас үндэстний эрх ашиг нь зөрчигдсөн элэг нэгт Монголчуудаа өөрсдийн боломжоор хамгаалан Монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн гадаадын иргэд, байгууллагуудтай тэмцсээр ирсэн.Одоо ч тэмцсээр байна .Тэмцэх ч болно.Монгол хүн Монгол газар нутагтаа эзэн нь байх ёстой.Монгол үндэстнийхээ эрх ашгыг төрийн бодлогынхоо цөмд тавьсан Монгол хас их төрийг байгуулахын төлөө бид мөнхөд тэмцэж зүтгэсээр байх болно. Монголоо тойрсон бусад Монголчууд маань биднээс дууриал авч ямар ч улсаас хараат бус тусгаар тогтносон хүчирхэг Монгол Улсыг байгуулахын төлөө зүтгээрэй! Монголчууд биднийг Мөнх хөх тэнгэр ивээх болтухай!!!

Үндэстний үзэл гэж юу вэ? Үндэстний эрх ашиг гэж юу вэ?

Үндэстний үзэл гэж юу вэ? Үндэстний эрх ашиг гэж юу вэ?
Үндэстний үзэл нь цөөнхийн болон олонхийн эрх ашгийг хамгаалдаг нийгмийн төлөөлөгчдийн тайлбарладаг шиг алан хядах хэт даврах ,нэг үндэстэн нөгөөгөө дарлахад байгаа юм биш.Мөн овог омог ястны ,аймаг хошууны ,жалга довны ч үзэл бишээ!

Үндэстэн гэдэг бол
газар нутаг, иргэншлийн хувьд нэгдмэл байх нэгэн арьстны доторх хэл соёл, үүсэл гарвал нэг, овог, омог ястныг багтаасан угсаатны дээд хэлбэр юм.
Үндэстэн нь бусад улс үндэстэнээс хараат бус, бие даан тусгаар оршиж өөрийн дотоод болон гадаад бодлогыг ард түмнийхээ хүсэл зорилгод нийцүүлэн хэрэгжүүлэх, дэлхийн бусад Улс Үндэстэнүүдтэй эрх тэгш зэрэгцэн орших явдал нь Үндэстний үзлийн гол тулгуур зарчим мөн.

Үндэстэн нь бүтээсэн соёл иргэншилээ хадгалах,хамгаалах хөгжүүлэх ,газар нутаг ,эх орондоо бүрэн эрхт эзэн нь байж ертөнцийг үзэх үзэл санаандаа тулгуурлан нийгмийн чиг шугамаа тодорхойлох бүрэн эрхтэй.