My photo
Хөх Монгол бүлгэм нь нийгмийн хэрэгцээ, захиалгаар байгуулагдсан учраас үндэстний эрх ашиг нь зөрчигдсөн элэг нэгт Монголчуудаа өөрсдийн боломжоор хамгаалан Монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн гадаадын иргэд, байгууллагуудтай тэмцсээр ирсэн.Одоо ч тэмцсээр байна .Тэмцэх ч болно.Монгол хүн Монгол газар нутагтаа эзэн нь байх ёстой.Монгол үндэстнийхээ эрх ашгыг төрийн бодлогынхоо цөмд тавьсан Монгол хас их төрийг байгуулахын төлөө бид мөнхөд тэмцэж зүтгэсээр байх болно. Монголоо тойрсон бусад Монголчууд маань биднээс дууриал авч ямар ч улсаас хараат бус тусгаар тогтносон хүчирхэг Монгол Улсыг байгуулахын төлөө зүтгээрэй! Монголчууд биднийг Мөнх хөх тэнгэр ивээх болтухай!!!

Хөх Монголчууд Гал Үндэстэн холбоог дэмжиж байна!!!




Гал үндэстэн холбооноос Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүн бүхнийг Улс үндэстнийхээ язгуур эрх ашгийг дээдлэн бүгдээрээ хэлэлцье сэдэвт хэлэлцүүлгээ эхэлж Сүхбаатарын талбайд өнөөдөр долоон гэр барилаа.
Хэлэлцүүлэг өдөр бүр Сүхбаатарын талбайд өдөр бүр 12:00-19:00 цагийн хооронд болно. Эх орноо, улс үндэстнээ, газар шороогоо гэсэн сэтгэлтэй Монгол хүн та бүхнийг хүрэлцэн ирж идэвхтэй оролцохыг уриалж байна.
Жич: Энэхүү хэлэлцүүлгийг одоогийн засгийн газарт байгаа хэсэг хүмүүс эрс эсэргүүцэж гэрийг нь хурааж, байж болох бүхий л хоригийг хүчний байгууллагуудаар дамжуулан хийсэн ч Монголын ард түмний дэмжлэгтэйгээр энэ удаа гэрээ байрлуулж хэлэлцүүлгээ эхлүүллээ. Монгол түмний хэдэн үеэр хэрэглэж байгаа Монгол гэрийг энэ удаа хүчний байгууллагууд хэмхчин эвдлэхгүй байж хүндэтгэлтэй хандана гэж найдаж байна. (урд нь эвдэлж хэмхчих хурааж байсан)
Өнөөдрийн жагсаалын тухай фото сурвалжилгыг тайлбаргүйгээр хүргэе!