My photo
Хөх Монгол бүлгэм нь нийгмийн хэрэгцээ, захиалгаар байгуулагдсан учраас үндэстний эрх ашиг нь зөрчигдсөн элэг нэгт Монголчуудаа өөрсдийн боломжоор хамгаалан Монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн гадаадын иргэд, байгууллагуудтай тэмцсээр ирсэн.Одоо ч тэмцсээр байна .Тэмцэх ч болно.Монгол хүн Монгол газар нутагтаа эзэн нь байх ёстой.Монгол үндэстнийхээ эрх ашгыг төрийн бодлогынхоо цөмд тавьсан Монгол хас их төрийг байгуулахын төлөө бид мөнхөд тэмцэж зүтгэсээр байх болно. Монголоо тойрсон бусад Монголчууд маань биднээс дууриал авч ямар ч улсаас хараат бус тусгаар тогтносон хүчирхэг Монгол Улсыг байгуулахын төлөө зүтгээрэй! Монголчууд биднийг Мөнх хөх тэнгэр ивээх болтухай!!!

Ар МОНГОЛЫГ Уусгах Гурван Зам

Олон түмэн Монголчуудад хүргэж өгнө үү гэсэн хүсэлт бүхий ийм нэгэн нийтлэл бидэнд ирлээ. Энэ нийтлэлд хэдийгээр нэлээд өдөөн хатгасан шинж, хандлага илэрхий буй ч, олонх факторууд нь бас биднийг дотроо бодолтой, аливаад ул суурьтай чамбай хандаж байхыг сануулах болов уу гэсэн үүднээс нийтэлж байгааг маань зөвөөр ойлгон хүлээн авна уу. “Даяар Монгол”

Батцагааны Маргад
Ар Монгол нь БНХАУ-ын ашиг сонирхолд 100% багтна. Монголын газар нутаг нь өргөн уудам бөгөөд байгалийн баялаг ихтэй гэдэг нь тогтоогдсон. Хүн амын өсөлт ихтэй Хятад улсад энэ өргөн уудам нутаг нь оршин суух болон баялаг олборлон ашиглахад маш их тустай бөлгөө.

Ар Монгол нь Манж Чин Улсын харъяанд байсан учир нэгдсэн Хятад Улсын салшгүй нэг хэсэг гэж тайлбарлаж ч болно. Монголчууд үүнийг зөвшөөрөхгүй эрс эсэргүүцэн ЗХУ-ын тусламжтайгаар тусгаар тогтнолоо дэлхий нийтэд нэгэнт бүрэн зөвшөөрүүлж чадсан. Иймээс Ар Монголыг зэвсгийн хүчээр эзлэн авах нь олон улсын өмнө зохис бус харагдах юм. Тийм учраас 2 сая гаранхан хүнтэй Ар Монголыг их гүрэн Хятад Улс уусган авах нь зүйд нийцэх бөгөөд энэ нь ч хялбар арга юм.

Ар Монголыг уусгах гурван зам нь:
1) Хүн ам
2) Соёл
3) Эдийн засаг
юм. Энэ гурвыг дараалсан алхмууд гэж ойлгож болохгүй. Гурвуулаа маш чухал бөгөөд учир холбогдолтой. Энэ гурван замаар зэрэг стратеги довтолгоо хийж чадсанаар Ар Монголыг Хятадад уусгах бүрэн бололцоотой бөгөөд энэ ажил ч аль хэдийн явагдаад эхэлсэн байгаа юм аа.

1) Хүн ам.
Монгол улс олон зуул жил тариалангийн үржил шимгүй нутагтаа мал малласаар ирсэн. Хятад иргэд тэдэнтэй цус холилдсон нь бараг үгүй. 20-р зуунд хотжин суурьшсан монголчуудтай маш цөөн тооны хятад иргэд холилдсоныг эс тооцвол хүн амын хувьд ар монгол нь үндэстнийхээ хувьд хятадууд биш гэдэг нь тодорхой. Тэдний олонхи нь үндэс угсаагаараа бахархах нь бий. Тиймээс тэдний бахархал болж байгаа -ыг нь хятаджуулах нь чухал. Нэгэнт олноороо орж ирэх болсон хятад иргэд ядуу дорой нийгмийн давхрагынхантай нь холилдох нь дамжиггүй. Хятад иргэдийг олноор нь оруулж ирэх тусам энэ байдал нэмэгднэ. Одоогийн монголын төр засгийн дэмжлэгтэйгээр аль болох олон хятад иргэдийг Ар Монголд ажил хийх, арилжаа наймаа гэх мэт шалтгаар оруулах нь чухал. Дөнгөж 2 сая гаран хүн дусал сүү усанд уусах мэт амархан уусах нь тодорхой.

2) Соёл
Монголын соёл нь хятад соёлоос ихэд өөр. Нүүдэлчин мал аж ахуй соёл нь хан Хятадын соёл хэзээ ч байгаагүй учраас энэ нь монголчуудыг өөрснийгөө өөр гэж нотлохын үндэс байдаг. Энэ соёл нь баруунаас улбаатай дэлхий нийтийн даяарчлал, зах зээл шилжилтийн уеэс улбаатай хөдөөгийн иргэдийн ядуурал, хотжилт зэргээс болж өөрчлөгдөж байгаа нь сайшаалтай. Аливаа улс орны унаган соёл нь уствал тэр улс үндэстэн сөнөснөөс огт ялгаагүй буйзаа. Хятад соёлоор монголчуудыг өөрчлөнө гэдэг нь нэгэнт бэрх. Тиймээс монголчуудын хотжилт, Америк маягийн даяарчлагдсан соёлын нөлөөг өөртөө ашиглан Монголын унаган соёлыг уусгах нь чухал. Америк, Солонгос кино, хөгжим зэрэг ихээр Ар Монголд нэвтэрч түүнд нь хүүхэд залуус нь олноороо автаж буй нь сайшаалтай. Монголын унаган соёл тэдний толгойноос хусагдаж ямар нэгэн харъяалалгүй хүмүүс болж хувирсан цагт Хятад улсыг маш нааштайгаар хүлээн авч урих нь дамжиггүй.
Монголын түүхээс эрс хятадын эсрэг гэсэн бодлоготой байсан Сүхбаатар гэх мэт хүмүүсийг аль болох мартагнуулах нь ач тустай. Коммунизмийг муулах шалтгаанаар энэ асуудал амархан шийдвэрлэгдэж болно. Ар Монгол дахь Хятадын талыг баримтладаг, Хятадад өртэй, хэнэггүй тэнэг улс төрчдөөр дамжуулан энэ алхмуудыг хийж болох юм. Монголыг улам ихээр даяарчлуул. Унаган соёлыг нь угаан арч.

3) Эдийн засаг
Монголчуудад үйлдвэр гэхээр юм бараг байхгүй учраас гадаад улсын хөрөнгө оруулалт, тусламж, импорт зэрэгт 100% найддаг нь сайшаалтай. Дээр дурьдсан Ар Монгол дахь Хятадад ээлтэй улс төрчдөөр дамжуулж Монголын үйлдвэржилтийг байнга эсэргүүцэх хэрэгтэй. Ар Монгол үйлдвэржвэл бусад орны хараанаас гарна гэсэн үг.
Одоогоор Хятад улсын бүрэн эдийн засгийн нөлөө Ар Монголд байгаа. Энэ байдлыг алдахгүй нь маш чухал. Монголын бизнесмэнүүдэд зээл тусламж ихээр нь өгөх нь чухал. Бизнесмэнүүдийн маш олон нь улс төрчид учраас бид энэхүү зээлээрээ Монгол Улсын төрийн бодлогыг бүрэн хянаж чадна. Ар Монголын олон хүн гадаадруу явж байгаа нь сайшаалтай хэрэг мөн. Монголын дэд бүтцийн чухал обьектуудад хятад компаниуд байх нь чухал. Дээр дурьдсан улс төрчдөөр дамжуулан, мөн Хятадын засгийн газрын дэмжлэгтэйгээp олон хятадын инжинер технологийн компаниудыг нэвтрүүлэх нь чухал.
Таван Толгойн нүүрсний орд газар нь асар их чухал ач холбогдолтой стратегийн төв мөн. Үүн дээр өндөр анхаарал хандуулан эзэмшиж авах буюу өндөр нөлөө тогтоох нь чухал. Монголын эдийн засгийг хянан эзэмшснээрээ хүн амыг нь хараат байдалд байлгаж бүрэн болох бөлгөө.

Газар нутаг.
Монголын газар нутаг байгаль орчин нь дээр дурьдсан гурван замд бүгдэнд нь хамаарах юм. Газар нутгийг хувьчлан эзэмшиж авах, түрээслэн наймаа эрхлэх зэргээр гурван замаа бүрэн хянаж болно. Жишээ нь:
Байгалийн үзэсгэлэнтэй, экологийн ач холбогдолтой зарим нэг газруудыг эзэмшснээрээ Ар Монголын эдийн засагт нөлөөлж чадна. Экологийн ач холбогдолтой газруудыг бохирдуулвал Монголын хүн амын эрүүл мэндэд хортойгоор зогсохгүй байгалтай шүтэлцээтэй монголын соёлд ч цохилт болно. Түүгээр ч барахгүй Ар Монголын эдийн засагт маш сөргөөр нөлөөлнө гэдгийг хэлүүлэх юун.
Үүнээс харвал Монголын газар нутаг нь хүн ам, соёл, эдийн засаг гурвуулантай нь шүтэлцээтэй гэдэг нь харагдаж байна. Тиймээс Монголын газар нутаг, байгаль орчинд аль болох нөлөөгөө ихэсгэх нь чухал. Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Архангай зэрэг ус ихтэй аймгуудад уурхайн олборлолт явуулах нь чухал.

Төгсгөл.
Нэгэнт хүн амын бүтэц өөрчлөгдөн, Монголын соёл хомсдон хорогдон, эдийн засгийн хувьд бүрэн хараат байдалд орсон цагт Хятад Улсын цэрэг Монголд өчүүхэн нэг шалтгаас болж орж ирж болно. Жишээ нь:
Монголчууд хятадыг эсэргүүцэн олноороо орж ирсэн хятад иргэдтэй сөргөлдөх тохиолдолд Хятад иргэдээ хамгаалах нэрээр Ар Монголд Хятадын цэрэг орж ирэх бүрэн боломжтой. Мөн хятадын бизнессүүдэд халтай зүйл болсон тохиолдолд цэргүүд орж ирж болно.
Тэр цагт Ар Монголын өргөн уудам нутагт Хятадууд дураараа орж ирэн Хятадын газар нутаг хойшоо тэлэн уужрах нь дамжиггүй юм аа.