
“Гал үндэстэн” холбоо өнөөдөр Сүхбаатарын талбай дээр улс үндэснийхээ язгуур эрх ашгийг дээдлэн “Бүгдээрээ хэлэлцье” хэлэлцүүлгийн нээлтийг хийж байна. Нээлтийн ажиллагаа их үдэд эхэлж орой 19.00 цаг хүртэл үргэлжлэх ажээ. “Бидэнд тусгаар Монгол Улс хэрэгтэй юү, луйварчдын халхавч болсон нам хэрэгтэй юү, уух цэвэр тунгалаг ус, амьсгалах эрүүл агаар хэрэгтэй юү, гадаад, дотоодын хэдэн шуналтны халаас дүүргэх алт, ухсан нүх, хордуулсан шороо хэрэгтэй юү” гэх мэт асуудлыг цугларсан иргэд хэлэлцэнэ. Монголчуудаа идэвхтэй оролцохыг уриалж байна.