My photo
Хөх Монгол бүлгэм нь нийгмийн хэрэгцээ, захиалгаар байгуулагдсан учраас үндэстний эрх ашиг нь зөрчигдсөн элэг нэгт Монголчуудаа өөрсдийн боломжоор хамгаалан Монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн гадаадын иргэд, байгууллагуудтай тэмцсээр ирсэн.Одоо ч тэмцсээр байна .Тэмцэх ч болно.Монгол хүн Монгол газар нутагтаа эзэн нь байх ёстой.Монгол үндэстнийхээ эрх ашгыг төрийн бодлогынхоо цөмд тавьсан Монгол хас их төрийг байгуулахын төлөө бид мөнхөд тэмцэж зүтгэсээр байх болно. Монголоо тойрсон бусад Монголчууд маань биднээс дууриал авч ямар ч улсаас хараат бус тусгаар тогтносон хүчирхэг Монгол Улсыг байгуулахын төлөө зүтгээрэй! Монголчууд биднийг Мөнх хөх тэнгэр ивээх болтухай!!!

Уриалга Цогт эх оронч Ц.Мөнхбаяраа бүхий арга хэрэгслээр хамгаалцгаая!


Монгол улс үндэстэн маань өнөөдөр хэдэн арван чиглэлийн геноцидэд өртөн, үхэх сэхэхийн зааг дээр зовж шаналан байна. Нэг чиглэлийн геноцид нь - ашигт малтмалын неоколоничлол юм.
Харийн неоколоничлогчид болон, тэдний дотоодын хамсаатнууд Монгол улсын газар нутгийн аль их алт баялагтай дийлэнх хэсгийг эзэмшиж, цөлмөн дээрэмдэж, байгаль орчныг хордуулан хувхайруулж, монгол хүнийг гишгэх газаргүй, амьдрах аргагүй болгож ирэв.
Энэ талаар зовнин бичдэг, хэлдэг хүмүүс цөөнгүй. Харин жинхэнэ амь бие хайргүй, шийдэмгий тэмцсэн хүн бол Ц.Мөнхбаяр юм. Байгаль хамгаалагчдын "Нобелийн шагнал" гэгдэх Голдманы шагналыг хүртсэн нэр хүндтэй зүтгэлтэн Ц.Мөнхбаяр ахуй амьдрал, аюулгүй байдлаа умартан, хууль зөрчигч харийн компаний техникийг буу онилон зогсооход хүрсэн билээ. Урт удаан хугацааны, олон шатны тэмцэл нь зохих үр дүнг авч ирэхгүй байсан тул, эх орноо гэх халуун зүрх сэтгэлтэй энэ хүн монголчууд бид бүхний төлөө энэ алхмыг хийсэн юм.
Неоколоничлогчид Ц.Мөнхбаярыг нь шоронд хийчихвэл болох юм байна гэж мунхаглан сэтгэж, элдэв арга бачаа хэрэглэж байна. Монголоо гэх сэтгэлтэй эх оронч хүн ганц Ц.Мөнхбаяр юм гэж үү.
Үгүй ээ, Монголын төлөө цохилох зүрх, лугших судастай мянга мянган эх оронч бий гэдэгт итгэж байна. Эв санаагаа нэгтгэж, Ц.Мөнхбаярыгаа бүхий арга хэрэгслээр хамгаалцгаая. Харийн түрэмгийлэгчийн гэмт үйлдлийг таслан зогсоосноор, ял зэмд унах учиргүй ээ. Ц.Мөнхбаярынхаа төлөө дуу хоолой, хүч зоригоо ч нэгтгэе, Ц.Мөнхбаярын адил, Монголоо гэсэн жинхэнэ зүрх сэтгэлтэй язгуурын монголчууд байцгаая!