My photo
Хөх Монгол бүлгэм нь нийгмийн хэрэгцээ, захиалгаар байгуулагдсан учраас үндэстний эрх ашиг нь зөрчигдсөн элэг нэгт Монголчуудаа өөрсдийн боломжоор хамгаалан Монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн гадаадын иргэд, байгууллагуудтай тэмцсээр ирсэн.Одоо ч тэмцсээр байна .Тэмцэх ч болно.Монгол хүн Монгол газар нутагтаа эзэн нь байх ёстой.Монгол үндэстнийхээ эрх ашгыг төрийн бодлогынхоо цөмд тавьсан Монгол хас их төрийг байгуулахын төлөө бид мөнхөд тэмцэж зүтгэсээр байх болно. Монголоо тойрсон бусад Монголчууд маань биднээс дууриал авч ямар ч улсаас хараат бус тусгаар тогтносон хүчирхэг Монгол Улсыг байгуулахын төлөө зүтгээрэй! Монголчууд биднийг Мөнх хөх тэнгэр ивээх болтухай!!!

Хас гэж чухам юу юм бэ?


Хас тэмдгийн хэрэглээ судалгаа их байдаг ч энэ тухай нийгэмд үнэн зөвөөр тайлбарлаж сурталчилсан нь цөөнхөн. Бид удахгүй хасын тухай маш сонирхолтой үнэн түүх,эх сурвалж, тайлбаруудыг тавих болно.

Хас гэж чухам юу юм бэ? Хас яаж үүссэн? Энэ хоёр асуултын хариуг...

Хас







Хойд Цэнхэрийн агуйн эх сурвалж дурсгалын хүрээнд хийсвэрлэгдэн биежсэн ертөнцийн эр, эм бэлгийн салангий хоёр дүрс тэмдэг нь цаашид хосмолын нэгдмэл бэлгэдэл үүссэх ёстой ба энэ замаар Хас үүсжээ.

Хас гэдэг үг Хос гэсэн үгнээс гарвилтай буюу Хас гэдэг нь Хосын Хос гэсэн санааг илэрхийлнэ. Хос гэсэн санааг Арга Билэг илэрхийлдэг. Арга Билэг бол эв нэгдлийг илэрхийлсэн байдаг.

Харин 2 Арга Билгийг нэгтгэвэл бидний хас үүсэх буюу Арга билгээс илүү хүчтэй тэмдэг үүсэж байгаа нь энэ.

Арга билгийг Эр эм гэж 2 туйлд авч үзвэл Эр бэлгийн тэмдэг ^ ийм байдаг. Энэ тэмдгийг цэрэг болон цагдаагийн зэргийг илэрхийлэхдээ ашигладаг шүү дээ. Харин үүний эсрэг V энэ тэмдэг бол эм бэлгийг илэрхийлсэн байдаг. Үүнийг сайн ажвал дээшээ харсан хундагатай адил харагдаж байгаа биз дээ. Өөрөөр хэлбэл Сав гэсэн утгатай. Этүгэн дэлхий хэмээх нэр томъёо нь мөн эндээс үүсэлтэй. Этүгэн гэдэг нь умай буюу сав гэсэн утгатай, энэ нь байгаль эхийн сав дэлхий гэсэн үг юм. За тэгэхээр энэхүү 2 тэмдгийг эр эм эр эм гэсэн дарааллаар өөр хооронд нь холбовол манай хас тэмдэг гарч ирэх болно.

Тавиад онд акад.Б.Ринчен бээр Ховд нутгийн Хойт Цэнхэрийн агуйгаас сурвалжлан олж нийлүүлсэн хадны зургаас хасын анхны хувилбарууд байжээ. Дурсгалын хүрээнд харьцуулан авч үзвэл мезолит-ийн (дунд чулууны)нас руу ихэд хэлбийнэ. Эндээс үзвэл маш эртнээс энэ тэмдэг үүссэн нь тодорхой байна.

Монголчууд хасыг зохиосон гэхээр яагаад монгол хүн ийм ухаантай байдаг юм бэ? гэсэн асуулт гарна. Хувь ийн сэтгэдэг. Суусан сэцэнээс Явсан тэнэг дээр гэдэг үг байдагдаа. Дэлхийн нийт ард түмнээс нүүдэлчид бусдаас арай давамгай байдаг тал харагддаг.
Эндээс үзэхэд нүүдэлчин амьдрал биднийг ингэж хөгжүүлдэг.
Нэг монгол айл нүүлээ гэхэд нүүж очсон газрынхаа нэр ус домог үлгэр бүх зүйлийг заавал мэдэж авдаг. Байгаль орчноо сайн ажиж маргаашийн өнгө төрхийг тодорхойлон аж байдалдаа зохицуулах гэх мэт олон хүчин зүйлс бидний тархийг цэнэглэж ирсэн.
Ялангуяа гярхай байдал нь. мянгаа малаа бүгдийнх нь зүсийг таньдаг..
Энэхүү гярхай байдал нь одон мичид, ертөнцийн зүй ажиглан харж мэдэж байснаас хасыг зохиосон болов уу?
Хас тэмдэг өөрөө нар зөв эргэх мэт хэлбэртэй. Дэлхий нарыг нар зөв тойрдог, хүний ДНХ ийн бүтэц нар зөв эргэсэн хэлбэртэй байдаг, тэнгэрийн заадас мөн нар зөв эргэсэн хэлбэртэй байдаг.
Физикийн ухаанд дискийг нар зөв эргүүлэхэд энерги хуримтлуулж буруу эргүүлэхэд энергиэ алдаж байгааг тогтоосон. Энэ бүгдээс Хас бол ертөнцийн хэлбэр юм гэж болно.

Хасын толиндох дүрс нар буруу эргэсэн хэлбэртэй гарна. Ихэнх хүмүүүс нар зөв нар буруу гэж ялгах шаардлагагүй. Зөв буруу гэх зүйлгүй. Нар зөв ч Нар буруу ч адилхан гэж.

.Европынхон энэ зүйлийг мэдэхгүй атал муудсан зүйл алга гэж нар зөвийг үгүйсгэдэг. Гэхдээ хүчний хувьд тэнцүү юм. Гагцхүү энергийн түвшинд ялгаатай. Бас дэлхий нарыг нар зөв тойрдогч нар буруу тэнхлэгээрээ эргэдэг. Эндээс Нар зөв дотор нар буруу оршдог буюу ерөнхий нь нар зөв юм.

Хас тэмдэгийг бурханы шашинд хэрэглэгддэг. Зарим бурханы цээжинд хас тэмдэг тавьсан байдаг. Хас бол Хосын Хос юм гэж. Нөгөөтэйгүүр 2 ширхэг арга билгийг нийлүүлсэн гэж. Арга билиг бол эв найрамдал гэсэн утгатай, харин хосмолжуулвал бат бэх гэсэн утгыг өөртөө буй болгоно. Энэ санаагаас Уг бурханыг мөнхөд оршино гэсэн утга оршихуй.

Их жанжин Сүхбаатар цэргүүддээ хас тэмдэг зүүлгэдэг байсан ч гэдэг. Германчууд Хас тэмдэгийг Фашизмын тэмдэг болгосноор нэгэн үе хүчирхэг явсан гэхдээ одоо хас тэмдэг нь фашизмын утга санааг илэрхийлэгч болсон. Үүнээс болж монголчууд хасыг орхиход хүрсэн билээ.