My photo
Хөх Монгол бүлгэм нь нийгмийн хэрэгцээ, захиалгаар байгуулагдсан учраас үндэстний эрх ашиг нь зөрчигдсөн элэг нэгт Монголчуудаа өөрсдийн боломжоор хамгаалан Монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн гадаадын иргэд, байгууллагуудтай тэмцсээр ирсэн.Одоо ч тэмцсээр байна .Тэмцэх ч болно.Монгол хүн Монгол газар нутагтаа эзэн нь байх ёстой.Монгол үндэстнийхээ эрх ашгыг төрийн бодлогынхоо цөмд тавьсан Монгол хас их төрийг байгуулахын төлөө бид мөнхөд тэмцэж зүтгэсээр байх болно. Монголоо тойрсон бусад Монголчууд маань биднээс дууриал авч ямар ч улсаас хараат бус тусгаар тогтносон хүчирхэг Монгол Улсыг байгуулахын төлөө зүтгээрэй! Монголчууд биднийг Мөнх хөх тэнгэр ивээх болтухай!!!

Монгол улс орших уу? Эс орших уу?

Чингэс хааны “Тархи нь хоосорвол чємєг нь хоосорно, Тархи чємєг хоёулаа хоосорвол vхэж мєхнє” гэж сургасан сургаалын vнэн зєвийг гагцхvv бутран сарниж vгvй болсон”
мєхєж сєнєсєн улс орнуудын бодит тvvх батална.

Монголын эзэнт тєр улс тогтнож эхэлсэн 1213 онд тєрийн сайд Мухулай Алтан улсын дотоод байдлыг судлаж “Алтан улс єнгє янз хоосон дvрмийг хичээсээр тархи чємєг нь хоосорчээ. Єєрєє есєн давхрын гvн ордны цэнгэлийг энэ насны эдлэж сэтгэл зовохгvй, Улсын хэргийг эсрэгээр биеийн дайсан мэт vзэж, Учиргvй сул цааз /хууль/ нь аалзны тор мэт ногт болоод, Зальхай зусар тvvний цаазыг барьж тvvний ёсыг эвдэж, олон иргэнийг мєлжсєєр сая энэ єдєр /ийм vед/ эцэг хєвгvvн эдийг дамжиж /эдээр тансаглаж/ эр эм нарыг дамжин /шалиглан завхаарч/ эзнээсээ эхлээд иргэнээ хvртэл жаргалыг хичээснээр эдийн амтыг олж /эдийн шуналтай болж/, тийнхvv эдийг эрж бvтээхэд цєм зальхай зусрыг гол болгон, иргэн нь эзнээ vзэхгvй, эзэн нь иргэнээ єршєєж чадахгvй, завсарт нь зальхай тvшмэл завшааныг олж, дээшихийг мэхлэн доошихыг мєлжсєєр, эзэн нь мєхєхєд хvрээд, иргэн нь хорсож урвахад хvрчээ“ гэсэн шинжлэх ухааны vндэслэл бvхий энэ дvгнэлтийг Монгол улсад бодитойгоор буй болсон нийгэм, улс тєр, эдийн засгийн хямралтай харьцуулж Та болгоон соёрхоно уу?

Хvссэн ч хvсээгvй ч бодитойгоор vйлчилдэг орчлон хорвоогийн жам ёс гэгдэх хvний сэтгэл оюунаас vл хамаарах ертєнцийн хvчний /энергийн/ vйлчлэлийг мэддэггvй, мэдэхийг ч хvсэхгvй болсноор биеийн эзэн болох сэтгэл нь мунхагийн харанхуйд орж хvний баримтлах тvгээмэл Ёсыг ч баримтлахаа больж хvн бvр дур зоргоор авирлах болсныг тархины хоосрол буюу тураал, сэтгэл, оюуны хоосрол гэнэ. Энэ хоосрол бол хvний биеийг болон улс орныг хямрааж улмаар мєхєлд хvргэх vндсийн vндэс нь болдог юм.
Баялгийг бvтээх буюу эсвэл олж хэрэглэхийн тулд байгаль нийгэмтэй харилцаж хєдєлгєєнд орохдоо Хvн алдсан энергээ нєхєж чадахгvй болсон нєхцєлд чємгєє дуустал турж эцэн зєвхєн яс, арьс болон vлдэхийг чємєгний хоосрол гэнэ. Энэ хоосрол бол хvнийг vхvvлж, тєр улсыг мєхєєх аюул мєн.


Зарим эрдэмтдийн Монгол хvн оюуны хомсдолд, тархины тураалд орж байна, Монголд Хvн-робот, Хvн-хаягдал /хог/ гэсэн хоёр тєрлийн амьтас л голдуу байна гэж бичсэнийг уншсан Монгол хvн бvхний сэтгэл зовохгvй байхын арга алгаа. Энэ бол гvтгэлэг доромжлол ч биш бодит vнэний хувь бий гэдгийг булзаж бултахгvйгээр хvлээн зєвшєєрч иргэн бvр оюуны хоосролоос тvргэн гарч хvний ёсоор хvн болон тєлєвшиж баялгийг бvтээж амьдрахаас єєр арга зам байхгvй гэдгийг ухаармаар байна.

Чингэс хааны “Би 13 наснаас цэрэг байгуулж эдvvгээ 66 нас хvртэл явж дєрвєн єнгє таван харь улсыг цєм олж алба бариулав. Надад гэмших гомдох зvйл vсний тєдий ч vгvй... Тvшмэд сайд ч хичээн зvтгэгтvн. Хотол улсыг хичээн хамгаалж хорт мууг сайтар зас..”, ”Би бусдыг зэр зэвсгийн хvчээр бус оюун ухаанаар дагуулан нэгтгэсэн юм.” ”Миний vрс нэг тэргvvнтэй, нэг сэтгэлтэй явагтун.” гэж захиж сургасан захиас сургаалуудыг мєхєс би эргэн санаж 2008 оны 6-р сард хууль санаачлах эрхийг нь хvндэтгэж Монгол улсын ерєнхийлєгч, ерєнхий сайд, БСШУ-ны сайд нарт

1.Удам судрыг нь судлаж байж хvнтэй гvнзгий танилцаж итгэл хvлээлгэдэг Монголын сайхан соёлт харилцааг сэргээж хvн бvрийн боловсорч тєлєвшсєн тєлєвшлийг илэрхийлэгч толь болох “Удам судар мину” номыг иргэн бvр єєрєє єєрийгєє ба єргєє гэрээ, улс орноо хєгжvvлэхийн тєлєє хийж бvтээсэн бvтээлээрээ, дэвшvvлсэн санал санаачлагаараа, vйлдсэн бодит vйлдлээрээ, бусадтай харьцдаг ачлалтай сайхан харилцаагаараа урлан бvтээж ураг тєрєлдєє, улс нийгэмдээ євлvvлэн vлдээж vеийн vед дээдлэн хvндэтгэдэг болгоё.
2.Одоогийн мєрдєж буй Монгол улсын боловсролын тухай хуулийг бvх нийтийн боловсролын хууль гэж нэрлэе.
3.Их засаг хуульд “Vл харгис. Vнэнч шударга. Цэгц журамтай. Эрдэм гvн. Билэг хурц хvнийг эрхбиш сайшаан хvндлэх хэрэгтэй” гэж хуульчилсан заалт бол боловсролын тєвшинг тогтоох цогц vзvvлэлт мєн учраас энэхvv vзvvлэлтийг бvх нийтийн боловсролын таван талст Эрхэм зорилт болгон хуульчлая.
4.Монгол ухаан бол шинжлэх ухааны бvрэн vндэстэй гэдгийг баталгаажуулж орчлон хорвоогийн жам ёс гэгдэх Мєнх тэнгэрийн хvчийг /энергийг/ vзэгдэл юмстай харилцахдаа хvн бvр баримталдаг судлах vндсэн асуудал /онол/ гэж хуульчлая.
5.Чингэс Хааны vеийн vед дагаж яваарай гэж захиж сургасан “Есєн эрдэм”-ийг хvн байхын хууль хэмээн хуульчилж бvх нийтээр мєрдєж заншил болгоё гэсэн саналуудыг єргєн барьсан юм.

Эдгээр саналуудад єгсєн хариуг товчлон авч vзвээс:
Ерєнхийлєгчийн тамгын газрын 2008.09.05-ны єдрийн А/994 тоот албан бичигт БСШУ-ны сайд Н.Болормаа танаа. Иргэн Лхагважавын Єргєдєлд дурдсан дээрхи саналуудыг судлаж хариу єгнє vv. Зохион байгуулалтын албны дарга М.Мэндбилэг гэжээ.

Энэ бичгийн хариу болгож БСШУ-ны сайдын 2008.09.22-ны 2/5628 тоот бичигт Иргэн М.Лхагважавын єргєдлийг судлан vзэж, дараах хариуг єгч байна.
Тус яамнаас Монгол удам, угсаа гарвалын талаарх асуудлаар Хvн судлалын тєвд хандаж, хамтран ажиллахыг зєвлєсєн 2008.08.15-ны єдрийн 5/4786 тоот албан бичгийг ємнє М.Лхагважавт хvргvvлсэн байна. /Энэхvv албан бичигт Угийн бичиг хєтлєх vлгэрчилсэн загвар”-ыг боловсруулах судалгааны ажилд хамтран ажиллах асуудал байгууллага, хувь хvмvvст нээлттэй байгаа тул тус тєвд хандана уу. Жич: хувийг Хvн судлалын vндэсний тєвийн захирал Ж.Батсуурьт хvргvvлэв. Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат гэснийг хvлээн аваад мєхєс би Хvн судлалын vндэсний тєвийн захирал Ж.Батсуурьтай уулзаж санал солилцоход Угийн бичиг бол генетикийн асуудал учир тvvнийг тvvх, соёлтой хутгахгvй цэврээр байлгана гэсэн юм/

Чингис Хааны Их засаг хуульд заасан заалтыг одоо vйлчлэж байгаа органик хуулиудад тусгаж хэрэгжvvлэх нийгмийн хэрэгцээ, шаардлага хэдий байвч шууд утгаар нь хуулийн зvйл, заалтыг найруулж єєрчлєх болмжvй юм. гэж БСШУ- ны сайд Ё.Отгонбаяр хариу єгсєн юм.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2008-10-06-ны єдрийн хэг/2103 тоот албан бичигт иргэн М. Лхагважав, Монгол улсын ерєнхий сайд С.Баярт хандан vнэтэй санал бичиж ирvvлсэн танд талархал илэрхийлье. Таны саналыг бид дэмжээд Боловсролын тухай хуулийг боловсруулсан ажлын хэсэгт уламжиллаа. Тэргvvн дэд дарга Ш.Солонго гэжээ.

Хvнийг ачлалтай /энэрэнгvй/ иргэн болгон тєлєвшvvлье гэж дэвшvvлсэн саналууд минь БСШУЯамны хэмжээнд боловсрогдож улмаар хуулийн заалт болон шийдвэрлэгдэнэ гэж итгэсэн мєхєс би дэвшvvлсэн саналынхаа учир утгыг илэрхийлэх гэж 2008 оны 8-р сараас эхлэн БСШУ-ны сайдтай биечлэн уулзахыг олон удаа хvссэн ч хvлээн аваагvй бєгєєд тус яамны шинэ, хуучин дэд сайдууд, тєрийн нарийн бичгийн дарга, бодлого зохицуулалтын газрын дарга, бага дунд боловсролын газрын дарга, соёл урлагийн газрын дарга нар болон ажил хариуцсан тvшмэлvvд тус бvртэй 1-ээс 4 удаа уулзсан боловч тэд асуудлаас зайлсхийж бие бие рvvгээ тvлхэж бултан бид анхааръя, судалъя гэхээс єєр оновчтой хариу єгєєгvй юм.

13-р зууны vед цогцлон байгуулагдаж хєгжин дээшилж байсан дэлхийн хаант Хєдлєхvйн дээд Хєх Монгол Улсын Их Засаг хуулийн зарим гол заалтуудыг сэргээн хуульчлах саналыг БСШУЯам vл тоомсорлон одоогийн мєрдєж буй органик хуульд тусгах боломжгvй гэж хариу єгсєн нь Монголын ард тvмэн бид “тvvх соёлоо нандигнан євлєнє” гэж vндсэн хуулиараа тунхагласан тунхаглалыг ноцтой зєрчсєн тєдийгvй дэлхийд байгаагvй, байж ч болохгvй “Хааны хууль” гэсэн ухагдахууныг шинээр томьёолох болсонд гvнээ харамсаж байна.

Монгол гэдэг нэр vгийн утгыг зєв ойлгоогvй хvн Монголоо гэх сэтгэлгvйдэж сайхан Монгол орноо гэрэл гэгээгvй харанхуй хар хонгил гэж, Эх орноороо бахархах учиртай баялгийн дээд баялаг болох Монгол ухааныг амьдрах хар ухаан гэж гутаан доромжилдог болсны vндсэн шалтгаан нь Монгол гэдэг нэр vгийг “Vхэр, Солио євчин” гэх мэт янз бvрийн утгаар тайлбарлах болсонтой шууд холбоотой бєгєєд энэ нь Эх орноо гэх ухамсар сэтгэлгээ бvрэлдэн тогтоход саад бэрхшээл учруулж байна гэж мєхєс би vзэж Монгол гэдэг vгийн талаар шинжлэх ухааны бvрэн vндэслэлтэй тайлбар гаргаж нэгдсэн нэг ойлголттой болгож єгєх саналыг БСШУЯамд тавьсан боловч хариу гэхээр тодорхой юм мэдрэгдэхгvй байгаад их эргэлзэж бас гутарч явнаа.

Бидний євєг дээдэс хvнийг тєлєвшvvлэхдээ “Vндсээ мэдэхгvй бол амьтан лугаа адил. Угсаа гарвалаа танихгvй бол мал лугаа адил. Тvvх соёлоо мэдэхгvй бол сохор номин лугаа адил. Язгуур эрх ашгаа сэрж сэтгэхгvй бол ховдог гахай лугаа адил болно“ гэсэн зарчмыг хатуу баримталж байсныг хэрвээ адгуус амьтан болох л гээгvй юм бол сэргээж амьдралд хэрэгжvvлэх шаардлагатай байгаа юм.

Доктор А.Цанжидаар ахлуулсан эрдэмтэн мэргэдийн бvтээсэн Монголын нууц товчоо номын 1-р бvлгийг авч vзвээс



Монголын нууц товчоо / 1946 оны хэвлэл/ 1-р зvйлд Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат тєрсєн Бєртэ-чино, гэргий Гуа-Маралын хамт тэнгис далайг гэтлэж ирээд Онон мєрний эх Бурхан халдуун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хєвгvvнийг тєрvvлжээ. гэсэн єгvvлбэрийн Бєртэ-чино гэсэн бодит хvний нэрийг Бєртэ чоно болгож, Марал Од шиг гялалзан харагдах vзэсгэлэн тєгєлдєр эх хvн гэсэн єргємжлєлийн утгыг Хоо овогтой марал Буга болгон єєрчилснийг гадаад дотоодын ямар ч хvн уншаад Монголчуудын vvссэн язгуур vндэс нь Чоно, Буга гэж ойлгох болсонд харамсахын дээдээр харамсаж, торонд орж зовж байгаа чоно, бугын зургийг хараад Монголчууд ийм болох бий гэсэн айдас тєрж байна. 4-р зvйлд Монголчуудын євєг дээдэс гурван нvvдлийн газрыг харах бvлгээ гэснийг гурван нvvр газрыг харах бvлгээ гэж єєрчлєн Монгол хvн алсыг харах чадваргvй, хараа харалган гэж бичсэн нь бусдын доог тохуу болсон тєдийгvй та, удмаа дагаж чоно, буга шиг амьдар гэж хэлэхээс ичиж эмээх боллоо.

Мал тєллєж уураг сvv гарч идээ дэлгэрэх сарыг цагаан сар гэж нэрлээд хаврын тэргvvн сарын шинийн нэгний єдрийг 1217 онд тэмдэглэж Чингэс хаан “Нярайгаас эс унан нэр эс єгєєд, хэвлийгээс эс унан гэгээнийг эс vзвээс хэний шинийг шинэлэх вэ? Хэний нэрийг нэрлэх вэ? Vvсгэсэн эцгээ олж, эрхэлсэн эхээ таньсан нь хvн тєрєлхтний дээд жаргал, дээд баяр болой. Vvнээс хойш та эцгээс vvдэж, эхээс тєрсєн єдрєє баясгалангийн ёсоор таваг таваглан хуримлан жаргаваас зохино” гэж айлдсаныг баримтлан шинийн нэгний єдєр ураг тєрлєєрєє цугларч ахмадуудыг єргєн хvндэтгэж, нялхасыг баярлуулан баясгаж, ураг тєрлvvдийг танилцуулж, тэргvvний хvмvvсээ тодруулан дэмжиж, саар мууг цээрлэж засахыг зєвлєлдєж, ядангийг тэтгэн дэмжихээр тохиролцон шинэ жилдээ єєдлєн дээшлэхийн ерєєл єргєж тэмдэглэдэг тvvхэн уламжлал байсаар байхад vvнийг Монгол улсын оюун ухааны тєв болсон БСШУЯам vл тоомсорлон нэгдсэн нэг тодорхой шийдвэр гаргахгvй байгаагаас болж жил бvр хийдийн хамба лам нар, зурхайч тєлєгч нар, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр цагаан сарын шинийн нэгнийг шашны баяр мэтээр тайлбарлан ядахдаа шинэлэх сар єдрийг буруу зєрvv товлож цэц булаацалдан vр дvнгvй маргалдаж, бизнесийн зорилго бvхий цаг тооны янз бvрийн бичиг хэвлэгдэн гарч, хvний єнгє тєрхийг vзэх зурхайч, мэрэг тєлєгч нар олширч тvvнд vзvvлэх ба заслалын ном уншуулах єргєл барьцын хэмжээ нэмэгдэж бэлтэй цєєнх нь бялхаж цалгиж байхад, бэл муутай даржин тарчиг олонх нь учраа олохгvй бужигнаж єлєн зєлмєн тєдийгvй зарим нь хог ухаж, хоосон хонож байгааг хараад нvд хальтрах болсон юм.

Монгол улсад тєрєєс баримтлах гvн ухаан /философи/ байхгvй, хvний баримтлах Монгол суртал /хvн байхын хууль болох ёс суртахуун/ байхгvй болсон нь Монгол улсын тархи хоосорч байгаагийн баталгаа мєн гэж vзвэл, олон улсын судалгаагаар Монгол улсын хvн амын 80 гаруй хувь нь ядуу гэж тогтоосныг Монгол улсын чємєг хоосорч байгаагийн баталгаатай баримт мєн гэж vзвэл Монгол улсад мєхєж сєнєхийн аюул тулгарч байна гэсэн дvгнэлт гарч болох байна.

Цогцлон байгуулагдаж байсан дэлхийн хаант Монгол улсын Их Засаг хуулийн 3-р зvйлд “Хєвгvvн нь эцгийн сургаалыг vл авагсад, Дvv нар нь ахмадын ятгалгыг /зєвлєлгєєнийг/ vл сонсогсод, Эр нь гэргийгээ сэжиглэж, гэргий нь эрээ эсэргvйцэгсэд, Эрс нь гэрлээгvй гэргийгээ /эмэгтэйчvvдийг/ доромжилж, охид нь ураглаагvй эрээ гадуурчлагсад, Ахас ихэс нь багачууд хvvхдээ vл хамааран, хvvхэд багачууд нь ахас ихэсийнхээ хамаарлыг vл дагагсад. Эрхэм ноёд нь ураг тєрлєє дотночилж, vл таних хvмvvсийг гадуурчлагсад, Баян эрхэм гэрийнхээ хувийн хєрєнгийг нарийлж /хэмнэж/ албаны эдийг /хєрєнгийг/ хонжигсод /завшигсад/ эрхбиш худал хуурмагийн замд орж, хулгай дээрэм болох бєгєєд єргєє гэр доройтож, тєр улс мєхєн, дайсны ємнє ялагдах болмой. Эдгээр муу зvйлсийг хориглотугай хэмээн чанга сэрэмжлvvлсvгэй. Тэрчлэн ноёд, тvшмэд, цэрэг байлдагч жич хєтєч зарц хvртэл тус тусын тушаалаа /vvрэгт ажлаа/ гvйцэтгэн чадваас мєнх тэнгэрийн хvчин доор их vйлс бvтэх ажгуу. Євєл зундаа нvvдлэн малжваас мал тарган, идэш элбэг, цэрэг хvчирхэг болмой. Тиймээс миний сургаалыг мянган онд хувиралгvй, тvмэн vедээ єєрчлєлгvй ургийн ургаараа мєрдєн журамлатугай” гэж хуульчилсныг 800 жилийн ємнєх 13-р зууны хоцрогдсон сургаал гэж ад vзэхгvйгээр хуулийн заалт болгон баталгаажуулж єргєє гэрээс эхлэн тєрийн дээд байгууллага хvртлэх бvх шатанд шуурхай хэрэгжvvлж гvйцэтгэлд нь хяналт тавьж зєрчигсэдэд хариуцлага хvлээлэгдэг тогтолцоонд шилжин орохгvйгээр хvнийг ачлалтай /энэрэнгvй/ иргэн болгон тєлєвшvvлж хэзээ ч чадахгvй.

Тvvх соёлоо мэддэгvй атлаа мэдэмхийрдэг, мэддэг атлаа vеээ єнгєрєєсэн юм гээд vл тоомсролдог сэтэлгээний Би гэдэг євчнєєр ураг тархи нь хордсон хvмvvсээс баялгийн дээд баялаг болсон Монголын сайхан оюун ухааныг, ёс суртахууныг хамгайлахын тєлєє иргэн бvр сэтгэл нэгдэж тэмцэхгvйгээр сайхан Монгол орноо цогцлон байгуулагдаж бvхий дэлхийн Монгол улс болгон хєгжvvлэх боломжгvй юм даа.

Сонгино хайрхан дvvргийн 18-р хорооны иргэн М. Лхагважав