My photo
Хөх Монгол бүлгэм нь нийгмийн хэрэгцээ, захиалгаар байгуулагдсан учраас үндэстний эрх ашиг нь зөрчигдсөн элэг нэгт Монголчуудаа өөрсдийн боломжоор хамгаалан Монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн гадаадын иргэд, байгууллагуудтай тэмцсээр ирсэн.Одоо ч тэмцсээр байна .Тэмцэх ч болно.Монгол хүн Монгол газар нутагтаа эзэн нь байх ёстой.Монгол үндэстнийхээ эрх ашгыг төрийн бодлогынхоо цөмд тавьсан Монгол хас их төрийг байгуулахын төлөө бид мөнхөд тэмцэж зүтгэсээр байх болно. Монголоо тойрсон бусад Монголчууд маань биднээс дууриал авч ямар ч улсаас хараат бус тусгаар тогтносон хүчирхэг Монгол Улсыг байгуулахын төлөө зүтгээрэй! Монголчууд биднийг Мөнх хөх тэнгэр ивээх болтухай!!!

Уриалга

Уриалга
Монгол үндэстний эрх чөлөө, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө тэмцэж яваад амь эрсэдсэн Өвөр Монголын Мэргэн, Монгол Улсын Т.Сүхболд нарын гэгээн дурсгалыг хүндэтгэж элэг нэгт Монгол ах дүүс нэгдэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна.

Уг жагсаалаар хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа Хятадын коммунист нам, Монголын засгийн газар, шүүх цагдаа, тагнуулын хууль бус ажиллагааг эсэргүүцнэ. Эсэргүүцлийн жагсаал маргааш 5 сарын 29ны 11 цагт МУИС-н 2-р байрны өмнөөс 11 цагт хөдөлнө.


Санамж
Уг жагсаалд оролцож байгаа нийт хөдөлгөөн, бүлхэм, хувь хүмүүсийн анхааралд

Жагсаалыг зохион байгуулалтай үр дүнтэй болгохын тулд дараах санамж бичгийг гаргав.
1. Жагсаалд согтууруулах ундаа хэрэглэсэн, буюу мансуурсан, биеэ авч явах чадваргүй хүн оролцохыг хориглоно.
2. Жагсаалын үеэр чулуу шидэх, бусдын эд өмчид халдах, эмх замбараагүй байдал үүсгэх, зодоон зохион, хэрүүл маргаан хууль бус үйлдэл гаргахыг хориглоно
3.Жагсаалд урьдчилан бэлдэж ирсэн туг дарцаг, лоозон, самбарыг зохион байгуулагчидад үзүүлэн санамж бичигт гарын үсэг зурна
4.Жагсаалын үеэр нийт хөдөлгөөн, бүлхэмийг төлөөлж яриа өгөх, мэдээлэл өгөхийг хориглоно.
(зөвхөн өөрийн байр суурь, өөрийн удирдаж байгаа байгуулгыг төлөөлөхийг л зөвшөөрнө)