
3-р мянганы 9-р оны 6-р сарын 8-наа Монгол улсын нийслэл дэх Улаанбаатар паласийн их танхимд эрдэмтэн судлаач Ч.Эрдэнийн “Бид ялав, Монголын сэргэн мандалт” сэдэвт лекцийг “Хөх монгол”бүлгэм “Хас танру”сан хамтран зохион байгуулахаар болов. Ч.Эрдэнэ гуайг Дэлхийн түүх бичлэгийн Евро төвт үзэл санаа мухардалд орсоныг тун гярхайгаар анзаарч, цоо шинэ үзэл үндэслэлээр эргэлт хийсэн, нэн эртний угшилт туйлын үнэнлэг зөн билгийн болон, хэл зүйн суурь судалгаагаар, логик сэтгэлгээгээр туурвигдсан ‘’Их гурвалжин’’ зэрэг бүтээлүүдээр нь та бид мэдэх билээ.